Гэтэл хайртай хүүхэн чинь танаас дөлөөд байвал яах вэ? Учир нь юунд байна. Ингэхэд та гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг уу. Энэ маш чухал. Яагаад гэвэл эмэгтэйчүүд зарим эрчүүдийн биеэ авч яваа байдал, гадаад үзэмжээс ой гутаж, зугтахыг эрмэлздэг байна.
Урт Үс, хэлбэргүй засалт
Урт үстэй эрчүүдэд эмэгтэйчүүд төдийлөн таатай ханддаггүй. Учир нь эрчүүд үсэндээ эмэгтэй хүн шиг анхаарал тавьж, арчилж чадаггүй тул хир буртагтай юм шиг харагддаг. Иймд үсээ ургуулахын өмнө үсчин болон эмэгтэй хүнээс зөвлөгөө аваарай. Мөн хэт тогжийлгосон үсний хэлбэрч тааламжтай биш.
Үс сахал
Сахлаа тогтмол хусч, гоё үнэртэй ус түрхэж бай. Сахалтай эрийг үнэсэх нь өргөстэй цэцэг үнсэхтэй адил гэж эмэгтэйчүүд үздэг. Эмэгтэйн булбарай арьсыг ч цочирдуулж болзошгүй. Мөн сахалд тань талхны үйрмэг, пивоны хөөс ч орооцолдох нь бий. Тэгэхээр ой гутахаас яахав.
Хумс хурууны байдал
Та эмэгтэй хүн дээр очихын өмнө хумсаа нэг ажиглаарай. Бүсгүйд хумсны завсар хавчуулагдсан хир, бохир таалагдахгүй нь лавтай. Гараа угааж цэвэрлэсний дараа хумсаа ч янзал. Зориулалтын хумсны хэрэглэлтэй бол. Мөн хуруундаа нүсэр том бөгж зүүсэн эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаггүй.
Оймс
цэвэрхэн байхаас гадна өнгөнд нь анхаараарай. Хурц ногоон. шар өнгийн оймс хэзээ ч бүү өмсөөрэй. Өмд болон оймсны уртын харьцааг тохируулахгүй бол зайнд нь үсэрхэг, туранхай хөлийн шагай харагдаад тун эвгүй шүү.
Гутал
Эн тэргүүнд анхаарал татдаг зүйл. Гутлаа тослоогүй юм гэхэд шороо тоосгүй цэвэрхэн байх ёстой. Гутлын загаар ч чухал. Хэрэв гуч гарсан эр костюмыг пүүзтэй хослуулан өмсвөл гоо зүйн ямар ч мэдрэмжгүй болохын илрэл. Цас бороонд шалчийтал нороод байдаггүй, сайн чанарын даруухан өнгийн гутал ботинк сонгоорой. Эцэст нь хэлэхэд эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй. Гол нь цэвэрхэн, жентөльмен маягтай, эмэгтэйчүүдтэй аятайхан харьцчихдаг, хувцсаа цэмцгэр, тохируулан өмсдөг, эвгүй зуршилгүй /хамраа ухах, нус цэрээ хамаагүй хаях, ярьж байхдаа үсээ маажих, хумсаа оролдох, чихээ ухаж төнхөх гэх мэт/ байхад хангалттай.
/Монголчуудын амьдрал/
17 Comments
унэртэй усийг чин ууруус ни умхий унэртдэг хунд анх зориулж гаргаж ирси шдэ. одоо ч тийм гж боддиш. эрэгтэй хунд ч гсн байгалаас заясан унэр ни гж бдин,
Яг үнэн зөвөлгөө бна.би найз залуугийнхаа хуруу гарийг ни дандаа хардаг.тгд л үнэхээр боxир байвал ой гутдаг юм.Мөн сүрчиг үнэхээр таатай мэдрэмж төрүүлдэг.Тгд бас үс гээл бүгд чухал манай найз залу тийм ч сайн цэвэрч биш би одоо салж байгаа шал заваан залуу хаха.
хөдөөнийхөн эрни л бүдүүлэгэ хичнээн нуусанч хотийхон тэднийг чн харчдаг л бхгуй юу даа битгий бухимд….тэд сурсан зангаа хаа ч тавйдгүй.ялгаагүйн байж жалга довооро ялгарчнаа бс….гэхдээ гэнэн л дээ тсаадуулчн……
hodooniihon unshval heregtei geneuu? bitgii oorsdiigoo haa ch bhgui amitan gej bodoj bai. llr min
Элемэнтарни ч гэсэн боломжын сайхан л зөвлөгөө байна. Үнэн л дээ бид ч бас тэгж бодож байна. Эр хүмүүс л дээ.
манай хот саяхнаас үзэж байгаа хөдөөнийхөн уншвал хэрэгтэй мэдээлэл байна даа!
Үнэхээр үнэн… царай зүс xэзээ ч #1 criteria
биш… Миний хайр царайлаг биш… Өөрийгөө funny face-тай гэж боддог хэхэ.. Гэхдээ арай л хэтэрхий цэвэрхэн , жинхэнэ жентлэмэн залуу шөө…
гэхдээ шал царай муутай юмийг хэн тоох юм бэ?хичнээн сармагчинаас царайлаг бсан ч гэж арай угуй бхаа. бусадтайн бол санал нэг бноо. Мэдээж царайлаг цараймуутай 2ийн царайлагийг ни л согоно биздэ.
Эмэгтэй миний хувьд энэ зөвлөгөө маш зөв зөвлөгөө байна. Үнэндээ хүүхнүүдэд эрчүүд царайлаг байх нь сонин биш, бас хэт ганган байх нь сонин биш. Үнэндээ сармагчингаас арай царайлаг байхад болно. Гэхдээ хамгийн гол эмэгтэйчүүдийн хардаг зүйл бол бие авч яваа байдал, цэвэр цэмцгэр байдал. Гэхдээ цэвэр цэмцгэр гээд бүүр учиргүй өндөр шалгуур байхгүй ээ. Зүгээр цэвэрхэн хувцаслаад, цэвэрхэн засалттай үс, хуссана сахал, сахлын гоё усны үнэр мөн цэвэрхэн гар, хумс, оймс, гутал тэгээд л болоо. Үнэн амархан. Яг энэ зөвлөгөөний дагуу байхад ер нь болчихно. Харин эмэгтэй хүн бол ёооо хэлэхээс аймар их хэхэ. Хаяа нөхөр маань намайг бие тордож байгааг хараад эмэгтэй болж төрөөгүйдээ баярладаг ш дээ хэхэхэ
эрчүүд гадаад узэмж дундаж , боловсролтой тал бурийн мэдлэгтэй , хөгжилтэй наргианч , нийтэч , өөртөө итгэлтэй , эмэгтэй хунийг хундэлдэг , хэт нялуун биш , зарим уед жаахан бардам гэр булээ номэр 1т тавидаг цаг зуурын жаргалд толгойгоо мэдүүлчихдэггүй( тохиолдолын харицаандаа) байх таалагддаг.
Сайхан унэртэй залуу ч сэрэл хөдлөгдөг шүү, шивэртэй эрчүүдийг үзэж чаддаггүй юм
эргтэй хүн царайлаг бх ямар ч шаардлага бхгуй зугэр л цэврхэн бвал л болоо бас овсгоотой тэхгүй унхайсан арчаагуй байвал лав сайхан биш
хумсгүй залууд ямар хандах бол?
энэ үнэхээр үнэн юмаа
хэн ч гэсэн цэвэрхэн залууд дуртай шуудээ.
хумсний завсараа хиртэй эрэгтэй хунд аймаар дургуй.энд унэн бичсэн байна.
үнэн шүү.би модархдаггүй.залуучууд ийм загварийн өмд гутал малгай өмсдөг би иймийг өмсөх хэрэгтэ гэж боддоггүй.бас заавал шинэ бх албагүй.өөртөө таарсан таалагддаг хувцас шинэ ч бай хуучин ч бай хамгийн гол ни маш цэвэрхэн байж биедээ тааруулан зохицуулж өмсөх дуртай.бас царайлаг мөнгөтэй боловсролтой бх албагүй ч ажилтай хүмүүжилтэй бхад болчих бха.
Эрэгтэй хүн сармагчинаас арай царайлаг байхад л болчихдог ым доо.