-“Махан толгойт” -уудад Монголын үрсийг бузарлах эрх байхгүй-
Сүүлийн үед эхийнхээ ч өврөөс гарч амжаагүй бяцхан охид олныг цочирдуулсан онц ноцтой хүчин, хүн амины хэргийн золиос болох нь ихсээд байна. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хичээлдээ явахаар гэрээсээ гарсан найман настай охиныг хүчирхийлээд зогсохгүй зэрлэгээр хөнөөж, цогцосыг нь цүнхэнд хийгээд зах дэр хаясан хүний санаанд багтамгүй аймшигт хэрэг гарсан.
Энэ хэргийн талаар сонссон охин үртэй, дүүтэй хүн бүр сэтгэлдээ айдас, түгшүүр тээн алхаж байна гэхэд сүртэй дэгсдүүлсэн болохгүй биз. Дээрээс нь аймгийн болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч хэрцгий алуурчныг илрүүлж чадахгүй байгаа нь хэн бүхний сэтгэлд “шар ус” хуруулаад буй. Хэрцгий аллагын хохирогч бяцхан охиныг хүн дүрст тэр “араатан” амийг нь хөнөөгөөд сэтгэл ханасангүй. Бүр жижгэвтэр цүнхэнд мөчлөөд дэвтэр ном, хувцасных нь хажуугаар хийсэн байжээ.
Сэтгэл өвдөх шалтгаан үүгээр дууссангүй. Хүний үнэргүй харгис алуурчны гарт зэрлэгээр хөнөөгдсөн охин айлын ганц хүүхэд, ээж аавынхаа нар нь, амьдралынх нь утга учир байж. Хөөрхий бяцхан охин эр бяр, хүчинд өртөж байхдаа амаараа чадаагүй байж болох ч сэтгэлдээ “Ааваа, ээжээ араатнаас намайг авраач” гэж сэтгэлдээ ямар чанга хашгираа бол.
Уг хэргийг сонссон зарим нь арай ч наймхан настай жаахан амьтныг шалтгаангүй ингээгүй байлгүй. Эцэг эхтэй нь өс хонзонтой байгаад хөнөөсөн байж болох юм. Мөн охины цогцосноос зарим эд эрхтэн алга болсон гэсэн үнэн, худал нь тодорхойгүй мэдээллүүд хүмүүсийн дунд аль хэдийн тархжээ. Энэ бүхэн үнэн ч бай худал ч бай талийгаачийн эцэг эхийнх нь төдийгүй иргэдийн сэтгэлийг тайвшруулахын тулд нэн даруй харгис алуурчныг олох хэрэгтэй болоод байна.
Тайвшруулах гэхийн учир нь олон эх, эцэг, эгч, ах үнэндээ бяцхан дүүгээ гэрээс нь гаргахаас айдаг болчихоод байна. Хэрэв уншигчид санаж буй бол өнгөрсөн оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Н.Тулга гэгч согтуугаар Булган аймгийн Тэшиг суманд 13 настай М-г гэрээс нь хууран мэхэлж гаргаад ойролцоох нуурын эрэгт аваачин хүчиндсэн хэрэг гарсан.
Өөдгүй “махан толгойт” хүслээ хангаад зогссонгүй хохирогчийг 32 удаа хутгалж нуурын усанд живүүлж, онц хэрцгийгээр хөнөөсөн юм. Гэрчүүдийн мэдүүлснээр талийгаачийн цогцос нууранд живэхгүй, хөвж гарч ирээд байхаар нь гаргаж ирээд “шүүрэн шанага” болтол хутгалаад живүүлсэн гэдэг. Энэ хэрэг гурван шатны шүүхээр орж, бүгд дуу нэгтэйгээр түүнд ялын дээд хэмжээ болох цаазын ялыг оноосон юм.
Түүнчлэн Баянгол дүүрэгт өнгөрсөн намар дунд сургуулийн хичээлийн байранд зургаахан настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарч, олныг цочирдуулж байсан. Мөн Баянгол дүүргийн XVII хорооны 34 дүгээр байранд 10 настай охиныг цахилгаан шатанд хүчиндсэн болон Баянзүрх дүүрэгт таван настай хүүхдийг ” Ах нь аавын чинь танил байна. Гэрт чинь хүргээд өгье” хэмээн хууран мэхэлж жалганд аваачаад хүчиндсэн гээд ой гутаж, сэтгэл шимширүүлсэн хэргүүд ар араасаа гарсаар…. Аргагүй шүү дээ. Үнэн, худал байтугай сайн, муу хүнийг ч ялгахгүй тэдэнд эрэгтэй хүн бүр ах шиг нь, аав шиг л харагдана. Бүх л зүйлийг гэгээн цагаан, сайн сайхнаар харж, төсөөлж байсан тэд насан туршдаа сэтгэлдээ шархтай, зүрхэндээ айдастай амьдрах нь.
Гэхдээ дээрх хэргүүдээс үзэхэд бага насны охиддоо тавих эцэг эхийн анхаарал халамж сул байгаа нь харагдаж байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хохирогчдын эцэг эх “Хүүхдээ хажуугийнхаа дэлгүүр рүү ойр зуурын юм аваад ир гээд гаргадаг. Энэ хооронд юу л болов гэж боддог байсан. Гэтэл ийм зүйл болчихлоо гээд харамсдаг. Зарим нь хоёр давхраас таван давхарт байдаг найзындаа орох гээд л явсан. Ийм зүйл болно гэж яаж бодохов дээ гэдэг. Эцэг эхчүүд асуудалд ингэж хандмааргүй байна л даа. Хүүхэддээ байнгын анхаарал халамж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байх ёстой. Түүнчлэн орон сууцны харуул хамгаалалт, жижүүр, СӨХ-ны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэйг цагдаагийн газраас сануулж буй юм.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийн дийлэнх нь гар оронгүй тэнэмэл, эсвэл өмнө ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байдаг аж.
Ер нь ч монголчууд гэмт хэрэгтнүүдийн дундаас хүчингийн хэрэг үйлдсэн хүнийг хамгийн их үзэн яддаг. Бүр ямар ч шоронд бүх гэмт хэрэгтнүүд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг маш их үзэн яддаг. “Улаан махны бузар” болсон амьтан гээд ойртож нөхөрлөхөөс ч зайлсхийдэг гэлцдэг. Дээрээс нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүд хамгийн багадаа 20 жилийн хорих ял авна. Бүр цаашлаад ялын дээд хэмжээ буюу цаазын ял сонсоно. Тэгэхээр хүчингийн хэрэг үйлдэж, өөрийгөө, өрөөлийг бузарласан этгээдэд хүний ертөнцөд багтаж шингэх орон туйлын хомс байдаг гэсэн үг.
Нийгмийн толь
17 Comments
ene hergiig erchuud l hiij baigaa ta nar emegteichuudiig bije unelle geed baidag uursduu iiim buzar jum hiij jawdag em hun hezee ch huuhdiig ingehgui. mongol erchuud min arai chdee 5 nastai huuhdiig buzarlahdaa ju bodoj baidag bnaa
laliin ornuudad emegtei xun xuchindene gej baidaggui yum.manaid eLBEGDORJ noxoi ezneer suuxaar yaj oodloxuu.niigem elbegdorj chig l bolno bizdee.Manaid shashin dutaj baina.MUSALMAN shashin orood irvel ene muuxai yum chin baga bagaar alga bolno.Shashinaar l niigem suralzana.yanxan eLBEGDORJIIN xuuli xend ch xereg boloxgui.ARABIIN orond bol suud zaaz.CHuluugaar zoxiod l alchina.
Би ч гэсэн охинтой. Иймэрхүү юм сонсохоор үнэхээр бачимдаж зэвүү хүрдэг. Ер нь иймэрхий муу донтнуудыг Ураны үйлдвэрлүү зарж яс махтай нь хатааж алах хэрэгтэй. Цаазаар авна гэдэг чинь дэндүү гоёдох байлгүй. УРАНЫ ҮЙЛДВЭР ЛҮҮ Л ТОНИЛГОВОЛ ТААРНА ДАА.
үнэxээр аймаар зэвүү xүрмээр байна.би оxин үртэй эx xүн бусад эx xүмүүс адилxан боддог байx .ийм зүйл сонсохоор өөрийн эрхгүй зүрx өвдөxийн.би англид амидардаг л даа.энд тв-ийн сувгаар нь хараалийн үг ,том хүмүүсийн үг xэллэг гарахад тэрийг нь xасдаг.шууд нэвтрүүлэг байсан кино бай тэр дор нь л эфирээс xарж хинадаг.кинон дээрx том xүний xэсгийг нь хасаад гаргаж болно доо.тийм зүйлийг манай тв-нхон бас xийж нэвтрүүлж болдоггүйм болуу.үүнийг тв-xэнд санал хүсэлт тавиж болоxийм бол xүүxдүүд ээж аавтайгаа зэрэгцээд тв гээ үзээд суунад амар биз дээ.зохих хүмүүс байгууллагад нь хандвал ….
нялх үр тэнгэрийн оронд бурхан болж төрөөрэй: энэ муухай дэлхий дээр бузар булай хүмүүс олон байх юмаа. Элбэгдорж гэж муу мал өөрийнхөө хамсаатнуудыг гаргаад Монголын нийгэмийг улам бухимдуулж, айдаст авахуулж байна. Элбэгдорж зөвхөн өөрийгөө л бодож, өөрийнхөө нэр хүндийг бодож болохгүй ш дээ. бид хоосон ч гэсэн айдасгүй амьдарч болохгүй гэж үү. ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ЮУ БОЛОХ НЬ ЭНЭ ВЭ
боовыг нь тасдах хэрэгтэй
Унхээр хэлэх угч алга манайх цаазийг олний нудэндээр буудах хэрэгтээ тийм цаазалдаг гаЗар олон тумэнд мэдэгдэж хумуусийг авчрах хэрэгтээ туунээс биш бид талбай дээрээ гаргаж цаазалж хэзээч болохгуй гадаадийн хумуус юу гэж бодхийн билээ энэ монголчууд ийм аймар хумуус юум бнал гэж бодно !!!!эцэг эхчүүд унхээр хуухэддээ бага анхаарал тавидагн энэ мэтээр харагдажл бна эцэг эхчүүд амидралийн баяр баысгалан утаг учир болсон ур хуухэддээ маш их анхаарал тавиарай гэж хусиэ бийч дуугээ маш чанга байлагдаг бсан эцэг эх ах эгч нараа хøøрхøн дуугээ хøøрхøн бицхан урдээ маш сайн анхаарал тавиарай … Буур дуугээ санчлаа бас санаа зовчлоо Жилийн øмнø надаар тоглоом ахуулдаг бсан дуу мин одоо надаас нотэбөөк нэхэж бгамдаа
Махан толгой Элбэгдорж цаазын ял алга болгосон биздээ. цаазын ялыг иймэрхүү гаж пиздаануудад хүчинтэй байлгах хэрэгтэй ялангуя төрийн ордны өмнө олны нүдэн дээр эхлээд боовыг нь тасалж хаяад дараа нь алах хэрэгтэй тэгүүл энэ муу балиар гаж донтонгуудын тоо арай багасна биздээ,балиар новшнууд үхлийн муугаар үхэж далд ороод тамд очиж шатаж тарчилбал таарна!
Манай нийгэм үнэхээр аймаар байна. Охин хүүхэдтэй болохоор том болох тусам нь л санаа зовоод байх боллоо. Лагер дээр хүртэл гадаа тоглуулахаасаа айдаг боллоо шд. Ингэхээр яаж амьдрах вэ хүмүүсээ. Зурагтаар гаргаж байгаа кинонууд бас арай хэтэрхий байнаа. Манай хүүхдүүдийн хүмүүжил, ёс суртахуун ямар байдаг билээ. Тэрэндээ тохируулж кино нэвтрүүлгүүдээ гаргаж баймаар юм. Тэгээд энэ тэнэг малнуудаад аймшигтай хүнд ял оноож баймаар юм. Аан тэгээд өршөөлөөр гараад ирчдийн гэж бодоод хэрэг төвөг үйлдээд бадын байгаа биз. Сэтгэлгээ нь яг л тийм байгаа ш д. Энэ өршөөлийн хууль ч бас таалагдахгүй байна. Болимоор юм. Нийгэмдээ тохирсон хатуу хуультай болмоор юм.
nugeltei amitad!!! yaj tegj chaddag bnaa!! sanaand bagtaxgui uym bna, ter tulga gegch ni shuux xural deeree tooson ch uym baixgui, elbegdorj namaig tsaazlaxgui gej xelsen gesen. iimerxuu uymnuudig tsaazlax xeregtei shdee. er ni ch teged orshooliin xuuli ene ter ni jaaxan nudee olmoor uymaa. ene elbegdorjiin shiidver ch gesen dee, medexgui ee uy ch bolood bgam. Bi l lav xaayadaa ur xuuxed xamaatan sadandaa nom unshuuldag (ayul osoloos xamgaalsan). Iluudexgui l bx.
nugeltei amitad!!! yaj tegj chaddag bnaa!! sanaand bagtaxgui uym bna, ter tulga gegch ni shuux xural deere tooson ch uym bxgui, elbegdorj namaig caaslaxgui gej xelsen gesen. iimerxuu uymnuudig caaslax xeregtei shdee. er ni ch teged orshooliin xuuli ene ter ni jaaxan nudee olmoor uymaa. ene elbegdorjiin shiidver ch gesen dee, medexgui ee uy ch bolood bgam. Bi l lav xaayadaa ur xuuxed xamaatan sandandaa nom unshuuldag (ayul osoloos xamgaalsan). Iluudegui l bx.
Ийм бузартай юмнуудыг цаазлаад орхих нь харамсалтай. Насаар нь тамлах хэрэгтэй штэээээээ. Эсүүл яаж хүн алсан шиг нь тамлаж байгаад цаазалбал зүгээр. Италид иймэрхүү новшнуудыг нийтээрээ цуглаж байгаад чулуугаар шидэлж цаазалдаг гэсэн. Ер нь тэгээд ч эцэг эхчүүд эр эм ч гэлтгүй хүүхдүүддээ үнэхээр анхаарал тавихгүй байна.
хүний адагнууд балиар новшнууд ямар эхээс ийм адгууснаас дор амьтад төрдөг байна аа ёстой үхлийн муугаар үхээсэй билээ
хэлэх ч үг олдохгүй юм ямар хүний адаг новш нь ийм юм хийж явдаг байнаа эмэгтэй хүнээс төрөөгүй юм шиг ийм үйлдэл хийж байгаа харгис араатнуудыг цаазлаж алахад ч багадна муу адгийн нүгэлтэн хог шаарнууд
Элбэгдорж ерөнхийлөгчийн санаачилсан цаазар авах ял оннох нь энэ мэт улаан хэргүүдэд үйлчилдэггүй байвал болж л байна. Бас өнөөгийн нийгэм хэтэрхий ядуу бас энэ их зурагт сэтгүүлээр улаан цагаан, ил тод, элдэв бус юм бичиж, нийтэлж байгаа нь таалагдахгйү байна. бас эцэг эхчүүд нь хүүхдээ анхаарал болгоомжгүй битгий орхиосой гэж хүсэж байна. Бидний траншены гээд ад үзээд байсан хүүхдүүд маань хаачсан бэ. Манай гаалийнхан эцэг эх нь л биш бол Хүүхдийг битший хэлээр давуулж байгаасай гэж хүсэж байна.
пиздаагуудийг мөчилж байгаад золбим нохойд шидэж өгөх юмсан
хогийн хүн сүгнүүдийг шууд цаазлах хэрэгтэй ш дээ…………..