Сайн байтгаана уу. Би энэ сайтаар анх удаагаа л орж үзэж байна. Хамгийн сайн найзаасаа ч зөвлөгөө авч чадмааргүй хэцүү зүйл тохиолдоод уншигч танаас тусламж хүсэж байна. Надад яах ёстойг минь хэлээд өгөөч.
Би 27 настай нөхөр охинтойгоо амьдардаг. Охин маань сургуульд орох гэж байгаа. Би өөрөө одоо 6 сартай жирэмсэн. Өмнө нь бид хоёрын хооронд зөндөө л асуудал байсан би бүгдийг нь тэсээд тэвчээд гарсан гэж боддог. Хардалт хууралт, зодох доромжилж хараах гээд л бүгд байсан ч охиныхоо төлөө гээд бүх зүйлийг уучилж хамтдааа 7 жил амьдарч байна даа. Би ёр нь өөрөө омголон бардам зантай шартай хүүхэд байсан болохоор гэрт асуудал үүсэхэд надаас болсон зүйл бас багагүй биз дээ. Харин сүүлийн нэг жил бид 3 үнэхээр аз жаргалтай амьдарч байлаа. Нөхөр маань гайхалтай халамжтай, өмнө нь хийсэн бүхэндээ надаас уучлалт гуйж, ажилаа тараад гэртээ ирэхэд гэр бүл маань инээд хөөрөөр дүүрдэг байлаа. Ажлаасаа орж ирээд хамтдаа хоолоо хийж нэг нэгийгээ эрхлүүлээд л. Үнэндээ би түүндээ дэндүү их хайртай болохоор бүх л муу муухайг нь мартаж уучилж байсан юм. Залуу гэр бүлд эхний хэдэн жил сорилт байдаг. Тэр хугацааг даваад гарвал гэр бүл нь бат бэх болдог гэж сонсож байсан болохоор би хувьдаа миний гэр бүл тэр хүнд цаг хугацаагаа даваад гарч чадлаа гэж бодож байлаа. Аз жаргалтай байхад минь бурханаас ивээж байгаа мэт бид хоёрт мөнгөний проблем ч байхгүй шийдэгдсэн. Одоо дутах зүйл юу ч алга. Өмнө нь би нөхөртөө итгэхгүй хаана ямар хүнтэй холбогдчихсон байгаа бол гэж дандаа ажиглаж бөйдаг байсан бол амар тайван болоод ирэхэрээ сүүлдээ түүндээ итгэдэг боллоо. Удаа ч гүй жирэмсэн гэдгээ мэдээд би зөндөө эргэлзсэн гаргах уу яах уу гэж. Анхных маань тийм ч сайхан байгаагүй би их ганцаардаж хэцүү байдаг байсан болохоор би тийм байх вий гэж айж байлаа.
Харин нөхөр маань дахиж хэзээ ч сэтгэлээр дутаахгүй хайрлаж халамжлах болно гэж амалснаар би хүүхдээ гаргахаар шийдсэн юм.
Гэтэл… Сүүлийн үед нэг л биш ээ. Унтахдаа буруу харж хэвтэнэ. Надад бараг гар хүрэхээ ч байж, надад туслан халамжилдаг байсан хүн бага багаар алга болоод л байлаа. Би түүндээ итгэхийг хүсэн тэвчээртэй хүлээж байсан ч байдал улам л дордлоо. Нөхрийнхөө утсыг шөнө сэмээрхэн нэгжиж үзсэн чинь нэг мэдэхгүй дугаар байх юм. Эхэндээ тоохгүй өнгөрчихлөө. Ахиад л тэр дугаар. Дахиад л… Сүүлдээ би сэжиглэж хардаж эхэллээ. Бараг 3 сар тэвчээртэй ажиглаж байгаад сүүлдээ юун дугаар юм бэ гэж асуусан чинь мэдэхгүй гээд гүрийчихдэг юм байна. Гэнэт миний шартай зан хөдлөөд. Зөндөө олон ярьсан байж мэдэхгүй юу гээд л уурлаад муудалцсан чинь нуугаад ердөө хэлэхгүй ийн. Тэгж тэгж надад зүгээр 10 жилийн ангин хүүхэд гэж хэлдэг юм байна. Нэрийг нь хэлдэггүй ээ. Гүрийгээд л байсан. Би ч зориуд болохоор заавал мэднэ гээд л гүрийгээд… Тэгж тэгж хэлсэн нэр нь худлаа нэр байсан. Тэр эмэгтэй нь өөрөөс нь дүү эмэгтэй. Тэгээд жирийн бус харилцаатай байсан нь ойлгомжтой байгаан. Харин би намайг жирэмсэн байхад ингэж хандсан нөхөртөө гомдоод сэтгэл минь өвдөөд байж чадахгүй. Гэдсэнд байгаа хүүхдээ л өрөвдөх юм даа. Хүн болоогүй байж ингэж доромжлуулах гэж дээ гэж бодохоос сэтгэл өвдөөд. Бараг 10 хоног би галзуу хүн шиг нойргүйдэж хоол унднаас гараад явж байхад нөхөр маань эргэлзэх хэрэггүй ээ ямар ч холбоо байхгүй гэх юм. Үнэхээр холбоогүй жирийн найз юм бол яагаад нуугаад байгаа юм бэ гэж асуухаар юу ч хэлэхгүй юм.
Заримдаа бүүр хүүхдээ гаргахаа больдог юм билүү гэж билэггүй юм хүртэл бодож үзсэн гээч. Миний аз жаргал гэж бодож байгаа бүхэн үнэхээр хий хоосон зүйл байсан гэдэгтэй би эвлэрч чадахгүй нээ. Эсвэл би хий хардаад итгэхгүй байгаам бол уу. Ягаад жирийн л найз юм бол надаас тэгтлээ нуугаад байгаам бол оо. Би уг нь тэр хүүхэнтэй өөрөө ярьчихмаар байсан ч жирэмсэн эхнэр нь нөхрийнхөө хувьд хэн ч биш байна гэдгээ мэдчээд ингэж явааг хараад намайг өрөвдөж шоолох байх даа гэж бодогдох юм. Надад зөвлөөч. Би яах ёстой юм бол оо.
cekc.mn дээр ирсэн захидал
25 Comments
МАНАЙ НОХОР БАС ИЛТ ААЛИГУЙТСЭН НЬ МЭДЭГДЭЭД БАРИГДЧААД ҮГҮЙ ГЭЭД ГҮРИЙГЭЭД БАЙХ ЮМ. БИ БҮР ТЭР МЕССЕЖИЙГ НЬ УНШЧААД БАЙХАД ШҮҮ. НӨГӨӨ ХҮҮХЭН НЬ БҮР НАМАЙГ МЭДРЭЛ МҮҮТАЙ ГЭСЭН БАЙСАН. ХАРИН НӨХӨР АНХА ГЭСЭН БАЙГАА ЮМ ДАА. БАС ТЭР ХҮҮХНИЙХ НЬ НӨХРИЙГ ЭЗГҮЙД УУЛЗАХААР ТОХИРЧООД ШҮҮ. ТЭГЭЭД ХЭЛЭХЭЭР ГАНЦХАН ЧАМД Л ХАЙРТАЙ, ТЭР ТЭНЭГ ХҮҮХНИЙГ ТЭНЭГТҮҮЛЖ ЯВУУЛСАН ЮМ ГЭЭД Л. ЭХЭНДЭЭ ТАНИХГҮЙ, ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ ГЭЖ БАЙСАН ХҮН, ДАРАА НЬ НӨГӨӨХ ЧИНЬ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ УУЛЗАЖ БАЙСАН ХҮҮХЭН БОЛЖ ТААРСАН. БИ Ч БАС ЯАХАА МЭДЭХГҮЙ, САЛДАГ Ч ЮМ УУ ГЭЖ БОДОХ ЮМ. НИЙЛЖ БАЙГААД МЭДРЭЛ ЭНЭ ТЭР ГЭЭД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ.
жирэмсэн эхийн сэтгэл санааг тайван байлгахгүй бол гэдсэн дэх хүүхдэд маш их нөлөөлдөг,гарсан хойноо өвчин тусамтгай сул дорой болох магадлал их байдаг учираас чи аль болох тайван байх хэрэгтэй,нөхөртөө ч энэ тухай хэл,гэр бүлийн амьдрал итгэлцэл дээр л тогтоно шүү дээ чи ч гэсэн наад хартай зангаа жаахан дар,би өмнө нь яг чам шиг байсан утасыг нь нууцаар үздэг гээд зөндөө л юм байсан ингэх тусам чи өөрөө л сэтгэлээр унана шүү дээ,өмнөх шигээ нөхөртөө итгэж инээж баяс чи өөрөө л энэ амьдралыг аварч ба нурааж чадна,чамд болон төрөх хүүхдэд чинь аз жаргал хүсье
ямартай ч нотой ни тодорхой, юнд ни эргэлзсийн эрчүүд угаасаа л ойлгомжтой, тэглээ гээд битгий сэтгэл санаагаар унэ л да, нэг муу залуугаас болоод битгий зовоо, харин ч бур бэлгэвчтэй хийж бай гэж бэлгэвч авч өг. Миний хувид хунд нээх итгээд бдаггуй учир ни би итгэж бгаад хууртагдахаас айгаад.
бид хамгийн жаргалтай гэж нөхөртөө хэлээрэй тэгээл болоо. монголин үрс маш олон болох болтугай
Erhemseg ,Urnaa 2 helchijee
Нүдээр харж чихээр сонсоогүй юманд бүү зов.Нөхрөө амьдралаа ямар болгох нь чиний гарт шүү дээ.Эхнэр сайхан ааштай байхад гэртээ харьхад сайхан шүүүүү.
энэ эрхэмсэг их унэн оновчтой зөвөлгөө өгөх юмаа….
za bysgyi mini,amidrald tuiliin yum gej hezeech baidaggyi.onoodor jargal gej bodoj bgaa zyil chini margaash zovlon bolj harin onoodriin zovlon margaash jargal boldog yum.araar tavidaggyi er hyn gej hezeech bhgyi.harin uhaantai amidralaa bodoh chadvartai bnuu esvel uhaanaa aldaad tenegteed yavj bnuu gedegt ih uchir bgaa.jiremsen hyn setgeleer ih unaj hevliideh yree zovoogood yaahav.ene amidral em hynees ih uhaan tevcheer shaarddag yum shig bgaan.amidral yr hyyhdee bodoj bgaa bol tevch!tevchihl heregtei.medeej chini nohor oor hyyhentei ni todorhoi.tegeed yaahiin be ene bosgoson amidralaa yren taran hiij 2saihan yree onchryylehiin gejuu?ygyidee bysgyi mini,odoohondoo chi ih zovj bgaam shig sanagdaj ihl hetsyy bgaa bh,getel chamaas oor zondoo ehneryyd ene zovlong toirch bish dairch garsan bdgiim.yyneesch ilyy doromjlol amssan ni ch bgaa.amidral hyniig omgolon zang nuhchin dardag yum.zoolon ni hatuugaa idne gesen ygtei.chini nohor yamar zantaig chamaas ilyy medeh hyn bhgyi bolohoor yag teg inge gej zovloh hrtsyy bn.gol ni chi zand ni tohiruulaad eviig ni olood ayataihan aimaar heryyl uruul yysgehgyi bhiig bod.gehdee barigdsandaa naadah chini bantaad yaajch gyriij tenegtej chadah bolohoor evteihen haritsaj uchraa oldoo zaa.naad hyyhenryy ni yarij manai nohroos haritsaagaa tasla gej hel,tenegteed bval chamaig sain medne gej syrdyyl, 2hyyhedtei yuchgyi zaluugaas holdsonni deer ene ter geedl yanz byreerl yzehgyi yuda.gol ni taivan uujuugar bodoj yz,chamaig zovoosniihoo hariug zaaval amsah bno.odoo tevchij chadval chinii az jargal chamd dahiad irne.itgeerei!
сайн уу, чамд гэж зөвлөхөд нөхөр чинь чамайг хуураагүй гэдэгт итгэх хэрэгтэй, тэр чамд юу ч болоогүй гэж өөрөө амалж байгаа учираас чиний хардалт бас нэг талдаа их юм байна. Гэхдээ цаадь хүүхэн нь мессеж бичээд байсан юм байлгүй эр хүн угаасаа тийм юманд тоглоод ч юмуу эсвэл нэг удаа бичээд үзии гэсэн маягаар хандсан байх тэгээд тэрийгээ чамаас нууц л дээ надад бас яг ийм асуудал гарч байсан, би нэг танидаг хүүхэнтэйгээ тоглоод мессеж бичсэн тэгээд эхнэр маань уншвал бас л хардах байх гэж айгаад зарим м/с ээ устгасан гэтэл эхнэр маань уншчихсан байсан тэгээд бас эхнэр маань чамшиг аашилж эхэлсэн дээ, гэхдээ сүүлд нь ойлгосон л доо тиймээс чамд гэж зөвлөхөд битгий өөрийгөө их нээрэвтүүл зүгээр нөхөртөө итгэ тэр чиний хүүхдүүдийн чинь эцэг шүү дээ, чамайг ойлгоно байх гэж найдаж байнаь
нөхөртэйгээ тайван сайхан ярилцаарай. би чамаас болж тэр хүүхнээс чинь болж хямарч сэтгэл зүрхээ өвтгөж гэр бүлээ ч гэсэн хүнд байдалд оруулмааргүй бна. би тайван байх хэрэгтэй бна чиний хайр халамж надад хүүхдэд чинь дутаж алга болж бна чи эр хүн юм бол одоо ухаан орж гэр бүлээ өөрийгөө аврах хэрэгтэй. чи гэндэж түр зуурийн ийм байдалд хутгалдаж байгааг би мэдэж байна чи ингэх есгүй. энэ босгосон амьдрал үр хүүхдүүдээ намайг хуурч юуунд хүрнэ гэж ингэж байгаагаа одоо хэлээд тэр хүүхнээсээ боль гэж хэл. уурлалгүй хор шаргүйгээр ярилцах естой шүү. ямар ч юманд ухаантайн дийлдэг юм. цаанаа эмэгтэй хүн байна гэдэг ни ойлгомжтой бна. тэр хүүхэнтэй чинь ярилгүй хамгийн сайн ойлголцохоороо 2 лаа жаргал зовлонгоо ярилцаад энэ асуудлийг эндээ яриж дуусгая гэж хэл.жирэмсэн байгаа болхоор хямарч болохгүй шүү бие бодоорой.
Хүүеэ танай нөхөртэй урьд нь унтаж хэвтэж байсан хүүхэн нь жирэмсэн болоод хүүхэд гаргажээ тэрнийгээ гэнэт нөхөрт чинь хэлж дарамталсан байна. Хөөрхий нөхөр чинь яахаа мэдэхээ байж их л хэцүү байгаа юм байна даа. чиний өмнө хүүхдийнхээ өмнө их л буруутай гэж бодож яахаа мэдэхгүй байгаа юум байна. тэр хүүхний л хохь биз битгий тоо мэдээгүй юм шиг л бай.Үнэхээр мэдэхийг хүсээд байгаа бол тэр хүүхэнрүү нь нөхрийнхөө утаснаас тэгээд яаая гэж бодож байна гэсэн мэссеж илгээчих тэгэхэд л бүх зүйл тодорхой болно. харин мэдсэн үедээ мэдээгүй юм шиг байгаарай. Чи тайван байж болно оо нөхөр чинь тэр хүүхнийг одоо нүдэнд орсон хог мэт л бодож байгаа чи энэ талаар мэдэхгүй байх тусмаа харин ч нөхөррийнхөө хувьд баатар болно.
ta 2 har zaluugaasaa,gantshan huuhedtei baihdaa l eldviin yum bolj bsan gej chi bichsen bna.tegeheer 2-r huuhed garahaar ulam l hetsuu bolno,chi ulam uurtai,hartai,yadarsan hun bolno,2 huuhedtei boltsondoo uuruu ch itgehgui ue gardag yum,ingeed l hen ch toohoorgui avgai bolloo gej uuriin erhgui bodogddog yumdaa.
gehde hun bur uur l baih.
gol ni tesver tevcheer l diilj garna,ternees hardaj uurlaj uscheed chi l hohirno shuu,bas huuhduud chin.
medsen ch medeegui tsarail ugui bol sal gedeg l zam ulddeg yumdaa.sorry.
Би эрэгтэй хүн, яагаад ч юм манай эхнэр жирэмсэн байхад би түүнийг хүндлэх нь илүүтэй байдаг. Бас тэгээд хүссэнээрээ секс хийж чаддагүй, зориглодоггүй байсан санагдаж байна.
Би чамд хэлэхэд утсаар ярьсан бүхэн асуудал биш, харин удвал юу ч болж мэднэ. ГОЛ НЬ ЧИ БИД 2 ХОЕРЫН ХАЙР БИЕЛЭЛЭЭ ОЛЖ БАЙНА, ЧИНИЙ УДАМ СУДАР ЭНД ӨСӨЖ БАЙНА, БИ ЧАМАЙГАА, ЧИ НАМАЙГ ХАЙРЛАСАН……………. гэх мэтээр ярилцах хэрэгтэй.
Би эмч хүн учир үүнийг хангалттай мэднэ. Юу гэвэл Монгол эмэгтэйчүүд ЭНЭ НЭГ ЮМНЫ ҮРИЙГ ТЭЭЖ БАЙХАД, ЭНЭНИЙ БАЙЖ БАЙГААГ НЬ гээд гомдолдог ЭНЭНД ЧИНЬ ЭРЧҮҮД ДУРГҮЙ яагад гэвэл ХҮСЭХГҮЙ БОЛ ТЭЭХГҮЙ БАЙЖ БОЛНО гэсэн бодол эрчүүдэд байдаг шүү
1-т гэр бүл гэдэг хамгийн үнэ цэнэтэй гэдгийг сайн ухаараарай.
2-т эр хүн сүүлэгдэг ч ихэнх л гэр бүлээ л орхиё гэж боддоггүй
3-т эрчүүд чинь адгуусан шинж чанараа алдаагүй хүмүүс шүү дээ.
4-т Эмэгтэйчүүд угаасаа тэсэж тэвчиж, хайрлаж халамжлах заяатай.
Гэхдээ хонгор минь яагаад би тэсэж ингэж доромжлуулах ёстой юм бэ гэхээсээ өмнө чамд эргээд аз жаргалд удахгүй ирнэ гэдгийг сайн бодоорой.
Хөөрхөн хүүхэдтэй болоод үргэлж аз жаргалтай амьдрана гэдэгт итгэлтэй байна.
– Nohroo duudaj avchraad hajuudaa suulgaj bgaad utsaar n tsaad hyyhenryy n zalguulaad Speaker deer n tavij bgaad za ta nar yaaj yaridag yum be? Hamaagyi hymyysiin yariag neg sonsii geed zalguul! NO-toi garuud bol hyyhen n ilt angalzaal unana.Hooloi amaa zasaj ireel naalinhaitna…tanai hyn ch sonin bolno.
– Gemgyi bol yu bn yumgyi ajil sain uu enee teree…Zygeer shalgaj yzeed sanaagaa amraa daa.Er n ergelzeh hetsyy hetsyy.Yadaj bhad jiremsen bdag…Taivan bgaarai!
á¿¿ ñàíàà çîâ. ×è èõ õàðäààä õýð¿¿ë õèéãýýä áàéõã¿é ë áîë íºõºð ÷èíü ÷àìààñ ñàëàõã¿é. Èòãýæ áàéãàà ø¿¿ ãýæ ãàíö óäàà íóõàöòàé õýëýý … èíãýýä áîëíî.
1 өдөр зүв зүгээр бж бгаад салий гээд хэл. Би чамд 2дох хүүхдийг чинь тэгээд гаргах гэж бхад чин; чи энгээд бхадаа ядийн би тэсэхгүй н гээд л салмаар бна. Би жирэмсэн болхооро сэтгэл санаа тогтворгүй бгаад ийм шийд гаргаж бгаа юм биш би удаан бодож үзсэн гээл уйл зүгээр. Би лав тэсэхгүй бха бсан.
Энэ нь эмэгтэйчүүдийн нийтлэг алдаа л даа Мэдэх ёсгүй юмаа мэдэх гэж амьдарлаа зовлон болгоод л. Манай эхнэр ч мөн адил. Мэдэж чадахгүй болохоороо заавал буруугаар боддог нь нууц биш шүү дээ. Ер зөвөөр ойлгуулах гэж оролдоод ч нэмэргүй байдаг шүү дээ. Нуугаад байгаа зүйл нь заавал бодож байгаа шиг биш гэдэгт нь итгэж л сурах хэрэгтэй л дээ.
сайн уу? бүсгүй минь.үргэлж өөртөө итгэлтэй байж өөдрөг амьдраарай.эхнэрийгээ жирэмсэн байх үед зарим нэг ч биш нилээд эрчүүд өөр юм эрж хайн хүүхэн шуухантай орооцолдох асуудал нилээд бдгийм шиг бгаан Нөхрийгөө иймхэрүү бх тусам нь илүү их энхрий ялдам зөөлөн бгаарай хардаж уурлаж бухимдаж янз бүрийн юм бодооод бвал нь өөрийгөө болон хүүхдээ л зовооно.янз бүрийн юм ярьж хэрүүл хийсний бүр ч хэрэггүй. дэмий юмнаас болж бухимдаж хэрүүл хийвэл нөхрөө цааш нь түлхийшдээ харин ч эсрэгээр нь бвал нөхөр чинь хэзээ ямагт чамайг л гэх болно чи тэр хуний хувьд хэнээс ч илүү орон зайг эзэлдэг гэдэгээ мэдэрч амьдрах хэрэгтэй шүү тэгээд амжилт хүсий.Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай.
чи их хурц ариншинтай (амархан уурлаж амархан тайвширдаг) юу?
тэдний хооронд харьцаа тогтсон байсан нь тодорхой байна. гэхдээ чи нөхөртөө, гэр бүлдээ хайртай байгаад сайн сайхан байлгая гэж бодож байвал нөхөртэйгөө сайтар ярилцаад,
ахин ийм асуудал гаргуулахгүй байх тал дээр ам өчгийг нь авбал ямар байна?
эрчүүдийн дийлэнх % нь эхнэрээ жирэмсэн байх хугацаанд өөр эмэгтэйтэй орооцолддог гэсэн судалгаа байдаг.
тайван байж хүүхдээ эрүүл саруул төрүүлдээ бүсгүй минь.
хүүхдээ гартал тоохгүй л бсан н дээр. хүүхэд чини эрүүл төрөх ёстой гэдгийг л битгий март даа. хэрвээ хүүхэд чини өвдвөл чи тэрнээс илүү зовно шүү дээ.
тайван байж хүүхдээ л эрүүл гарга. бусад н юу ч биш.
эрчүүд бүгдээрээ ийм.
тийм ч учраас эрчүүд богино насладаг, хуви заяа муутай хүмүүс шүү дээ. чи харла даа. өвгөнтийн хүмүүс дандаа л эрчүүд бгаа биз дээ. би заримдаа тэднийг харахлаар яг л танай нөхөр шиг хүмүүсийн өрөөсөн дугуйнууд, авгайгаа зовоогоод дараа ни өвгөнтөд ирж насныхаа нарыг жаргаадаг бх даа гэж боддог юм.
сэтгэлээ тайван байлгаж сэтгэлийн тайвшралыг мэдэр. чи үүнийг заавал хийх ёстой. биеэ хүчилж, энэ бүхнийг би төрөх гэж бгаа хүүхдийнхээ төлөө хийж бна гэж бод. тавгүйдсэн мөч бүртээ л би хүүхдээ бодож тайван байя гэж бодоод бай. тэгээд л энэ үеийг туулаад гарвал болоо.
нөхрийгөө үхсэн гэж бодсон ч яадаг юм бэ дээ. манай найз хүүхэн хаяж явсан нөхрөө үхэхэд н огт уйлаагүй гэсэн, харин ч сэтгэл н амарсан гэсэн.
нэг л өдөр чи маш тайван болоод би энэ муу залуугаас болж ингэж зовж бжээ гэж бодохоор хайран бие мини, хайран цаг зав мини гэж харамсдаг юм даа. тэгээд л бүх юм гоё болоод ирдэг юм даа. сайхан шүү.
энэ сайхныг заавал мэдрээрэй. ок?
иймэрхүү хий хардагч хуунууд оорсдоол юмийг сур болгож хоосон хардаж асуудлийг уламал хэтсүү болгох юм да зугээр мороороо яваа эр нохороо энгэж хардаж байж оороо л хохироод дуусах бха да
чи тэгтээ тэрэнгүй 2 дохь хүүхдийг нь гаргахаар шийдчихсэн байгаа юм чинь нөхөртэй итгэхгүй юу даа. заавал тэрийг нь мэдэхгээд л хэрүүл уруул хийгээд гэр бүлээ самууруулаад яах вэ дээ. чамд амалсан л бол амалсан шүү дээ. нөхөртэй зүгээр л амлалтаа 100% биелүүлээрээ гэж хэлээд ахиж наад сэдвээ хөндөөд хэрэггүй
Jiremsen bolohor yum yumig ih hundeer, emzeg huleej awdag bolchdiin. Yanz buriin ym urguulan bodoj setgele zowosni heregguie. Hewlii dehi uree amar taiwan boijulah heregtei. Jiremsen ch gesen nuhurtuu urgelj uridiinh shige shan haragdah heregtei. Uur huniig boduulah zaw buu garga. Tiim shan amidraliig bosgochood teneg bish l bol ugui hiihgui bha nuhur chn. Az jargal husey yanz burin ym bodolgui, huurhun maamutai boloroi
Hunii amidral ruu “bugsuu” durdeg huuhnuudiig HARAAL ideesei