2 дахь амьдралаа нураамааргүй байгаа ч надад хэцүү байна

Хүний амьдралд сургамж болдог олон бичлэг байдаг болохоор нь энэ сайтад боломж олдвол орж бичлэгүүдийг нь уншдаг, зарим нийтлэл дээр саналаа хуваалцдаг байсан юм. Гэтэл одоо өөрт минь та бүхнээс зөвлөлгөө авах шаардлага гарлаа. Би 30 настай. 5 настай хүүтэй, одоо бас 5 сартай жирэмсэн. Нөхөртэй. Гэхдээ анхны хүү маань энэ нөхрийн минь хүү биш. Анхныхаа нөхрөөс хүүгээ 3 настай байхад нь салсан юм. Хүүгийн минь аав нь баян тансаг амьдралтай нэгэн бөгөөд байнга ажилтай гээд гэртээ ер тогтдоггүй намайг төрчихөөд байхад л гадуур ажилтай гээд яваад байдаг байсан. Гэтэл ажлын нэрээр гадуур гарч хүүхнүүдтэй орооцолдож зугаацаж явдаг байсан нь мэдэгдэж, хэд хэдэн удаа уучилсан ч энэ байдал нь үргэлжлээд л байсан учраас бид 2 хамтын амьдралаа дуусгасан юм. Хүүгээ өөр дээрээ aвнa гэхэд нь би өгөөгүй. Тэр зaлуу ч зa тэгвэл чи өөрөө болно гээд явж байгаагаас хойш өөрөө болгоорой гээд л салцгаасан.

2 жил ганцаараа амьдралаа авч явах гэж зүтгэсний эцэст ажлыхаа нэг залуутай дотнослоо. Надад тэр залуугийн элдэв янзын хүүхэн шуухантай холбогдоод байдаггүй бас амьдралын төлөө их зүтгэдэг нь маш их таалагддаг байсан юм. Тэр залуу 10аад насны нэг охинтой. Охиноо ой ч хүрээгүй байхад нь эхнэрээсээ салаад өдий хүртэл эхнэргүй явсан. Тэр залуу хүүд маань их хайртай би ч тэрний дагавар охинд их сайн. Ингээд 2 талаасаа нэг нэг хүүхэдтэй хагас жилийн дараа бид 2 нэг гэрт орсон. 4-үүлээ боллоо. Амьдралын төлөө 2уулаа маш идэвхтэй зүтгэж байлаа. Хэн хэн нь аав ээжтэйгээ амьдардаг байснаа, нийлэнгүүтээ 2 талдаа цуглуулж байсан мөнгөө нийлүүлж байр авч дутуу юмгүй сайхан айл болж тохижлоо. Хамт амьдарч эхэлснээсээ 3 сарын дараа би жирэмсэн боллоо. Нэг их удаан амьдраагүй, хүнээ таниагүй байж жирэмсэлллээ гэж манайхан дургүйцэж байсан ч нөхөр үүнийг маш их хүсч тэр ч байтугай миний жирэмслэлтээс хамгаалах эмийг авч нууж, эм ууж харагдвал маш их уурлаж, гуйсаар хүүхэдтэй болоод байсан юм.

Тэр хэлэхдээ одоо бид нэгэнт гэр бүл болж сайхан амьдрахаар шийдсэн юм чинь биднийг холбосон үр хүүхэд заавал байх хэрэгтэй. Нас ч явах нь байна гээд л. Манайхан энэ залууд нэг их сайн биш байснаа сүүлдээ их сайн болцгоосон.

Ингээд 5 сартай жирэмсэн болчихоод байтал нөхөр маань хардаж зодож нүдээд байдаг болчихлоо. Уг нь бид 2 хамт ажилладаг болохоор оровч гаравч цуг. Өглөө хамт ажилдаа ирж орой хамт харьдаг. Ер нь бие биенгүйгээрээ ийш тийшээ явж байсан удаа байхгүй.

Гэтэл саяхан нөхөр маань арай эрт гадуур ажилтай гээд гарсан юм. Орой ажлаа тараад гэртээ очтол халамцуу. Ер нь нилээн уух дуртай л даа. Тэгээд надтай хэрүүл өдөөд, янхан банзал, хэнтэй балиартаж байгаад ирэв гээд л хэрүүл өдөөд. Сүүлдээ бүүр гар хүрч, энд тэндгүй хөх няц болгон, зайл, наадах хүүхдээ авахуулаарай гээд бөөн юм боллоо. Урд нь маргалдах тохиолдол гарч л байсан. Гэхдээ энэ удаагийх шиг ингэж гэдэс хэвлий рүү цохиж байсан удаа байхгүй. Надтай яг л эрэгтэй хүнтэй зодолдож байгаа юм шиг л зодолдоод. Би ч нөхөртөө урд нь хардуулахаар зүйл нэг ч удаа хийж байгаагүй. Өөр хүн рүү аятайхан харж инээсэн ч удаа байхгүй. Гэтэл нөхрийн минь анхны эхнэр өөр хүнтэй холбогдоод тэрнээсээ салсан юм байна лээ. Түүнээс ч болдог юм уу намайг янз бүрийн байдлаар тоглоом шоглоомоор хардаж байгаа өнгө аястай зүйл их ярьдаг байсан. Халамцуу үедээ янхан энэ тэр гээд л янз бүрээр хэлдэг л байсан. Тэр болгон дээр нь маргалддаг байсан ч сүүлд нь тэр уучлал гуйгаад л миний буруу энэ тэр гэдэг байсан юм. Энэ удаагийх нь арай дэндүү харгис байсан болохооор би гэрээсээ хүүгээ хөтлөөд гарсан. Хувцас юмаа авмаар санагдавч очвол бас зодоод байдаг юм болов уу гэж айгаад очиж чадахгүй л байна. Ажлыхан гадарлачихаад сайхан хүүхэн авч суучихсан хүн харамлаад хачин болоод байгаа байхаа гэх. Урд нь алдаж эндэж аав ээжийхээ санааг зовоож байсан болохоор энэ удаа тэдэн дээрээ очиж чадахгүй хүүгээ хөтлөөд өдөр нь ажил дээрээ өнжиж, орой нь хамаатныхаа нэг эгчийнд хонох юм. Би уг нь царай зүс сайтай боловсрол өндөртэй, цалин сайтай, гайгүй ажил хийдэг. Гэтэл яг одоо ингээд хөөгдөөд гарсан чинь мөнгө төгрөг ч үгүй, очих газар ч үгүй байж байдаг.

Нөхрөөсөө байр авахад оруулсан мөнгөө авна гэсэн. Өгнө гэж байсан ч хэзээг мэдэхгүй. Одоогоор тэрэнд нэг ч төгрөг байхгүй. Хэлж, ярьж, зодож нүддэгийг нь бодохооор салаад явмаар санагддаг ч 2-н 2 хүүхэдтэй хаачих юм бэ гэж бодоод байна. Би одоо ер нь яаж энэ амьдралд зохицож амьдрах вэ? Эрэгтэй хүмүүст итгэх итгэл бүүр алдраад байна. Надад зөвлөөч

секс.мн дээр ирсэн захидал

47 Comments

  1. sara says:

    arhichin hun zasardaggui gesen uguullegiig bi unshij bsan yum ternii urdnii ehner yag cham shig baidald orood ch salsan bj magad ter udur bur chamtai yavj bj hardah undeslel baihgui baihad tegj zodoj bgaa yum chini ter hardalt ni uvchin bolchihson yum baina. Hoishid iluu ih zoduur bur aimaar yum uzeh bolno erthen aav eejdee heleed sal gehdee yumaa av ter chinii bairand suuh yamar ch erh bhgui chi bish ter gaduur teneh yostoi zorigtoi uurtuu itgeltei huuhnuud teneg muluu er hund deerelhuuldeggui yum bi ch gesen ih yum uzej bsan ter uyd yagaad salaagui yum boloo gej ih haramsdag uurchlugdunu bh gej dassan setgeldee bolj itgeseer daraa ni uur untsguus uuruuguu harj chaddag bolson uydee mash ih haramsdag yum shuu minii duu

  2. aya says:

    хи, би бас урд ни нэг амидралтай байж байгаад салсан залуутай найзалж бгаа, урд ни алдсан юм чин 2 дахиаа алдахгуй бх гж бодож байсан бас тийм биш юмаа гээч. салсан эхнэр ни уур хунтэй суугаад 2хуухэд гаргатсан гэсэн ийм эр хун ю боддог болоо 2дахи эхнэрээ сэтгэлээсээ хайралдаг болоб уу?

  3. zowlon hegtei l ym bna says:

    би мөн чамтай адил байдалд ороод байна даа.бодоод байхад зөвхөн үр хүүхдийнхээ төлөө,эрх чөлөөтөи амьдарсан нь зөв байхаа.эрүүл саруул энх тунх байвал болох байлгүй.хэцүү байна.тэгэхдээ эмэгтэй хүн чин угаасаа агуу болохоор сайн бодоод зөв сонголт хийнээ.

  4. инээд says:

    дээд бичигч яг зөв хэллээ яг чамтай зорилготой нийлээд одоо шууд хөөж бгаа бхгүй юу бүсгүй минь зоригтой бай өөрөө өөртөө итгэлтэй байгаарай шүүхдээд мөнгөө олж авах нь дараагийн асуудал бөгөөд нэн тэргүүнд хурдан салах л хэрэгтэй жирэмсэн байхад зодсон гэдэг баталгаа байвал бүр сайн чи ганцаараа биш ийм новшнуудыг ялах л хэрэгтэй амжилт хүсий салсан нь ч чи алдахгүй чамд сайхан гараас чинь хөтлөх үр чинь байна

  5. муу санаа хэлье says:

    чамд гэж хэлэхэд танай нөхөр чиний мөнгийг нийлүүлээд байр авчихсан юм биш үү дээ. тэгээд чамайг хөөгөөд гаргасан гэхлээр. уурлаад бухимдах зүйл гарлаа ч гэсэн нөхөр чинь өөрөө л гараад явах ёстой доо. гэтэл чамайг хөөгөөд бас хүүхдээ авахуул гээд жирэмсэн хүнийг зодсон гэхлээр ноо байна. та хоёр хамт ажилладаг юм бол чиний цалин орлогыг судалж суусан нөхөр байна штээ. сууя гэж нэг гэрт орчоод ийм амархан хүнийг хөөж тууна гэдэг худлаа санагдаж байна. чамайг дээрэмдчихсэн юм биш үү.

  6. aagii says:

    хэхэх сайн эрчүүд олдох ни маш ховордоо,сайн эртэй сууна гэдэг маш том аз завшаан гэхүүдээ.

  7. ДАКА says:

    Хэцүү ч юм аа даа. Эрчүүд минь ухаантайхан байгаа ч дээ.
    Бас энд муу эрчүүдийн тухай л бичдэг юм байна. Сайн эрчүүдийн тухай бичдэг сайт байна уу?

  8. soko says:

    сайн уу.та одоо асуудлаа нэг тийш ни шийдсэн бгаа блгуй дэ.эмэгтэй xун нээрээ xэтсүү юмаа.би оxинийxоо ааваас ни оxинийгоо ой гарантай бxад салсаан.тэр иx xудлаа яридаг xун бсан.тийм xун xэзээч засардаггуй юм билээ.xарин одоо энэ xунтэй амидраад 2 жил гаран болж бна.миний оxин 5 настай.гэxдээ надад одоо яран xууxэд гаргаx бодол зурx ч бxгуй.энэ маани сайн xун л дэ.гэxдээ эр xунд итгэж огт чадаxгуй.гантсxан л оxинийxоо л толоо амидраад л xууxэд гаргаxгуй явмаар санагдаад бx юм.яамаар ч юм дэ

  9. chimgee says:

    er ni erchuud iimerxuu l baidag yum bishuu. bi ch gesen 1 oxintoi xuuxdiinxee aavaas ni tusdaa amidardag. tegeed bas neg naiz zaluutai gej baigaa. getel ter maani aimaar xartai. naigui. urdniix ni 2 xuuxdiinx ni eej uur xuntei yavaad salsan gej neg udaa xelj baisan sanagdana. urd ni aldaj baisan boloxoor xuuxdiin talaar yarix ix durgui l dee. oilgono biz. 2 ch udaa ur xunduulsen dee. getel odoo xereldexeeree yu gedeg geech. chi minii xuuxdiig avxuulchixaad ineegeed suuj baisan ch gex shig. yostoi muuxai. nadad ter ued yamar baisniig medexgui l baina daa. busgui mine dee yamar ch bolchimgui alxam xiigeev dee. xuuxed gargaxaa jaaxan aznaxgui dee. gexdee bi chamaig buruutgaj chadaxgui baina. chamaig ix uruvduj baina. emegtei xun gedeg ix xecuu yumaa. xezee ch uuriin xussen amidralaaraa amidraxgui yum daa. chi esvel nad xuuxdee avxuulchixgui yu dee. odoo yaxav neg l udaa zovno sh dee. emegteichuudiin emch deer ochij zuvluguu av. tom bsain bolchixoogui deer ni ertxen och. naana chine arga zam baidag yum. bi medne. manai neg naiz iim yum xiilgej baisan. zaaval naad novshdoo xelex albagui sh dee. gexdee ene bol minii sanal bolgoj baigaa zuil shuu. ene orchlon deer neg ch gesen emegtei saixan amidraxiig xusch baina.
    za amjilt

  10. saran says:

    нэг гар хурсэн л бол хурээд байх болноо, миний дуу сал. наад амидралийг чини эгч ни мэднэ. Салаад 2хуугээ осгосон ,одоо миний 2 хуу том залуус болсон. тухайн уэдээ хэтсүү л байдийм, гээд жахав эх хун чини зутгээд болдиймоо, ах дуус эх этсэг туслаад сайхан , тэд ч сэтгэл амар эрүүл энх байхад л бух жм болно. олон зодуулаад бутсаж гуйгээд суулдээ хэн ч тоохоо болидог жм, сайн бодоод шийд би бол миний дуу бол сал гэх л жм байна. та 2 гэрлэлтийн баталгаатай бол байр чини чамд ирэх ыстой , хууличас золовлгоо аваад ажил хэрэгчээр хандаад уз. Амидрал сайхаан, тогс хун, тогс амидрал гэж угуй , оортоо итгэлтэй байхад бух жм болно.

  11. zochin says:

    угаасаа наадах хун чини эхний амидралаасаа сэтгэцийн гэмтэлтэй юм байнаа сэтгэл зуйчид хандаачээ хүн доторх айдасаа гадагшаа гаргачихвал уг ни болидог шдээ нэг удаа уучилаад ядахдаа хуухдээ 2 нас хүртэл ни байгаад үз бага багаар уридах амидралийг ни өөрөөсөө өөр хүнд ярих л хэрэгтэй юм байнадаа наадах нөхөр чини

  12. tsolmon says:

    тийм боловсрол ондортэй ым ол боловсролийнхо хээрэр мэдэлэгтэй байлгуйдэ чи. тийм болхоор наадахтайга хуулиар ыриж эрхэ хамгаалуулаачээ.2хуухэдэт хоогдооод бхда яадийн одо ымар анхний амидрлааса салж байга жооохон хуухэд биш наадахтайгаа алалтсаачээ чи

  13. zorro says:

    найзаа шууд сал, эмэгтэй хүн ийм амьдралаар амьдрах хэрэггүй… байраа өөр дээрээ аваад хуулийн дагуу яв.

  14. gerel says:

    2 өөр эцгийн 2 хүүхэдтэй том болсон хойно нь чи л зовно шүү. Тэгээд ч тэр муу новшийг тэр байрнаас ни хөөж гаргаад чи өөрөө үлдэхгүй ясийм бэ.Гэрээсээ өөрөө гарч явж болохгүй, тэрийг л гаргах хэрэгтэй бсийн. Чи одоо өөрийгөө хар л да. Жирэмсэн, тэгээд 1 хүүтэй гадуур хоног төөрүүлээд ядарч явна ш дэ. Тэгэхэд тэр ягаад гэртээ тааваараа тарвалзааад үлдэх ёстой юм. Очиж нэгийгээ үзэх хэрэгтэй.Тэр том болсон охинтойгоо гадуур амьдардаг юм бгаа биз. Чамд яах нь хамаагүй. Жирэмсэн хүн ингэж явж болохгүй.Одоо очоод надад явах газар алга, чи яв л гэхгүй юу.

  15. saraana says:

    энэ амьдралууд арай бишээ. иймэрхүү хөгийн эрчүүд яагаад ийм олон байна аа. шууд сал гэмээр байна. нэг алдсан амьдралыг дахидаг тэнэг л залуу байна даа. хүнд хүүхэд илүүддэггүй юмаа. хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдийн үр хүүхдээ өөрийгө бод.одоо тэсээд үлдэхэд эргээд хүүг чинь зовоох бийдээ. эрэгтэй хүүхэд жаахан томроод ирвэл нөхөртэй чинь таарахгүй чи өөрөө л зовно шүү дээ.

  16. Jet says:

    TER HOER DAHI ER CHIN OVOO AMIDRAL UZSEN GAIGUI ZALU GEJ BODOSN CHIN BAS NEG HOGIN NOVSH BSAN YM BNA,ER N UUDAG ZALUU YAVZGUI DEE,ARHI UUDAG SAIN HUN BDAG GEJ DUULAGUI BAS TAARAGUIL YAVNA,BI UURU EREGTEIL DE GEHDE INGEJ DEERELHU YMNUUDIG UZEN YADDAG YM

  17. baagii says:

    Зугээрээ. Юунд гутрахав дээ.Амьдрал өөрөө баян шүү дээ. Амьдралд нэг боломж хаагдаж байхад өөр нэг боломж нээгддэг гэж үг байдаг даа. Битгий гутар эгч минь сайхан юм бодож өөдрөг бай. 2 сайхан хүүхэд байна. Болно доо. Ийм хөгийн юмнууд хаа сайгүй байх юмаа. Би өөрөө эгч эмэгтэй дүү 2-той. Та тэр 2-с минь ялгаа юу байхав. Би эхнэртээ маш их хайртай. Эхнэрийгээ хайрлавал эгч дүү 2-г маань нөхрүүд нь хайрлаж явдаг юм шиг санаддаг шүү. Таньд амжилт хүсье

  18. hench bish says:

    ямар сонин гар вэ? танай нөхөр та бас хүнээ таньж суухгуй сонин хүүхэн бэ хэлэх үг алга энэ эргүүү үхэр монголуудад! Яаж ханиа зодож чадаж байнаа дээрээс нь жирэмсэн байхад шдээ наад нөхөр чинь хүн биш адгуус байнаа,,ийм элий балай юмыг битий тоо бүү эмзэгэл зүгээр шорондон хатаа сэтгэл мэдрэлийн өвчтэйл байхгүй юү өрөвдөлтэй амьтан байнадаа танай нөхөр за тэгээд ухаалаг шийдвэр гаргана биз Дээрх зөвөлгөөнүүдийг хэрэгжүүлээд эргэж битий нийлэрэй нийлцэн байвал та эргүү хүүхэн болы шүү.?

  19. saraa says:

    2 äàõ àìüäðàë õ¿íä õýðýãã¿é ý. çîðèãòîé ººðººðºº àìüäàð.òýðèéã 10 æèë áîëîõîä ÷àìààñ ººð õ¿í òîîãîîã¿é ë áàéõã¿é þó.çîðèãòîé ñàë.çîðèãòîé àìüäàð.

  20. surtei surlen gaganuudad... says:

    эмэгтэй xумуус одоо болилдоо. нөхөр нөхөр гээд тэнэгтээд тэнэг юмнуудтай суугаад байx юм. өөрсдээ сайн бодолдоо. тэгээд амидралаа өөрөө босгоод xунээс xараат биш амидралдаа. тэгээд салаxгуй салаxгуй гэд байгааг ни ойлгоxгуй юм. эрүүлжүүлэx дуудаад өгөхөд л 1 шөнө юм бодно ш дээ. тэгэд 2 талийн аав ээжийг оруулаад газар xөдөлгөөд өгөхөөр заза яршиг гэд нэг бодолтой болно. наадаx чинэ. юунаас айгаад байдаг юм, xудлаа ичнэ.

  21. xn says:

    Ийм хүнээс эртхэн сал. хүүхдүүдийн хүмүүжилд ирээдүйд муугаар нөлөөлнө. Манай аав нэг иймэрхүү хүн байсан юм. Ээж минь уучилж явсаар байгаад 4 хүүхэд гаргасныхаа дараа цөхөрч нэг юм салсан. Тэгэхэд бид 4 хичнээн их баярласан гэж бодно. Хэдийгээр бид 4-ийн эцэг ч гэсэн Ээжийгээ хараалгаж, зодуулж байгааг хараад хулганы хор олж чаддаг бол аавынхаа хоолонд хийчих юмсан ч гэж боддог үе байсан. Одоо манай дүү нар нээх аймхай, өөртөө итгэлгүй болчихсон. Гэдсэнд байгаа өөрийнхөө хүүхдэд гар хүрч байгаа хүн чинь ямар л олиг байхав. Салсан нь л дээр гэж миний хувьд зөвлөх байна. Эр хүнийг зөв таньж суух л чухал юмаа. Даанч тэд суухаас нааш жинхэнэ дотор хүн нь ил гарч ирдэггүй.

  22. bi says:

    байраа авад сал авах юмаа авад сал юун айлд хонох вээ даварсан гар вээ хухд хунд илудэхгүйээ

  23. жирийн бүсгүй says:

    Юуны өмнө ээж аавдаа хэл. Хүүхдээ ийм байдалд байлгаж огт болохгүй. Тэгээд байраа зараад мөнгөө хувааж ав. Би гэр бүл салахын эсрэг байдаг хүн. Гэхдээ жирэмсэн эхнэртээ гар хүрч байгаа хүнийг төсөөлж ч чадахгүй байна. Нэг л өдөр тэр хүний гарт чи биш юм гэхэд үр хүүхэд чинь өртөх нь байна. Эргэж битгий хар. Энэ хүн чамд тохирох хүн биш байна. Дахин битгий алдаарай. Хүүхэд том болоод чамд хэнээс ч илүү хань болно. Энэ үед л ээж ааваасаа тусламж хүс. Бүр аргагүй үед хүчирхийллийн эсрэг төвд хандаж болдог. Тэнд хонож болдог гэсэн. Хуулийн зөвлөгөө аваад гэр бүлээ цуцлуулах үед байраа чи өөрөө авч болох боломж байгаа байх. Тэр хүн өмнөх эхнэртээ гомдсон гомдлоо чамд гаргаад байна гэж бодлоо. Хүн сайнтай муутай байдаг гэдэгийг ойлгох өдөр ирэх л байх. Гэвч тэр болтол чи хэдэн удаа ч зодуулах юм билээ. Хүүхэд тийм уур амьсгалд өсч болохгүй. Чи хүүгийнхээ тайван амьдралын төлөө хариуцлага хүлээж байгаа. Би 6 хүрэх гэж байгаа хүүтэй. Тийм болохоор чиний асуудалд маш их эмзэглэж байна. Хүүхэд үргэлж инээсэн тайван нөхцөлд өсөж бойжих ёстой. Хүүгээ бод. Өөрийгөө бод. Амиа бод. Гарах гэж байгаа хүүхдээ бодоод тэр хүнээс холхон шиг тайван нөхцөлд тээж төрүүлэхийг бод.

  24. MONGOL SETGEL says:

    Би өөрөө эр хүн гэхдээ л чамайг сал л гэж хэлмээр байна. Эмэгтэй хүнийг тэгэж харааж, гар хүрч байдаг ямар арчаагүй амьтан бэ. Харин чамд гэж хэлэхэд байр авахдаа чи мөнгөө оруулсан болохоор ямар ч байсан шүүхдэж байгаад ч болтугай орох оронтойгоо үлдэх хэрэгтэй нэг бол өөрийнхөө оруулсан хувиа гаргуулж ав. Харин хүүхдийн хувьд жирэмслээд удаагүй бол авхуулж болно ш дээ. Хугацаа нь хэтэрсэн бол 2 хүүхдийнхээ төлөө хичээж л амьдрах болох нь дээ. За чамд амжилт хүсье. Заавал жаргалтай сэтгэл өөдрөг амьдрах хэрэгтэй шүү.

  25. Odmaa says:

    Суугаад удаагүй байж тар нь танигдаж байгаа юм бишүү.ер нь хэн нэгнийг зүгээр үед нь битгий хэл алдаа гаргахад нь ч гэсэн зодох эрх байхгүй.Тэгээд ч хүнээс айж амьдрана гэж юу байдаг юм бэ.Айгаад харьж чадахгүй байгаа чиниь ч буруу.Гэр бүлийнхэн ,ах дүүгээ дагуулаад гэртээ очиж өөрийг нь амбаардаад зайлуулаач.Наад хүн чинь угаасаа уухаараа наад ааш авираа гаргаад л байна.Засагдана гэж найдах хэрэггүй шүү.Засагдана гэж найдаад улам хүнд байдалд оров доо.Тэгэж л зөвлөх байна даа.

  26. Хаос says:

    Царайны сайхнаар цай сүлэх биш! Царайтай төрөхөөр заяатай төр! гэж үг байдаг. Хичнээн мэдлэг боловсролтой, царай зүстэй байлаа гээд хүнээ зөв таниагүй бол яах юм бэ?! Аав ээж дээрээ очиж л тусламж дэмжлэг хүс, чамайг дахиж алдлаа гээд ээж аав чинь зодох биш. Ээж аавтай чамайг ингэж зодож нүдэж байгаа юм чинь наад залуу чинь лав олигтой хүн биш байна. Аав ааж ах дүүгээ дагуулаад гэртээ оч, тэр хар юмаа хөөж яавуулаад нэг хэсэгтэй тэд нараараа хань хийж хамт амьдар л гэж хэлье!

  27. usukh says:

    yasan genen yum dee,zugeer chamaig heden tugrugteig chin medcheed hairtai gej nairaad bairandaa hurungu oruulsan yum bn shdee gargalgaa n erduu ene.Arhi uudag l bol chinii hani bolohgui bhaa,Manai zaluus ene arhinaas neg boloh yumaadaa

  28. VOGUE says:

    2iin 2huuhedtei bi yaahve gej sanaa zovoltgui dee egch min,olnii hvch olomgui dalai gej saihan setgeltei ah dvvs chin bhad bolno,ta ooroo ih orovch zoolon hvnd geheesee ilvv ooriigoo buruutgadag bololtoi,tsaahid ulam zovoh baihaa zaaval salaarai,huurhii muu tom hvv chin eejiigee zoduulahiig haraad deerees ni gaduur eejiigee dagaad yavaad ih l zutarch bgaa bhdaa evii

  29. сайн уу найзаа. нэг удаа чам шиг байдалд ороод охиноо дагуулаад өөрийн гэсэн бүх юмаа аваад явж б.сан. Цалин сайтай ч яг тулахаар хэцүү. Миний найз тэгж байхаар ээж аав дээрэ очоод үнэнэ хэлээд.тэгээд яваандаа тусдаа гарч амидар эр хүнгүйгээр. Болно доо. болно. Цалин сайн ч өөрийн гэсэн орон нэн чухал.Яаж ийгээд орох оронтой бол. Тэгээд алзахгүй ээ. Битгий тэр заваан архичин алуурчинтай эргэж уулз. Харин яаж амидардгийг харуул. юугий н гуйдаг чаднаа цоглог бай.Зугээр битгий сэтгэлээр уна.одоо хэцүү ч яваандаа миний найз жарганаа. Үртэй хун юу гэдэг билээ. Бас нэг юм хэлэхэд цалин чин боломжийн бол зээлээр байранд зутгээч. зөндөө залуучууд тэгж байртай болж байна. миний ихэнх найзууд.Гол н өөртэй итгэлтэй байгаарай. тэр балиар новшийг хаяаа хая

  30. hi says:

    за за ер нь нөхөртэй болохоо болилоо. Зүгээр найз залуутай л больё

  31. ha ha ha says:

    буцаж очоод михайл өвгөнд нэг бодол бий гэдэг шиг бүх юумаа зохицуулчаад инээгээд сууж бай.

  32. dovdon says:

    байраа өөр дээрээ авч үлд гэсэн юм шүү, сүүлийн өгүүлбэр

  33. dovdon says:

    чи ерөөсөө анхнаасаа хийсэн бүхэн чинь буруу байжээ, чи боловсрол өндөртэй, тсарай зүс сайтай ухаантай эмэгтэй гэдэг чинь юу л бол, хийсэн алхам бүр чинь яг л учираа мэдэхгүй 10 жилийн жоохон охин шиг шийдвэр гаргасан байх юм. Чи энэ янзаараа ийм тэнэг чигээрээ байвал амьдралаа баллах нь байна шүү, тийм жоохон 2 настай хүүхэдтэй байж хүнтэй суусан чинь буруу байна, дээрээс нь нэг дор ажилладаг залуутай суусан чинь ч буруу, суулаа гэхэд ийм хурдан хүүхэдтэй болдог чинь буруу, тэгээд ч хүүхэдтэй болно гэдэг чинь 2 талаас 2 хүн 2уулаа хүсэж байж л болдог зүйл гэтэл нээх эм танг нь нуун барин уурлан барин хүчээр хүүхэдтэй болно гэж юу байдаг юм, чамайг нөхөр чинь ямар 24 цаг цагдаад байсан биш, тэгээд анхнаасаа л харддаг, чамайг янхан гичий гэж хараадаг архи уудаг ийм бүтэхгүй хүн гэдгийг нь мэдсээр байж бас сууж л байдаг, дээрээс нь хамгийн тэнэг нь адилхан мөнгөө гаргачихаад чи хүүхдээ дагуулаад явж байдаг, нөхөр чинь бүх мөнгийг гаргасан байсан ч байр эхнэрт л үлддэг юм шүү дээ, чи нээрээ үнэн толгой нь эргэцэн гэнэн тэнэг хүүхэн байнаа.

    Одоо хийж болох алхам гэвэл тэрэнтэй эхлээд ярилц, яагаад намайг зодсон юм бэ, чи үнэхээр надад хайргүй салахыг хүсэж байна уу, би ийм ийм буруугай, амьдралыг би зөв яваад чамтай сайхан амьдая л гэж бодсон, би ямар ч хүнтэй явалдаагүй гээд үнэнээ хэлээд тэрнийг яг яах ийхийг нь эхлээд сонс. Тэр чамтай учираа олоод хамт амьдрая гэж байвал одооноос эхлээд жоохон ухаантай, бас эмэгтэй хүний үнэ цэнтэй арчаатайхан ухаантайхан байж үз.
    Тэр чамаас сална гэвэл яаж ийж шүүхдэж байгаа, жирэмсэн гэдгээрээ түрий барьж байраа өөр дээрээ авч үлдэхийг бод

  34. Zaluu says:

    Та бараг л салсан дээр байхаа. Анхнаасаа л тэгж муухайгаар хэлдэг бсан юм бол мэдээж л зодож таарий шдээ. Та чадвартай чадалтай юм чин ганцаараа бухнийг хийж чаднаа. Битгий сэтгэлээр унаарай урам зоригтой байгаарай. Хэзээ ч хэнд ч ялангуяа тэр муу нохор шиг юмандаа битгий бууж огоорой. Та чаднаа. Нээрээ байраа бутнээр н аваарай юу болсон яасан гэж тэр мэдрэл муутай будуулэг амисгаад огдийн болохгуй шуу. Амжилт хусний

  35. jennifer says:

    эгчээ хурдан салаарай, та чаднаа, та хуухдуудээ буур болохгуй бол ганцаараа ч осгож чадна,боловсролгуй, гав ганцаараа биш шуудээ, ингэж амидраад яахын, сайхан тайван амидар. 2 хуухэд чин суулд н танийг гээд л бна. хүүхүүдээ ийм орчинд буу өсгөөрэй, хүнээ таниагуй н хэнд ч тохиолдож болно

  36. avatar says:

    uu yamar uudgui hun be. er ni bnaa naad hunii chin uridnii ehner naad huniig chin hun bish bolgoj. ene bie biene huurch bag ulsuud er ni hajuudah hania yamar bolgodgoo meddeggui yum shig bga yum. zan avir huniih ni huvid ch ih evddeg shig bga yum. chi naad zaluugaasaa salsan deer yum bnoo. yasan hetsuu yum dee. uridniihaa avgai shig sanaad bhgui yu. tolgoi ni ajildag bol yalgaj salgaj surmaar yum daa. zoddog nuhurtei bh ch demii dee. shuuheer orood bairniihaa uurt noogdoh huviig av. bas huuheddee noogdoh huviig. shuuhed uguud uz yamar ch baisan. teged neg uhaarval uhaarna ugui bol teged l salah l hereg garah ni dee. zevuun hog ve uuru jiremsen bol guij jiremsluulcheed.

  37. tim says:

    Ugu ee yasan davartsan pizda ve. Bi chinii ah chni bsan bol ochij bgaad muu novshiig gulug bolgoh iumsan

  38. Цэцэг says:

    За юутай ч даврааж болохгүй ээ. Битгий бууж өгөөрэй. Хэрэв эргэж нийлээд амьдрах итгэл өчүүхэн төдий ч гэсэн байвал заавал шалд нь буулга. Хэзээ ч бууж өгч болохгүй шүү. Ер нь цаашид ч алив юман дээр өөрийн үнэ цэнээ битгий алдаж байгаарай.

  39. mmmm says:

    ээ тэгээд анхнаасаа л янхан нтр гэж байсан бол тодорхой л байж дээ, эмэгтэй хүн л хохирч үлдэх юм даа.

  40. alima says:

    ингэж ээж аав даа хэлэхгүй яваад бх н их буруу даа. харин ч хэлж хамаатан садангаараа нийлж наад муугаа нам дарж авах хэрэгтэй. чамайг хэн ч умуурч хамгаалахгуй болхоор наад муу чин даварч байгаа н энэ дэ. гэртээ хари аав ээждээ оч.

  41. Agnet says:

    яаг зов чи шууд л оргодол гаргах хэрэгтэй. тэр мууд юу ч битгий ог юн гэрээсээ хоогдох тэрийг хоох хэрэгтэй байсан байхгуй юу. одоо тэр новшийн хандийг ин хага дар. юу жирэмсэн байхад чинэ ингэж байгаа бол наадах чинэ эөстөи засрашгуй нэгэн байна. сайн омгоологч ав. хуулийн зоволгоо сайн ав. яхаа мэдэхгүй уэ байлгуй л яхав гэхдээ хуули чиний талд байнаа. тэр муу новшийг шууд шоронд ин илгээ. уйлаад дуулаад ирэхэд ин харин ошиглоод явуулахаа мартаваа

  42. cahirmaa says:

    ийм юмнуудыг шорон луу нь явуул л даа, чи уул нь зодуулсан хохирогч байтал өөрөө бүүр айж майчихсан юу болж байнаа энэ чинь, наадахаа зүгээр л шоронд нь илгээ, битгий тэгээд өргөдлөө буцаагаад авчаарай

  43. asuudaa says:

    мэдэхгүй бна.

  44. cahirmaa says:

    хүүеээ найзаа, жирэмсэн байхад чинь зодож байдаг ямар хогийн новштой орооцолдчихвоо, шууд цагдаад өргөдөл гаргаачээ, юун зодуулна гэж айх вэ, ах дүү хамаатан саднаа дуудаачээ, гэдсэн дэх хүүхэд, охинтой чинь нийлээд 5/3 нь чамд ирэх ёстой дор хаяж, тэр байтугай байраа бүтнээр нь авах ёстой, жирэмсэн хүнд хүч хэрэглэж удаа дараа хүний нэр төр гутаан доромжилсон хүнд эрүү үүсгүүлээчээ, тэгээд байраа яаж ч байсан бүтнээр нь өөрийн нэр дээр шилжүүлээчээ, ийм хэцүү үед ах дүү аав ээждээ эртхэн хэлж хурдан арга хэмжээ авах хэрэгтэй

  45. erhemseg says:

    – Ee ta yamar hynd baidald bgaan be? Sain tanij bj yr hyyhed gargahgyi yaav daa neeree.Arhi uuna,zodno…sallaa gehed 2 oor etsgiin 2 hyyhed.

    – Ug n ta medlegtei,chadvartai hyn yum chin ene muu zaluutai zaluugyi amidrah l yum bn shtee.Heseg tusdaa baigaad yz dee.Er n l ireedyi hynd l sanagdaj bn.Zygeer bgaa hol hynd ehneree zodno,doromjilno,hooj tuuna gj bj bolomgyi yildel.Ter hyn uhaarah bolov uu? uhaartal n hyleene geheer ch haishaaiin sal gehed ch haashain ta ooriinhoo gants bolomjiig yygeer ygyi hiij bgaa bololtoi.

  46. Ani says:

    Эрчүүд угасаал xэцүү Xүмүүс ш дээ. Яамаар ч юум бэ дэ. Уридн салсан Xүмүүс бол бүр ч Нотой. яагаад салсныг н сайн судлаx xэрэгтэй юум шиг санагддаг. Наад Нөxөртэйгээ xамт амьдрна гдг Xудлаа байxөө. Цоxилуур н таараад үxчиxвэл Xүүxэд чинь Xэцүүднэ дэ.

  47. tseegii says:

    сал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.