Түүндээ одоо хүртэл би хайртай…

sadness_by_rockthenations

Hi танай сайтыг байнга уншдаг аа. Сэтгэл зүрхээ хуваалцах сайхан байдаг даа. Тэгээд өөрийнхөө тухай бичмээр санагдлаа. Би сүүлийн 1 жилд бүх зүйлээ алдсан . Эхлээд хайрлаж дурлан олон жил хүлээсэн сайхан хань минь надад салья гэж хэлснээс бүх зүйл эхэлсэн. Тэгээд би гэдэг хүн сэтгэлээр унаад урвайгаад нүднээс гарсааан. 10 кг турсан. Царай зүс алдаад л. Дараа нь ажлаасаа гарсан, Ямар ч мөнгөгүй болсон, ирээдүйдээ итгэх итгэлгүй, арчаагүй нэгэн болох дөхсөн. Нөхөр бүр сураггүй. Өдөрт 600 төгрөгийн төсөвтэй хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд орой авна.

Хүүхэд рүүгээ явахдаа дандаа 6 буудал алхдаг тийм л хэцүү үе байсан. Олдсон жаахан  зүйлээ хүүдээ өгөх гэж хадгалаад л их хичээсэн. Ажил бас олддоггүй юм билээ. Зөндөө хайсан. Олон газар анкет өгсөн. Шалгалт өгөөд хамгийн дээд оноог нь авсан ч хүүхэдтэй эмэгтэйг авахгүй. Эрэгтэй хүн авна гээд л буцаачихдаг байсан. Яах сайхан мэргэжилтэй өмнө нь төрийн байгуулагад сайн ажил хийж байсан болохоор тэгээд ч ирээдүйгээ бодоод арай ч гутлын дангуун дээр зогсч болохгүй байлаа. Яагаад гэвэл би хэдэн жил гутал зарах вэ ирээдүйд гутлын худалдагч ээж нь хүүдээ юу өгч чадах вэ гэж бодоод л сайн ажил хайгаад л байлаа. Би хуульч хүн л дээ. Энэ чиглэлээр 5 жил ажилласан, чамгүй далдага туршлагатай ч яг сайн танил талгүй бол ажил олоход үнэхээр бэрх байсан. Гэтэл хуульчдын шалгалт зарлагддаг юм байна. Бүртгэлийн хураамж нь 20000 төгрөг байдаг надад нэг ч төгрөг байдаггүй. Мөнгө хайсаар байгаад бүртгэлийн сүүлийн минут болсон. Нэг танилаасаа мөнгө зээлээд амжиж шалгалтдаа бүртгүүлсэн. Тэгээд тэнцсэн. Надад мөнгө зээлүүлсэн танихгүй шахам тэр хүн бурханы элч байсан байх аа. Сертификатаа авсаны  маргааш  намайг нэгэн хуулийн компани ажилд урьсан. Одоо би ажлаа хийгээд хүүгээ өсгөөд сайхан амьдарч  байна. Хамгийн гол нь би зорилготой тэмүүлэлтэй болсон. Сайхан байр, сайн ажил, үр хүүхэд мөнгө надад байгаа ч надад ханийн хайр халамж дутаад байна. Нөхрөө би их санадаг. Түүндээ одоо хүртэл би хайртай. Дахиад хэн нэгнийг түүн шиг хайрлаж чадах эсэхээ мэдэхгүй юм.

cekc.mn дээр ирсэн захидал

24 Comments

  1. chagarav says:

    гuuchaarai. hair baidag.

  2. oyu says:

    Би нохорт гараад удаагуй.Харин тэр уед Бараг бид 2 тсуг амидраад нэг жил л болж байлаа. Тэгсэн манай нохор оор хунтэй болсон ч юм шиг, архи дарс уугаад хэтсүү болж эхэлсэн юм.Бид 2 1 хуухэдтэй.Нохроосоо юу болоод байгааг асуухаар би чамд хайртай гээд л. Тэгсэн мортлоо оройтоод, гэртээ хонохгуй, надад ямар ч халамж байхгуй. яг гарын 5 хуруугийн Шагдар шиг байгам чин. Тэгээд салдаг ч юм билуу, залуу ч бна, сайхан ч гэж бодоод бараг сална гээд оорт ни хэлэхгүй шийдсэн байсан чин Манай найзын ээж их гоё хуухэн харин надад; эрчүүд бугдээрээ адилхан, эхэнд хуухдээрээ суусан тэр хун чин оороо салий гэж хэлээгүй бол тэвчээд амидар гэлээ. Саллаа гээд мууднуу л гэхээс сайхан болохгуй гэсэн юмаа. тэгээд ухаараад тэвчээд тоохгуй амидраад эхэлсэн тэр уеэс амидрал сайхан болсон. Бусгуйчуудээ салах гэж битгий яараарай.

  3. hench bish says:

    Өөрт олдсон боломжоо 100% ашиглана гэдэг чинь магадгүй энэ захидалын эзнээс жишээлж болох боловуу. Харин бид өнөөдөр хангалуун байгаа мэт болов ч нэг л өдөр ийм зүйл нүүрэн дэр тулаад ирхийг үгүйсгэхгүймаа Миний хувьд бол их таалагдлаа өөрөөс хамаарах бүх зүйлээ зоригтойгоор хийж чадсан юм шиг байна. Энэ л хүн бидний орших мөн чанар юм шүү дэ Залуучуудаа бид залхуураад байх биш улам л ихийг хүсэж эрмэлзэх ёстой юм шиг надад санагддаг. Өөрөсөө үлгэр жишээ авж амьдармаар байна бүгд энэ бүсгүйд амжилт хүсэж байгаад баяртай байна магадгүй чи нөхөртөө хаягдаж\ байх үедээ энгэж сэтгэлийн урам зориг хүртэн гэж зүүдлэчгүй явж байсан байхаа чамд амжилт хүсье. Хүүгээ л эхнэртээ ээлтэй эх орондоо хэрэгтэй сайн хүн болгоорой бүсгүй минь амжилт хүсье

  4. hench bish says:

    Өөрт олдсон боломжоо 100% ашиглана гэдэг чинь магадгүй энэ захидалын эзнээс жишээлж болох боловуу. Харин бид өнөөдөр хангалуун байгаа мэт болов ч нэг л өдөр ийм зүйл нүүрэн дэр тулаад ирхийг үгүйсгэхгүймаа Миний хувьд бол их таалагдлаа өөрөөс хамаарах бүх зүйлээ зоригтойгоор хийж чадсан юм шиг байна. Энэ л хүн бидний орших мөн чанар юм шүү дэ Залуучуудаа бид залхуураад байх биш улам л ихийг хүсэж эрмэлзэх ёстой юм шиг надад санагддаг. Өөрөсөө үлгэр жишээ авж амьдармаар байна бүгд энэ бүсгүйд амжилт хүсэж байгаад баяртай байна магадгүй чи нөхөртөө хаягдаж\ байх үедээ энгэж сэтгэлийн урам зориг хүртэн гэж зүүдлэчгүй явж байсан байхаа чамд амжилт хүсье. Хүүгээ л эхнэртээ ээлтэй эх орондоо хэрэгтэй сайн болгоорой бүсгүй минь амжилт хүсье

  5. zaluuzurkh says:

    гоё жишээ байна. хүн болгон чам шиг л хүчтэй байгаасай үнэхээр ийм муухай үеүүд олон хүнд тохиолддог шүү ихэнхи нь давж чадаагүй нь харамсалтай амжилт хүсэе дээ сайн хүн олдох байх аа зовсоны эцэст жаргадаг л юм бол.

  6. bodol says:

    зовсоний эцэст жаргадаг юмаа тэвчээртэй ухаантай амьдрах чадвартай байхад болноо. сайхан хань учирах болноо амжилт.

  7. Asiana.asie says:

    Амьдралын чухал зүйл нь чиний юу гэж үзэж байгаа, юу гэж боддогоос биш харин үүнд хэрхэн яаж ямар аргаар хандах тэр шалгуураа л зөв олж хэрэглэж байх явдал бус уу.

  8. Asiana.asie says:

    Сайн уу энэ өдрийн мэнд. Чиний зүрх сэтгэл энэрэнгүй нандин чанараас чинь чамайг ямар агуу сэтгэлийн тэрчухал бүрийг мэдэрч үүнийг бичиж байгаад юуны өмнө хэлчихье. Аливаа юманд дахин сэргэн мандлын үегэж байдаг. Чамдч бас тэрүечинь ирчихээд байгаа юм биш үү. Би л хувьд эхнэрээчам шиг болгочих юм сан. Даанч болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ чамднийгэм эдийн засгийн 2 дахь боломжийг олгож байгаа юм чинь оюун ухаан, сэтгэл зүрхний хоёр дахийг нь бас өгөх л байлгүй дээ. Гутрах явдал байхгүй ээ. Зүгээр л хүнээ л зөв сонго. Хоёрт харилцан адилхан тэгш эрх эдэлж, эр хүний яах ёстой гэдгийг чи мэдэрч байсан хойно надаар хэлүүлэтгүй биз дээ.

  9. zahidliin ezen says:

    би гутал зардаг хумуусийг муу, муухай гэж хэлээгүй л дээ. áóñäûã òýãæ õýëýõ ýðõ íàäàä áàéõã¿é. Õàðèí ÷ ç¿òãýæ õè÷ýýæ áàéãàà ýìýãòýé÷¿¿äèéã õàðààä òýäíèé àìæèëòààð áàõàðõäàã. Ýýæ ìèíü ÷ íàìàéã òýãæ ë ºñãºñºí. Ãóòàñë 纺æ áàéãàà òýð ýìýãòýé÷¿¿äýýñ ÷ ìèíèé áîëîìæ õÿçãààðëàãäìàë áàéñàí. íàäàä ëàíãóó àæëóóëàõ ìºí㺠áàéñàí áîë áè ò¿¿íèéã õèéõ ë áàéñàí. íàäàä äèïëîìîîñ ººð þó ÷ áàéãààã¿é ÷ õ¿¿ãýý ãýñýí ñýòãýë, àìüäðàõ óðàì çîðèã, õ¿ñýë òýì¿¿ëýë áàéñàí. Ñýòãýãäëýý õóâààëöñàíä áàÿðëàëàà.

  10. jagaa says:

    Цахирмаа,Лонсдал 2той санал нэг бн, яасан сонин бодолтой юм бэ! Сайн яваа чини сайн л бн, гэхдээ тэрийг одоо хулээж яахнав дэ, хун ингээд л санаа зовох юмгуй болоод ирэхээрээ эр бодоод эхлэх юм аа

  11. saran says:

    daichin bysgyi bn.gehdee gutal zardag hyyhnyyd ch cham shig emegteichyyd,yu hiij bgaa ni gol bish yund temyylj bgaa ni gol ni yum.gadnaasaa bish dotroosoo gerelt,dotroosoo arius,dotroosoo uhaar.

  12. erhemseg says:

    – Chi aldsan byhneesee ehnees n olood avsan bn.Chamd temtsel bn,chadvar bn…Burhan bas sohorchoogyi bol chamd hani ijil ilgeeh l blgyi.Itgel naidvaraa hezee ch bitgii aldaarai!

    -Er hyngyi bol yhehgyi eryyl bus bval l yhne.Biee bod,setgelee taivan bailga,tegj btal byh l yum bolno.Chi zaluu hyn bololtoi.Oodrog baisan n deer bh.Bolohgyi bytehgyi gj bodood bval bytehgyi l bolov uu daa.Hysel bval bytehgyi yum gj haa bnaaa? Zygeer ynen setgeleesee hys!

  13. Хаос says:

    Заавал нөхрөөр яах гээд байгаа юм бэ7 Зурсан зургаараа л амьдарна ш дээ. Сайн ханьтай болох хувь зохиолтой бол болно. Тэрнээс хүлээгээд, шаналаад, хаяад явсан хүнийг хайрлаж юугаа хийх вэ!
    ТЭВЧ, ХҮЛЭЭ, ИТГЭ
    ТЭГВЭЛ ЧИ ЯЛНА гэдэг дээ!

  14. Lonsdale says:

    гутлын лангуун дээр гутал зараад тамхи ширхэглэж зараад амьдралаа аваад явчдаг дайчин эмэгтэйчүүд байдаг чи мэргэжилээрээ ажил олсон нь азтай хэрэг бна гэхдээ ажил олдоогүй цагт нохой хамартаа тулахаар усч гэдэг албан байгууллагын шал арчаад ч мөнгө олох л бсан байхдаа.

  15. Ganaa says:

    Гайхалтай сэтгэлийн хат тэнхээтэй биширмээр эмэгтэй юмаа. Одоо болтол хаяад явсан хүнийг хайрладаг гэхээр их сайхан санагдаж байна шүү. Тэр залуу ч их азтай хүн юм даа. Даанч тэнэг л болхоос хэхэ.
    Танд амжилт хүсье!

  16. ENE ODOO ZOHIOL YUMUU? says:

    тэгээд энүүгээрээ яг yu heleh geed bgaan? yum yum bna haysan nuhurtuu hairtai…….. ENE CHIN HEND HAMAATAI YUM!!!!!!!! haysan bol haysan buuljsun bol buuljsun ahij doloohgui l lav sh dee!!!!!!!

  17. tugsuu says:

    бичсэн зүйлээ сайн уншаарай.хүн хүндэлж сурвал сайн хани олдохоос илүү, хуучин чини эргээд ирэх байх.

  18. Life is game says:

    чамд сайн хани олдоно оо. чи нэгэнт амдралд хат суусан байна аа. тэгээд гялалзаад байгаарай. Одоо хаяад явсан хунийг алмайртал сайн амдардаа найз мини. чамаар бахархаж байна аа. тэр экс нохороо мартахийг хичээ. тэр бол хэн ч биш ээ. Оорийгоо сайн хогжуулээд хуухдээ осгоод инээгээд
    явж байтал сайхан хани таарна аа.
    Амжилт.

  19. bbb says:

    hair gomdoltoi niilheerei ingeed l zurhend hurgachaad gardaggui yum shig bn lee. ali neg ni dangaaraa baisan bol marthad arai amar bh bsn daa tiimees bi oorinhoo neg argiig zaaj ogiu hairaa jaahan hazaarlaad dan gomdloloo bod tegeed l gomodood bvl ayandaa tuunees salsandaa tiim oodgui yumnaas dor orj amidrahgui yumsan gej bodoh bolno tegeed chi huleej suuhgui bodhooroo nulims chin ursehgui bolson uydee tuundee gomdson gomdloloo hayad dan ganzaar ni zurhniihee gund hairlaarai ter uyd chini bodol sanaa choloologdson bh bolno tuuniihee tuhai bodhoor zugeer l neg gegeehen dursamj bolood zamhradag tiim bolno ene argiig bi turshij uzej bga gehdee odoo arai l amjiltand hureegui bga

  20. ХАЙР says:

    чамаар ёстой бахархах сэтгэл төрлөө.
    бүсгүй минь сайн хань таарнаа.
    хүүхэд та 2т аз жаргал хүсий. эмэгтэй хүн ийм л байх ёстой шүү…

  21. Har says:

    Sain bna minii duu.Uhaantai sain ohin gej bodoj bna chamaig.Muusain erchuudeer yadgiin mongoliin ihenh erchuud archaagui ,zalhuu uhamsargui,uudgui nobshnuud shuu dee chamaig hayj ybsan uudgui eriin honoos buu harams iimerhii ymnuudad burhan zohih shiitgeliig ugdug ym.Gadaadiin huntei suu naizal.Teneg erchuud ” Abtobus huuhen 2-g bitgii hulee daraagiih ni irdeg “genee iim uhamsartai erchuudtei baigaadaa haramsaj bna.Bugdeeree gadaadiin huntei suutsgaa huuhnuudee.

  22. fdg says:

    Єєдгїй амьтаныг хайрлаж хїлээж суудаг хамуурсан толгойтой нєхєр вэ иимдээ хаягдсан ч юм билээ дээ єєртєє дїгнэлт хийж єєрєєр амьдраач

  23. tsetseg says:

    за за амжилт охин минь. Юундаа сэтгэлээр унадын Ажлаа сайн хийгээд хүүхдээ сайн асраад явж байхад болно доо. Өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлдэг_ Урагшаа тэмүүлээд зоригтой бай. Чаиайг бурхан ивээг

  24. cahirmaa says:

    гутлын лангуун дээр зогсдог хүний ард чам шиг л ганц биш хэд хэдэн хүүхдээ хоолтой хонуулах гэж зогсдог, хуруу хумсаа хугалан байж хятадаас бараа зөөж наймаа хийж байгаа хүүхнүүд хэдэн зуугаараа байдаг юм шүү, чи хийж үзээгүй болохоор ойлгохгүйлдээ, гаднаас хараад л арчаагүй юмнууд гэж дүгнэж болохгүй биздээ,ээж маань ч бидний төлөө тэгж явж байж бид хэдийг өсгөсөн, гэхдээ ээж аав маань мэргэжилгүйдээ биш харин ч мэргэжилдээ сайн байсандаа улсад ажилласандаа биднийг тэжээж дийлэхгүй л байсан байхгүй юу,хүн болгонд л зовж амьдрал доошилдог үеүүд байдаг хүний өмнөөс биш өөрийнхөө өмнөөс амьдарч байгаа болохоор байдаг л зүйл гэж боддог ш дээ, харин ч эргээд биднийг амьдралд идэвхжүүлж амьдралыг амттай болгож үнэ цэнийг нь мэдрүүлдэг юм шигээ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.