Танай гэр бүлд хүчирхийлэл бий юу?

Oh__My_Love__Please_Don__t_Cry_by_Kreepy_Girl

Эрчүүдийн зүгээс эмэгтэй хүнийг дорд үзэж, өөр эр хүнтэй хардаж, хувийн өмч мэт харьцах нь нь гэр бүлийн хүчирхийлэлийн нэг гол хүчин зүйл юм.

Мэдээж ямар ч эмэгтэй хүн эр нөхрийнхөө таалалд нийцэж, сайн гэрийн эзэгтэй, сайхан эхнэр байхыг хичээдэг. Үүний төлөө өөрийн чадах бүхнээ ч зориулдаг. Тиймээс нөхөрт гарсан хүүхнүүдийн ихэнх нь найз нөхдөөсөө хөндийрч, нийгмийн амьдралд оролцохоо больдог.

Зарим эмэгтэйчүүд ажлаасаа гарч гэртээ хүүхдээ харж суух ч тохиолдол байдаг. Гэтэл хайртай дуртай хэмээн үхэн хатан араас нь гүйж байж авч суучихаад цагаа болохоор эрчүүд хэлсэн амандаа хүрдэггүй.

Ханилж суугаад жаргаана хэмээн эхнэр авахаасаа өмнө амладаг ч тэр нь хоосон үг байдаг. Зарим эрчүүд ханилж суусан хойноо эхнэрээ дарамталж зовоох нь ч бий. Иймд бүсгүй та өөрийгөө эр нөхрийнхөө дарамтанд байгаа эсэхийг мэдмээр байна уу. Тэгвэл доорх асуултуудыг уншаарай.

  • Таныг өөр хүнтэй уулзахад хардаж байна уу,
  • Заримдаа таныг нууц амрагийнхаа талаар худал хэлж байна гэж буруутгаж байна уу,
  • Энэ байдлаас нь болж таны ааш зан өөрчлөгдөж байна уу,
  • Дотны найз нөхөд, гэрийнхэнтэй чинь уулзахаас зайлсхийж байна уу,
  • Асуудлыг өөрийнхөөрөө шийдэхэд саад болж байна уу,
  • Таныг бусдын тусламжаас холдуулах гэж хичээж байна уу.
  • Таныг хэн нэгний өмнө буруутан болгож байна уу,
  • Уурлахаараа юм шидэж, хагалж хэмхэлж байна уу?
  • Цохиж зодох гэж айлгаж байна уу,
  • Дараа нь архи ууж согтоод, биеэ барьж чадалгүй ингэчихлээ хэмээн ярьж байна уу?
  • Таныг ч юмуу, эсвэл өөр хэн нэгнийг энэ байдалдаа буруутгаж байна уу,
  • Хэрэв тэр өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байвал иймэрхүү зангаа өөрчлөхийг хүсэхгүй байна гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.