Ах дүү нар гэж шал худлаа… /2/

Сайн байна уу би “Ах дүү нар гэж шал худлаа…” гэж нийтлэлийг бичсэн охин байнаа. Баярлаллаа сайхан сэтгэлтэй ах эгч нараа. Сэтгэлийн зовлонгоо хуваалцаж нимгэлэх гэсэн чинь харин ч бүр арилчих шиг боллоо. Баярлаллаа. Зарим нэг хүмүүст хандаж хэлэхэд би хүнд өрөвдүүлэх дургүй, хүн бүрт энэ зовлонгоо яриад яваад байдаг хүн биш л дээ. Ярилцах хүн байхгүй учраас л энэ сайтад хандаж өөрийн зовлонгоо хуваалцая гэж бодсон. Тэрнээс биш хүнд өрөвдүүлж сургалтын төлбөрөө төлөх гээд сэргэлэнтэж гүйдэг охин байсан бол баян их зантай ээж аавынхаа дүү нараас гуйгаад төлбөрөө төлөх л байсан. Угаасаа өгөх ч гүй, өгсөн ч араас нь харамсал дагуулсан тийм мөнгө надад хэрэггүй. 2-рт аав ээжид ингэж ханддаг хүмүүсээс юм гуйгаад явах сонирхол огт байхгүй ээ. Хүн зүгээр сэтгэлийн зовлонгоо найз залуугаасаа өөр ярилцах хүн байхгүй тэгээд энэ сайтад бичиж байхад өрөвдүүлэх гэлээ гэж хэлэх нь логик талаасаа ч ямарч үндэслэлгүй биш гэж үү?

– Хонгорхон: одоо үед ямар ч хүн өөрийгөө өрөвдүүлэхээр юм бичиж болно. хэрвээ чи тийм ааштай бардам охин байсан бол хүнд хамаг амьдралаа тоочихгүй байсан байх. зүгээр найз энэ тэрээсээ асуугаад зээлийг бол баталгаатай төлөх бол зээл өгөх хүн гараад л ирнэ гол нь барьцаа нь байх ёстой.ямар ч арга ядсан хүн ямар ч түүх зохиож болно шүү дээ.

Хариулт: Би хэнд тоочсон гэж. Энэ сайтад намайг таних хүн байхгүй, өрөвдөх хүн байхгүй яагаад гэвэл бүгд намайг танихгүй. Тийм болохоор л би бичсэн.

Харин хүмүүс төлбөрийн тал дээр туслая гэж хэлээд байсан болохоор гайхаж бас баярласан. Тэгээд сэтгэл хөдөлсөндөө хариу биччихсэн чинь хүмүүс буруугаар ойлгосон байна лээ. Энэ сайтад нийтлэл бичиж байгаа бүх хүмүүс өөр ярилцах хүн байхгүй эсвэл хүнд муугаа үзүүлэхгүй гэсэн бардам хүмүүс л энд хандаж нийтлэл бичиж зөвлөгөө авдаг байх. Би ч бас тэглээ. Үнэхээр гоё байдаг юм байнаа. Би ийм гоё үгнүүд уншаад маш их сэтгэл хөдөлсөн. ДАхин баярлаллаа. ЭНэ сайтад бас баярлаллаа. Мөн би хэд хоног хөөцөлдөж байгаад АА гээд нийгэмлэг олж авсан. Архинаас гаргадаг гэсэн. ХҮмүүс эмчилгээгээр биш ухамсараараа архинаас гардаг гэсэн. БИ хичээлд нь очиж суусан л даа. Ёстой уйлмаар юм байналээ. Яг л архи уудаг хүний хажууд байдаг хүмүүсийн зовлонг хэлж байна лээ. Аав ээж 2ыг энд авчирбал архинаас гарах юм байна гэж би ойлгосон. Тэнд цугладаг бүх хүмүүс нь өмнө архаг архичин байж байгаад архинаас гарсан улсууд байна лээ. Хэрвээ та нарын дунд Архи уудаг ийм хүн байгаа бол тэнд аваачаад өөрсдөө бас нэг удаа хамт байлцаад үзээрэй. Одоо энэ 7 хоног аав ээж 2 архи уугаад байгаа болохоор яг ирэх 7 хоногоос явуулнаа. Бараг дүүрэг болгонд болдог юм байналээ. ХАяг болон утсыг энэ сайтаас нь аваарай http://www.aa.org.mn/

Эцэст нь хэлэхэд та бүгдэд маш их баярласан шүү. Би Ишка багшийгаа /Өдрийн хөтөлбөрийн эрхлэгч/ гуйгаад ч болов сургуулиа төгсөөд ажилд орохоороо төлбөрөө төлнө гэж л бодож байна даа. Ойрдоо урвайж явах нь багассан шүү. Архинаас гаргах сайн төв олчихсон. Бас та бүгдийн сайхан энергийн ачаар. Баярлаллаа. БИ ажилд ороод сайхан амьдарч эхэлсэн үедээ дахин нийтлэл оруулнаа. ТЭр болтол намайг битгий мартаарай. Бас амьдралынхаа сайхан мөч бүхнээр нийтлэл бичих болноо. Яагаад заавал болохгүй бүтэхгүйгээ бичих ёстой гэж? Зөндөө олон бодсон юм байгаа. За баярлаллаа.

cekc.mn дээр ирсэн захидал

16 Comments

  1. bbb-d says:

    нээрээ одоо бараг төгсчихсөн уу? амьдрал чин ю болсон талаар бичээрэй. чи болон танай дүү нар угаасаа ген сайтай, ухаалаг охидууд гэдэгт итгэж байна

  2. bbb-d says:

    чамайг ойлгож байнаа. манай аав ч гэсэн их архи уудаг. гэхдээ эгч дүү бид 3 маш сайн хүмүүжилтэй. ёстой ягаад гэдгийг бурхан л мэдэх байх.

  3. cleopatra says:

    99109698 тв-р яриад бдаг мундаг эмч бна.Олон хунийг гаргасан гэсэн.Дан АА барахгуй шуу.
    Чамд амжилт хуси

  4. М,,, says:

    хоорхон ярижээ амжилт найзаа,

  5. tj says:

    сайн байна. Сэтгэлийн хаттай, багаасаа хатуу хүтүүг үзсэн хүн заавал жаргадаг. Чамайг хайртай ханийхаа гараас хөтлөөд, аав ээж чинь архи амсахаа болиод ачаа эрхлүүлэн үр хүүхдүүдүүрээ хүрээлүүлэн суугааг хараад чин сэтгэлээсээ аз жаргалтай инээж яваарай гэж өөрийн болон эхнэр хүүхдийнхээ өмнөөс хүсье

  6. dolzod says:

    Сайн байна миний дүү. Зовлон үзэж өссөн хүн жаргадаг юм. Чи Санхүү-д сурдаг юмуу. Ишка багш гэхээр чинь тэгж бодлоо. хэрэв тийм бол баяр хүргэе. СЭЗДС-ийг би ч байс төгссөн. Санхүүг төгссөн хүмүүс сайхан амьдарч сайхан ажилд ордог юм. Чамд амжилт хүсье.

  7. er hun says:

    чи ч нэг юм дуулганаа би бас тэгээдл зутгэж бн хамаатан садан бутсаад эгч ни ахни гээд ирдэг юм шуу тэгвэл ю гэж хэлхээ мэднэ биз дээ эгчээ ахаа $ бол байнал даа тэхдээ ийм юм хийнэ тийшээ хөрөнгө оруулна гээд хэлнэ тэхдээ бэлэн ам шалдан гуя байж болохгуй амжилт хүсиэ

  8. Ramirez Sanchez says:

    Болж дээ 1ч гэсэн хүн…

  9. girl says:

    good girl!!! you will be more strong!! i can see you!

  10. a says:

    амжилт!! чи шүү!!

  11. davaa says:

    чи чаднааа

  12. uran zurag says:

    амжилт,,,
    хэ хэ хонгорхонтой бас хэрэлдээд авч байнаа.

  13. LadyBird says:

    сайн сайхныг хүсье ухаалаг охин минь!

  14. Shoniin mend! says:

    Chamd amjilt xusey!bux yum sxan bolnoo

  15. emma says:

    хэрсүү хирнээ эвлэгхэн ухаалаг охин мини чамайг бурхан ургэлж хамгаалаж байг

  16. ХАЙР says:

    чи ухаантай охин байна аа. чамд аз жаргал хүсьэ. чи чаднаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.