ХӨХӨӨР ХООЛЛОХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Эхийн цагаан сүүний ач буя ныг монголчууд эртнээс үнэлэн дээдэлсээр ирсэн байдаг. “Ангир шар уургаа хөхүүлэн өсгөсөн эхийн ачийг юутай зүйрлэнэм бэ” гэж ч дуулж ирсэн байдаг. Эхийн цагаан сүүний ач тус нь хүүхдийн хувьд,

  • Төгс төгөлдөр тэжээлээр хангагдах
  • Аюул хоргүй цэвэр хоол тэжээл болох
  • Дархлааг нэмэгдүүлэх
  • Элдэв халдварт боллон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Хүнсний харшлаас сэргийлэх
  • Суулгалт, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Эрүү шүд, хэл ярианд шаардагдах амны хөгжлийг сайжруулан дэмжих
  • Хүүхдийн танин мэдэх чадварыг түргэн хөгжүүлэх
  • Эх хүүхдийн хооронд гүн нягт органик холбоо тогтоох ач холбогдолтой байдаг аж.

Харин эхийн хувьд  энэ нь,

  • Умайн агшилтыг дэмжих
  • Төрсний дараах үеийн цус алдалтаас сэргийлэх
  • Сүү орлуулагчийг худалдан авах шаардлагагүй болгосноор түүнд зарцуулах зардлыг хэмнэх
  • Хөхний болон өндгөвчийн хорт хавдрын эрсдэлийг бууруулах ач тустай байдаг.
  • Эх хүүхдийн хооронд нягт холбоо тогтоох
  • Сарын тэмдэг удаан сэргэх ач тустай байдаг ажээ.

Клиникийн нэгдүгээр  амаржих газрын эх баригч Д.Ариунаа

3 Comments

  1. Ramirez Sanchez says:

    тэгээд хоорондийн интэр бал хэд бвал хамгийн сайн юм вээ 28 хоног уу???

  2. saran says:

    tsoomoo sariin temdeg ert ireh chini sain shde.bie saitai hyniih ert irdeg yum.

  3. tsomo says:

    хнн сарийн тэмдэг удаан сэргэх ач тустай гэнээ…
    минийх 3сар болоол ирсэн.манай найзийх 1сар болюу гу юу л ирсэн.
    бид 2 2юулаа хөхөөрөө хооллодог байсаншд…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.