Сайн байцгаана уу миний сэтгэлийн үгсийг цаг заваа гарган уншиж байгаа таньд энэ өдрийн мэнд хүргье. Амьдралдаа том алхам хийх шаардлага гарч ирчихээд яаж зөв гарц олох вэ гэж удаан бодлоо. Энэ сайтыг уншдаг болоод удаж байна. Хүмүүсийн сэтгэгдэлийг унших сайхан байдаг. Сайн ч бай муу ч бай хөндлөнгийн хүнээс үг сонсох зүгээр санагддаг. Эхлээд амьдралаа товч танилцуулах нь зүйтэй байх.
Би одоо 31-тэй нөхөр маань надаас 2-р ах. Бид хоёр 10 жилийн өмнө гэр бүл болцгоосон улс. 2 хөөрхөн хүүтэй. Бага маань 2 ой өнгөрчихсөн. Бид 4 манай эгчийн нэр дээр байдаг байранд амьдардаг. Анх сууж байхдаа нөхөр маань хамгийн ухаантай хамгийн томоотой хүн байлаа. Сүүлийн жилүүдээс нэг л биш болж эхэлсэн. Айл гэрт жижиг сажиг асуудал гаралгүй л яахав. Бид 2-г тусдаа гарахад манай хадмынхан бараг л юу ч өгөөгүй, бүр намайг гуйгаачгүй. Уг нь манай хүн айлын том хүү ухаантай. Бэрээ болооч гэж гуйж аваагүйд нь би одоо хэрнээ дотроо гомдож явдаг. Гэлээ гээд энэ асуудал одоо бол чухал байхаа больжээ.
Нөхөр маань ерөөсөө хэлсэн амлалтандаа хүрдэггүй. Сүүлийн үед 1-2 хоногоор алга болдог болсон. Маргааш нь ирэхдээ “Ханийгаа ёстой уучлаарай. Миний буруу. Би та 3-гүйгээр амьдарч чадахгүй” гээд л уйлан дуугарна, заримдаа бүүр нулимс унагана. Би яахав эмэгтэй хүн хичнээн уур хүрсэн ч тэгэсхийгээд л уучилчихна. Гэхдээ яагаад ч юм дотор нэг юм байгаад л байхын.
2 хоногийн өмнө ийм юм боловоо. 5 дах өдөр. Орой миний ажил тарах дөхөж байтал мессенжердэж байснаа “Би хүмүүстэй уулзаж ажил ярина. Оройтоно” гэнээ. /Ер нь бол дандаа ингэж хэлээд л явдаг тэгсэн хэрнээ гэртээ ирж хонодоггүй. Ирнэ гэсэн цагтаа ирэхгүй бол би хаалгаа тайлж өгдөггүй байсаг болхоор сүүлдээ шууд л хонуутаар алга болдог болсон/
Үүнээс өмнөх өдөр нь бас л хонуутаар яваад дараа нь уучлалт гуйгаад ирсэн. Тийм болохоор миний зэвүү хүрээд За чи больж үз. Ингэж хэлдэгээс чинь залхаж байна. Чи намайг тэнэг гэж бодоод байгаамуу -Битгий ирээрэй -Хоёулаа ингээд салая. Гэрийн машины түлхүүр авчирч өг гэсэн чинь таг болчихсон. Залгахаар авахгүй. Тэгэхлээр нь хүний утаснаас залгалаа. Утасаа авч байнаа харин цаана нь нэг хүүхэн утсаар яриад байна. Гэрийнхээ түлхүүрийг авая гэсэн чинь “ЗА” гээд утсаа гялс тасалчихсан.
Тэгэхлээр нь утас руу нь мсж бичлээ. Чи хүүхэнтэй болсын бол би чамаас салмаар байна. Бид 3 чамгүйгээр амьдарчихаж элбэг чадна. Би сонгосон замаараа яв” гээд биччихсэн. 2 утас нь 2улаа салгаатай таг. Шөнө ирээгүй. Өчигдөр би гадуур ажил хөөцөлдөхөөр гараад 2 хүүгээ аавындаа үлдээчихээд явж байгаад орой 2 хүүгээ аваад гэртээ ирсэн чинь байхгүй хойгуур гэрт ирээд ажлынхаа хувцасыг тайлж тавьчихаад /хувцасаа шкаф-нд ч хийгээгүй байгаам даа/ энгийн хувцас өмсөж аваад гараад явсан байгаам да. Хулгайч нохой шиг.
Эргэж хэзээ ч уулзахгүй нүүр юм шиг. Тэгэхлээр гэдэн хөдлөөд хаалганыхаа голыг солиулчихсан. Тэгээд утас руу Түлхүүр өгөхгүй гэж байгаан бол цоожоо солиулчихсан. Байхгүй хойгуур чамайг гэртээ оруулмааргүй байна. Дахиж хармаарчгүй байна гээд мессеж биччихсэн.
Би одоо салсан нь дээр юм шиг санагдаад байна. Өчигдөр тэгээд очдог бөө дээрээ очсон. Эр эм муу хүмүүстэй нийлээд дэвтээд Архинд орж байгаан байна гэсэн. Тэгээд гэртээ ирэхээр болгоод дуудаад өгөх үү гэхлээр нь би дуудуулаагүй. Хүнийг хүсэхгүй байхад нь хүчээр дэргэдээ байлгамааргүй байна. Би тэр хүнд хэтэрхий их сэтгэл гаргадаг байжээ. Эр хүн хайр даадаггүйн байна. Би зүгээр л өөрийнхөөрөө тайван амьдармаар санагдаж байна. Гэтэл нэг том асуудал байна аа. 2 хүү нь эцгийгээ санаад хэцүү юм аа. Том овоо болсын болхоороо нуугаад л дуугай болчихсон. Харин жижиг маань Ааваа ааваа гээд л хувцасыг нь гаргаж ирж үнэрлээд өмсөж гүйгээд намайг зовоогоод байхын. 2-н 2 хөөрхөн хүү гаргаж өгч 10 жилийнхээ амьдралыг зориулчихаад байхад яаж ингэж сэтгэл рүү минь хүйтэн ус цацаж чаддаг байна аа. Би одоо яавал дээр вэ… Та бүхэн сэтгэлээсээ санал бодлоо хуваалцаач. Уйлая гэсэн ч нулимс гарахаа больдог юм байна даа.
Гэхдээ би жаргалтай эмэгтэй. 2-н 2 хөөрхөн үрийнхээ дунд нь ороод унтахад бүх зовлонгоо мартдаг. Сэтгэл маань сэмэрч байна. Би л ганцаараа зовоод байгаа юм шиг санагддаг боллоо…..
Зав, сэтгэлээ гарган уншсан ТА БҮХЭНД ТАЛАРХАЯ.
секс.мн дээр ирсэн захидал
64 Comments
egch ee ta hunriiguu zgr l hetsv xh gesn uuchlaad tvvnig vchtel ni sxn amidar ta chadnaa
minii bodloor ta tevcheed orkhison ni deer dee . ergej niillee geed ter magadgui 1.2.3. sariin daraa 1.2.3 honogiiin ch daraa bj magadgui taniig khuurakh l bolno. amidral nulimsand durgui geed kinon deer gardag shig amidral 40 nasnaas ekhelnee . ta zaluukhan baina.etssin etsest ta bayan khun tand huurhun huvguud bna . harin nukhur chinrhrdrn sar jiliin daraagaar hen ch ugui yu ch ugui uldej khotsoroood uuriinkhuu tolgoiruuu haramsaad shaakh bolno …. er ni hair gej baidaggui yum shigee. zugeer l emegtei khund dasal gej baidag
ta zorigtoi khuchtei bai. tand ter khunees huuurhun 2 khuu uldlee uur ta yu khusekhiin hereggui zugeer l orkhi . ter yhaa ch holdoj chadakhgui . ta uuriinkhuu jargaliig adilkhan bod bitgii buuj ug / nugel nuderee garnaa/ ta harjil bgaarai
Би нэг ахийн сонссон зүйл ээ хэлэе
Өөрөө 2 хүүхэдтэй тэгсэн мөртлөө араар 50даг гэж байсан би хэдэн найзуудтай сууж байхад бидэнд хэлж байсан юм ЭР хүн чинь 33 нас хүртэл ээ хүнтэй сүүлрэх бол энгийн асуудал тэгээд цаашаа гаа гэр бүлдээ анхаарал 50х хэрэгтэй гэж хэлж байсан
Салах дэмий байх аа ямар удахгүй үхэх гэж байгаа биш одоо дахиад нилээн удаан амьдран шдээ Танилцая гэсэн зарим зарыг хараарай 60 хүрсэн хүнүүс Цайгаа хувааж уух хүнтэй хамтран амьдран гэж байдаг юм байна лээ их өрөвдмөөр Толгойго газар шаах цаг ирэх вий дээ Эр хүний зан юм байлгүй дэ Эгч минь Амжилт
чи ухаантай юмаа гэхдээ барагсалсан ни дэр бх да нэгэнт оор хунтэй болсон бол нэг удаа хуурсан юм чин дахиж хуурч л таараа тэр танидаг боогийнхоо хаыгийг зааж огооч
бух юм сайхан болно
сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. би энд байгаа зүйлүүдийг эхнээс нь уншиж байна. тэгээд яг одоо өөрт тохиолдоод байгаа зүйлийн талаар бичихгүй байж чадсангүй.би одоо 24 настай. дээд боловсролтой.мэргэжлээрээ аятайхан боломжийн ажил хийдэг. би нэг залуутай танилцаад 4 сар болж байна. тэр залуу минь надад их сайн. би ч түүнд багагүй сайн болсон. гэвч энэ сайн асуудал асуудлыг шийдэх шалтгаан болохгүй байна. би 24тэйч хүү охин 2той. анхны найз залуутайгаа 4 жил найзалсан. тэгсэний эцэст жирэмсэн болж хүүхдээ гаргах болсон. бид хамт байхдаа сайхан байсан. тэгэд хүүхдээ гаргахаар болж тээсэн. харин тээж байх хугацаанд миний хүүхдийн аав өөр хүүхэнтэй болж намайг орхисон. эцэст нь тийм зүйл болсон ч би хэвлийдэх хүүхдээ бодож өөрийгөө тайвшруулж тэр бүхнийг таг орхисонч төрсний дараа хүүхдийн минь аав буцаад ирсэн. тэр ирэх болсон хамгийн гол шалтгаан бол би түүнд 2 ихэр хүү охин 2 төрүүлж өгсөн юм. тэр ирж бид 4 сайхан байсан .би 2 хүүхдээ бодож тэрэнтэй нийлсэн юм.тун удалгүй бид тэдний гэрлүү явцгааж сайхан байсанч бүх зүйл санаснаас өөрөөр болж хүүхдүүдийн минь аав нөгөө эмэгтэйтэйгээ буцаад нийлж бид 3г орхисон. бид 3 өдийг хүртэл мний төрсөн эцэг эхийн буянаар хэнээсч гуйлгүй өдий хүрсэн. миний 2 хүү одоо 3 настай. би өнөөдрийг хүртэл хүүхдүүдийнхээ ааваас мөнгө тэтгэлэг аваагүй. авая гэж бодож үзсэнч чадаагүйээ. эргээд бодоход би бараг 4 жил ганцаараа амьдарсан. тэгээд энэ залуутайгаа танилцсан. би хүмүүстэй танилцахдаа 2 хүүтэйгээ хэлээд өөрөөрөө бас 2 хүүгээрээ бахархдаг байсан. харин энэ залуутайгаа танилцахдаа яагаадч юм 2 хүүхэдтэй гэдгээ хэлж чадаагүй.өнөөдрийг хүртэл хэлж чадаагүй байгаа. хэлээгүйн учир тэр надад сайн би ч түүнд сайн учраас намайг хүүхэдтэйг тэртусмаа 2 хүүхэдтэйг мэдвэл би ахиадл хаягдахаас айгаад хэлж чадаагүйээ. одоо тэр надад бүхнээ зориулж намайг жаргалтай байлгаж байгаач тийм байх тусам нь надад улам хэцүү тэр хүнийг улам зовоох юм шиг байна. гэхдээ би тэрнээс сална гэхээр бүх юм утгагүй санагдаад байх юм. 2 хүүхдээ хэлхээр тэр хүнээс салхаар болчоод, нуугаад байхаар тэр хүнийг улам зовоох гээд байх юм. эцэст нь мэдвэл надаас өөр хүнд итгэхээ байчих байх гэж бодоод байх юм. санаснаар болдог бол хүүхэдтэйгээ дөрвүүлээ хамт амьдармаар байна. би яах ёстой вэ. найзуудаа, ах эгч нараа надад туслаач. саэлахуу яахуу
за зугээрээ надтай танилтсаад сайхан сэксдчих тэгээд л зугээр
Гол шалтгаан нь нөхрийн чинь явдалтайд биш, та2-н нэг нэгэндээ хайргүйд л хамаг учир байх шиг байнадаа бүсгүй минь. одоо нэгэнт хайргуй бол амьдралаа там болгоод дэмий биздээ.
салсан ч яадийин амидрах гд болку бгаа бол нухур чин сайн хун бол ядаж хуухдуудтэйгээ уулзана аавийн уургийг гуйцэтгэж чадах бх.харин нухур бж чадку бгаа бл салсан ни дээрэээ
ЁО ОЙЛГОМЖТОЙ ИШ ЧААВААС ЮУ Ч БОЛООГҮЙ Л ЮМ БАЙНА Ш ДЭЭ ЮУН ИХ ЗАНТАЙ ЮМБЭ ЧИ, ЭНЭ ХҮМҮҮСТ ЯМАР ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТОХИОЛДОЖ БАЙГААГ ЧИ УНШАА БИЗ ЧАМД ЮУ Ч БИШ ЧАМАЙГ ЗОДООГҮЙ ӨӨР ХҮНИЙ ЭХНЭР ЖИРЭМСЛҮҮЛЭЭГҮЙ ӨВЧИН АВЧРААГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭ ДАРАМТАЛЖ ЗОДООГҮЙ ЗА ЕР ЮУ Ч БОЛООГҮЙ. ЧИ НОМ САЙН УНШУУЛ ЖААХАН НӨХӨРТӨӨ. ЦААНА ЧИНЬ ЗОДУУЛААД АРААРАА ТАВИАД БҮР АЙЛЫН ЭХНЭРТЭЭ ЯВААД ТЭГЭЭД САЛААГҮЙ ХҮМҮҮС НААД САЙТААР ЧИНЬ ДҮҮРЭН БАЙНА ЧИ ЮУН СҮРТЭЙ СЭХҮҮН ЗАНТАЙ ШАРТАЙ БАС АМРХАН ГОМДОЛЛОДОГ_ БАС АМИА БОДСОН АМЬТАН БЭ. ХЭН Ч ГЭСЭН САНАА ЗОВЖ Л БАЙГААШ ДЭЭ ЧАМАЙГ НОВШРООД БАЙХААР ЯАХАА МЭДЭХГҮЙ ШАНАЛААД Л БАЙЖ БАЙГАА.
салаад хэрэггүй
чи жааахан зөөлөн байл даа хүүхдийнхээ эцэгтэй амьдрах хамгнийн зөв сонголт хүүхдэд хэцүү тэндний аав гэр бүл салсан сарнисан гээд хүүг чинь хүргэнээ болгохоос дөлнө би лав тэгнэ эхлээд эцэг эх нь салж сарнисан эсэхийг заавал асууж байж дараагийн асуудлыг шийднэ. ном уншуулж архины найзуудаас нь холдуул амьдараа сайхнаар бод чамаас санаа зовж л байгаа уул сүртэй юм болоогүй л юм байна. манайх ч тийм. 1 удаа ширүүн угтаад бусад үед зөөлөн угт огт тоохгүй байсан ч болно.
би 1 нз залуутай blaa,terendee uxaangvi xairtai blaa, tgd ter maani namaig xuurch uur avgaitai bolson, yag ter ved aav maani ungursun , nz zaluudaa xelsen chin chi xz vxex ve gj asuusan.. ter bayan l xvn bsan gexdee bi mungund ni boloogvi 1ch beleg avch vzeegvi,, tgd bi aaviinxaa 49xongiig duusgaagvi gadaad garsan daa. odoo 3 jil bolj bna.. bi odoo ternees ilvv jargaltai amidarch bna,, chamd xelexed chi uuriiguu l bod,, terenmuu novshoop yadag ym
Би ч бас ийм амьдралтай нүүр тулаж байсан. Гэхдээ заавал ийм хүнтэй энэ амьдралаа хүүхдээ бодоод өнгөрөөх хэрэг байна уу.Насаараа хүнд хууртагдаж амьдрах хэрэг байгаа юмуу. Ер нь эр хүнтэй анхнаасаа хатуу байсан нь дээр юм билээ. Тэр хүнд ач холбогдол өгөхгүй өөрийнхөөрөө амьдраад үз. хамгийн сүүлд гуйгаад л шалдаа буугаад ирдэг л байхгүй юу
Энэхүү захидал илгээсэн хүүхэнд хандаж хэлэхэд
бичсэн нийтлэлийг чинь уншлаа тэгээд юу ойлгосон бэ гэхээр
чи их хартай, муухай ааштай хүүхэн байна бас
Бас нөхөртөө хэтэрхий их юм бодож Дорд үздэг нэгэн байна. тэгчээд хайр халамжаар дутаагаагүй гэнэ
1,2 оройтоод ирэхэд нь учир зүйг нь ололгүй хэрүүл маргаан хийнэ энэ хайр халамж уу??? магадгүй найз нартаа зовлонгоо яриад
суусанч юм билүү
нүдээр үзэж хараагүй байж элдэвээр хэлж харааж болохгүй шдээ муу сайнч гэсэн 2хүүхдийн чинь эцэг нь шдээ
дараа дахиад хэрүүл гарна дахиад найзууддаа зовлонгоо яриад ирэхэд уурлаад хаалга тайлж өгөхгүй элдэвээр хэлнэ энэ хайр халамж уу???
мэдээж нөхөр гомдоод найзууд дээрээ очино дахиад орой ирэхэд хаалга тайлж өгөхгүй энэ байдал үргэжилсээр нөхөр гомдсондоо өөр
хүүхэнтэй явалдаж эхэлсэн байна тэгэхээр бурууг өөрөөсөө хай Бүсгүй мин үнэхээр нөхөр чинь эхнэр 2хүүхддээ хайргүй байсан бол эрт хаяаад
одох байсан юм тэгэхээр нөхөртэйгээ илэн далан ярилц тэдэндч гэсэн зүрх сэтгэл гэж байдаг юм
Эцэст нь хэлэхэд айлын эхнэр нөхөртөө хир зэрэг анхаарал халамж тавина тэр гэр бүл тэр чинээгээрээ бат бөх аз жаргалтай
амьдрах болно
чи яг надтай адилхан зантай юм.Би ч бас яг л чам шиг бодолтой явдаг.Гэхдэ манай нөхөр намайг араар тавиагүй./тавиагуй гэдэгт итгэдэг/.Анх би их гомддог байла.Бэрийн гуйлга хийлгуулээгүй дэ.Бусад хүмүүсийн гуйлга ирлэ гэхэд би нөхөртөө хадмуудда их дургүй хүрдэг байж билээ./2 жилийн өмнө/ одоо бол бараг бодогдохоо болиж дээ.Чи нөхрөө сайн хашраагад аваа.Нэг хэсэгтээ л битгий царай өг.
Үнэхээр ухаантай нөхөр бол засраад эргээд ирнэ биз.
Зарим нэг хүмүүст хэлэхэд эмэгтэй хүн нөхрөөсө салчаад яагаад заавал дахиад өөр хүнтэй суудаг гэж бодоод бдаг юм бэ?Хөөрхөн хүүхдүүдтэйгэ бхад ямар нэг эр хүнтэй хүнгүй жаргалтай сайхан амидарч болно шд.
көсрийн эрчүүдийн л нэг бна. зарим нэг эрчүүд бол:
дороо боов унжуулснаас илүү юмгүй амътад даа чааваас даа гэж…
Даварсан эрчүүдийг сайн хашраах хэрэгтэй. Угаасаа тоохгүй байх өөрийгөө болон хүүхдүүдээ л анхаарлаа тавь. Нөхөр чинь нэг таарсан хөгийн завхай хүүхэнтэй л ороолдсон байгаа. Салах л хэрэгтэй одоо хэддүгээр зуун билээ дээ өөрийгөө аваад явах чадвартай бол муу нөхөр хэрэггүй болсон цаг шүүдээ.
чи ч байртай, машинтай, 2 хүүхэдтэй. харин нөхөрт чинь юу ч байхгүй. Чи ч хэтэрхий чанга юм даа. Ирнэ гэсэн цагтаа ирээгүй бол хаалга онгойлгож өгдөггүй гэнээ.
САЛ
hamgiin ehnii zuvlugch julia gedg unen teneg gar bndaa, yah gej 2 huuhed gargasiin ch geh shig, chinii amidral neeh dardan yvahgui l blgui, hedii tuluvlusun ch yamar neg asuudal garch l bdagiin mangar min!!!!
niitleliin ezend helehed nuhuruusu salaad demii bhoo, tuuniig iluu iheer hairlah geed halamjlah geed uz, ayndaa oilgoj taaraa, alham buriig n bitii uuriinhuuruu bailgah gej dair, zugeer l hairlaad uz, odoohondoo bolohgui bol tusdaa bgaad uzey geed yrilts, uuruusuu bas aldaag hai, chamd bas yamar negen hatuu changa uuriinhuu huseleer bailgah gesn bdal ch baij magadgui shd,… haraad bhad chi nuhuruusuu iluu yumtai terendee erddeg bj magadgui shd…. erchuud gedg chin chaavaas yag yas yuman deer jaahan huuhed shig soniuch bas teneghen bdagiim shig bnlee,…. tegeed teriigee medehgui bas ih tom tom yrij dogshin bh gej uzne,… yas yuman deer ted chin baby l gesn ug…
Chi ikh hatuu emegtei bololtoi. Herev salah deeree hurvel chi 2 huugee yaj iij bgaad l avaad ulschie. Chi chin bairtai manishtai. Chamtai suuh khun amarkhoon oldoh l baih. Tegj 2 huugee khoid etsgiin gart ogch arisiig ni huuluulj yahnav dee. Esvel daraagiin aaviig ni dahiad l hoogood yavuulchih yum uu. Yamar ch bsan chinii hairlahaa bolij ehelj bgai dursgui ch yum ugui ch yumuu kharkhuu ene delkhii deer chamaig bish yumaa gehed 2 khuugee hamgiin ikh hairlana l daa. Uuchlaarai. Minii l bodol shuu. Az jargal husie.
чамд гэж хэлэхэд чи одоо юу ярина вэ бэр гуйгаагуй ч гэх шиг хэрэв тийм балай юманд ач холбогдол угч энэ олон жил бодож зууж яваа бол чи унэхээр тэнэг хуухэн бна бас худуунийх юмуудаа.2т чи санхуугийн хувид жаахан илуу юмаадаа нохроосоо, тэрэндээ ч жаахан даналздаг санагдаж бна.Эмэгтэй хун тэрүүгээрээ гул бариж онгирвол ямар ч эр хун залхдаг юм.3-т чи гардаж бариаагуй байж нэг хуухний сонсогдсоноос болж унэмшиж байвал утгагуй л байна.4-т Минийхээр бол чи оороо нухуртуу зугээр л дургуй болсон хуухэн шиг санагдлаа.тийм бол тэгээд явуулаачдээ.Гэхдээ уучлаарай чиний бичсэнээс л ибгэж харагдаж бнашуу.
энэ амьдралыг ингээд нураачих нэг хэцүү, нөгөөтэйгүүр өөрийгөө гаргуунд нь хаяад хэзээ ирэх хаагуур яваа нь мэдэгдэхгүй хүнтэй хамт амьдрах бас нэг хэцүү, хоёр хөөрхөн хүүг эцгийн хайраар дутаах бас хэцүү. ингээд бодохоор энэ амьдралыг босгох, аваад үлдэх аймар хэцүү байдаг юм байна. харин нураах, тараах их амархан байдаг юм байна. гэхдээ ярилцаад гэр бүлээ авч үлдэх үнэхээр боломжгүй гэж үү. боломжтой бол нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн байж, нэг ч гэсэн хүүхэд эцэг эхийн хайран дунд өсөөсэй гэж бодхийм.
Нөхөртөө ДЭВ гээд Монголын уран сайхны киног үзүүл их л сургамж авахаар кино байна лээ. заавад үзүүлээрэй. нэгийг бодно гэдэгт найдаж байна
Сайнуу. Би өнөөдөр яг л чам шиг байдалд байна. 2 хөөрхөн охинтой нилээн олон жил амидарсан бсан хумуус гэнэт л нэг хуухэн гарч ирээд л манай амидрал будаа боловоо. Гэхдээ би түүнийг уучилсан гуйсан тэгээд буур болохгуй болохоор ни явуулсан. Гэхдээ хэсэг хугацаанд тусдаа байцгаая гээд л явуулсан. Магадгуй тэр хунд одоохондоо энэ ни дээр бга бхаа. Салах бол амархан хэзээ ч салж болно. Ингэж явуулсаний дараа харин хэсэг хугацаа өнгөрсөний дараа чи надад хугацаа өгөөч би 2 охиндоо ирнэ гэж хэлж бна лээ. Би сайн мэдэхгүй л бна гэхдээ хэзээ нэгэн цагт энэ шийдвэрээсээ харамсахгуй бна бхаа. Чи ч гэсэн хэсэг тайван байж сайн бодоод узэхгүй юу.
man илүү ч үгүй дутуу ч үгүй яг голыг нь олоод маш зөв хэлжээ. нэмж хэлэхэд чамд ч гэсэн маш томд тооцогдох алдаанууд байна. энэ талаараа чи одоохондоо ерөөсөө ойлгохгүй бололтой дог. эсвэл насан туршдаа хэзээ ч ойлгохгүй байхыг ч үгүйсгэхгүй. харамсалтай л юм даа. миний хувьд чамд тохиолдоод байгааг амьдрал дээр бодит байдлаар нь хуурай дүү нарынхаа амьдрал дээр эрэгтэй талаас нь харж харамсаж л явдаг юм. өөрийн чинь оюун ухаан хувь тавилан мэдсэн л хэрэг байх даа. хичнээн нөхрийн чинь буруу ч гэсэн, чамд өөрт чинь маш их алдаа байна аа гэдгийг ойлгохыг оролдоод үзээрэй. гэхдээ чи чадахгүй л болов уу.
Би чамд эсхүл бүү сал гэж хэлэхгүй. Саяхан надад иймэрхүү зүйл тохиолдодд би бас д энд нийтлэл үлдээж хүмүүсийн санаа бодлыг уншиж байлаа. Ер нь бол дотроо зоригтой шийд гаргаад сална л гэж хэлэх хэрэгтэй. Энэ хугацаанд хэн хэн нь бодно тунгаана. Хэрэв тэр чамд үнэхээр хайртай, хүүхдүүдээ боддог бол эргээд л ирнэ. Гол нь эцсийг нь хүртэл ам аваад арай өөрөөр амьдрах шаардлага тавьж, чи ч гэсэн амьдралынхаа хэв маягийг өөрчилөх хэрэгтэй. Хэсэг хугацаа гэдэг маань нэлээн урт байвал зүгээр дээв Хүүхнүүд бид нар тэднээс байнга хайр энэрэл хүсч байдаг болохоор тэсэлгүй сайхан үгэнд нь хууртаад уучилдаг. Харин энэ удаад чи тэвчээр заагаад нэлээн урт хугацаанд түүнд бол үнэхээр салах гэж байгаа юм шиг л байх хэрэгтэй. Мөн чи түүнрүү ямар нэг байдлаар залгах холбогдох гэсний хэрэггүй шүү. Яг л юу ч болоогүй хатуу шийдвэр гаргасан хүн шиг л байх хэрэгтэй.
сайн уу?юуны өмнө бид 2 бараг л адилхан зүйлтэй учирсан юм байна гэдгийг хэлье. хичнээн их хайрлаж итгэж байхад ингэнэ гэдэг санаанд багтамгүй хэцүү байгаа биз.зүгээр л мартчихая гэхээр 2н 2 хүүхэд байхад худлаа. би юм уу чи нөхөргуйгээр амьдараад байж чадна хүүхэд л голд нь хэцүү юм. би бас яахаа мэдэхгүй их хэцүү байсан ч өөрийгөө тайвшруулах зуйлээ олсон. одоо сэтгэл хангалуун байна. би бясалгалд явж буддын сургаал судалсан. эцэст нь юу ч нөхрийнхөө араас юу ч хийгээгүй зугээр л орхицон. удалгуй өөрөө хүрээд ирсэн. урьд урьдахаасаа илүү халамжтай болж, би зүгээр таагуй зуйлийн тухай бодохгуй амьдардаг болсон
за даа. салчихлаар хүүхдэд хэцүү л гэх юм салахгүй гэхлээр чамд хэцүү. миний бодлоор бол хэрүүл уруултай гэр бүлд хүмүүжиж бгаа хүүхдэд ч хэцүү шүү дээ. салчихвал яасын бэ.
бэр гуйгаагүй хм,,, дээр нь тэрний байр биш, бас машин чиний нэр дээр… бүсгүй минь чи нөхөрөө гоёлын чамин даашинз, гэрийн тухтай буйдан шиг байлгах гээд байнаа даа янз нь.
нөхөрт чинь шууд бурууг өгөх нь шударга биш.
оройтоод ирэхээр нь хаалгаа тайлахгүй байхаар
тэгээд орцондоо эсвэл чамд харагдаж байх гээд цонхныхоо дор унтах уу? гэрээсээ хөөдсөөр байгаад бар сав гээд явж байхдаа нөхөр чинь өөр хүнтэй танилцаж л таараа. чи тийм замруу түлхсэн бн. мөн жижиг асуудлыг чи, чиний зан томоос том болгоод байна даа. чиний нөхөр байртай, байшинтай $н саятан байсан бол чи тэгж харьцахгүй байсан нь мэдээж. бүсгүй минь, буруу хэзээч нэг талаас байдгүй юм, наад шар хор атгаг бодлууд чинь амьдралд чинь гай болоод байгааг ойлгоорой доо.
дэлхийн хүн амын 70% нь гар утсыг хэрэглэж байхад нөхрийнхөө цаана утсаар ярьж бсн хүүхнийг шууд хамааруулж болохгүй шд.
Хүүхэд гэдэг чинь харахад тийм юм ойлгохгүй юм шиг хирнээ том хүнээс илүү сайн ойлгож ой тойндоо маш гүнзгий суулгаж авдаг юм.. Нөхөртөө заавал гэртээ гэлгүй гадуур цайны газар ч юм уу нэг газар сууж байгаад уурламаар байсан ч тэсэж байгаад асуугаад үзэхгүй юу даа.. Тэнэг л биш бол….. Ер нь тэгээд нэгээс салаад нөгөөтэй сууж байгаа хүмүүсийн 97% нь бүтэлгүй гарууд байдаг шүү дээ. Цаадах нь ч гэсэн… Хоёрын 2 хүүхэд өнчрүүлж байгаа амид хүн сайнаа үздэхгүй л дээ ээ
Хүүхдээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Тэр жаахан амьтан аавыгаа нэхэх нь аргагүй ээ. Минийхээр бол хэсэг тэгээд чимээгүй байвал нөхөр чинь нэг юм ойлгох байхаа. Бас хүн байна даа үр нь эцгээ санаж байхад эцэг нь үрээ санах байлгүй дээ. Тэр үед нь харин сайн ярилцаж шийдэх хэрэгтэй дээ. Салах бол амархан, харин гарах үр дагаварыг л сайн бодоорой доо бүсгүй минь.
Салах шалтгаан чин тийм ноцтой биш л юм бна ш дээ. Энэ сайт-р дүүрэн аймаар амьдрал бна, тэдэнтэй харицуулаад үзвэл чинийх бол бага зэрэг арга заль, ур ухаан зарахад нөхрөө буцаагаад авч болмоор санагдах юм.
Зөөлөн н хатуугаа иддэг хорвоо гэдэг үг зүгээр ч 1 гараагуй бхаа. Нөхөртөө хатуурхах тусам улам цаашаа л явна. Хамтдаа 10 жил амьдарсан бол нөхрийнхөө талаар сайн л мэдэх ёстой доо, хэд хоног ганцаараа бхдаа юун дээр алдав, цаашид яах вэ гэдгээ сайн тунгаа.
Сална гэдэг бол ганц чиний санаагаар болохгуй ээ, 2н 2 хүүхэдтэй, аав хүү 2н харьцаа сайн бдаг бол чи хувиа бодон салж, 2 хүүгээ өнчрүүлж болохгүй. Хожим н 2 хүү чинь хулчгар, доожоогүй хүн болж өсвөл чамд сайхан бх уу? Эсвэл том болсон хойно н аав чин гэртээ хонохгуй болохоор н ээж н эхлээд хаалгаа тайлж өгдөггүй бсан дараа н дургүй хүрээд салсан юмаа гээд сууж бхуу?
Бага дээр н алдаагаа сайн засаарай.
uneher ter huniig geh setgel chine baihgui bolson bol salah tsag chine bolson bainadaa ternees salay salay geedl salaj chaddagui araaraa taviulaad daramtluulaad zoduulaad yavdag huuhnuud zondoo baidag. iim hogiin amitantai amidarch baisnaas salaad gantsaara amidarsan ni deer dee
найз минь юу юуны духанд хүрэлгүй битгий салахыг бод 2 хөөрхөн зулзага чинь хэцүүднэээ аавгүй өсөх ямар л олиг бхав дээ хө. Танай хүнийг ойлгохгүй юмаа тэгж их уйлж гуйдаг , та 3-гүйгээр амьдарч чаддаггүйл юм бол тэрийгээ харуулаад амьдармаар юм.Хэн ч гэсэн гадуур дотуур хүнтэй уулзах ажил гарна болийш дээ. Гэхдээ шөнжингөө яридаггүйл бхгүй юу даа.Манай зарим залуус болио боль амьдарч чадахгүй юм бол анхнасаа яах гэж амьдрал зохиодог бнаа салий гэж амьдрахгүйл бха л да гэхдээл тийм асуудал гаргахгүйл яввал зүгээр бхийм.Яахав хүнд гэр бүлээс гадна янз бүрийн асуудал бж болно л доо тэрийгээл зөв зохицуулаад зөв хүнтэй хааяа хааяа сэм сэм явал даа.Хамгийн гол нь гол шугамнаасаа хазайлгүй яввал зүгээр бхийм даа. ЗАЛУУСАА
бүх бурууг бүү эр хүнд өг. ямар ч хүн хайр даадаггүй юумаа эр ч бай эм ч бай
Ер нь бүсгүй минь чиний ч буруу бас их байна. Ирнэ гэсэн цагтаа ирэхгүй бол хаалгаа тайлж өгдөггүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэртээ хонохгүй байх шалтгааныг чи өөрөө гаргаад өгсөн юм бишүү? Эр хүн уугаад, хугацаанаасаа хоцрохыг алийг тэр гэх вэ дээ?
чи ийм хатуу байгаад юу хожих юм бэ?
чамд сайхан байлаа гээд нэгэнт амьдрал зохиож, хүүхэдтэй болчихоод арай амиа бодсон юм бишүү.
Хэрвээ ийм л байсан юм бол яах гэж анхнаасаа хүүхэдтэй болсон юм.
Одоохондоо хүүхдүүд чинь жижигхэн тул чамд ямар нэг юм мэдэгдэхгүй л байх. Томроод ирэх цагт чи яаж амиа бодож, өөртөө хэрхэн хатуу загнаснаа мэднэ дээ.
Амьдралд хатуу байх нь зөв тэглээ гээд чи л зовж байга биз дээ.Хэрвээ ингэж өөрийнхөөрөө дайрах байсан юм бол яах гэж энд захидал бичдын. СУмтай хүүхэн
Та тэр бөө дээрээ очоод нөxрийгөө архинаас нь гарга тэгээд сал да
салахийг буу уридал болго. Бас аливаа уманд зоолон ханд. Чи их хатуу хуухэн бололтой.
Зоолон ни хатуугаа дийлнэ шуудээ.
Амжилт.
tulhuurin goloo solino gedeg chin ih zov arga bn daa medmeer yum bn medehgui negendee helmeer yum bn shuu. heseg jaahan ailgaad hatuurhaad uz dee gehdee salna gedeg saikhan sanaa bish bn shuu
би ыг танай нөхөр шиг байсан ым одооо бол тэс өөр хүн архи уухгүй гэрээс гарахгүй чөлөөт цагаа гэр бүлдээ зорилдаг 100 % эсрэгээрээ болсон шоудаад л хүүхэндээд л ываад баймаар санагдаад сууж чаддаггүй байсан сүүлд ни нэг л өдөр гэртээ харимаар санагдаад шууд л эхнэртээ би дахиж хэзээ ч хүүхүн эргүүлгүй гэж хэлсэн ым хэсэг тусдаа амидраад үз
Zuvluguu ugsund bugded talarhaj bna. Bugd l uur uuriinhuu untsuguus harju zuvluguu ugsun bna.
muugii-d handaj helehed:
– Itgeliig mini aldaj 1 UUCHILSAN
– Setgeliig mini sevteej 2 UUCHILSAN
– Hairiig mini daagaagui gehdee bi 3 UUCHILSAN
– Odoo harin hamgiin suuliih ni l bolood bna daa naiz mini.
BUGDED TALARHAJ bna aa
10 жил 10 жил 10жил 10 жил овоо хугацаа байгаа биз.Сална гэж бодохоосоо өмнө тордох нөхөх арга байна уу гээд хувилбар гаргаад хэрэгжүүлээд үз.2-ын 2 хүүхдээ гэх сэтгэл мань Дарьбазарын толгойд явж л байгаа тэр сэтгэл дээр нь дөрөөлөөд ажилла.Болно доо болно амжилт
сайн уу . миний бодолоор та 2 хоеуулаа л буруутай . хэлсэн цагтаа ирсэнгүй гээд хаалгаа тайлахгүй б.а гэдэг хэтэрхий хатуу хайргүй загнаж б.а үнэхээр ажилтай явж байгаад ирж байгаа бол яхийн тэгээд нөхөрөө гадаа хонуулахуу. тэр чиний алдаа хайргүй загнасан б.а чамайг тийм зан гаргахлаар чинь хүн цаашаа зан гаргах л байх. миний бодлоор чи нөхөртөө дэндүү хатуурхаж байх шиг санагдаж б.а . эр хүнийг чинь эмэгтэй хүн хайраараа татадаг юм. чамаас зугтаж б.а гэдэг бол чиний хэтэрхий хатуу зангийнх . 80 хонож болсон юм 81 хонож болох л байх . нэг уучилаад аль байдаг сайханаараа хандаад нэг үзвэл ясийн . урьд нь яаж хайралдаг байсанаа санаад ахиад нэг тэр үерүүгээ очоод үз лк гэж зөвлөх б.а даа . нөхөр чинь чамаас тийм халуун дотно хайрийг хусээд байгаа ч юм билүү. чиний бичнээс харж байхад чи нөхөрөө хоосон ирсэн гэж л хэлэх гээд байх шиг санагдлаа . гэр бул гэдэг хоосоноосоо л эхэлж бух юм бий болдог байх. тийм муухай бодолтой ывж болохгүй. эр хун гэдэг эмэгтэй хүний хайранд нялхардаг юм . өөр бүсгүйтэй уулзаад байна гэдэг нь тэр эмэгтэй чамаас илүү нөхөрийг чинь халамжилж б.а гэсэн үг. чи тэр эмэгтэйгээс юугаараа дутуу гэж . гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдалийг авархийн тулд хичээх л хэрэгтээ . салах тухай бодолоо бүр мөсөн хая. хүүхэд өнчрүүлж ях гээд байгаан . тэгэх б.сан бол яах гэж гаргасан юм . би өөрөө хойд эцэгийн гар дээр өссөн хүн . ямар байдагийг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрч өссөн. маш хэцүү. ээжид ч хэцүү байдаг байсан . одоо бол өөр би чамтай чацуу юм б.а
би одоо мөн чамшиг 2 хөөрхөн хүүтэй. за ийм л б.а сайн бод . амьралааа авардаа бүсгүй минь . юм бүхэн чиний санаснаар б.а гэж байхгүй. чи өөрөө бухнийг бий болгож хэлэлцэж ярилцаж бие биенээ ойлголцох нь чухал. Итэглийг чинь алдвал 1 уучил Сэтгэлийг чинь сэвтээвэл 2 уучил Хайрийг чиь даахгүй бол 3 уучил Харин чамайг ойлгохгүй байвал бүү уучил гэж . за амжилт бүсгүй минь
довдонд гэж хэлэхэд чи ч гэсэн сал сал гэж зөвлөдөг л биз дээ
би яг ийм байдалд байдаг. чамайг ойлгож бна.
– манай нөхрийн найз нар нъ архи уудаг, хүүхэн эргүүлдэг. манай нөхөр бас яг ийм хүсэлтэй.
– иймэрхүү эрчүүдийг хүлээгээд, утасдаад сууж байдаг хүүхнүүд байдаг юм бна лээ. хүнд тоогдохооргүй, хаягдмал, нөхөргүй, хүүхэдтэй хүүхнүүд байдаг юм бна лээ.
би анхандаа сайхан хүүхнээр боддог байсан. тийм байдаггүй юм бна лээ.
– хэний ч санаанд орохооргүй найз нарынх эгч дүү нар нъ ч байдаг л юм бна лээ.
явдалтай нөхөртэй суусных их туршлагатай болжээ би.
чамд л гэж хэлэхэд салж хэрэггүй. би бол тэгж бодоод л байж бна.
гэхдээ би нэг юмыг ухаарсан: ийм хүн хэзээ ч засардаггүй юм бна. 10 жил хулхидууллаа даа.
надад бүх эрчүүд манай нөхөр шиг завхай харагдаад байдаг юм.
гэр бүлдээ үнэнч бус хүмүүсийн боовыг тасдавал таарна гэсэн чинъ хүний эрх зөрчлөө гэж донгоддог байгаа.
ээ тэгээд 10 жилийн амьдрал чинь тоглоом биш дээ. Уг нь салахгуй байвал зугээр гэж бодож бна. Хуухдууд л хохирно ш дээ. Гэхдээ эхний ээлжинд нєхрєє сайн хашраа. Чи арай л зєєлєн бдаг юм биш уу.
би үргэлж хэлдэг, асуудлаа өөрөөсөө эхэлж хай, хүмүүс дандаа иймхэн зүйл дээр алддаг юм. тэгээд өөрөө учраа ол
чи хайрласан шиг хайрлаж сураа. би бас нөхөртөө хатуурхдаг л байлаа. наад гомдол чинь 10 жил болоод ч тасрахгүй байгаа бол аймаар шазруун хүүхэн юм даа. одоо өөрийгөө зовоохоо боль. та 2 аль аль нь л аав ээжийн амыг харсан, аймаар жаахнаасаа нийлсэн 2 л байна. 100% нөхрийн чинь буруу биш. хүсч байгаа юмаа тулгаж, нэхэж шаардаж биш, эрхлэнгүй хэлж, тусламж гуйж, эвтэйхэн сануулж байж салгаж аваа. жинхэнээсээ хайртай хүн оройтоод ирсэн нөхөртөө хаалгаа тайлж өгөхгүй зовоох нь битгий хэл тэр байтугай зовоосон ч дорхноо уучлаад л, сэтгэлийг нь татаад, гэмших сэтгэл төртөл нь сайхнаар хандаад, алдаж онох болгонд нь чиглүүлж, дэмжиж явсаар насны эцэст ханийн жаргалаар дутахгүй явдаг юм.
Чи түлхүүрийн голоо солиулсан чинь маш зөв юм болсон байна. Одоо гэртээ оруулахгүй хэсэг гүрийж бүүр тусдаа амьдарсан ч болно. Ер нь хэсэг хугацаанд тусдаа амьдар. Тэгээд бүүр нэг шалд нь буулгаад эргэж нийл. Жаал юм бодоод ухаан суугаад шалдаа буугаад ирэхээр нийл. Бүүр салаад бол дэмий байх аа. Ямар тэгээд насаараа ганцаараа үр хүүхэд өсгөлтэй нь биш. Наад нөхрөөс салаад бол дээрдүүлнэ гэж байхгүй
tanid zovlogoo ogoo medleg turshlaga dutuu baihaa tiim bolohoor zugeer saihan setgeliig chin huvaaltziye gej bodloo,10jiliin daraa nadad unaj tusaad bdag nuhur mini hurtel ingehgui gesen batalgaa bhgui,harin iim uyed hatan tevcheertei bhiig hichenedee gej boddog,tanai ger bvliin amidral tegshirch todii sanaa zovoh zuilgui bolscon bolohoor nuhur chin baga zereg tur zuur hungun yavdald durlaj bgaa baihaa,harin daraa ni ter bvgdiig uhaaraad ene horvood 2saihan vr tedniig mini toruulj ogsun hanias mini oor saihan bvsgui bhgui gedgiig oilgono,ter uyed ni nuhriigoo uuchilsan shig uuchlaad saihan amidraarai
odoo setgeleer bitgii unadaa egchee,huuhdudee daguulad salhind gar,oor hugjiltei yum hii gertee humuus uriad saihan hool hiij id amidral d har baraan odruu zondoo ch bid terniig saihan bolgoj chaddag ni hunii neg huch yum
Бөө лам энэтэр гэсэн хар шар хувалзаас хол бай!Тэд шийддэг тусалдаг бол өдийд Монгол шиг сайхан амьдралтай газар байхгүй!чиний хувьд хэлхэд нөхөр чинь хөл алдаал яваа юм байна.Өөрийгөө 3хүүтэй гэж бодоод л гэр бүлээ аварч зохицуулах үүрэг ноогдож дээ!!Хичээгээрэй чи чаднаа!!!!
Хэсэг гүрийгээд тусдаа амьдраад үзэхгүй юу? Үнэхээр ойлгоод ирвэл тэр биз… Юу юугүй битгий уучлаарай. Сайн гүрийгээрэй. Шалдаа буугаад ирэхээр нь хүлээж аваарай. 2-ын 2 хүүхэдтэй хүмүүс салах биш, асуудлаа шийдэж л амьдарсан нь дээр байх. Хэсэг тусдаа байвал чи ч гэсэн цаашид хэрхэн хамтын амьдралаа авч явах талаар сайтар эргэцүүлэх биз. За тэгээд амжилт!
чамд дараах сонголтууд байх шиг байна.
1. нөхөртэйгээ бүрмөсөн харилцаагаа тасалж өөрийгөө бодох.
2.хүүхдүүдээ бодоод завхай нөхөртэйгээ үргэлжлүүлэн амьдрах
3. нөхөртэйгээ үлдээд түүнийг засахыг оролдох
4. дахин хүнтэй суух
5.хүүхдүүдээ аавд нь 2ууланг нь эсвэл нэгийг нь өгөх
6. нөхөртэйгээ үлдсэн ч аль аль талдаа хүнтэй байх
сайн бодоорой, одоо хийх алхам чин хойш хойшдийн чинь амьдралд тэр чигээрээ нөлөөлнө, 7 хэмжиж 1 огтол оо.
энэ сайт дээр сэтгэгдэл үлдээдэг бүх хүмүүс гэр бүлийн ямар нэгэн асуудал болсон гэнгүүт л сал сал, тийм хөгийн новшоор яадаг юм, ганцаараа сайхан амьдар гэдэг, гэтэл эцэс хойдохыг нь тэгж зөвлөсөн хүмүүс үүрээд тэр хүнийг ганцаараа сайхан амьдрахад нь туслаж чадах юм уу, асуудал гарах бүрд л секс.мн ий уншигчдийн зөвлөснөөр гэр бүлүүд салаад байдаг бол Монголд бүрэн бүтэн нэг ч гэр бүл үлдэхгүй боллоо.
Дээрх бүсгүйд хэлэхэд нөхөрөөсөө битгий сал, эр эм хоёр хүн анх гэрлэж суухдаа амьдралын аз жаргалтай болон хэцүү бэрх үеүүдийг хамтдаа бие биеэ орхихгүй туулна л гэж гэрлэцгээдэг. Нөхрийн чинь хувьд одоо тийм үе нь ч юм бил үү. Та түүнд сайн юм хийхийн тулд тэр буруу замаас нь татаж гаргаж жирийн амьдралд ороход нь туслах ёстой. Эр хүн амьдралдаа нэг ч хүүхэнтэй орооцолдохгүй байна гэж худлаа. 2 хүүхэдтэй хүүхэн дахиж хүнтэй суух боломж ер нь бараг байхгүй, насаараа ганцаараа амьдрана гэдэг маш хэцүү, насаараа хүний нууц амраг ч юм уу болж л зовлонтой амьдрах байх. Өөрийн чинь гэрлэж суусан авааль нөхрөө та л одоо эм хүний ид шидээ гаргаж өөр дээрээ эргүүлж авчирах болж дээ. Гэр бүлийн аз жаргал бол эхнэр нөхөрийн 100 хувийн ойлголцол, итгэл дээр оршидог юм.
эр хүн гэж салан аа гэж бодоход хүүхэд л
За хөө наадахыг чинь би яг дайраад өнгөрсөн. Эхнэрийгээ их зовоодог байж дээ одоо бодоход.Эрэгтэй хүн хайр даадаггүй гэдэг үнэн шүү. Би л лав тийм мангар л байсан юм даг.
Чи нүүр өгөхгүй байгаад л бай. Тэгэхээр цаадах чинь юм ойлгох байх. Ер нь түрхэн зуурын жаргал дэмий гэдгийг л ойлгох хэрэгтэй юм байна лээ дээ. Үүнийг танай нөхрийн мэргэн ухаан л шийдэх байх.
нэг их зовлон биш л байна шүү дэээ. Иймхэн юманд хүүхдүүдээ өнчрүүлэх хэрэг байна уу даа.
Тэр хүн нь, тэр гэр бүл нь тэрдээ тийм л юм байгаа биз. Гэхдээ ханилж суугаад 10н жил болсон бол ингэх хэрэгтэй юмуу.
Тэр бэр гуйгаагүй гэж байна, хэрвээ анхнаасаа тэгж боддог байсан юм бол эртхэнээс бэр гуй гэж хэлэхгүй яасан юм бэ.
Хүүхэд өнчрөх хэцүү гэдгийг ойлгоочээ. Чамд амар л байх. Хүүхдэд хэцүү байдаг юмаа. Адаглаад том болоод хүн амьтантай найзлах гэхлээр ар гэр нь салж сарнисан гээд хүмүүст хэлэхэд ч ичмээр байдаг. Ирээдүйгээ хараач ээ. хэдэн буудлын дараахийг хараач ээ
амьдралч хэцүү юм даа. Бүсгүй минь тэгээд урагшаа хараад амьдраад байж дээ ? Тийм өчүүхэн амьтаныг мартсан дээр байх аа гэж. Би эр хүн болохоор өөр ч хэлэх юм олдохгүй юм даа.
Болдог бол нөхрийг чинь сайн гөвөөд өгөх юмсан.
Тэхдээ хэзээ нэгэн цагт буруугаа ухамсарлаад өөрийнхөө толгойруу шаах үе ирэх байхдаа танай нөхөрт
ee egch mini dee.tiim hogin nowshoor ch yugaa hiihevdee..odoo amidralaa bodoh tsag ni boljdee…amjilt husie saihan amidraarai
Ямар ч хэцүү юм б дээ. сал гэх гэцүү бай хэцүү юмаа. ямар тэнэг юм шиг ярилтсаад уз гэлтэй биш6 хэсэг хугацаанд тусдаа амидраад узэхгүй юудаа. тэгээд жаахан харзнаж байгаад л шийдэх хэрэгтэй байх.
amoeba_ts@yahoo.com
Tevcheed nohor shuu yumtaigaaa amidar.Chadahguin bol uhsenee hiij 2 huuhed gargasiin.2 eregtei huuhedtei huuhen nohroosoo salaad haachdiin odoo.Hunee tanij huuhed gargaachee huuhed yamar togloom yumuu???Archaagui huuhen be?Chi salaad yahiin chi l zovno.2iin 2 huuuhed yaj gantsaaaraa tejeedgiin.Bas dahiad 1 yumtai suulaa gehed naadahnaas chin door zovlon chamaig huleej baigaa.Huuhdiig chin zodno deerelhene.Huuhdiinhee toloo chamd salah erh baihgui uuchlaaarai.Naad zovlon chin surhii tom zovlon bish baina.Etseggui huuhediin tolgoi tom.Naad 2oo chi diilehgui.Eregtei huuhed etsegteigee osoh yostoi.