Сексээс татгалзах аргагүй таван шалтгаан

39-SEX

Секс эрүүл мэндэд тустай байдгийг эрдэмтэд бас дахин нотоллоо. Хэрвээ долоо хоногт багадаа нэг удаа секс хийж байвал сайн үр дүн мэдэгдэж байна гэж судлаачид тэмдэглэжээ. Сексийн тогтмол харилцаанд байх нь ямар ашигтай вэ?

Секс бол гоо засалч
Секс эмэгтэйчүүдийн цусан дахь эстрогены төвшинг нэмэгдүүлдэг. Ингэснээр тэдний үсийг гялалзсан, арьсыг булбарай болгодог. Давуу тал нь гэвэл энэ өөрчлөлт удаан хадгалагддаг байна. Гэтэл гоо сайхны элдэв иллэг, тосон түрхлэг нь ийм нөлөө үзүүлэх нь тун ховор байдаг.

Секс батганы эсрэг үйлчилгээтэй
Сексийн дараа арьс тунгалагшиж, нүх сүв нь нарийсдаг байна. Эрчимтэй сексийн үед хүн хоол гэхээс илүү ус их уудаг. Энэ процесс нь элдэв төрлийн арьсны үрэвсэл, батганы эсрэг тэмцэхэд эерэг нөлөөтэй аж.

Секс сарын тэмдгийг тогтворжуулдаг
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар долоо хоног тутам секс хийсэн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн давтамж хааяа нэг хавьталтанд ордог хүүхнүүдийнхээс ил үү тогтмолждог байна. Лесбичүүдийн энхрийлэл ч гэсэн сарын тэмдгийн давтамжинд таатай нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоожээ. Сексийн үед хавьтал нь өөрөө чухал болохоос дур тавилт ямар ч хамаагүй хэмээн судлаач эрдэмтэд нотолж байна.

Секс толгойн өвчин анагаана
Эмэгтэйчүүдийн хувьд толгойн өвдөөд байна хэмээн сексээс татгалздаг. Тэгвэл дур хүсэл оргилох, дур тавих үед цусан дахь эндорфин, стероидын төвшинг нэмэгдүүлдэг нь толгойн өвчинг намдаагч болдог аж.

Секс илчлэг шатаадаг
Туръя гэвэл тураадаг цай уух биш харин секс хий гэдэг нь тийм ч оргүй зүйл биш аж. Секс хийх үед минутанд тураадаг цай ууснаас илүү их илчлэг шатаадаг. Дурлалын ажил хагас цаг хийх явцад шоколадтай дөрвөн чихэр идэхэд хуримталсан илчлэгийг шатаадаг болохыг сексилогичид олж тогтоосон байна.

/Монголчуудын амьдрал/

4 Comments

  1. zaluuzurkh says:

    хаха

  2. mongolian says:

    жаахан засвар хийчихвэл утга нь гараад ирэх юм байна. Ханьтайгаа хийх сексээс татгалзах аргагүй 5 шалтгаан. Хань нь биш бол салалт дагавар хүүхэд аборт БЗХӨ энэ тэр гээд л…

  3. Lonsdale д чиний бичсэнийг л бичиж байна. битгий хайр гэж нэрээр бичээд байгаач чи эхлээд байгаа биз дээ. says:

    Lonsdale чи одоо хүмүүсийн сэтгэгдэлийг шүүмжилдэг хэн юм бэ зүгээр санал бодлоо бичвэл барав за. би чамайг танихгүй ш дээ чи яагаад ийм аймаар өс санадаг юм бэ эсвэл чи тэнэг юмуу …
    мэдрэл гацаа

  4. Фаяр says:

    мэднэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.