Хятадын засгийн газар 20-иос дээш насны ХДХВ, /ДОХ/-ын халдвартай гадаадын иргэнийг ажилд авахыг хориглох шийдвэр гаргалаа.
Энэ тухай Хятадын төрийн мэдээллийн агентлаг “Гадаад хүн бэлгийн замын болон бусад халдварт өвчнийг улс оронд тараахаас сэрэмжилж байгаа юм” хэмээн мэдээлжээ.
Синьхуа агентлаг “Хятадын төрийн зөвлөлөөс гаргасан ХДХВ, /ДОХ/-ын халдвартай гадаадын иргэнийг ажилд авахыг хориглох шийдвэр нь түр хугацааных биш. Энэ нь Шанхайд олон улсын үйл ажиллагаа болж хүмүүс байрлах болсонтой холбоотойгоор шийдвэрийг урт хугацаагаар сунгасан” гэжээ.
Шанхайд зургаан сар үргэлжлэх “Дэлхийн Экспо” үзэсгэлэн худалдааны үеэр 70 сая хүнийг татаж чадна гэж үзэж байгаа юм. Хятадын засгийн газар 2008 оны Бээжингийн олимп болон энэ үйл явдалд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд урьдчилан сэргийлж дээрх хориг арга хэмжээг авахаар болжээ.
Синьхуа агентлаг “Эрүүл мэндийн яамны судалгаагаар өнгөрсөн жилийн аравдугаар сар гэхэд Хятадад ХДХВ-ийн халдвартай хүний тоо 740 мянгад хүрсэн” гэж мэдээлжээ.
Хятад улс АНУ-ын Эрүүл мэндийн яам, ХДХВ-ийн халдварыг хянах, урьдчилан сэргийлэх төвтэй хамтран ажиллахаар болжээ.