Үнэн голоосоо хайрлах яагаад хэцүү байдаг вэ?

2676610696_0b1da5abcb

Хэрвээ нөгөө тал минь бидний асуудлыг шийдэж, хүслийг биелүүлж, хоосорсон дотрыг минь дүүргэж, амьдралын минь утга учир болоосой гэж хүлээх юм бол жинхэнэ хайр гэдэг хэзээ ч хүршгүй хол байх болно. Шохоорхлын түймэр номхорч, хоорондын харьцаа донсолгоогүй болоод ирмэгц олон хосууд нуран унадаг. “Жинхэнээсээ хайрлана гэдэг нь эцэж цуцахыг үл мэдэх тачаал хүслийн шуурган галаар зогсолтгүй тургилахыг л хэлнэ” гэж бидний олонх боддогоос тэр.

Сэтгэлийн хүчтэй догдлолуудын араас хөөцөлдөх нь бэлгийн зохирол, сэтгэлийн эвлэрлээс, гэр бүлийн энхтайвнаас, тэгээд бас сонгосон хүнийхээ доторхыг уудлахаас хамаагүй сонирхолтой бөгөөд хэрэгтэй гэж санагддагаас тэр. Галзуурсан дурлалын завсарлагагүй эрлээр бидний биес төдийгүй интернэт ч аахилж байна. “Өнөөдөр олоогүй бол маргааш”. Замын ба заяаны ханийн янз бүрийн сонголттой олон тасгуудтай асар том дурлалын супермаркетад бараагаа сонжиж буй хэрэглэгчийн хувиар бид “хайр” гэдэгт хандах болж. Өнөөдрийн хүмүүсийн харьцаа улам эрчимжиж, танилцах үйл явц хурдасч байгаа ч жинхэнэ хайрыг хүн төрөлхтөн одоо хэр томъёолж амжаагүй л байна. 

“Би энэ хүнд үнэхээр хайртай юу?” гэх асуултын хариуг олъё гэвэл хэдэн үлгэрийг мартах хэрэгтэй болно. Бас хурц хумсаа тархинд тань гүн шигтгэн базсан хатуу зарчмуудаасаа татгалзах. Жинхэнэ хайр гэдэг бол бэлэн юм биш, аварга том бүтээн байгуулалт. Санаанд оромгүй нээлтүүдээр дүүрэн аялал. Амьдралын урттай аялал. 

Төгс төгөлдөрөөс татгалзах
Өөрийн гараар босгосон “төгс хань”-ийн хөшөөнөөс цагаа олж татгалзахгүй бол төөрөгдлийнхөө урхинд өөрөө орж тун болзошгүй. Хамтын амьдралын хамгийн хэцүү нь бодит хүнтэй учирснаа олон, бүр дэндүү олон хүн тэсч гарч чаддаггүйд л байгаа юм. Анзаарахгүй байхын аргагүй олон онцлогууд ярзайтал тодрохын хажуугаар “хайрлаж болох хүний гэрэлт хөшөө” дээрээс сүглийж, таны сонголтыг тантай л адилхан амьд хүн учраас түүнд байгаа бүх чанар таны шүүлтүүрийн нүхээр багтахгүй байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөхөд саад болно. “Хн, бид аугаа, эцэс төгсгөлгүй, хариу нэхээгүй хайрыг хүсч байхад” гэж үү? “Гэвч энэ ертөнцөд зөвхөн Бурхан л ингэж хайрлаж чадна шүү дээ” гэж захын гэгээнтэн танд хэлээд өгнө. Tэгэхээр махан бодитой ЭР, ЭМ хоёрын хайрыг тийм өндөрт яаж гаргах вэ?

Халуун улам халуун, бүр шатам халууныг…!

Нийгэм гээчийн бидэнд тохоон оногдуулсан элдэв янзын дүрээс чөлөөлөгдөж, өөрөө өөрөөрөө байх цорын ганц орогнол бол хайр болчихоод байгаа өнөө үед урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бид хайр сэтгэлд найдлага тавьж байгаа болохоор хяслын хуулиар тэр чинээгээр хайр биднээс алслаад байна. Харин, нөгөө талаас, энэ зорилгодоо хүрэхийн тулд золиос гаргаж бид чадах уу? Өнөөдрийн хүмүүс хайраас амьд харьцааг төдийгүй өөрийн “БИ”-гээ хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх болсон байна. Өөрийгөө илэрхийлэхийн тулд хэн нэгнийг заавал хайрлах ёстой байгаад байдаг, гэтэл энэ эрин үед “хайрлах” гэдэг чинь юу юунаас ч хэцүү зүйл болоод байдаг. 

Яагаад гэвэл, урьд өмнө нь хэнийг ч юм олоод тайвширчихдаг байсан хайр өнөөдөр хэн нэгнээр дамжуулж өөрийгөө олтлоо тайтгарахаа байж. Гэвч зөвхөн өөрийнхөө л төлөө өөрийгөө олох нь жинхэнэ хайрын хуульд харш учраас хоёр хүний дунд төрдөг хайр хоёуланг нь өөрчилдөг. Учрал гэдэг дандаа гуравдагчийг зөгнөж байдаг: гэвч энэ бол бидний хорлонт ухааны тааварласан “НуА” биш, хоёр хүний амьд холбоо юм. Энэ холбоог бид амьд юм гэдгийг нь хүлээн зөвшөөрч, тэтгэж, тэжээж, цэвэрлэж арчилж, ааш аягт нь нийцэж байх ёстой. 

Жинхэнэ хайр гэдэг бол чармайлт, мэрийлт, хүчин зүтгэл. Энэ бол амьдралтай тавьсан бооцоо минь. Энэ хайр, жинхэнэ бүх юмтай адил шударга учраас тусыг тусаар хариулж, өөрт нь зориулсан бүхнийг эргүүлж өгдөг. Хайрлахын тулд бид сэтгэлийнхээ харанхуй булангуудыг харж сурах ёстой болохоос өөрсдөд маань таалагддаггүй араншингийнхаа бурууг тохож, өмнөөс минь “шоронд” суух хүнийг хайх ёсгүй. Жинхэнээсээ хайрлах маш хэцүү гэдгийг ойлгож, хүлээж авсан цагтаа л бид хайрлахад бэлэн болно. 

Хэн бэ гэдгийг маань мэддэг хүмүүст л бид хайртай байдаг
Зарим эрчүүд, хүүхнүүд бусдыг өөртөө дурлуулж чаддаг. Тэдний хайрыг татахын тулд хаана нь, ямар товчлууруудыг хэзээ дарж, яаж тоглохоо тэд сайн мэддэг. Олзтойгоо “муур хулгана” болж наадах энэ үйл явцын үед өөрсдөө мэдээж дурладаггүй. Хайрлахын тулд амьдрал тань нэг л дундуур байгааг, танд өөр хэн нэгэн хэрэгтэйг, тэр хүн танд ямар их дутагдаж байгааг хүлээн зөвшөөрөх хүчтэй байх ёстой. Бүх юмтай, юугаар ч, хэнээр ч дутдаггүй хүн хэзээ ч хайрлаж чаддаггүй бөгөөд хайрын эрсдэл, амь дүйсэн золиосыг ч, таашаал аз жаргалыг ч мэдрэх чадваргүй байдаг. Хайрлана гэдэг “өөртөө байхгүйгээ бусдад өгч чадна” гэсэн үг. 

Өөрийн хязгаараас давсан, эзэмшилд чинь байдаггүй тэр нэг юмыг, өөр хүнд өгөхийн тулд дутуу гэдгээ тайган хүний агтлуулсан мэдрэмжээр мэдрэх ёстой болно. Харин үүнийг зөвхөн эмэгтэй хүн л чадна. Энэ талаас нь авч үзэх юм бол ямар ч хүн жинхэнэ ёсоор хайрлах гэдгийг зөвхөн эмэгтэй хүний байр сууринаас л хийж чадна. Хайр эмэгтэйжүүлдэг. Иймээс л дурласан эрчүүдийг “инээдтэй” гэдэг. Хэрэв “инээдэмтэй” харагдахаас эр хүн ичиж, “доожоогүй, дорой” санагдахаас айж байвал тэрээр, үнэн хэрэгтээ, эр хүнийхээ чадалд нэг их итгэлгүй, эсвэл асуудалтай л байгаа гэсэн үг. 

Гэхдээ дурласан эр хүн энэ хайраасаа болж хараат, хохирогч болж байгаагаа мэдэрч байдаг болохоор хүч чадал, эрх мэдлээ эргэн мэдрэхийн тулд хайргүй хүүхнүүдэд татагдаж болдог. Харин “хайрлуулах”-ын заяатай эмэгтэй хүний хувьд гэвэл түүнийг сонирхох (эсвэл тэгж санагдах) нь хайр төрөх, дор хаяж ойртох шалтаг болж чаддаг. “Үүрд үргэлжлэхгүй л бол ямар ч хүсэл тачаал тэнэг” гэж Бальзак хэлсэн ч хайр сэтгэлийн хувьд бүх амьдралын турш үргэлжлэх тачаал гэж ер нь байх юм уу? Эр хүн өөрийгөө нэг эмэгтэйд хэдий удаан зориулна, цаг өнгөрөх тусам тэр нь “ээж” нь болох магадлал төчнөөн өндөр. Харин нэг эрд татагдан наалдсан эмэгтэй нөгөөдөхөө “засч” байдаг. Тиймээс л төгс харьцааны зам дэндүү нарийхан гээд байгаа юм. 

“Гэр бүл дэх хайрын үргэлжлэл бол нөхөрлөл”
гээд Аристотель хэлчихсэн байгаа биз дээ. Эсрэг хүйсийнхний хооронд харилцан яриа гэгч харилцаа хэзээ ч байдаггүй нь Аристотелийн загварыг хэрэгжүүлэх боломжийг үгүйсгэдэг. Хайртай хосууд насан туршдаа бие биеийнхээ хэлийг сурч, таамгаар тэмтчин урагшилж, үргэлж хувиран өөрчлөгдөж байдаг хаалганд түлхүүр тааруулах гэж сохор аз туршин оролдох ёстой болно. Хайр гэж юу юм бэ, тэгээд? Ямар ч гарц байхгүй, үл ойлголцлын төөрдөг байшинд суурьших зориг юм даа.

Гоодаль

12 Comments

  1. Angle says:

    Хүнд жинхэнээсээ хайртай болох үнэхээр хэцүү юм байна лээ. Нэг бодлын бүхнээс илүү жаргалтай, нэг бодлын үнэхээр хэцүү. Яг л дээр хэлсэн шиг хардамтгай /бүхнээс харамлаастай/, тунимтгай /дэндүү их итгэснээс жоохон үг хэлэхэд л гомдоно/, тэгээд л үргэлж санана хажууд байсан ч санана, байнгын айдастай /намайг орхиод явчихвий гэхээс/ гээд л хэцүү дээ, хамгийн сайхан нь энэ дэлхийд хамгийн жаргалтай хүн блсноор өөрийгөө төсөөлнө. Энэ л жинхэнэ хайр. Харин жинхэнэ хайраа хадгалж үлдэх л амаргүй даваа даа. Тэр болгон хүнд жинхэнэ хайр учирдаггүй учраас нэг олдвол хэзээ ч алдаж болохгүй, ямар ч асуудлын өмнө бат зогсох хэрэгтэй. Мөн хайраа байнга тордож усалж байхгүй бол нэг л өдөр хатаж гандана.

  2. GUY says:

    YNEN gej baidaggyi tul YNEN GOLOOS hairlah bolomjgyi yum…

  3. Philosopher says:

    Жоохон сэдвээсээ хазайчлаа уучлаарай. Би нэг охинд бүр жинхнээсээ хайртай болцоон надаас 3 дүү. Маш хэцүү байдаг юм байна. Би уул нь хайртай бол түүнийгээ эрх чөлөөтэй байлгах ёстой гэдэг Чинхай гэгээрсэн хүн багш хэлсэн байхааа тэгэж санаж байна тэр зарчимыг дагахыг хичээж хэрэгжүүлэхийг боддогч би бүр л шоронд хоримоор санагдаад хэцүү юмаа. Хардана тэгээд мэссэнжэрээр байцаана надад хайртай юу үүр хамт уу гээд амлалт авах нь холгүй л байгаа даа. Хэцүү юмаа анхны хайраа гэж хайр хамгын сайхан ч хамгын новшийн даахад хэцүү эд байнаа. Хичээх л хэрэгтэй би одоо 19 тэй бараг үерхэж үзээгүй үнэнч байхаар нэг хүнтэй байх ёстой тиймээс бүтэхгүй бол насаараа ганцаараа байхаар шийдцэн. Зарим хүмүүсынх нь хувьд хандаж хэлэхэд нэг л хүнтэй нэг л хүнээ хайрлаарай тэрнээс өмнө дараа гэж байх ёсгүй гэж бодож байна. Зарим нь мэдээж энэ бүтэхгүй амьдралд юу л тохиолдож болно хайрыг ч мэдрээгүй сэксийг урдаа тависан хүмүүс хэзээ ч хайрыг мэдрэхгүй гэж хэлий. Мэдээж би сэксийг үгүйсгэсэнгүй тэгэхдээ цөөхөн монголчууд хоорондоо завхайраад байвал юу л болно доо ёстой садар гэж хэлэх байна даа.

  4. zaluuzurkh says:

    гоё хэлжээ гоё хэлж. Санал нэг байна хэцүү гэхдээ амттай.

  5. mongolian says:

    тийм шүү. Ганцаараа өтөлж байгаа хүн үнэхээр өрөвдөлтэй байдагшдэ. Хамгийн хүнд хэцүү хөдөлмөр бол хайраа авч үлдэх л юм да.

  6. saran says:

    hehe,hench bishiin bichseniig unshaad ih huurhun sanagdaad ineegeed suuj bn.shooloogyi shyy.
    jinhene hair gedeg bol belen yum bish,avarga tom byteen baiguulalt.sanaand oromgyi neeltyydeer dyyren ayalal.jinhene hair gedeg bol charmailt,meriilt,hychin zytgel geedl……!.unshaad baihad setgeld 1iig bodogduulsan ynen saihan sedev oruuljee.bayarlalaa adminaa.

  7. temee says:

    зув зув

  8. hench bish says:

    ёстой гого жинхэн утгаар хайрлахад үнэхээр хэцүү байдаг шүү! Би анхны хайрдаа ийм л ханддаг байсан гэтэл тэр надаас дэндүү ихийг авсандаа эргүүлж өгхөөсө тээнгэлздэг байсан. яагаад гэвэл чадахгүй учраас-мэдкүмда энэ дээдхийг би нэг л утгаар ойлголоо хүн эсрэг хүйстэнээ зуцашгүй хайрлахад тун бэрх гэж л! Нэг охинд галзууртлаа дурлаад тэр хүн юү хийх ёстойгоо ойлгодгүй зүгээр хүсээд байгаа мөртлөө шүүдэ харин энэ үед л жинхэнээсээ энэ дээдэх зүйлийг үйлдэж үзэх хэрэгтэй байх эмэгтэй хүн шиг хайрланаа гэж,, би ч бас нэг удаа тэгэж байсан тэр маан хоосон оролдлог байгаагүй нэг удаа гудамжинд нэг охинд үнэхээр татагдсанаа мэдээд би эргэж хараад гүйсэндээ очоод түүндэр би тийм сайхан хувцастай байгаагүй юүдэнтэй малгаатай шордтой үсээ гэлдээд хоёр хоног угаагүй ганцxан тэр үед миний зориг л элт тодорхой шулуун шудрага байсан юмаа! би өөрөсөө ичээгүй зүгээр хүсэл дурлалдаа түүндэр гүйж очсон тэгээд би чамд дуралчихлаа чи тэнгэрээс унаад ирвүү гэж хэлж чадсан шүү тэр инээгэд алхаад байсан би хажууд хоргоосор байгаад дугаарыг нь авсан юмдаа! бодоод байхад хөгжилтэй харин би найз охинтой байсан болхоор түүнтэй дахиж уулзах боломж байгаагүй ээ заза би тэгэхдээ тэрийг бол галзуу дурлал байсныг мэдэрдэг скайтэлийн ямбий бандгар утасаа тоохчгүй гаргаж ирээд дугаарыг н аваад залгаж байсан юм тэгхэд тэр инээж байсан заза хайр гэж агуу зүйлээ!

  9. chono says:

    ИХ ТААЛАГДЛАА, УНЭХЭЭР САЙХАН БИЦХСЭН БАЙНА. ЭРГЭЦҮҮЛЖ БОДМООР …

  10. Фаяр says:

    хэхэ энэ дээрх хүн яасан эмзэгхэн юм бэ?

  11. Фаяр says:

    үнэн

  12. Lonsdale д чиний бичсэнийг л бичиж байна. битгий хайр гэж нэрээр бичээд байгаач чи эхлээд байгаа биз дээ. says:

    Lonsdale чи одоо хүмүүсийн сэтгэгдэлийг шүүмжилдэг хэн юм бэ зүгээр санал бодлоо бичвэл барав за. би чамайг танихгүй ш дээ чи яагаад ийм аймаар өс санадаг юм бэ эсвэл чи тэнэг юмуу …
    мэдрэл гацаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.