Эсвэл архинд донтчихсон юм болов уу

За бүгдэд нь энэ өдрийн мэнд. Энд байгаа бараг бүх нийтлэлийг уншлаа. Тэгээд өөрийнхөө тухай бичмээр санагдлаа. Би ч бас бусадтай л адил амьдарч байна. Нөхөртэйгээ хэрэлдэх үедээ хэрэлдээд. Нялуурах үедээ нялуураад. Манай нөхөр ч бусад нөхөр шиг уух үедээ уугаад алга болно. Уухаараа шөнөжин таг. Утсаа ч авахгүй. Тэгээд нэг юм үүрийн 4, 5-аас өмнөхөн ирнэ. Энэ муухай зуршлыг нь яаж болиулах вэ. Би сална гэж айлгаж үзлээ. Хэд хоногоор хаяж явж үзлээ. Хоол хийхгүй хувцас угаахгүй гэж бослого гаргаж үзлээ. Хамт ууж үзлээ. Уугаад ирэхээр нь тоохгүй байж үзлээ. Яг хэвээрээ. Тэр байтугай хүүхдийг нь өгч явуулж үзлээ. /машинаа тавьчаад ирье гэхээр нь/ хүүхэдтэйгээ хамт явж байж уугаад согтуугаар машин барьсан байсан. Би айгаад дахиж хүүхэд өгч явуулаагүй. / манай хүүхэд 2 настай/ Энэ болдоггүй нөхрийг яая да. Нууцтай юм болов уу гэхээр үхэж байсан ч тийм нүгэл хийхгүй гэж байгаа юм. Эсвэл архинд донтчихсон юм болов уу. Тэр байтугай найз нараараа утасдуулна гээч. Битгий утасдаарай, санаа зоволтгүй унтаж бай гээд. Залгаж болохгүй гээд л. Магадгүй энэ байдалтай нь эвлэрээд амьдрах ёстой юм байх даа.

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. судлаач says:

    Худлаа даа худлаа, наадах чинь архинд орсон байна шүү дээ. ээдээ засрана гэдэг ч өдийн биз дээ. ихэл тэвчээр хэрэгтэй дээ. одоохондоо хүүхэнтэй явалдаагүй байж болно яваагаараа тэгээд явж эхэлнэ. яаж ч яриад эрүүлдээ за за л гэнэ. уухаараа ухаанаа алдчихаад хэдэн өдрөөр уугаад алга болдог юм даа. ганцхан чамд ийм байдал тохиолдоогүй 4-н гэр бүлийн 3-н архинаас болж эцэстээ салж байна даа.

  2. arhichinii ehner says:

    нохор чин архинд орсон бнаа, эртхэн арга хэмжээ аваарай, мэдээж архичин хумуус оорийгоо архичин гэдгийг хулээн зовшоордоггуй, тэхээр чи л ямар нэг арга хэмжээ ав. Болохгуй бол болгарт уйллдвэрлэсэн спирал гэж сонссон, найдвартай гаргадаг гэдэг юм билээ, гэхдээ эрсдэлтэй юм шиг бн л ээ шуу

  3. boloroo says:

    uneniig xelexed arxindii dew buzar suuchixsan toxioldold baidag ymu bna lee. minii meddeg boo xun arxind orson neg xuniig arxinii dew buzar bolj ter n dotroosoo dontuulaj baidag geed ter dew buzariig n gargaj ugch baisaniig medex yum. xuswel ter xuntei xolboo bariad uzexgui yu daa. darxad@yahoo.com deer baidag yumaa

  4. hen be says:

    лай бна даа энэ чинь

  5. korea-s says:

    -АИД буюу архинд идэвхитэй донтогч!!! даамжирах юм бол АБТДӨТЭ болно шүү чи. эртхэн арга бод. найзуудаас нь салга! тиймэрхүү хүмүүс үхэх хүн ханисаг гэдэг шиг амьдралгүй гарууд байгаа. мөн ч их ажил орж байж засрана даа. дүү минь байсан бол чамайг шууд сал гэх байлаа. гэхдээ битгий салаарай.

  6. edelweiss says:

    донтсон бн. найзуудаас н холдуул, сайн цагдаж бай. найзуудад ни анхааруул айлга. бгаа газраас н гантс 2 удаа очиж авахдаа нугуудуулиг ни сайн хашраа.

  7. see says:

    эмнэлэгт хандаа.гэхдээ цаадах чинь эмнэлэгт хандахгүй л гэх байхдаа.би архичин биш л гэхвий.сайхан занг нь хүргэж байгаад дагуулаад яв.наркологийн төв гэж эмнэлэг байдаг юм.эхний шатанд байвал эм уулгадаг гэсэн.архи ууна гэдэг чинь өвчин шүү гэдгийг л ойлгуул.

  8. amidaa says:

    хамгийн инээдтэй нь тэгээд өөрийг нь дэгэсдүүлэхгүйгээр хааяа магтаж бвал ок юм билээ тэгээд үз дээ би ер нь янз бүрийн арга олоод янз бүрийн заль гаргаж үзсээр бгаад ямарч гэсэн ах дүү 2 оос нь илүү л сайн хүмүүжилтэй болгосон гэж бодож бгаа шүү чи хичээгээд үзээрэй уух дуртай ч байлаа гэсэн уугаагүй үедээ чамд халамжтай хайртай л бвал одоо чиний арга ухаан л залах бхаа

  9. amidaa says:

    бас сонирхдог өөр зүйлийг нь мэддэг бол тэр талруу нь чиглүүлэхийг бодвол зүгээр бхаа би чиний дээр хэлсэн бүх аргийг хэрэглэж бсан үр дүн муу л бсан харин сүүлийн 3 жилд бол овоо дэвинл гарсан шүү сонирхдог зүйлдээ автаад уух нь ховор болоод найз нөхөд нь ч арай хол болсон

  10. amidaa says:

    хамгийн хэцүү нь энэ миний амьдралтай яг төстэй бна манай нөхөрийн ах дүү 2 нь бас ийм гэж эхнэрүүд нь хэлдэг ер нь хүн бас удам бдаг юм шигээ хэрэв гэр орон ах дүүс нь адил бол засрах гэж бдаггүй бхаа нэгэнт хүүхэдээ бодоод бас өөрөө хайртай бол элдэв энэ тэр ааш бага гаргаад харин арга эвийг нь аятайхан олоод л естой өөрийнхөө ухаанаар л зөв залаад явах хэрэгтэй эмэгтэй хүн илүү тэвчээртэй шүү дээ танай нөхөр тэгж явдаг ч гэсэн ирээд яг үнэнээ чамд ярьж бгаа үгүйг нь сайн мэддэг бол

  11. bodol says:

    яараад жаахан алдаатай бичжээ уучлаарай засаад утгачлаад уншаарай амжилт.

  12. bodol says:

    хэрүүл хараалийн замаар яривал ойлгохгүй шүү. нэг орой сайхан нам гүм газар сайхан хооллонгоо ярилц амьдрал чинь утга учиртай байнуу үгүй юу цаашдийн зорилго мөрөөдөл гээд л зүгээр өнөө мөргөөшөө өргөцөөж амьдрах юм бол утгагүй сайн сайхан амьдрал хүсэл мөрөөдөлтэй бөиж үр хүүхдээ багаас нь сэтгэл санаа болон оюуний хөрөнгө оруулалт хийх талаар үр хүүхдийнхээ ирээдүйн талаар ярилцах гээд өргөн цар хүрээтэй ярилц зүгээр архи дарсний хэрүүл хийхээр нөгөө архиа дахиад бодох нь ойлгомжтой тийм болхоор ярих сэдвийг нь өөрчлөөд сэтгэхүйгээр нь эмчил. ер нь архинд донтож яваа хүн бна. зав чөлөө ихтэй байдаг бололтой. гэртээ чи ганган хээнцэр өнгөлөг нөхөрийнхөө сонирхолийг татахуйц бай. амьдралаа арай сонирхолтой гое болго тавилгаа өөрчилж тавь гое хоол хий .амжилт

  13. uran zurag says:

    эвлэрч болохгүй ээ, архины тухай архичингийн тухай нийтлэл, гарын авлагуудыг нүдэнд нь харагдах газар тавь, анзаарахгүй бол тэнд 1 юм тавьсан байгаа уншаарай гэж хэлээд үз.
    архичингийн амьдрал яаж сүйрсэн тухай (их сайн сайхан, мундаг ажил төрөлтэй байсан гэх мэтээр эхлээд) зохиогоод ч хамаагүй байн байн яриж өгөөд бай.
    салах тухай бодох хэрэггүй ээ.

  14. миа says:

    ямар там бэ архи хүүхэн 2 ч 1 оронд учирдаг юм гэхдээ гайгүй байлгүй дээ манай найз бас яг тийм нөхөртэй уухаас цааш ёстой амжихгүй юм билээ юун хүүхэн архи л . сайн ном уншуулаад үз хүний ууж байсан архи уучихаад арай архинаас бузартсан байхаа. ёр хүний уусан архины шавхруу аюултай нээх жороо мороо гээ солиороод л. морь бдбр архи уусан хүн жинхэнэ мориндоо морддог гэсэн ардын сургааль байдаг гэнэ.

  15. victor says:

    ухтэл ни хардаач боовий чини тасална шуу гээч хор уугаад ухлээ шуу гээч аав ээжид чини матна шуу гээч

  16. Life is game says:

    эмчилгээнд явуул. Архинд орсон байна.

  17. nero15 says:

    зө зө энэ залуус муу нэрээ нэг иймэрхүү газар л дуудуулах юм байна дөө.

  18. odnoo says:

    архи хүүхэн 2 үргэлж хамтдаа.

    манай нөхөр бас яг ингэж хэлдэг байсан юм. тэгсэн архиддаг найзынхаа авгайтай нъ явдаг байсан байна лээ. энэ бол зөвхөн наад зах нъ.

  19. zuv says:

    донтчихсан байнаа. Эмчилгээ хийлгэ. найзуудаас ни хэсэг хол байлга. Яваандаа гайгуй болох байхаа

  20. khongorkhon says:

    архичинь л болж байна даа

  21. Er hun says:

    адилхан уугаач

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.