Тэгвэл чи л өөрөө нохой болох болно…

352

Сайн уу залуусаа. За энэ сaйт үнэхээр дажгүй шүү… Эрчүүддээ хандаад жаахан юм бичье. Гэхдээ би хэн нэгнээс зөвлөгөө авахын тулд биш харин залуустаа сургамж болгох үүднээс бичиж байна. Би одоо 28 настай. Эхнэрээсээ салаад 4 жил болж байна. Охин маань над дээр байдаг. Анх айлын хөөрхөн охиныг эцэг эхээс нь салгаад хайртай дуртайгаа гайхаж байгаад л авч суусан. Харин тэгчихээд жаргаасан ч юм байхгүй надад амьдрал минь болсон хөөрхөн охин төрүүлж өгч байхад нь элдэвээр зовоож гомдоогоод явуулчихсан юм. Залуусаа та нар хэрвээ эхнэртээ үнэхээр л хайртай бол зүгээр л итгэ. Зүгээр байхад нь хардаж, хэрүүл уруул хийгээд байвал харин ч өөрөөсөө түлхэж улам л холдуулах болно… Хүн гэдэг чинь нохой биш болохоор хэзээ ч чиний хүссэнээр байхгүй залуусаа. Тийм болохоор эхнэрээ, найз охиноо өөрийн сургүультай нохой шиг байлгах гэж бүү тэнэгт. Тэгвэл чи л өөрөө нохой болох болно. Бас “нэгэнт л бид 2 одоо эхнэр нөхөр юм чинь элдэв дэмий юманд мөнгө төгрөг, цаг зав үрэх хэрэггүй” гэж битгий бод. Эхнэр чин эмэгтэй хүн гэдгийг битгий март залуусаа. Эмэгтэй хүн үргэлж л байгаагаасаа илүүг хүсч байдгийн. Э э бол хорвллгийн жам. Тийм болохоор чи хэрвээ нэг л хэвийн уйтгартай амьдралд байгаад байвал эхнэр чинь чамаас арай илүү нэгнийг хүсэх болно. Харин чи үргэлж шинэлэг, сонирхолтой байж чадвал эхнэр чинэ чамайг улам илүү хайрлаж хүндэтгэх болно. Тийм болохоор үргэлж түүнд итгэ, бас түүнийг үргэлж тэтгэж услаж бай. Тэгвэл чи илүү сайхныг бас илүү их үр өгөөжийг авах болно. Энэ үнэн шүү залуусааа…

За залуусаа амжилт… Хэн нэг нь чамайг зүв зүгээр байхад чинэ үргэлж хулгайч гээд байвал чи яөхуу? Би л лав зүгээр байж байгаад хулгайч нэр авсанаас хулгайлж байгаад хулгайч нэр авна гээд л дайрчинаа!!!

cekc.mn дээр ирсэн захидал

21 Comments

  1. Билгээ says:

    Энэ үнэхээр үнэн шүү. Би ч бас хартай нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Хамт амьдраагүй ч дандаа утсаар дарамтлана доромжлоно үнэхээр хэцүү. Байнга хэрэлдэнэ гэхээс ч сүүлдээ залхдаг юм байна лээ. Ажил хийх ч хэцүү, ажлын цаг дуусаа л бол гэртээ ирсэн байх ёстой. Өдөрт худалч хүнд бараг 100 удаа юу хийж байгааг асууж залгана хажууд хүн дуугарвал хэн бэ гээд л шалгаагаад эхэлнэ.Олон удаа ч зодуулсан. Үнэхээр хүн хоосон хардуулахаар гээд хэн нэгэнтэй уулзаж үзмээр санагддаг. Ийм зантай эр хүн өөрчлөгдөнө гэдэгт ч итгэдэггүй. Салахад ч хэцүү. Би байхгүй байхад нь зугатаж гэрээс нь явсан. Одоо байнга утсаар, ажлын гадаа ирж оройд дагаж дарамтлахаас бусдаар хамт байхгүй байгаа болохоор надад сайхан байгаа. Хүн хүнд яаж хандана Хүн тэгж л хандаж харьцаж эхэлдэг. Тэр бүхний дараа эмэгтэй хүн үнэхээр үнэнээрээ амьдрахаа больдог.

  2. ganaa says:

    уг н зөв л дөө , гэхдээ хэт туйлшраад байвал бас давардаг юм эмэгтэй хүн…

  3. Алтан says:

    эмэгтэй хүн яагаад үргэлж байгаагаасаа илүүг хүсдэг юм бэ? үс нь урт ухаан нь богино болохоор тэр үү?

  4. xocoo says:

    чи ягаад тэгээгүй юм тэгвэл… тэр чин чи хунд зувулгуу угух болоогуй байн гэдгийг чин тодоос тод гэрчилж байна даа найз мини.сургаалаа 70 насандаа айлдаарай тэгвэл сонсоно шуу харин

  5. Том хүн says:

    баярлалаа ухаарлаа ёстой 28 тай эр хүн нэгийг бодмоор л юм болж дээ. Уг нь ч үнэн байх шүү гэхдээ итгээд байхад далжиганаад байдаг нөхдүүд ч бгаа л даа за тэр ч яахав.

  6. DarK says:

    Уншлаа, нэгийг бодлоо баярлалаа.

  7. hen negen says:

    Энийг эмэгтэй хун бичсэн гэж бодсон малууд далд ор. Яахаараа хун ухаараад тэр ухаарлаа бусадтай хуваалтсаж болдоггуй юм. Эмэгтэй хун бичсэн юм бол тэгээд заавал эрэгтэй болж жужиглэх ямар шаардлага юм. Зугээр л бид нарийг хайрлаач гээд хэлэхэд л данга шд. Ухэж бсан улбийисин ухмэрүүдээ. Ална шуу уур хургэсэн сэтгэгдэл улдээгээд бвал

  8. Dalai says:

    нээрээ л эмэгтэй хүний бодол бичлэг бндаа… нээх өөрийн боддог зовлонгоо бусдаар төлөөлүүлэж бичих дуртай хүмүүсих бхиймаа. Энд бгаа ихэнхү бичлэг эмэгтэй бдагт их гайхаад юм бхгуй

  9. ee says:

    хэхэ сүүлийн жишээ бол бас л аймар голыг нь олсон жишээ байлаа

  10. bodol says:

    зөв бодолтой залуу бна. хүн алдаагаа олж харж чаддаг ухаарч ойлгодог байна гэдэг бол маш том чадвар үнэт зүйл юм шүү. сайн сайхан амьдрал ирэх болноо амжилт.

  11. hench bish says:

    xэxэ би сайн ойлгосонгүй Энэ ахыг тэгвэл өөрт чинь хэлхэд хариуцлаг гэдэг юмнаас эрс татгалздаг хүн байхнээ хувиа хичээгч байшдээ ямар сонин юм бэ? Эхнэрдээ хайргүй болохоор энгэдэг байхаа эсвэл архичин болоод ход ход! заза цааш бичхээ байя энэ харин үнэн байхаа эрх айлын охидыг энгэж байж л дэргэдээ уяхгүй бол уянаасаа хадуураад алга болж өгнөдөө нэг бодлын хэцүү ч юмаада эмэгтэй хүн гэж! Надад лав таалагдсангүй биэ биэндээ хайртай бол аяндаа бүх юм ок гэж бодноо! Хайргүй бол хүчээр тэгээд байхыг би лав хүсэхгүй харин чин сэтгэлээсэй бол хамаагүй түүнийхээ төлөө юүч хийхэд бэлэн ийм л байх ёстой байхаа залуусаа эхнэрээ зөвхөн хайрлаж байв л энэ хангалдтай гэж бодож байна өөрөө эхнэртээ хайргүй хүмүүс ийм бодолтой байдаг байхоо! хүчээр албадаг хэрэггүй харин хүн сэтгэлээсэй байв л тэр нь илүү их үр дүнтэй байхаа хуудал хуурмагаар дүүрэн энэ хорвоог чөтгөр аваасай?

  12. smile says:

    өнгөрсөн хойно нь зөв л ойлгож дээ залуу минь үүнийг олон эрчүүд ойлгодог болоосой тэгүүл олон амьдрал өөр бх бх даа.гэж…

  13. Life is game says:

    Зов л ухаарсан байна. Харин орой ухаарчээ. ирээдүйн эхнэртэй энийгээ л хэрэгжүүлдээ.

  14. bbb says:

    unen yum bichsen bn uunig ooroo biyeer tuulj baij zaaval oilgoh hereggui shuu zaluusaa erthen uhaarai bi l lav chi nadtai bj hendee saikhan haragdah geed bga yum geed naiz ohinoo goyuuldaggui hund uneher durgui ter bol huvia hicheegch amia bodogch gej bodoj bn

  15. anai says:

    стой унэн уг би 100% санал нийлж бна энийг бух залуус сайн ойлгоорой

  16. saran says:

    ingej uhaarsan hyn bol tegeed yaagaad dahiad niilehgyi ohinoo onchryyleed bgaad bgaam boloo?hyyhded torson etseg ehees ilyy zyil ygyishyydee.iim setgelzyitei hyn end iim yum yariad bgaa ni sonin l yum.

  17. usukh says:

    emegtei geheer hariutslagaas multarna gj yu baisiim hamtdaa l amidraliinhaa tuluu l yvah heregtei shd

  18. temee says:

    нээрээ зувлумж угсунд тхнкс

  19. Next says:

    За зөвлөмж өгсөнд баяарллааа!!!!

  20. auau... says:

    би эмэгтэй xун гэж байгаад бичиж болоогуй юм уу? энэ бичсэн xун эмэгтэй xун гэдэг ни мэдэгдэж бна шуу дээ. эмэгтэй xуний байр сууринаас. тэгээд эмэгтэй xун ингэж xэлвэл xулээж аваxгуй гэж бодсон юм болов уу. эсвэл нөгөө л эмэгтэйчүүд маани xэлээгүй байxадд эрчүүд маани иймэрxүү байгасай гэдэг сэтгэлзүйгээр бичээ у. сэтгэл зуйн манипуляци л xийx дуртай улс шиг бга юм. заза гэxдээ санааг чинэ ойлголоо.

  21. Gorgon says:

    tiim shu, emegtei hun gdg chini hairtai huneesee jhan ymand bayarlaj jhan ymand uurladag. urgelj hair halamj enhriilel goyo shan ugiig husej bdag ym shu de, emegteichuud maani ch gsn oorsdoo shineleg sonirholtoi bj bas hairtai zaluugiinhaa itgeliig oloh heregtei de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.