Үр хөндөлтөөр жилдээ 70 мянган эмэгтэй амиа алддаг

1254317498_t821oo

Мэргэжлийн бус хүний буюу ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хийсэн үр хөндөлтийн улмаас дэлхийд 70 мянган эмэгтэй жил тутам амиа алдаж байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Тийм үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ таван сая орчим эмэгтэй хохирч байгаа аж.

Эдгээр баримтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн Гаттмахерийн институтын хамтран явуулсан судалгааныхаа илтгэлд дурджээ. Уг судалгаанд 1995-2003 оны  хооронд үр хөндөлтийн тоо 46-42 сая хүртэл буурсныг тэмдэглэв. Гэсэн  ч нууц, аюултай нөхцөлд хийгдэх үр хөндөлтийн хэмжээ 50 хувиа барьсаар байна.

Үр хөндөлтийн 35 сая нь хөгжиж буй орнуудад ноогдож байгаа бөгөөд тэдний 97 хүртэл хувь нь аюулгүй бус нөхцөлийнх болж байна. Өдгөө дэлхийн хэмжээнд таван жирэмслэлтийн нэг нь үр хөндөлтөөр төгсч байна. Гэхдээ энэ үзүүлэлт янз бүрийн бүсэд өөр өөр байна. Тухайлбал зүүн Европын орнуудад 100 төрөлт тутам 105 үр хөндөлт. Баруун Европт энэ үзүүлэлт 100-д 23, Хойд Америкт 100-д 33 байгаа аж. Африкийн олон оронд үр хөндөлтийг хуулиар хориглосон учир дээрх үзүүлэлт 100-д 17 байгаа ажээ.

Судлаачдийн үзэж буйгаар үр хөндөлтийг хуулиар хориглох нь түүний тоог багасгадаггүй гэнэ. Тухайлбал, үр хөндөлт нь хориотой, ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь гэр бүлээс гадуурх сексийн эсрэг чиглэдэг Гана улсад 1000 жирэмсэн эмэгтэйд 54 үр хөндөлт ноогдож байжээ. Тэр нь АНУ-ын үзүүлэлтээс хоёр дахин их гэсэн үг юм. Гэхдээ эдгээр тоо нь үр хөндөлтийг хориглосон орнуудад уг тохиолдлын тоог нарийвчлан гаргадаггүй учир хангалттай баталгаа бүхий баримт биш юм.

7 Comments

  1. Unshigch says:

    Hi, bi bol bi.d durtai shu!

  2. bg says:

    эм тан арга хэрэгсэл зөндөө байхад охидууд минь секс хийхээсээ өмнө хамгаалж сураач ээ.Үр хөндөлтөнд эр хүн биш хамгаалж сураагүй эм хүн чи өөрөө буруутай. Жирэмсэлсэн хойноо авахуулах биш жирэмслэхээсээ өмнө хамгаалж сур. Секс хийсний дараа хийхээс өмнө гээд л маш олон хамгаалах арга цаана чинь байна шүү дээ. энэ бол жинхэнэ эмэгтэй хүний өөрийнх нь хариуцлагын асуудал.

  3. bi bol bi says:

    хүний үнэргүй зарим нэг эрчүүд үрийн сувгаа боолговол таарна!

  4. сондороо says:

    юун хатуу арга хэмжээ.эцсийн эцэст муусайн эрчүүдээс болж эмэгтэйчүүд ийм байдалд орж байга ш д.хайртай дуртай сууна энээ тэрээ гээд баахан хөөргөж байгаад хүүхэдтэй болгоод хаяад явсан эрчүүдийг алийг тэр гэх вэ.
    -аль болох ийм газруудыг жаахан мэргэжлийн болоод ариун цэврийн өндөр шаардлага тавихад л болоо ш дээ.
    – эмэгтэй хүн л жирэмслэлээс хамгаалах аргууд хэрэглэх ёстой гэж үү .эм тариа спираль гээд өөрт нь эргээд хор болохуйц аргууд бид л хэрэглэж байх ёстой юмуу бүх юмны буруутан нь эргээд дандаа бид өөрсдөө л болохын тэ та нар ч гэсэн анхаарахад юу нь болохгүй гэж.

  5. Na says:

    Тэгэж бас туйлшРахгуй шуу. Хэрэгтэй болод л хумуус тийм риск сонгож байгаашд.

  6. Ramirez Sanchez says:

    Энэ үр хөндөлт хийгэд бгаа газруудтай хатуу арга хэмжээ авмаар бна.

  7. lol says:

    хммм охидууд мини дээ ухаараач дээ хоорхий урсийг битгий ал! оорсдийн чини аминд хуртэл халтай ! хамгаалалт хэрэглэж бай !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.