Сайн байцгаана уу? Миний бичиж байгаа зүйл зөвлөгөө хүсэхээс илүү сэтгэл доторхи бодлоо нимгэлэх зорилготой гэхүүдээ. Гэхдээ миний шаналалыг хуваалцвал мэдээж баярлах болно шүү. Би 40 хүрч байгаа эмэгтэй, тийм хуучинсаг үзэлтэн биш боловч секс болон хүүхдийн хүмүүжилд маш хуучинсаг ханддаг. Тиймдээ ч гэр бүлийн гадуурxи секс, нууц амрагийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ миний нэг том асуудал юу вэ гэхээр нөхөр маань их хартай, өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ надад тийм ч их зовлон болдоггүй ч тааламжтай бол мэдээж байдаггүй. Ерөнхийдөө бол эвлэрч байдаг гэхүүдээ. Хамгийн гол нь хардуулаад байх юм хийдэггүй болохоор асуудал нэг их гардаггүй. Тиймдээ ч маргаан гарахад өөртөө маш итгэлтэйгээр өөрийгөө хамгаалж чаддаг. Архи дарсыг нэг их уугаад байдаггүй боловч баяр ёслолоор тааруулаад уучихдаг, сайн танихгүй хүний дэргэд буюу нөхөр хажууд байхгүй тохиолдолд маш болгоомжтой тааруулж чаддаг гэхүүдээ. Гэтэл саяхан нэг найзалдаг гэр бүлтэйгээ хамт гэр бүлийн баяр тэмдэглэхдээ хэтрүүлж ууснаас болж тасарна гэдэг боллоо.
Гэтэл тавьтаргүй зан гаргаж нөхрийнхөө сэтгэлд сэв суулгасан хэрэг хийснээ дараа нь мэдээд маш их сэтгэл хямарч байна. Ягаад тэгснээ ч ойлгохгуй болчоод гайхаад байна. Сүйдтэй айхтар юм болоогүй ч айлын нөхөртэй ер бусаар бүжиглэсэн л гэнэ. Өөрөө санаачилгыг гартаа авсан л гэнэ. Ер нь бол надаас гардаггуй хачин зангууд гарсан гэнэ ээ. Амьдралдаа анх удаагаа өөрийгөө ч хамгаалах чадваргүй арчаагүй нэгэн болж хувирч байгаагаа мэдэрч байна. Нөхөр маань дуу цөөтэй тэр болгонд хэрүүл үүсгээд байдаггүй, дотроо л их шаналдаг хүн. Маш их шаналж байгааг нь харж өрөвдөж байна. Надад нөхрөөсөө өөр хүнд сонирхол байгаагүй, яагаад тэгснээ мэдэхгүй болчоод байна. Хоосон хардуулж байснаас хоолтой хардуулъя гэсэн бодол хааяа толгойд орж ирдэг ч уур гарсан үед алга болдог. Тэрүүнтэй холбоотой байсын биш байгаа, эсвэл өөр хүнтэй бүжиглээд наалдаад байх сонин санагдсан юм болуу. Ер нь бол нөхрөөсөө өөр хүнтэй ойртож үзээгүй нэгэн л дээ би. Энэ айл бол биднээс нэлээд дүү маш дотно байдаг хүмүүс. Эхнэртэй нь сайн найзууд, маш ухаалаг хүүхэн байдаг юм. Найз маань харин надад ямар ч буруу өгөхгүй байгаа. Нөхөртэйгөө яаж ойлголцохоо л сайн мэдэхгүй байна. Би буруу юм хийсэн байна уу? Ямар нэгэн тайлбар хэлэх хүн байгаа болов уу???
секс.мн дээр ирсэн захидал
25 Comments
ta 2 hoorondoo oilgolzoh l heregtei. ilen dalangui yarilzsan ni deer dee. bolohgui bol naad setgegdlee nohortoo bicheed unshuul. yu bodoj baigaagaa yamar shanalal chamd baigaag yag bodit uneneer ni bicheed nohortoo unshuul. hariud ni bas nohroosoo setgelee neesen zahidal av. ingevel ta 2 biy biynee iluu oilgoj uuchlah uud haalga neegdene shdee.
цахирмаа зөв л хэлж бна даа. яаж ч бодсон гэр бүлийн амидралд сэтгэл, итгэл, хайр хамгаас чухал шүү дээ. Хэрвээ бие илүүд бдаг юм бол мөнгөө төлөөд хажуудаа блгаж бдаг биеэ үнэлэгч эхнэр 2ийн ялгаа юу бна?
Õ¿íèé æèíõýíý ìºí ÷àíàð íü õýò èõ áàÿðëàñàí , öî÷èæ àéñàí, ñîãòñîí, ç¿¿äýíäýý èëýðäýã ãýæ øèíæëýõ óõààí íîòîëñîí þì.
40 хүрчээд гээд л нэг их 40 хүрчихсэн хүн ямар байдгийг мэддэг хүмүүс их байнаа хэхэ…
Тайвангийн хэлснээр эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйн сэтгэлээс илүү бие махбодь нь 1дүгээрт тавигдаж байна, гэхдээ эмэгтэйчүүд бид сэтгэлийг нь 1д тавьж анхаарч байгаасай гэж үргэлж хүсдэг ш дээ,хайр сэтгэл халамжыг нь тоохгүй байж, биемахбодийн талдээрхийг 1д тавиад байвал тэр эрэгтэй эмэгтэйнхээ сэтгэлийг бүрэн эзэмдэж чадахгүй сэмлээд л сэмэрхий даавуу шиг болгоно, 1 бол ааш нь эвдэрнэ 1бол сална 1бол өөр хүнээс тэр гое догдлол халамж хайр энэ тэрийгээ хайгаад эхлэнэ, үнэхээр өрөвдмөөр биш гэжүү?
хэрвээ эхнэр чинь чамд хайргүй өөр эрийг үргэлж боддог ч чамайг хуурдаггүй бол кенчана юу, хайргүй бол халамжгүй сэтгэл гаргахгүй хүйтэн мөс болно биздээ, тэгээд л энүүгээр дүүрэн хүүхнүүд нөхрийнхөө хайр халамжгүй анхаарал тавьдгүй араар тавЬдгийг яриад сууж байна, эхнэрээ ийм байдалд оруулаад явах эр хүнд тийм сайхан зүйл гэжүү, эр хүн ийм л байдаг энэ бол жирийн зүйл гэх нь буруу гэж би лав бодлоо, чиний хэлсэн шиг яваад насаараа толгойгоо шааж байгаа нөхрүүд зөндөө л байна, эцсийн эцэст эхнэрийнхээ оюун бодлыг харахаасаа өмч мэтээр хараад байвал алдаа биздээ, энийг ухаарсан эрчүүд харин ухаараагүйгээсээ олон байгаа гэж найдаж байна, тайвангийн бичсэн чухал юмыг хөндөх шиг боллоо, эмэгтэйчүүдээс илүү эрчүүд дүгнэлт хийх зүйл шиг байна сорри
Ядаргаатай хар шаар вэ. игнордоод хая, ингэж бас чадна шүү гэж үзүүлсэн байна. Болохгүй бол жинхнээсээ хийсэн ч яадгийн
40 хурчихэд иймэрхүү уманд шаналаад бхдаа уадийн нохор чин хартай болохоороол суртэй ум болгож бга биз бас оорийг чин тасарцан бсан болохоор далимдуулж оороо жоохон ум нэмж уриж бга бха гэхдээ оорт чин бас тиймэрхүү сонирхол бгаал ум бна согтоод биеээ бариж чадаагуй бнаш дээ ккк
Яасан хэцүү хардалт вэ.Энэ хар өвчин шүү.Өөрсдийгөө зовоохоо больж итгэлээр жигүүрлэж амьдарцгаая хүмүүс минь
хэ хэ хөөрхөн эгч.
Тайван сэкс ийн тухай нээх олон юм бичээгүй л байна шдээ Заяа! Эрэгтэй хүн өөр хүнтэй сэкс хийж болдог эмэгтэй хүн өөр хүнтэй сэкс хийж болохгүй гэсэн тийм ойгололт байхгүй л байна шдээ Тайвангын бичсэнийг уншвал. Ууж идэж болно энийг нэг хориглоод байх зүйл биш л байх гэхдээ өөрийгөө авч яавж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж нөхөр чинь таныг урд нь ингэж бүжиглэж байхыг чинь хараагүй болхоор эмзэгэлсэн байлгүйдээ
муусайн хартай юмнууд дэгэсдүүлж ярьж байхгүй юу, яадгийн, хүн чинь сэтгэлийн амьтан ууж согтоод баярлаж хөөрөөд нэг залуутай бүжиглээ л биз. Хүн биш робот шиг насан туршдаа алдаа гаргахгүй явах юм уу, иймэрхүү заваан хартай юмнуудыг та нар битгий өөхшүүлж айж даврааж байгаач, хуцаж бай чи гэж хэл. Тэгж их шаналаад үхчих гээд байвал тэр цэвэр ариун явдалтай сайхан хүүхэнтэйгээ очиж суу гэж хэл, тан шиг ийм онгон хүүхэн харин ч хаанаас ч олдохгүй шд
-Тайван тас л хэлсэн байна.
-Тасарна гэдэг эмэгтэй эрэгтэй хэнд ч бай байж боломгүй алдаа шүү. ахиад алдаагаа давтахгүй ээ уучлаарай гээд учираа олохгүй юү дээ эгчээ. гэхдээ сүртэй ч юм болоогүй л байнашд. тасарсан үед хүний тархиний үйл ажиллагаа зүүд зүдэлж байгаатай адил зөн мэдрэмжиндээ тулгуурладаг болохоор хамгын аюултай нь өөрийн шүүмжлэлээ алддаг. хэзээ хаана ч хамаагүй дотроо бодож байснаа шүүмжлэлгүй шууд цацдаг. энэ л алаад хаяж байгаа хэрэг хийлгэдэг.
-Заяатай угаасаа Тайван шиг хүмүүс суудаггүймөө тайван бай! чиний тухай биш бодсоноо л хэлсэн байшд. аз болоход чамайг эргүүлэхгүй байх.
Тайвангийн бичсэнийг оогт ойлгосонгүй. Зөвхөн өөрийнхөө тухай бичсэн юм шиг санагдлаа. Бас эмэгтэй хүний сэтгэлзүйг огт ойлгодоггүй хувиа хичээсэн хүн байна. Эмэгтэй хүнийг эр хүнээс дорд үздэг хүн шиг санагдлаа. Эрэгтэй хүмүүс эхнэрээсээ өөр хүнтэй секс хийж болно, харин эмэгтэй хүмүүс өөр хүнтэй секс хийж болохгүй гэж бичсэн юмшиг санагдлаа. Чам шиг философичтой суувал ёстой зовж үхэх байхдаа, ойлгохчгүй юм байна.
Тайвангийн коммэнт таалагдлаа . коммэнт улдээж байгаарай. Завтай уэдээ уншинаа. xэxэ
чи яг манай нөхөр шиг юм бна. манай нөхөр эрүүл үедээ их бууръ суурътай, төлөв төвшин харагддаг. Яг үнэн чанартаа тийм биш юм болов уу гэж би боддог болсон. архи уухаараа архи нъ доошоогоо орчихдог юм. эрүүлдээ хэлж чаддаггүй хүсэл нъ архи уухаараа илрэн гардаг юм гэнэ лээ. архи уугаа л бол хүүхэн шдээ. засрахгүй юм гэж энэ л байдаг юм бна.
Уучлаарай жаахан мэдэмхийрчихэе. Угаасаа анзаарагдаад байгаа зүйлийг хэлэхгүй болохоор хэл загатнаад байх юм. Энд эр, эм хүмүүсийн сэтгэлгээний ялгаа байна гэх үү дээ. За тасартлаа согтдог юм байж. Айлын нөхөртэй “ламбадаархуу” бүжиглэдэг юм байж. Гэтэл үүнийг эмэгтэйчүүд тасараад ухаанаа алдчихсан тохиолдолд иймэрхүү юм байх шдээ гэсэн хандлагатай байна. Яахад хажууд нь хүмүүс байхгүй нөхцөлд ийм бүжиг арай удаан үргэлжилсэн бол сексээр төгсөх байсан ч байж магадгүй. Үүнийг бид мэдэхгүй. Гэхдээ л тийм байж болох магадлал өндөр байна. Хамгийн гол нь эмэгтэйчүүдийн өмөөрч байгаа нөхцөл нь ухаанаа алдатлаа согтсонд байгаа юм. Өөрөөр хэлбэл бие хянах чадваргүй болсон гэсэн үг л дээ. Тэгэхээр эндээс эмэгтэйчүүд хууран мэхлэлтийг яг юу гэж ойлгодог вэ? гэсэн асуулт гарч ирж байна. Төсөөлөе. Нэг. Эхнэртээ хайргүй, дандаа өөр хүүхнийг бодож явдаг, гэсэн ч эхнэрээсээ өөр хүнтэй унтаж үзээгүй. Хоёр. Эхнэртээ маш их хайртай, гэсэн ч өөр хүүхэнтэй унтчихсан гэсэн 2 тохиолдлын аль нь илүү хууран мэхлэлт вэ? Дээр өгүүлсэнээр бол хүүхнүүд 2 дугаар тохиолдлыг нэг их тоохгүй, уучилж болно гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл эр нөхрийнх нь сэтгэл л эмэгтэй хүнд юун түрүүнд чухал болж таарч байна. Эрчүүдийн хувьд 2 дугаар тохиолдол нь буюу нөхөртөө хайртай байсан ч өөр хүнтэй унтсан л бол илүү хууран мэхлэлт болно. Нөхөртөө хайргүй ч өөр хүнтэй унтаагүй л бол эр хүн үүнийг тэсээд л явдаг юм. Эр хүний хувьд эхнэрт нь өөр эрийн шүлс, хөлс наалдах нь битгий хэл өөр эрийн үнэрч эхнэрээс нь үнэртэх ёсгүй гэж боддог хүмүүс юм. Магадгүй ихэнх эмэгтэйчүүд 2 дугаар тохиолдол гэх эхнэртээ хайртай байж өөр хүүхэнтэй явалдаж болно гэж угаасаа байхгүй ор үндэсгүй худлаа зүйл гэж бодож байгаа байх. Гэтэл энэ нь эрчүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг ойлголт юм. Харин нөхөр нь өөр эмэгтэйг нууцхан хайрлаж мөрөөдөж явааг эхнэр нь олоод мэдчихвэл мэдээж хайртай юм чинь хэзээ нэгэн цаг өвөр түрийндээ ороод дараа нь надаас салах болно гээд л бөөн юм болоод жинхэнэ хууралтыг мэдрэх болов уу? Энэ бүгдээс харахад эмэгтэй та буруутай. Магадгүй танд өөрт чинь буруутай мэт санагдахгүй байж болно. Гэхдээ эрэгтэй хүн гэдэг утгаар нь түүнийг хараад үзээрэй. Эрчүүд эхлээд таны бие чинь хаана байгааг шалгана, дараа нь сэтгэл нь хаана байгааг шалгах болно. Харин эмэгтэйчүүд эсэргээрээ байдаг бололтой эхлээд сэтгэлийг нь шалгаад дараа нь бие нь хаана байгааг шалгадаг бололтой. Миний бичсэн бүхэн чамайг нөхрөө илүү ойлгоход туслана гэж найдаж байна.
зүгээрээ хэрэг хийсэн биш тэгээд л хаячихаач ямарч эмзэг нөхөртэймбдээ. тэгээд л нөхрийгөө шаналж байна гээд л бодоод хямраад сууж байдаг илүү зан байгаадаа. чамайг ингээд гэм хийсэн хүн шиг гэлбэлзээд байх юм бол нөхөр чинь улам давраад хардаад сүржигнээд бөөн юм болно доо.
araar ni tavichihsan bishdee. yashigl baishdee eregtei huntei bujiglelee geed shanalj baidag . chi oor huntei untchihval nohor chine amia horlohyy hehe
эгч минь дээ. сони-ийн хэлсэн үг үнэн шүү. эсвэл хартай хүн өөрий чинь тасарсан үед бас юу ч гэж худлаа ярьж болно ш дээ. зүгээр л бүжиглэсэний төлөө янз бүрийн хачир нэмж болно гэж. өөрийг чинь барьц алдуулахын тулд
хяналтаа алдаад байдаггүй, тааруулж хэрэглэдэг байж байгаад анх удаа хяналтаа алджээ дээ. тийм тохиолдолд эрүүлдээ буюу зүгээр үедээ толгойд чинь хаяа ч гэсэн орж ирээд гарч байдаг зурвас гэмээр бодлууд чинь амилах магадлалтай байдаг юм. жирийн үед зүгээр хардуулж байхаар нойтон хардуулдаг ч юм бил үү гэж бодоод байсны чинь нэгээхэн хэсгийн илрэл байхыг үгүйсгэхгүй. гэхдээ яахав дээ хө, амьдралд аль эсийг үзэхэв, санаа сэтгэлээр унаад шаналаад байхаар хэмжээний зүйл биш л байна. боломжтой бүх л вариантаар өнгөрсөн бүхний хариуцлагаас нөхөр лүүгээ чихээд хариуцлагаа хамтдаа үүрч байгаа маягаар эвтэйхэн мултараач. хүн согтуу тасарчихаад байхад чинь хажууд байжээж, болиулахгүй яасийн энэ тэр гээд бурууг өөр лүү нь бухах зөндөө л арга байна шүү дээ. толгойгоо ажиллуул аан.
юу вэ? инээдтэй юм бэ. яагаад өөрийгөө буруутгаад байгаа юм бэ? юунд тэгтлээ их шаналана вээ. чи бодоход өөртөө итгэлгүй нэгэн байна. нөхөр чинь ёстой донтой, өвчтөй юм байна. чамайг ингээд өөрийгөө буруутгаад шаналаад байхаар кайф авч байгаа даа. юу нь сүртэй юм бэ. бүжиглээ л биз яадгийн. хүнээс гажууд юм хийсэн юм уу. нөхрөө битгий давраа.
Эр нохор чини бас тэр найзийн чини эхнэр байсан ум чини уу л болоб гэж. уундаа санаа зовоод байгаа ум бэ. Ямар ч байсан сэx хийгээгүй ни ойлгомжтой шуудээ. гэм хийгээгүй байж санаа зовох хэрэг ч эстөи алгаа. танай нохор л их хартай болохоороо жаахан умийг томруулж харсан байна. Хардуулах ч бас чанга шуу!!!. за санаа зоволтгуй ээ.
энэ нийтлэлийг уншсан чинь анх үерхэж эхлээд учраа олохгүй байгаа 2 хүүхэд шиг санагдчихлаа өдий 40 гарчихаад иймхэн юман дээр шаналж байдаг нөхөр чинь ч гэж ямар утгагүй юм бэ. Та бас өдий 40 хүртэл амьдарчихаад сансанаараа нэг ч гэсэн сайхан байж үзээгүй эмэгтэй хүн шиг санагдаж байна. Тэгээд нэг согтоол тасраад хүнтэй бүжиглээл биз ямар өөр асуудал гаргасан биш хааяа ч гэсэн эрх дураараа байж үз
заа тасарсан хүнээс ер нь бол юу л бол юу гарна шдээ. тэртээ тэргүй эрүүл ухаангүй байсан,өөрийгөө удирдах чадваргүй болсон бсан гээд хэлэхгүй юу. хартай ч гэсэн нэг хязгаартай бвал зүгээр юм алийн болгон хартай хүнээс айж өөрийгөө буруутгаж амьдрах юм.Нүдэн дээр нь ямар секс хийсэн биш . одоо бол үнэн байдлаа хэлээл орхичих уучлаарай энээ тэрээ гээд хэрэггүй наад муу чинь бүүр давраад уурлах болгондоо чи айлын нөхөртэй гэж ирээд л лайтна шүү дараа нь ойлговол ойлгоно л биз болиул больно л биз.ер нь тэгээд хайртай бол хартай гэдэг шал худлаа энэ хардалт гэр бүлийн хүчирхийлэлийн нэг хэсэг юм.жаахан гажигтай бна уу эсүүл өөрөө явдалтай л бгаадаа танай нөхөр. тэрнээс биш хайр гэдэг чинь өөрөө итгэлцэл. итгэл байхгүй бол хайр байхгүйшдээ,
хэхэ,та тэр эрийг өөрийнхөө нөхөртэй андуурсан байхаа.
өөрийгөө хянах чадваргүй болтолоо согтсон тохиолдолд иймэрхүү зүйл байж болох шд.
нөхөртөө зүгээр л чамтай бүжиглэж байна гэж бодсон байлгүй дээ гээд хэлчихгүй юу.
Сайн уу хий хардуулах ч хэцүүлдээ хө за яахав дээ хань нь тасарсан бнаа ерөөсөө санахгүй бнаа харсан юм бол ямар нэгэн байдлаар эвтэйхэн болиулахгүй яасийн бэ тийм бүз дээ дараан хардах бсийн бол.
Үүнээс хойш нөхөр чинь өөрт чинь итгэх итгэл нь багасан даа энэ уухаараа яаж ч магадгүй гэж бодно доо.
Нойтон хардуулий гэж бодож бга бол найзаа зөв хүнтэй хааяа хааяа сэм сэм цэвэрхэн явж бай хө би бол чамтай ойролцоо бид нэгэнт л амьдрал зохиосон сайхан хань үр зулзагтай хүмүүс учираас тэрнийхээ төлөө амьдарч бга юм чинь тийм бүз дээ. Хамгийн гол нь үүргээ ухамсарлаад амьдарлаа алдахгүй зөв яввал болох бхаа гэж бодож бна.