Өсвөр насныхны асуулт-хариулт

– Найз хөвгүүн маань надад, “Чи надад үнэхээр хайртай л юм бол хоёулаа унтъя” гээд байх юм. Яавал дээр вэ? Хэрэв намайг татгалзвал өөр охинтой болчих юм биш байгаа?
– Хэрэв найз хөвгүүн чинь чамд үнэхээр хайртай бол ингэх ёсгүй. Бие биедээ хайртай хүмүүс хэн нэгэндээ хэзээ ч дарамт шахалт үзүүлдэггүй.

Орчин үеийн зарим залуус хайраа илэрхийлэхийн тулд бэлгийн хавьталд орох ёстой гэсэн ойлголттой явдаг нь судалгаагаар батлагдсан. Гэтэл сэтгэл зүйч, сексилогичдын баталж буйгаар бэлгийн хавьтлаар хэзээ ч хайр сэтгэлийг бий болгож чадахгүй гэх юм билээ.

Тэр залуу чамд хайртай, хайргүй байх нь хамаагүй. Өөр охинтой болсон ч байж болно. Энэ бүхнээс үл хамааран хэрэв чи өөрөө л бэлгийн хавьталд орохыг хүсээгүй тохиолдолд “Үгүй” би үүнд бэлэн биш байна” гэж эрс шулуун хэлж чаддаг байх хэрэгтэй.

Ингэж хэллээ гээд тэр хөвгүүн өөр охинтой болвол угаасаа л чамд хайргүй, хувиа бодсон бэртэгчин залуу байсан гэдэг нь илэрхий болно. Харин ихэнх тохиолдолд хөвгүүд маань охидын чанд хатуу сахилгатай, журамтай, зарчимч байдлыг илүүтэй тоож хүндэтгэдэг юм шүү гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.

/Хань/

6 Comments

  1. dasha says:

    áèòãèé èòãý áè áàñ èíãýæ áîäîîä… õàðèí ÷ á¿ð ¿íý õ¿íäã¿é áîëñîíäîî ãàéõàæ áíà Õàéðòàé áîëäîãã¿é þì áíàëýý ×àìàéã õ¿ñäýã ÷ èë ãàðãàæ õýëýõã¿é òýâ÷ýýðòýé õ¿íäýòãýëòýé õàðüöäàã õºâã¿¿íòýé óóëç ãýæ çºâëºå àæà àæà àìæèëò

  2. Amidral says:

    Наад банди чин тэгүэл чамд хайргүй л юм бна шдээ

  3. zZz says:

    уул н ч бэлгиин харьцаанд орвол илүү дотонсож илүү ихээр бие биендээ татагддаг юм.

  4. Coyote says:

    Oor shig chin setgedeg zugeer goy uerheed yavchih bandi haisan ni deer, Daan ch ihenh osvor nasnii bandi nar ohiduudiin dotorhi bish gadnahiig ni iluutei sonirhdog l do,
    (bi buh bandi nar geegui shu, teheer busad ni nadruu bitgii asaad baigaarai keke)

  5. asdferdie says:

    ер нь секс хийхэд дундаж , ихдээ хэдэн минут болдийн 1 тавихдаа

  6. Фаяр says:

    нэгт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.