Хадам ээжүүдэд…

4327056_9ea0b33e

Ойрд би бүүр яг энэ талаар яримаар санагдаад хэл загатнаад болдоггүй, магадгүй би ганц талаас харсан байж болох юм. Энэ сайтанд хүмүүст хэрэг болчих зөвлөгөө биччих юмсан гээд байнга орж цагаа зарцуулдаг болчихож. Гэхдээ миний эргэн тойрныхон ба сайтны бичлэг сэтгэгдлээс хамгийн их анзаарсан нийтлэг зүйл гэвэл энэ хадам ээжүүд бэрүүдийнхээ алдаа эндэгдэлийг бүүр нэг хүлээгээд отоод сууж байдаг юм шиг санагдах юм. Харин хүргэнүүдийн хувьд огт эсрэгээр маш их хүндлэгддэг, ээжүүд бэрээ болж л өгвөл зааж сургаж алхам тутамд нь тагнаастай. Харин хүргэн бол хоолоо хийлгүүлж яахуу ийхүү гэж сэтгэл тавиулаастай, охиноо хүргэнийг минь сайн халамжилсангүй гэж буруутгана, харин бэрүүдийг бол хүүгийн минь эхнэр дээ хагас бие нь юм шүү гэж үзэхийн оронд адам-д хортой алим өгч байгаа ева шиг л бодно. За тэр бэр бол ерөөсөө хүүг нь хорлож аль болох муу амьдруулах гэсэн эгээ л шулам аяатай хардана. Энэ бодолтой минь олон хүн санал нийлэх байхаа, сайн хүмүүс байдаг гэдгийг үгүйсгээгүй гол нь ийм сэтгэгдэл яагаад гараад байгааг заримдаа ойлгохгүй юмаа. Хадам ээжүүд өөрсдөө хадам ээжтэй байгаагүй, айлд бэр болж очиж байсан үеэ мартчихсан байдгийг сануулмаар санагдах юм. Хүн болгон төгс төгөлдөр төрдөггүй аажимдаа боловсорч туршлагажиж байдаг шүүдээ, бэртэй хадам ээжүүд сайн эргэцүүлээсэй. Бэрээ хардаж тагнаж өө хайхаас өөр хийх ажил зөндөө л байна шүү дээ.

Цахирмаа
секс.мн дээр ирсэн захидал

48 Comments

  1. Хадам бол лай л байна says:

    Би айлын эрх хүүтэй амьдралаа холбосоон. Ёстой л гал халуун хайрлалцсан даа. Одоо ч тийм. Хамгийн гол нь хадмууд надтай анх уулзангуутаа дуун дээр нь байраа суллаад бид хоёрыг тусад нь гаргачихсан. Эхэндээ сайхан л байсан. Би хадмуудыг хааяа нэг ирэхэд нь ёстой хөл алдан, хөгжилдөн гүйдэг байсан. Гараа гаргаж хоол хийгээд л… энд тэнд нь гарч гүйгээл. Аминдаа аятай таатай сайхан гэр бүл болохыг хичээсэн нь тэр. Бас би тэр хүмүүсийг хэзээ ч хүний нүдээр харж байгаагүй, миний аав,ээжээс ялгаа юу байна гэдэг байсан. Харин удалгүй өөрчлөгдсөндөө. Хадам ээж ирнэ ээ, хуцаж өгнө. Миний арчаагүйг гайхаал, сда чинь. Харин ч нурж унах шахсан байрыг нь өнгө оруулж, гялалзуулаад, айл шиг болгоод, хүүг нь хайрлаад. Таргалуулаад, өнгө зүс оруулаад байхад базах гэж оролдож ч байх шиг. Би ямар ч шалтгаангүй хэдэн удаа загнуулсан. Бүр гайхаад, шоокдсондоо хариу үйлдэл хийгээгүй. Нөхөртөө хэлж үзсэн чинь “Ээж угаасаа л ийм хүн. Чи эвлэрч амьдар” гэж шаадын. Тэгээд л би гэдэг хүн аргаа хэрэглэсэн дээ. Би ямар тэр айлд гуйгаад ирчихсэн биш, хүүг нь аваад гараад явсан ч сайхан амьдарч чадах хүн. Гал голомт моломт гэж хуцаад байхаар нь л тэр аймар байранд нь амьдарсан. Тэгсэн чинь чи айлд амьдарч байж аятайхан бай гэж хуцаад, дээд доод айлуудаар тагнуул тавьж нтр. Одоо бол би хадмуудаа жинхэнэ атгадаг болсон. Надад зүгээр доль үсэрч, алийгаа алддаг. Тэгэхдээ тэр нь ч надад таалагддаггүй. Зүгээр хамт байхыг хүсэхгүй байна. Нөхөртэйгөө л хоёулханаа амьдарлаа аваад явмаар байна. Энэ намар хадмууд буцаад ирсэн. Би төвөгшөөгөөгүй. Гол нь бид хоёрыг тусдаа гарна гэхээр үхтлээ айгаад байдгийг нь гайхдын. Тэгээд одоо бол би тэр хоёрыг тоож ч харьцдаггүй. Аяга бантан олигтой хийж чадахгүй байж хийсэн хоолыг минь голох гэж оролдохоор нь шууд хэлсэн. Эцсийн эцэст тэр хоёр бидний амьдралд хуруу, хошуу дүрснээрээ ямар нэмэр болж байгааг юм. Одоо ичих ч үгүй ажлаа тараад очихоор өөдөөс таавчиг барьж гүйгээл, гутал тайлах нь ээ. Эхнээсээ надтай хүн шиг харьцаагүй учраас би чангалдгийн. Гэхдээ заримдаа арай хэтрүүлээд байна уу гэж бодоод зөөлөн хандахаар шууд толгой дээр гарах гэж оролдоно. Удахгүй бид хоёр тусдаа гарна. Тэр хоёр амьтан юу ч гэж байсан хамаагүй. Тэгээд зөвхөн баярын өдрүүдээр л уулзалдана гэж бодож байна. Манай нөхөр ч миний талд байгаа. Аав, ээждээ гомдож байгаа. Ер нь бол хадмуудыг чангалах хэрэгтэй. Хэмжээ хязгаарыг нь мэдрүүлж байх хэрэгтэй. Хүүхдийг нь хайрлаж, тэр хүүхэд нь чамд хайрлуулж байгаадаа аз жаргалтай байна л гэвэл хадмууд бол зайл. Зүгээр хэзээ очиж уулзахыг хүлээгээд, хэзээ мөнгө өгөхийг хүлээгээд хуцалгүй байж байх хэрэгтэй. Бас хүүхнүүд минь чанга, амьдралдаа арчаатай, амьдралаа чиглүүлж чаддаг байхад хадмууд угаасаа гөлөг шд.

  2. ягош says:

    huug ni gaigui avch yavaad hicheeh tusam hadmuud hogiin bdiin bna.ene setgegdeluudees harhad.tegvel bas chotgor shulam shig baij boliishdee.er ni korea kinon deer ch gesen chotgoruudiig yaj ch chadahgui yum bj gaigui beruudee daramtaldag yum bn bilee.chadahgui yum bish er ni ur huuhdiihee toloo ooriihoo toloo yagaad chotgor shulam shig bj bolohgui gej.chotgor shulam shig baitsgaa yadarsan beruud mini.naad hadmuud chini hezee ch bidnii tald orohgui nasan tursh amidrald gai bolno.Tiim uchiraas hudlaa shulam shig ineed bidend heregtei shuu.huug ni hairlaad yadiin.Orj ireheer ni ineegeed hool hiij ger orniig ni tseverleed ch yadiin.mongo avaad l ooriigoo ood ni tataad massage ene ter hiilgeed mongo salgaad l bj bai

  3. ber says:

    сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Дээрхи бичсэн зүйлтэй санал нэгтэй байнаа. Яагаад гэхээр 17 жил хадмын дарамтанд амьдарч байгаа болохоор энэ бүх зүйл үнэн санагддаг юм. Тэгээд салъя салж болохгүй, хайртай, бас хүүхдүүдээ өнчрүүлж, нэр хоч зүүмээргүй санагддаг юм. Уг нь бол эрэгтэй хүүхэд айлын үр удмыг залгуулдаг болохоор хүүгийнх нь хүү бол тухайн айлын гал голомт үргэлжилж байгаагийн илрэл биз дээ. Тэгэхээр тухайн айлын гал голомтыг залгуулж, үр удмыг нь үргэлжлүүлсэн бэр гэдэг бол үнэхээр хүндтэй хүн баймаар байгаа юм. Гэтэл амьдрал дээр тийм байдаггүй юм байна. Манай хадам ээж 3 хүүтэй. Охидууд нь бүгд нөхөрт гарч ажлын гал голомтыг залгуулж яваа. Зарим нэг охин нь нөхрөөсөө гадуур найз залуутай болж гэр бүлээ үймүүлж явсан бөгөөд тэр охины хадмууд нь бэрээ засаж, залруулж_ дахин гадуур явуулахгүй байх талаас нь дэмжиж тусалсаар ирсэн жишээ ч бий. Гэтэл би хадам ээжид тийм хүндрэл учруулдаггүй, түүгээр ч үл барам нөхрийн цалин мөнгө хадмын хэрэгцээг хангах хэрэгсэл болдог. Тийм байхад л хадам ээжийн шунал барагдагүй, сүүлдээ орон гэрт минь ирж хэрүүл шуугиан өдөөдөг болсон. Бас амьдарч байгаа орон байрыг минь охиныхоо хамтаар ирж булааж авч өөрсдөө амьдрах юм гэнээ. Яг л Алтан загасны үлгэрт гардаг эмгэн шиг… Хадам дүү ч гэж хадам дүү, адилхан эмэгтэй хүн байж… Манай хадам нэг хүүгийнхээ амьдралд байнга оролцож хэрүүл шуугиан дэгдээгээд тэр бэр нь охиноо дагуулаад төрсөн гэртээ очсон… Нэг хүүгийнхээ амьдралаар тоглосон нь багадаад нөгөө хүүгийнхээ амьдралаар тоглох гэж байгаа юм шиг санагдаад л … Бас хадам ээж багадаа ээждээ хаягдсан хүүхэд юм байна лээ л дээ. Тэгэхээр эхгүй өссөн охидууд ийм харгис хадам ээж болдог юм байх даа гэж боддог юм…Гэхдээ л хэн ямар орчинд яаж өссөн нь хамаагүй одоогийн амьдралаа л зөв авч явах хэрэгтэй гэж санадаг. Бас намайг хараагаад байгаа, ерөөгөөд байгаа нь мэдэгдэхгүй байнга л зүрх өвтгөсөн үг хэлдэг юм…

  4. kkkkkkkkkk says:

    хахаха deer baigaa 2 nuhuriig aimar demjiji bgaa shuu hehehe

  5. kkkk says:

    харин тиймээ хэзээ 1 үхэж ур хуухэд бидэндээ буян болох юм болдоо ккккккк сүүлин үэд тэвчээр барагдаад сайхан зургийн жаазлаад зул өргөэ гэж бодогдоод бх боллоо кккк

  6. бэр says:

    Хадам ээжийгээ хэзээ нэг үхэж үр хүүхэд бидэндээ буян болох болдоо гэж хүлээж сууна даа.

  7. Lonsdale д чиний бичсэнийг л бичиж байна. битгий хайр гэж нэрээр бичээд байгаач чи эхлээд байгаа биз дээ. says:

    Lonsdale чи одоо хүмүүсийн сэтгэгдэлийг шүүмжилдэг хэн юм бэ зүгээр санал бодлоо бичвэл барав за. би чамайг танихгүй ш дээ чи яагаад ийм аймаар өс санадаг юм бэ эсвэл чи тэнэг юмуу …

  8. Uzel bodol says:

    åð íü áîë õ¿íòýé ñóóñàí ë áîë ¿ëèéãýý õèéãýýä õàäìûíäàà àìüäàðäàã þì. Ýíýíä íºõºð íü ë àð÷ààã¿é áàéíà. Áè ëàâ ¿õñýí ÷ õàäìûíäàà àìüäàðäàãã¿é. Åð íü òýãýýä õ¿íèé þìàíä õ¿ðýí Ẻðòýé áàéäàã õîéíî. Òóñäàà àìüäàð. Íýýõ õàðüöààòàé áàéæ äîëèãîíîõ ãýýä áèòãèé ã¿éöãýýãýýä áàé. Öàãààí ñàðààð ë íýã î÷íî áèç. Áè èíãýýä àâãàé õ¿¿õýäòýéãýý õýð¿¿ë óðóóëã¿é ñàéõàí ë àìüäàð÷ áàéíà.

  9. Hair-d says:

    -Чамаас ердөө ч асуугаагүй байна. анхнаасаа ч хэлсэн гүйлгээд унш даа. тэгээд ч чи энд хэрүүл хийхээс өөр гавитай юм мэддэггүй гар. Өөрийгөө зүтгэлтэн гээд бодчихжээ бас хэ хэ. хүмүүсээс уучлалт гуйж сур. дараа нь том дуугар. нэр төр гэж юм байдаг юм шүү. Хадам ээж чинь чам шиг чаралбаад таарах хариуг нь бариад байгаа болхоор тэрийг чи миний хэмжээ л энэ гээд ойлгох хэрэгтэй

  10. ХАЙР says:

    manai hadam eej gej neg baliar avgai baidgiin uurlaad hashgiraad gehdee hadam aav bol sain l daa uur ni hureheer unseed ileed taalchihaar saihan bolchdog yum bailgui ineegeed baidag yum.

  11. саак says:

    хорт могой гэж үнэн хэлжээ.

  12. uran zurag says:

    хадамтайгаа баяраар уулздаг, 14 хоногт манай хадам ээж хоол хийж биднийг урьдаг.
    ийм тийм муу харьцаа байдгүй, зарим үгийг нь сонсоогүй мэт өнгрөөдөг болохоор бидний дунд асуудал гардаггүй. миний ханийг төрүүлж өсгөсөн буянтан шүү гэж боддог доо.

  13. cahirmaa says:

    хүн болгон адилгүй нь мэдээж, энд би сайн хадмын талаар ер яриагүй сайн хадам огт байдаггүй гэж бүүр яриагүй, харин сөрөг, тэр дундаа муу хадмын тухай өөрийн бодлоо хуваалцсан, яг миний хувьд би хэрэлдэж хэл ам хийж огт үзээгүй зүгээр болохгүй зүйлийг тэр чигт нь орхиод хол байсан нь дээр гэдгийг л ойлгосон, гэхдээ бас таньдаг мэддэг хүүхнүүд, айлын хөөрхөн охидуудад хэтэрхий хатуу ханддаг хүмүүсийг хараад уур хүрэх үе зөндөө байна, хамаг юмаа зориулдаг хадмууд байхад эсрэгээр нь байх хүмүүс байнаа, хүний хүнийг хайрлаад байхад хайр даахгүй хүмүүс ч байна, тэр хүмүүсийг уншаасай гэснээс өөрийнхөө бодлыг дэмжүүлэх гэж бичсэнгүй ээ гэж, тэгээд ч тэр хүний төлөө тийм юм хийгээд ийм юм хийгээд гээд хариу нэхэх гол нь бишээ, бэр нь хадам ээждээ сайн хандсан ч хайнга хандсан ч хадам ээж эргүүлээд тэгж хандах ёстой юу? сайн болохоор нь сайн хандаж муу болохоор нь муу хандана гэдэг ээж эмээ хүнд тохирох араншин мөн үү? залуухан охидын сэтгэлийг харлуулж халуун сэтгэл дээр нь ус асгадаг хадам ээжүүдийн талаар өгүүлсэн бөлгөө

  14. Tsahirmaa-d says:

    -Чамайг чинь овоо юмуу гэсэн чинь юу вэ? Хүний хүнийг хайрлаж байж хүний хүний хайрыг татдаг юм шүү дээ хүүхэн минь. хадам гэхээр заавал нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан байна гэж байхгүйшд. хүргэчүүд гэхээр бас бүгд адилхан байхгүй. гол нь хүнээсээ л болношдээ. би бол хадам ээждээ хайртай. хол байдаг санадаг. миний үр хүүхдүүдийг харж хандаад бидний төлөө амиа ч өрөхөд бэлэн байгаа буянтай хүнийг яах юм. чи өөрөө хадмийнхаа төлөө ер нь бусдын төлөө хэр юм хийдэг хүн бэ дээ гэдгээ нэг бодоод үзээч. хэргээр нэрээ нууж байгаад бичлээ. аягүй бол Хайр майр гээд тэнэг мэдрэлүүдтэй адилхан барьж идчих гээд ноцоод унах байх гээд. заавал хариулаарай. Өөрсдийнхөө арчаагүйтэй эвлэрч чаддаггүй хүнээс буруу хайдаг хүмүүс хорвоогоор дүүрэн л байна. Ногоон үст, Хонгорзул, хэн хэн билээ? зүтгэлтэнгүүд ч гэсэн саналаа бичээрэй. миний л бодол шүү таалагдаагүй бол уучлаарай.

  15. Tuya says:

    Ёо ёо Анхнаасаа бид 2 тусдаа байсан боловч хадмын зовлонг биеэрээ мэдэрч б.на. Бэр болоод 16 жил болж байгаа боловч энэ байдал үргэлжилсээр б,на. 20 настайдаа юу ч мэдэхгүй охин очиж байсан үеэ одооны үетэйгээ харьцуулахад хамаг муу муухай юмыг хадмаасаа л сурсан байх юм. Ядаж манай нөхөр 5 дүүтэй айлын том нь би айлын бага манай ээж хүргэндээ их сайн бүх юмыг л надаас өмөөрнө чи эрх танх, амьдрал мэдэхгүй гээд тас өмөөрнө. Хадам ээжийг ч их хүндэлнээ хирэндээ.Манай ээжийн шавь байсан болохоор Би ч ийм байх ёстой юм байх гэж боддог байлаа. Өөрийн ээжээс нууж их ч юм өгч хадмын илүү очиж хоол цайгын хийж өгдөг байлаа. Өөрийн ээж дээрээ очоод ээжээрээ хоолоо хйилгэж идээд хамаг гайгүй гэсэн болгоныг гэрлүүгээ аваад явна. хамындаа өгнө. Тэгээд байх тусам л давраад давраад гоочлоод л байдаг байлаа. Тэгээд л хэрэлддэг боллоо. Сүүлдээ бүр 5 дүүгийг нь тэжээх болоод заримыг нь тэжээдэг л байна. Тэд нар бас давраад минии юм бол чиний юм чиний юм миниих гэсэн зарчим үйлчилж өөртөө аятайхан юм авч өмсөж ч чадахаа байлаа. Тэсэлгүй бөөн юм болно биздээ өөрийн ээждээрээ очиход олон дүү нар чинь тэгдэг юм гээд бас л миний буруу болж хүнтэй суугаад явахыг нь хүлээх болно тэгээд тэссээр Тэгээд бүр сүүлдээ бүгд давран биздээ БҮР ЭЭЖИЙГ МИНЬ очиж загнаад барьж аваад тэр Охиноо ав гадуур дүүрэн сайхан хүүхнүүд байна гэж хэлдэгиймдаа. тэгээд л миний ээж минь намайг ойлгосон доо Ээж маань би арай ийм гэж бодоогүй миний охин их зовж дээ чи л болохгүй абдаг юм байлгүй дээ гэж боддог байлаа гэж надад ирээд уйлж билээ. Энэнээс болоод 2 сарын гаруй нөхөр бид 2 тусдаа амьдарч үзлээ. Манай ээж намайг тусад нь гаргаж 1 өрөө байр авч өглөө, Тэгэхдээ хэцүү л юм бна лээ. Дунд хүүхэд гэж амьтан ямар ч буруугүй. Нөхөр маань ч буруугүй 3 амьтан,Тэсэлгүй нөхөр бүх юмыг зохицуулна гэж ам тангараа өгч хуучин амьралдаа орлоо. Одоо бол Хадмындаа жилд 1 удаа цагаан сараар л очно. Нөхөртэй маань утсаар хадмууд ярьдаг байх надад мэдэгдэлгүй юмыг зохицууладаг л байх би ч мэдэхийг хүсдэггүй. Хааяа хадам ээж дүү нар нь ирдэг нэг цай амсуулсан болоод бараг мэндэлдэг ч үгүй байж байгаар гаргачихдаг. Ийм л байдалд байна. Тэглээ гээд нөхөр маань юм надад юм хэлдэггүй юм. Бусад амьдрал маань сайхан ямар ч проблем байхгүй сайхан л байна. Би энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхэд бэрийгээ Хадам ээжүүд л эвдэж санаа муутай бэр болгодог. 16 жилийн өмнө би өөрийгөө ийм болно гэж бодоогүй юу ч мэдэхгүй БҮХ ЮМЫГ ЦАГААНААР л хардаг охин байлаа. Одоо бид 2 16 настай ганц хүүтэй хэзээ нэгэн цагт би хадам ээж болно. би хэзээч бэрийгээ гоочилно гэж боддогүй. Юу ч мэдэхгүй амьдралд хөлөө олох гэж ядаж байгаа хөөрхөн охин ээжээ гээд ирэх л болно, Би тэр охины тэр хэвээр нь хадгалж үлдэхийг хичээнэ яагаад гэвэл би хүүдээ хайртай. Хүү маань тэрэнд хайртай учраас тэр 2 маань миний удмыг залгуулах олон хүүхэдтэй болох болно гэж найддаг.

  16. unshigch says:

    Хадам зэвүүн гээд л анхнаасаа бодоод эхэлбэл зэвүүн юм шиг санагдаад эхэлнэ ш дээ. Тэр чин хэдий хадам ээж нэртэй ч эх хүн юм бгаа биз дээ. Эх хүн хүүхэддээ сайн сайхнийг хүсэхээс, буруу замаар ороод будаа тээгээсэй гэж хэзээ ч хүсэхгүй.

    Манай ээж 6 хүүтэй, тэгэхээр 6 бэртэй гэсэн үг. Хадам бэр 2 хэрэлдээд, хутга бариад дайрдаг ч юм уу, архи уугаад агсам тавидаг ч юм уу, эсвэл эхнэр нөхөр 2 салаад алга болсон юм гараагуй ээ.

    Манай нөхрийн ээж болохоор миний амидралд гүйж орж ирээд загнаад, хов зөөгөөд, ад үзээд элдэвлээд бгаа ч ум алга. Хадам ээж өөрөө 3 хүүтэй хүн л дээ.

    Миний бодлоор хадам бэр 2-г зохицуулах г.м-г нөхөр л хийх ёстой. Дунд н гүүр болох ёстой хүн ш дээ. Хадам бэр 2 харьцаа муутай бдаг бол нөхөр чин л муу бна. Нөхөр ээждээ эхнэрийнхээ нэр хүндийг өсгөх талаар, эхнэртээ ээжийгээ хүндүүлэх талаар байнга л ямар 1 зүйл хийж бх ёстой ш дээ.

  17. Teneg xuuxnuuded... says:

    за сайн байцгаана уу, тэнэг xууxнуудээ. бараг 80 xуви ни xадмаа муу xэлжээ. өөрсдөө өө сэвгүй, xадамууд л xялайж xардаг, ирээдүйд xадам болxоороо өөрийн оxин шиг л xандана энэ тэр гээд тангараг тависан xун ч бна. за xарж л байя гэвч, таниxгуй болxоор яаж ч xараxав. Юу гэвэл насанд xурсэн 2 эмэгтэй нэг гэрт багтдаггуй ни жам гэдгийг иxэнx ни мэдэж л байгаа байлгуй. ээж, оxин байсан ч xэрүүл гарч л байдаг. эрx биш ээж оxин 2 болxоор уруул ни дурдайвч элэг ни дурдайxгуй. эгч дуу 2 ч xэрэлдэж л байдаг. яаж xэрэлдлээ ч элэг xаачиxав. ээж бэр 2 xэрүүл боллоо. уруул дурдайлаа элэг байxгуй юм чин дурдайлгуй xаачив. 2 тийшээ л xарна. xуний xууxэд гэдэг xуний л xууxэд юм гэдгийг зарим xун xэлж байдаг. элэггүй цаанаа л нэг гээд гомдоx ни амарxан, өөнтгий байдаг. Зарим нэг xун xумуус xургэндээ сайн, бэрдээ муу гэчиxжээ. Эрчүүл xэдүүлээ байсан ч нэг гэрт багтаж шингээд амидраад байдаг улс шуу. эмэгтэй xунтэй зуйрлэx гэж байгаа бол мөн чанарийг ни xарж зуйрлэнэ шуу. зугээр л зуйрлэx гэж зуйрлэx, адилтгаx гэж адилтгаx, эсвэл барицаx гэж барицаx бол явцгуй дээ. xун xулээж аваxгуй ш дээ. за тэгээд анxнаасаа xадмуудаасаа дусдаа амидарчиxаад xадамуудтайгаа таараxгуй улс бол зугээр л өөрөөсөө ич. ирээдүйдээ бэр xурч ирэд xамт амидарвал xайрлана энэ тэр гэж бултэрээд ч xэрэггүй. Амидарлийн шаардлагаар xадмуудтайгаа амидарсан xумуусийн туxайд ойлгож болж бна. эмэгтэй xумуус xамт байxаар бие бие өөлөxгүй бна гэж байxгуй. би муу гэж xэлэxгүй. эмэгтэй xун гэдэг ийм л байдгаас. өөр эмэгтэйг өөнтөгч нудээр xардаггуй эмэгтэй xун 2 xуви байж магадгуй. гэxдээ иx эршүүд эмэгтэй л тийм бна. за тэгээд xадам бэрийн xоорондоx дайн бол зайлшгуй. энэ дайнд ялагдсан тал ни xорсол заналтай xоцроx ни ч бараг зайлшгуй зуйл. xорсол заналаа xаа нэгтэй гаргаж цамналгуй ч xаа xолдов гэж. за тэгээд ийм л цуглаан болж бгаа болтой. ургэлжлүүлцгээ… xорсолоо тайлцгаа. та нар яаж ч тангараг тависан амидрал ургэлжилдгээрээ ургэлжилнэ.

  18. зүгээр says:

    хөөрхий ээж хүн шүү дээ өөрсдөө тусдаа бие дааж амдарь үгүй бол тэвч өөр хэлэх үг алга огт тоомсоргүй царай гаргасан ч болно хэлснийг нь тоохгүй л байл даа эсвэл сайнаар ханд хөөрхий тэр тэр ээж хүн шүү дээ чи сайн бод

  19. .. from korea says:

    Oyu tolgoi n huvitsaag hudaldaj avbal ashigtai ium bishu taminee…
    DAVGA AVARGA HURTEL anu D AILCHILJ
    NEW YORK N HORONGIN BIRJEER OROOD GARSN BN SHU DE
    TSAADAH CHIN UUL UURHAIG IHED SO BGAA GSN

  20. Хаос says:

    Эхнээсээ сайн харьцаатай байгаагүй хадмаа ЭЭЖЭЭ гэж хэлэх шиг хэцүү юм хаана байна аа. Би лав 7 жилийн дараар л ЭЭЖЭЭ гэж хэлж сурсан. Хадам ээж, хадмын ээж, дүү нар намайг залуу байхад надаас өө сэв хайгаад байдаг байсан бол олон жил өнгөрөөд би тэд нараас өө сэв хайдаг болж байх шив дээ.

  21. VOGUE says:

    манai hadam eh nas barsan ooriigoo azai gej bodoj bgaa,gehdee muuhai l daa ingej heleh ni tehdee l aztai

  22. Gatu says:

    яаг ний нуугүй хэлэхэд хадам ээж бол шулам гэж хошин шог дээр ч хэлсэн байдаг тэгэхдээ яаг тийм биш шүү дээ миний бодлоор манай ээж лав бэрдээ сайн би хэзээч муу хэлж байхийг нэ сонсоогүй бид 2 шинэ ч гэсэн цаашдаа ч манай ээж сайн байх болно би ээжийгээ ч сайн мэднэ та нарийн ээж яаж бэрдаа хандадгийг мэдэхгүй юм тэгэxдээ энэ нийтлэлийг бичисэн хүнд би гомдох нь ч хаашаа ийн зүгээр нэг үгээр хэлэхэд гомдох хэрэггүй чиний хадам ээж чинь л чамд сонин ааш зан гаргадаг юм байна ок ма ээж бол үнэхээр тийм биш юм шүү

  23. eelereg says:

    huudee hairtai eej berdee ch gsn hairtai bdiiin genelee, huugee bodood berdee sn handana tgeel oilgomjtoi shde, ger bul yamar ch bsan hadmuudaas bolj hereldehgui

  24. бэр says:

    Би хадамуудтай нэг гэрт амьдардаггүй байсан. Гэвч хадам ээж охидуудтайгаа хүрч ирэхдээ хэл амаараа элдэв үгээр сэтгэл өвтгөчихөөд л яваад өгнө. Нөхөр томилолтоор явсан бол нэг нэгээрээ хажууд ирж амьдрана, эсвэл байнга утасдаж гэртээ байгаа үгүйг шалгана. Би өөрийнхөө ээж аавын гэр рүү ч хүссэн үедээ явж чаддаггүй байлаа. Би тэдэнд их л өөриймсөг сайн ханддаг байсан. Тэдний болон нөхрийн айхтар зангаас болоод манай гэрийнхэн ч манайд ирж чаддаггүй байж билээ. Одоо ганцаараа харин сайхан амьдарч байна даа. Ганч бие амьдрах илүү таалагдаж байна

  25. sar says:

    neereel hadam bol hadam zovhon eej ch bish hadam aav narch gesen yalgaagui hezeech ooriin ohin huu shig sanaa tavij sanaa zovohgui ter bol oilgomjtoi hunii hun bol hunii hun teriig hun bur oilgood hadmuudiig neeh saihan ooriin ohin huu shig oortei chine haritsana gej hezeech huleeh hereggui hezeech tiim yum bolohgui .tegeheer zugeerl holhon amidrad neeh haritsahgui haaya amar mendii ni medee l amidarah heregtei neeh sain boloh gej beleg selt barij dolignonoj guigeed bain bain ochood baih shaardlaga baihgui ene bol hamgiin unen

  26. ganaa says:

    Урнаатай санал нэг байна. Байдгаараа xоорxон дээрээ тавнчиxсан байxад одоод байвал яаxийн. Ажил дээр даргын царай, гэрт ноxрийн царай, за тэгээд xадмын царай. Царай зус ч гэж алгоо эм xунд

  27. urnaa says:

    Saran bol aztai l hun yum bnadoo, huniig hairlaj setgel gargahad bas hyazgar gej yum baidag, muhai aashlaad baihad oodoos saihan aashlaad baihaar hun medeej yuarna, ghdee ihenh hadamd en bol tur zuuriinh l baidag, ted terhen uedee l uhaarahaa ayadna tegeed l martaaskii, beriiin yaaj sain saihan zuil hiisnees n iluu muu muuhai ni tarhind ni bat shingeestei kkkkkkk

  28. saran says:

    yamarch hyn torson hyygee ohinoo hamgiin tyryynd boddog hairladag yum.hymyys ooriinhnoosoo buruug haihgyi mortloo hynii hynees gem haidag yum.ooriinhoo tolgoi deerh buhliig harahgyi mortloo hynii tolgoi deerh 1shirheg ovsiig harna gej yg baidag.bi ch gesen ailiin ber,manai hadmuud ih sain saihan setgeltei hymyys baidag,mini huvid hadan eejteigee oilgoltsohgyi ye baisaan.yg heleheer ni bi ooriigoo omooroodl uur hyrdeg bailaa.tegeedl bi ih bodsoon.bi er ni yamar hyn bilee yamar zantai mini etseg eh yamar aashtai hadam eej aav yamar geedl bygdiig bodood baisan chini minii eej namaig aashilj zagnasanch bi yum boddoggyim bn harin hadmaa yum heleheer neeh ih gomdson tunisan aimaar lag emzeg hyn bolj huvirdag yum bn.tegeedl yrgeljlyyleed bodood baisan chini buruug hynees bish ooroosoo haih ni hamgiin zov yum bn.medeej hamgiin hairladag hyytei ni suuchaad yaaj halamjlaad ch eh hynii setgeld hyrehgyi shyy dee.mah tsusaa tasdaj toryylsen hyygee hairlah ni ter hynii zov.byh zyil mini buruu yum bn gedgiig uhaaraad ooriigoo oorchloh zangaa zasah hamgiin gol ni hyniirhyy setgeleer hanaddag muuhai zangaa zasaj ehelsen.inesneer byh zyil saihan bolson.odoo bi hadam eejteigee ohin shig ni haritsaj handdag bolohoor ted maani nadad amia tavdag bolson.erni hyn hyneer hairluulie gevel ooroo ehleed yamarch har horgyigeer yuch sanaj bodohgyigeer busdiig hairlah hamgiin chuhal yum bn gedgiig mash sain oilgoson.minii hadmuud minii nohriin ah egch bol minii torloh ger,torson egch ah nar gej bi bodoj hairlaj handdag bolson.ugaasaa em hyn bol nohort garaad ter ailiin hyn shyy dee.bi ingej boddog bolson.hariu neheegyi hair bol hamgiin aguu hair yum.hymyysee nohroo hadmuudaa hairla hairla.

  29. Bilgee says:

    Ер нь хадамтайгаа байлдаад, дарлуулаад байгаа хүмүүс эхнээсээ яах гэж хамт амьдарсан юм? Тусдаа амьдрал зохиогоод аваад явчихаж чадахгүй бол дарлуулж байхдаа таарна дөө.
    Уул усны ойр
    Ураг садний хол нь дээр гэж күээ мөн үнэн үг шүү.

  30. aankaa says:

    hadmuud gej aimar shuu,bi ailiin gants huutei taniltsaad uerhej bgaa bi neg huutei 3nastai,tegeed l ireeduid hadam boloh hun maani huugee nadtai uulzuulah durgui bdiin,bid 2 ch bie biendee sain bolohoor uulzaad l yavdiin,ehendee nuutsaar uulzdag bsan bol odoo ch bur heleed l uulzdag bolson gehdee neg negniihe ger orond ochood honoj unjuud yavaad bdaggui l dee,2laa amidraldaa aldsan 2laa huuhedtei humuus chini ahij aldahguin tuld neeh hurdan shiidver gargaad suuh talaar yariagui l bgaa,yadaj l 2 jil garan uerhej bj l suuh tuhaigaa yarina gediin,huugiinhee amidrald denduu oroltsdog humuus muuhai bdiin bnaa,30gartsan zaluug bainga tagnaastai utsiig ni uzeestei,turiivchiig ni uudlaastai bdag gesen,tegeed eejteigee nadaas bolood taaramj muutai,eej ni bainga gants huugee hardaj haramlaastai hetsuu yumoo.
    suugaagui bhad ingej bgaa yum chini suuchval bur l amidrald oroltsoh bhdaa,hamt amidrahgui ch gesen tusdaa amidardag ch gesen tiim hadmuud hetsuu l bh,yamaarch yum be dee,tsag hugatsaa l haruulah bhdaa,huniig gants udaa haraad dugnej bolohgui l bmaar yum,bugdiig tsag hugatsaa l haruulah bhdaa,

  31. Egch says:

    õàäìûí òàëààð íýã èõ ñàéí áîäîëòîé ÿâäàãã¿é þìîî . îäîî õàðèí õºãøèðººä àðàé ãàéã¿é ºìõèé ¿ãýýð óòàõàà áîëüæ, ò¿¿íýýñ áèø ¿ðãýëæ ë ¿ãýí äóíäàà ¿ã õàâ÷óóëààä ë õýö¿¿ ø¿¿ . õàæóóä íü õ¿¿õä¿¿ä íü ãýæ àéìààð àäèëõàí þìíóóä ýíý ÷èíü õ¿íèé ë õ¿í ãýæ õàðüöààä áàéõààð ñ¿¿ëäýý õ¿¿õäýýñ íü ñàëàõ òóõàé ë áîäîæ áàéäàã áîëñîíä îî

  32. ee says:

    За миний хувьд манай хадмууд бидний амьдралд оролцохгүй, бид тэдний амьдралд оролцохгүй тус, тусынхаа мөрийг хөөгөөд явж байдаг. Би сардаа нэг гэрт нь нөхөртэйгөө очдог. Нөхөр болохоор 7 хоногтоо нэг ажлаа тараад шууд очдог. Манай хадмууд ёстой амар улсууд. Олон долоон юм ярихгүй. Уулзахаар сүүлийн үед үзсэн кино, уншсан ном, үзсэн спорт зэрэг юм ярина. Тэгээд бид хоёрт үзсэн шинэ кинонуудаа зээлдүүлнэ. Бас бид хоёр хаяа мөнгө хэрэг болвол хадмуудаас зээлээд буцаагаад увуулаад, цувуулаад өгчихдөг. Тэгээд миний төрсөн өдөр, шинэ жил зэрэг тэмдэглэлт өдөр болохоор надаа бэлэг явуулчихдагийн хэхэ. Тэгсэн хэрнээ бид хоёр тэд нарт янз бүрийн бэлэг, сэлт өгөх гэхээр яах гэсэн юм, залуу улсууд мөнгөө хадгалж ирээдүйдээ байр, савтай болохдоо нэмэрлэ гээд бид хоёроос янз бүрийн бэлэг энэ тэр авах дургүй хэхэ. Ёстой амар улсууд байдгиймоо… Хадам аав ямарч их сургууль энэ тэрд сураагүй хэрнээ их өндөр мэдлэг, боловсролтой ухаантай хүн байдаг юм. Маш их ном уншдаг. Тэгээд очихоор янз бүрийн гоё гоё мэдээлэл өгөөд л… Ёстой хов, жив ярьдаггүй амар улсуудаа. Би ч азтай юм байна аа хэхэ

  33. Сараа says:

    Манай хадмууд бол үнэн хогийн хувиа хичээсэн гарууд. Охидууд нь бүгд тусдаа гарчихсан. Би гэдэг хүн охиныг нь орлоод охин нь болоод ирчихсэн хүн хоолыг нь хийгээл хувцсыг нь угаагаад өөрсдийнх нь охидоос нь илүү халамжлаад байгаад л байдаг. Охид нь гэж тэнэг юмнууд ирж эрхэлж эрхэлчээд тусалж барьсан ч юм байхгүй яваад л өгдөг. Гэтэл тэр хадмууд гуай намайг хүн гэж тоодоггүй л юм бна лээ. Энэ нэг юм ингээд бүгдийг нь хийгээд байх ёстой гэсэн шиг үнэн хогийн. Охидуудаа ирхээр л миний охин яаж байна ядарч бнуу сайн амраарай ч гэх шиг. Би тэр охинтой нь адилхан л нялх хүүхэдтэй юмсан. Би ядардаггүй өөрийнх нь охин нь л ядардаг юм байх даа.Охидоо ирхээр л бөндөгнөөд сүйд майд, аав нь ингэе ээж нь тэгэхүү гээд л юманд гар хүргэхгүй эрхлүүлчинэ.Гэх мэтчилэнгээр маш олон зүйл дээр гомдоож байсаан. Би бүр аймар гомдсон. Ингээд хадмууд юу ч мэдэхгүй амьдрал үзээгүй айлын охиныг гэртээ авчирчаад муу санаа суулгаад бгаа юм чинь яахын. Хөгширсөн хойно нь би лавдаг өөрсөдтэй нь адилхан харьцана гэж боддог болсон. Би хэзээ нэгэн цагт хадам ээж болно. Гэхдээ миний охиноос минь дутахгүй надтай ээжээ гэж харьцаад халамжлаад ирж байгаа бэрээ хэзээ ч хүний хүн шиг үзэхгүй өөрийнхөө охин шиг л хайрлаж халамжлана гэж өөртөө тангарагласан. Бид хөгшрөөд хүний гарт орхол хүмүүс шүү дээ.

  34. Lonsdale says:

    манай хадам намайг үздэггүй юм би ч үздэггүй. давраад байдаг юмаа.

  35. kiki says:

    Хэцүү хадмууд байдаг юм шиг бгаамаа. Азаар сайн хадамтай таарсан. Гэртээ авч ирж хүүхдээ харуулна. Орой ажлаас ирэхэд гэр цэвэрлээд хоол хийчихсэн байна. Эртхэн амар маргааш ажилтай гээл. Их сайн хүмүүс шүү миний хадмууд. Одоо ч холбоотой. Ямар 1 асуудал гараад утсаар ярих хэрэг гарахаар манай нөхөр чи ярь чи ярьгээд байдгийшд. Гэрт нь очхоороо зочин шиг дайлуулж байгаал хүрч ирнэ. Ер нь би их азтай хүн юм бна. 🙂

  36. Busgui says:

    хэ хэ би бас одоо xадамтай болж бгаа одооxондоо дажгуй л байдагийн дараа ни яаxийг буу мэддээ

  37. bb says:

    hadmuud gj hetsuu humuus shuu. bi ch anh uulzahdaa l zagnuulsan, haraalgasan daraagiinh deer ni hereldsen eldveeree duudaltssan. yer ni tgd uulzval, yum yrival baingiin heruul odoostoi horon ug shideestei bdag bolhoor uulzdaggui, ochdoggui. ter ni amar bdiin. hamgiin sonin ni huu ni nadtai ymar amidarch bgaag medehchgui bj baahan hudlaa yum zohioj yrihiig ni yaana. bid 2g hamt amidraad huuhedtei bolhod yu ch ogoogui ydaj huugiinhee untah gudsiig ch ogoogui manai etseg eh bid 2t buh yum ni belen dutah yumgui bair ogson. tiim bj odo yum l bol utasdaj tgh hereg bn mongo ogooch, irj us avch ogooch, irj hool hiij ogooch, irj ger tseverlej ogooch gj huugee duudaastai. huug ni bi yv l gdg ghdee bi hezee ch tanai eej deer ochij tuslaj demjij, tanai eejtei saihan haritsaj doligonoj chadahgui shu huugee ch bas tanai eejid haruulahgui shu l gj heldeg. nadad ter hunii omno hiisen buruu zuil gj bhgui bolhoor bi ter hunii omno boholzoh alba bhgui biz dee?? bi huug ni hunees dor amidruulaad zovoogood, zudreegeed bdag bol eej ni eldeveer aashlaj boloh yum gtl huug ni henees ch tuhaargui ajiltai, amidraltai hooltoi huvtsastai avaad yvj bhad hudlaa yum zohioj yriad t1teed bdag bolhoor ni bi ter huniig ooriinhoo bolon huugiinhee huvid bdgui l gj bodoj yvdag. nohoroo bol eejruugee ochij tuslahiig ni horiglodoggui ghdee hemjee hiyzgaartai bna shuu l hldeg de.

  38. Er hun says:

    AH LAM чи ØÓËÀÌÍÓÓÄ -ын нэгнээс төрсөн болоод сайн мэдэж байх шивдээ. хахаха

  39. AH LAM says:

    ÀÌÜÄÐÀËÄ ÇÎÂÆ ÖªÕªÐÑªÍ ÃÎÌÄËÎÎ ªÐªªË ÁÓÑÄÀÄ ÃÀÐÃÀÆ ÊÀÉÏ ÀÂ× ÁÀÉÃÀÀ ÍÜ ÒÝÐ ÄÝÝ. ÈÉÌÝÐÕ¯¯ ÇÀÍ ÀÂÈÐÒÀÉ ÕªÃØÈÍ ØÓËÀÌÍÓÓÄ ªªÐªª ͪժÐÒªª ÕÀßÃÄÑÀÍ × ÞÌ ÓÓ ÍªÕªÐ ÍÜ Õ¯Í ÃÝÆ Õ¯ÍÄËÝÕÝÝ ÁÀÉÑÀÍ ÅÐ ÍÜ ÃÎËÖÓÓ ªªÐÈÉÍ ÓÕÀÀÍ ÌÓÍÕÀà ÕÝÂÈÉÍ ÁÈØ ÑÝÒÃÝÖÝÝÑÝÝ ÁÎËÎÎÄ ªªÐÈÉêª ÁÎËÎÍ ÕÀÆÓÓÄÀÕÀÀ ÁÀÉÍÃÀ ÇÎÂÎÎÆ ÁÀÉÄÀà ÝÌÃÝÃÒÝÉ ÓËÑ ÁÀÉÄÀÃ. ªªÐªªÐ ÕÝËÁÝË ÀÌÜÄÐÀËÀÀÑ ÀÂÀÕ × ÞÌÃ¯É ªÃªÕ × ÞÌÃ¯É ÁÎËÑÎÍ ÀËÁÈÍÃÓÓÄ.

  40. cahirmaa says:

    ганц бие хадам ээжүүд бүүр хэцүү, ганц хүү нь бол бас л хэцүү

  41. Anu says:

    Би анх нөхөртэйгээ танилцаад удаагүй хадам ээжтэйгээ танилцсан. Эхэндээ хайлсан тугалга шиг байсан. Жоохон уудаг юм билээ. /нөхрөөсөө салснаас хойш л бага зэрэг балгадаг болсон шиг байгаан/ Уухаараа шулам шиг эрүүлдээ бурхан шиг аашилдаг тийм л хүн. Удаачгүй байхдаа гэрт нь очоод санамсаргүй хөөгдсөн. Амьдралдаа сонсоогүй үгээр булуулсан. Тэгээд дахиж очоогүй 3 сар болсон. Нөхөр бас очоогүй. Утасдаад л байсан аваагүй. Би бол нөхрөө – чи бол ярь. Би ээж хүү 2н хоооронд хэзээ ч орохгүй хүн шүү гэсэн. Сүүлдээ нэг юм эвлэрэхчээ аядаад. Хадам ээж хайлсан тугалга шиг л хүн болсон. Халамцуухан үедээ хорон хорон үг шидээстэй. Дараа нь 5сарын дараа дахин гэрт нь байж байгаад дургүй нь хүрсэн үү яасан хөөгдсөн. Аймшигтай хүнээс гарамгүй хорон үгээр булуулаад. жирэмсэн байхад шүү дээ. Би юу ч дугараагүй гарсан. Дахиад л очоогүй. Би хэдэн сар болсон. Нөхөр ч гэсэн. гэхдээ тэр их цайлган эмэгтэй л дээ. Амьдралд алдаад л сэтгэл нь тогтворгүй болсон байх. Дараа нь бэр гуйгаачгүй байж, миний аав ээжтэй танилцаа ч гүй байж ээжрүү минь залгаад элдэв үгээр хэлсэн байсан. ХҮн охиноо доромжлуулахыг яаж тэсэхэв дээ. Гэхдээ миний ээж дуугүй л сонссон байсан. Тэгээд дараа нь тэр 2 уулзаад танилцаад ойлголцоод бүр найзууд болсон байсан. тэгээд л нэг юм эвлэрсэн. Одоо бол тэр эмэгтэй хайлсан тугалга шиг л байдаг. гэхдээ нөхрийг далдуур бол хатгаастай, би тэр хүнтэй сөргөлдөхгүйээ хэзээ ч. ГЭхдээ л бас ээж шиг минь сайхан сэтгэгдэл хэзээ ч төрүүлэхээргүй болсон. Зүгээр л холхон энгийн найрсаг харьцаатай л амьдарна.

  42. cahirmaa says:

    манай бэр эгч сайн хүн гэхдээ бас зөндөө сул тал байдаг, ээж бид 2 бол тэрийг нь огт дурсдаггүй ямар бид 2той хамт амьдрах гэж байгаа биш гээд ямагт бэрийнхээ талд байж магтаад л хайрлаж өмөөрдөг, тэр хирээр л ахад минь ч амар бидний харьцаа ч сайн байдаг, харин миний байдал бүүр эсрэгээр төрсөн аав ээж минь надаас илүү сайн байхад нөгөө талынх бол хэцүүдээ, шаардлага нь миний бие хэзээ ч юун дээр ч алдаа гаргаж болохгүй, ер нь алдаа гаргахгүй байсан ч тэр нь бас алдаа эхэхэхэ, тэгээд л багшдаа загнуулах вий гэсэн дарамттай сургуулийн хүүхэд шиг л амьдралтай байсандаа, одоо харин хилээс гадна болохоор бас гайгүй л байна, ажиглаад байхад хийх ажил багатай цаг зав ихтэй хүмүүс-н бэрээ нээнтэглэх нь бүүр ч илүү юм билээ,

  43. lol says:

    би бас хадам ээжээс болж салсан хүн.
    хүн болгон хадам болно, би ч бас,
    ГЭХДЭЭ би ганц ум ойлгосон гэвэл би хэзээч хүүдээ эхнэрийн хайрийг орлуулж чадахгуй болон хамт хүүгээ авсандаа авч орохгуйгээс л хойш аль болох бэртэйгээ хэл амаа ололцхоос өөр арга байхгуй.

  44. zaluu 27 says:

    Дээрх миний бичсэн зөвхөн 1 ; шалтгаан нь. Хүн гэж их сонин. 3 хүн өвлийн тэсгим хүйтэнд автобусаа хүлээгээд даарч зогсож байлаа.Пиг дүүрэн автобус ирлээ үхтлээ чихэж байж 1 нь багтлаа. Багтсан хүн яахав гэхээр ямар мах ачиж байгаа бишдээ хурда хөдлөөч. Нөгөө цуг даарч зогссон хүнээ мартааский. Үлдсэн хүн нь өөдгүй хүн чанаргүйг гайхна уурлана.Дараагийн автобус дахин дүүрэн ирлээ нөгөө 1 нь хүн чихлээ. Яг урьднийхтай адил болно яваа ч ээ гээд л. Ихэнх хүмүүс ийм байдаг энийгээ хүлээн зөвшөөрцгөөе. Нийтлэлийг бичигч та хөөрхөн хүүгээ хайр халамжаар дутаалгүй өсгөжээ хүү чинь том болж эхнэр авлаа. Эхнэр нь арчаагүйдээ ч тэр үү үнэхээр цаг завгүй ажилдаг болоод ч тэр үү гэрийн ажил хийхгүй. Хүү чинь хиртэй хувцастай хэдэн өдөр дараалж бэлэн гоймон идээд турж эцсэн явж байвал хэчнээн сайхан ааштай ээж бэрийнхээ нөхцөл байдлийг ойлгохийг хичээх нь юу л бол.Эхчүүд гэж иймэрхүү л хүмүүс. Мэдээж бас бүх хүмүүс ийм биш. Энэ бол зөвхөн жишээ байлаа гэж

  45. hmm!!! says:

    за да ирээдүйд эмэгтэйчүүд бүгд хадам ээж болно. тэгээд бэрүүдээ хайрлаж хүндэлж эрхлүүлж, өхөөрдөж, өмнөөс нь гүйж бэрийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, тэдний төлөө үхэх шахам амьдрарай. Та нар хүссэн хүсээгүй хадамээд бно доо гэж..

  46. zaluu 27 says:

    хэхэ хүчнрхийллээс хүчирхийлэл гарна.Хадам ээждээ дарамтлуулж байсан хүн дарамтлах магадлал өндөртэй. Манай аав ээж эсрэгээрээ шд. Манай найз бүсгүйд хир халдаахгүй чи л болохгүй бүх юманд чиний буруу гэсэн маягтай ханддаг шд. Гэхдээ энэ нь надад ч амар бдагийн

  47. Ramirez Sanchez says:

    Харин наад хийг чиь бол авч суусан залуу л зогцуулах ёстой гэж би бодийн ш дээ эхнэрээ ээжтэйгээ холбох гүүр бол хүү гэж бодог. Бас би яг тийм үүднээс хандаг гэхдээ одоохондоо хэлхэд эрт бна.

  48. бэр says:

    Би нөхөртөө аймаар хайртай, сайхан амьдарч байгаад хадам ээж болон нөхрийнхөө ах дүү нарт хавчигдаад хэдэн жил амьдарсан гэрээ нэг л өдөр орхиод яавсан. Түүнээс хойш маааш олон жил хүнтэй суухгүй ганцаараа явж байна даа. Гэтэл миний аав ээж нөхөрт маань их л хайртай байсан.Олон жил өнгөрсөн ч эргээд бодоход сэтгэл гонсойж л байна. Дээрх үнээн. Бүгд тийм биш ч ихэнх нь дарамттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.