Ах дүү хамаатан садан гэж худлаа…

Би одоо 22 настай төгсөх курсын оюутан. Гэртээ 5уулаа амьдардаг. 2 охин дүүтэй. Бид 3 маш хүмүүжилтэй сайн охидууд. Бага дүү маань одоо 10 жилээ төгсөөд Анагаахад орох бодолтой байгаа. БИ болон яг миний доорх дүү бид 2 улсдаа хамгийн томоохонд ордог сургуульд суралцацгаадаг. Ер нь багаасаа бид 3 сурлага сайтай байсан. Хамгийн гол нь би бардам хэлж чадна бид 3 дүү маш даруухан, хүмүүжилтэй охид. Харин хүмүүс тэр тусмаа ах дүү, хамаатан садангууд бас зарим нэг хүмүүс нь бид 3-г замаа алдсан, ажилгүй, арчаагүй охидууд гэж боддог. Яагаад гэвэл аав ээж 2 маань намайг 7-р ангид байхаас эхлээд архи уусаар өдийг хүрлээ. Одоо бол бүүр их уудаг. Уухгүй үедээ сайхан л байдаг. Нэг уухаараа заавал бүх мөнгөө дуустал, бүх аргаа барагдтал маш удаан уудаг. Архичин хүний хүүхдүүд тэр тусмаа дан охин хүүхдүүд замбараагүй байдаг гэж хүмүүс ойлгодог юм билээ. Би багадаа ер нь 10 дугаар анги хүртлээ их ажилсаг. Дүү нар маань ч миний үгэнд сайн ордог ажилсаг хүүхдүүд байсан.

Харин аав ээж маань архиа үргэлжлүүлэн ууж гэр орон байнга л хүйтэн уур амьсгалтай болсноор бид 3 ер нь гэрээ янзлах арчлах сонирхолгүй болсооон. Ямар ч байсан хэн нь ч гэрээсээ даажиж буруу замаар яваагүй. Би их муухай ааштай огцом ууртай болсон. Айлын том болохоор хамаг ачаа над дээр л буудаг. Айлын том эгч л юм чинь аль болох эцэг эхийнхээ мөнгийг хураагаад уулгахгүй байхыг л хүсдэг. Тэгээд л аав ээж 2 над дээр ирж алив мөнгө мөнгө өгчих тамхи, кука гээл нэхнэ өгөх хэцүү байх хэцүү. Гэрт байнга хачин хачин юмнууд орж ирнэ. Би л хөөнө тууна. Гэртээ аль болох хэрүүл уруул архидалт байлгахгүйг, ядаж л архины орон болгохгүйг хичээнэ. Уурлана, чарлана, орилно. Багаасаа л ингэсээр байгаад одоо их муухай ааштай. Харин би 1-р курс төгсөх жилээсээ нэг сайн залуутай учирч, одоо болтол 3 жил үерхэж байгаа. 2 дүү нар, аав ээж 2 тэрэнд маш их сайн. Ганц хүүгээ, ганц ахаа л гэж боддог. Тэр л миний дотор бодогддог зовлон шаналалыг ойлгож, надад гэрэл гэгээ бэлэглэдэг. Би түүнтэй учраад өөрийгөө шинээр нээсэн. Би тийм муухай ааштай охин биш энхрий ялдам, эрх гэдгээ мэдэрсэн. Би түүнтэй байхдаа л яг өөрийнхөөрөө байдаг. Тийм болохоор сүүлийн 2 жилийн хугацаанд би гэртээ их оройтож ирдэг болсон.

Ялангуяа аав ээжийг архи уусан үед. Би олон жил тэвчиж бүх зовлонг өөр дээрээ үүрч ирсэн. Одоо намайг байхгүйд 2 дүү маань их зовдог байхдаа л гэж боддог. Гэхдээ одоо бид 3-н хэн нь ч энэ асуудлыг тоохоо больж байгаа. Яахав архи ууж л байдаг, больж л байдаг. Гэхдээ л үнэхээр хэцүү байдаг. Харин би энэ хугацаанд нэг л зүйлийг мэддэг болсон. Хүн гэдэг чинь ялангуяа ах дүү нар гэдэг үнэхээр ямар улаам цайм муухай хүмүүс байдгийг мэдэж авсан. Аав ээж 2 маань доороо 4, 4 дүүтэй айлын томууд. Дүү нараа бүгдийг нь багаас нь авч явсан. Хар залуугаараа амьдралаа холбож дүү нарыгаа амьдралд нь хүргэхийн тулд байдаг бүхнээ л зарж байсан. Амьдрал нь ч гайгүй байсан. Дүү нартаа ч гэлтгүй найз нөхөд, бусад ах дүү нартаа ч тэр. Тэр байтугай дүү нараа гэрлэхэд нь бүтэн гэр, тавилгыг нь хүртэл авч өгч байсан л гэсэн. Аав ээжийн маань хамгийн том амьдралын зарчим нь ХҮНД ТУС БОЛБОЛ ХАРИУ НЬ ҮР ХҮҮХДҮҮД ДЭЭР МИНЬ Л ИРНЭ. ХАРИН ХҮНД МУУ САНАЖ МУУ ҮЙЛ ХИЙВЭЛ ЛАЙ НЬ ҮР ХҮҮХДҮҮД ДЭЭР НЬ ИРНЭ гэж байнга хэлж явдаг хүмүүс. Сайн ч хүмүүс. Хэтэрхий цайлган сэтгэлтэй. Харин тэр их сайхан сэтгэлийн хариу ирдэггүй юм билээ. Хааяа боддог юм.

Аав ээж 2 хичнээн архи ууж гэр орноо там болгож байлаа гээд бид 3 замаа алдаагүй харин ч ийм сайн хүмүүжилтэй байгаа нь, бас хэн хүн хүсээд ордоггүй сургуулиудад сурч байгаа нь тэр аав ээжийн хийсэн буяны хариу нь юм болов уу л гэж боддог. Ах дүү нар аав ээжийн хийдэг ажлыг бүгд заалгаж сураад амьдралаа залгуулдаг. Тэглээ гээд одоо аав ээжийг архинд ороход та 2 архиа болиоч дээ гээд хэлдэг хүн нэг ч байхгүй. Эмээ өвөө 2 маань л бид 3т хань болж аав ээжийг загнадаг байсан. Одоо өвөө маань бурханы оронд очсоон. Харин аав ээж 2ын маань дүү нар энэ 2 муу архичин архиа ууж байвал сайн гэж боддог. Амьдралыг нь зааж өгсөн том ах эгч 2 нь гээд архи уудаг ч, амьдрал нь гайгүй мөнгөтэй байх үед нь бөөнөөрөө орж ирээл ахаа эгчээ гээд гүйдэг байсан одоо 3 том болсон охин хүүхэдтэй мөнгөгүй амьдрал нь доройтоод ирэх үед бүгд нүүрээ буруулцгааж, ядаж мартын 8-нд том эгчдээ мэнд хүргэчихгүй утсаа салгачихаад тэрүүхэн тэндээ бүгд нийлж найралцгаасан байгаан. Үнэхээр инээд уур 2 хүрмээр. Гэтэл ээж маань Мартын 8-нд архи уухгүй шүү дүү нар ирнэ гээд салат хийгээд торт аваад утсаа чагнаж өдөржин хүлээсэн.

Хүн гэдэг их муухай юм билээ. Яг манай хажууд ээжийн нэг эрэгтэй дүүгийнх байдаг. Тэр хүн аав ээж 2ыг их зовоосоон. Багаасаа эхлээд л малгай шүүрээд, янз бүрийн хэрэг түвэгт орооцолдоод аав ээж 2 хөдөө байсан бүх малаа зарж, байсан мөнгөө шавхаж байж хэргээс нь мулталсан. Амьдралд нь мөнгө олох аргыг нь зааж өгсөн. Сургууль төгсгөж төлбөрийг нь төлдөг байсан. Харин тэр хүн аав ээжид баярлаж явахын оронд атаархаж, байнга согтуу орж ирж дарамталж, лай боллоо гэж ууралдаг. Аав ээж 2 бүр залхаад одоо бүр харилцаагаа тасалсан. Бүр дундуураа хашаа барьсан. Зах дээр бүгд зогсцгоодог юмаа. Нэг гар үйлдвэрлэл эрхэлж зарж мөнгө олцгоодог. Манай аав ээж 2 хийх юмаа маш чанартай хийдэг. Тийм болохоор хийсэн юмыг нь ченжүүд ч хамаагүй илүү үнэтэй авдаг. Өөрсдөө ч дүү нараасаа илүү үнэтэй зардаг. Тэрэнд нь атаархаад үхдэг байхгүй юу. Аав ээжийг архи уухаар тэд нар нэг под хийдэг юм шиг байгаан. Тэгээл мөрөөрөө юмаа зарахгүй аав ээжийг захиын ченж нарт муулж, долгинож, заримдаа юмыг нь голоод авахгүй үед аав ээжийн нэрээр худлаа түрий барьж юмаа өгцгөөдөг. Бөөн хэл ам хийгээд л. Тэгэхээр нь аав ээж 2 юмаа хийхээ болиод ченж хийхээр болсон. Тэгтэл бүгд энэ 2 дээшээ гарчихна гэж атаархаж үхэх гээд хийсэн юмаа ч ээж аавд зарахгүй байгаамдаа. Чааваас даа. Сүүлдээ бүр аав ээж энэ бүхнээс залхаад гэртээ юмаа хийгээд, чимээгүйхэн ченжид аваачаад өгчдөг болсон. Уулан өөрсдөө зарвал мэдээж илүү ашиг олох байсан. Зарим нэг нь гайгүй яваа хамаатнуудынхаасаа салахаа байсан гэсэн.

Нэг сувилагч дүү бий ээжийн дүү. Нэг удаа ээжийн бие өвдөөд дуудсан юм. Шингэн хийгээд өгөөч гээд. Ажлын бус цагаар нь. Тэгсэн чинь өө би завгүй байна ажилтай төрөлтэй, бие хаа өвдөөд. Маргааш нөгөөдрөөс очий нтр. Тэгээд юу гэж ирэхэв дээ. Харин ма ээжийн хамаатан нэг сэхээтэн айл байдгийн. Баян айл лдаа. Тэдний нөхөр нь архи уудаг юм. Гэхдээ зурагтаар бол сайхан л хүн гардаг. Засгийн газарт ажилладаг юм. Тэгээд тэр сувилагч дүү нь ажилтай байсан үедээ хүртэл байнга ирж тэдний нөхөрт шингэн дусан тариа нтр хийж өгч, нөхөр нь эмнэлэгт хэвтэх болохоор хамаг ажлийг нь зохицуулж өгдөг гээд бод доо. Ээжийн яг доорх дүү байдгийн. Одоо японд байгаа тэр дүүтэй нь тэр сувилагч эгч таардаггүй бие биенээ үзэж чададгүй байдаг байсан чинь. Тэр эгчийг япон явах болсон чинь үй зайгүй найзууд болцон…

Тэгээд би тэр эгчийгээ муулахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл тэр эгч саяхан бамбай булчирхайн хорт хавдартай гээд тэгээд би их өрөвдсөн. Гэсэн ч тэр хүн үнэхээр эдийн шуналтай. Ах дүү нар нь бүгд чадлаараа цагаан сарын өмнө мөнгө хандивлаад өвчнөө эдгээгээрэй гэж байхад ГОЁО-гийн аааййймааар үнэтэй палааж авчаад гэрт ирчээд ирсэн хүмүүсээс санаа зовохгүй энийг би тэдээр авсан гээд гайхуулаад байгаа юм даа. Тэр хүмүүсийн өгсөн мөнгөөр тийм л юм авсан байгаан. Ядаж байшиндаа нүүрсээ авчихгүй дээ. Байнга нүүрс цувуулж зөөж түлээд байсхийгээл паараа хөлдөөчихнө. Тэгээл аавыг дуудна. Аав яаж үгүй гэхэв гээд очоод янзлаад өгнө. Дахиад л хөлдөөнө. Хоёр хүүхэддээ хувцас л авч өгөөд байна. Хоол унд ч олигтой өгдөггүй. Хүмүүсийн өвчнөө эдгээ гэж өгсөн мөнгөөр 2 машинаа янзлаад, хувцас хунар авсан байгаам даа. Хүн өвчтэй юм даа гээд өрөвдөхөд ч хэцүү байгаа биз дээ. Бас тэр Япон руу явдаг эгч байнаа. Бас аймаар эдийн шуналтай. Ээжид тэр 2 хуучин хувцсаа өгдөг юм. Би битгий өмс гэж зөндөө хэлдэг. Яах аргагүй дүү нар нь болохоор тэгээд байдгиймуу яа яахав яахав гээл аваад өмсчдөг. Тэгээд тэд нар чинь гайгүй юмаа өгөхгүй ээ. Естой ерэн хэдэн онд өмсөөд амбаартаа хийгээд хадгалцан байсан юмнуудаа л өгнө. Тэрний оронд миний эгч битгий архи уу гээд нэг цамц аваад өгөх нь яаасын.

Дүү нар нь тийм муухай зан гаргаж байхад аав ээж 2 ядаж мөр мөрөөрөө танихгүй юм шиг явъя гэж ч хэлж чадахгүй байгаал байгаал байдаг. Согтохоороо яасан өрөвдөлтэй гээч, хоёулаа уйлаад л нэг нэгнийхээ толгойг түшээд ярилцаад л байдаг дүү нараа л ярина шүү дээ. Тэр дүү нар нь аав ээжийг архи уусан сурагаар л гүйж ирээд л нээх сүрхий юм шиг архи авч өгдөг. Тэгээд мэдээж согтуу дээр нь архи авцан хүмүүс чинь баярлаад хэлсэн бүхнийг гүйцэлдүүлдэг. Багаж, илүү дутуу материал, бүр ээжээр хүртэл юмаа хийлгүүлэх гэх мэт зүйлс хүсдэг. Эрүүл үед нь ирэхгүй штэ. Угаасаа ирэх нүүр ч байхгүй. Гэхдээ хаа очиж захын ченж нар аав ээжийг хичнээн архи уудаг ч ямар хүмүүс болохыг мэддэг болохоороо тэд нарын муулсан үгэнд итгэдэггүй, бид 3-г маш их үнэлдэг сайн хүмүүс байдаг.  харин ч цагаан сар болохоор аав ээж дээр ирж арав арван мянган төгрөг барьж золгодог. Мөнгө чухал бишилдээ. Гол нь хүний хүндэтгэлийн илэрхийлэл шүү дээ. Ингээд болоогүй ээ яривал их юм байна… Энэ бол зүгээр л нэг хэсэг нь…

Би харин мөнгөтэй чадалтай хүн болоод тэд нарын хажууд аав ээжийгээ авч явна гэж боддог. Надаас гуйгаад ирнэээ тэр бялдууч хүмүүс. Би өгөхгүй. Гэхдээ би гуйгаад ирэхэд нь өгөхгүй гээд улаам цайм зогсож байж чадахгүй байхаа үнэндээ. Тэр хүмүүс тийм ч, хүүхдүүд нь хөөрхөн. Би бүгдэд нь хайртай. Аав ээж 2 маань архи уулаа гээд бид 3ыг юугаар ч дутаагаагүй ээ. Хэрвээ өөр хүмүүс тэр 2 шиг архи уувал амьдрал нь орвонгоор нь эргэх байх. Гэхдээ л одоо хэцүү болж ирж байна шүү. Төлбөрөө төлөөгүй гээд сургуулиасаа хөөгдөж байна. Санхүү ядаж байхад өндөр төлбөртэй. Жилийн төлбөр нь 1440000. Хэхэ 2Сая төгрөг төлчихбөл л төгсөх гээд байна. Төлбөр зээлдэг газар эсүүл ямар нэг боломж байвал та бүхэн хэлж туслаарай. Зөндөө юм биччихлээ. Уншиж дууссан хүн байвал надад зөвлөгөө, бас сэтгэлээ хуваалцаарай. Баярлаллаа.

секс.мн дээр ирсэн захидал

56 Comments

  1. hulan says:

    хи.чи их гайхалтай охин юмаааа.чамд амжилт хүсэе.ингэж амьдарж чадах хүн ховор шүү. амжилт

  2. Б says:

    Амжилт!! Бурхан амьдралыг тэнцуулнээ. Чи их ухаантай сайн охин шиг санагдлаа 🙂

  3. soogii says:

    үнэхээр л амьдрал юм даа. миний дүү сайн хичээж байгаад бусдыгаа жаргаагаарай. чи үнэхээр ухаантай юм. амжилт

  4. ogiir says:

    кхаа сайгуй л ийм амидрал байна доо магадгуй зурсан зураг тоорсон тоорог ч юмуу дараа ни зурсан зураг чини сайн бол сайн л байкх байкх аав ээж чини ягаад тийм боломжийн юм оёдог чэнжид юмаа огчикхдог юм бол ягаад окхиноо бодокхгуй байгаа юм бэ нэг л бишээ боломжийн гэкх юм тэгсэн кхэрнээ боломжгуй л гэкх юм за ю ч гэсэн амжилт кхусий гэкхдээ л

  5. bayangol says:

    ЭНЭ HAYGAAR SHUU bayangol@yahoo.com

  6. bayangol says:

    HI DVV ENE HAYGAAR HOLBOO BARIARAA

  7. S&S says:

    Болж өгвөл аав ээжтэйгээ ярилцаад архинаас гаргах хэрэгтэй. Зарим хүн найз залуутай гэхээр өөрийгөө бодлоо, дараа дахиж олдоно нтр гэх юм. Зүтгэж зүтгэж эцэст нь нь нөхөргүй үлддэг юм даа. Тиймээс найз залуу чинь ч бас л чухал зүйл байх

  8. hi says:

    тэдний амъдралаар чи амъдрах биш тоохгүй бхад л болох бх.Өөрийн төстэй жишээг товч бичъе.Миний ээж багад нас бараад би бага насаа гэр орон дүүгээ том болгох гэрийн ажил гээд иймэрхүү зүйлд өөрийгөө 100 % золиослодог бснаа хэлээд ч яах билээ. Сүүлд надад тусламж хэрэг болоход нэг нъ ч туслаагүй, харин ч сэтгэлээр дарамталдаг бв.Гүрийсээр амжилтанд хүрэхэд юун миний төлөө баярлах, харин ч атаархаад доош нъ хийх гэж өрөвдөлтэй оролдож инээд хүргэдэг.Гэx мэт иймэрхүү үнэмшмээргүй зүйл зөндөө л болдог бв, бага залуу жоохон охин бхдаа гомдоод зөндөө уйлдаг байлаа, одоо бол бусад гэрээсээ хэдүүлээ вэ гэж асуухад, би айлийн ганц, ээж аавгүй гэж хэлээд л явж бдаг болсон. Тэр нъ амар, тэгээд тэр хүмүүсийг сэтгэлээсээ бүрмөсөн авч хаяад барааг нъ харалгүй олон жил болж бна. Болдог л юм бна. Өөрийн гэсэн гэр бүлтэй сайхан амъдарч бна. Миний дүү иймэрхүү зүйлийг тоохгүй , сэтгэлээ эмзэглүүлж нэрвээ баралгүй хийх зүйлээ хийгээд л яваарай. Нэг л мэдэхэд чи амжилтанд хүрчихсэн, цаад хүмүүс чинъ худлаа хов живээ ярисаар бх үед чи мэргэжилтэй хэдэн хэлээр яръдаг, сэтгэлийн тэнхээтэй, тэднийг шоолоод мишилзээд сууж бх болно. Чин сэтгэлээсээ амжилт хүсъе.

  9. 17plus3 says:

    Тийм амьдралыг өөрийн хүчээр туулж байдаг чи бас сайн охин юма.
    Ямар ч байсан хичээгээрэй.
    Алт хэдий шавар дотор байсан ч гялалздаг юм шүү.

  10. hovor hun says:

    чам шиг ухаантай охинд бух юм чин уарагштай байх болно зоригтой байж зорилгодоо хурээрэй за амжилт

  11. dddzzz says:

    зугээр л монгоний тусламж хуссэн хун уым бишуу

  12. honko says:

    hey tand neg hereg boloh medeelel uguy.ta zorig san deer ochoo!medne bizde?zorigfoundation.org.mn geed site bga.herwee tanii yarisan unen bol sanhuud lag lag garuud l surdag gsn ta iishee orood buh tulburuu daalgah bolomjtoi shu!!medeelel saitai baihad mgld tetgelegt hutulbur zundu l bdg shude ter buhnig sain sudalj bai humuusee..tand az jargal husie buh zuil jen saihan bolnoo!!magistraa gadaadad tugsuurei gej husie kkkk love ya

  13. boko says:

    amjilt husey. bitgii shantraarai. tetgeleg ntr oloh bolomjiig sain sudlahgui dee!!! ug ni zondoo bdiish. tiimee. chiniii bodol zov. hun oortoo l naidah heregtei. uuriihuu huchind l yvah heregtei. hun hunii dotor yanz buriin humuus bdag yum. hamgiin gol ni uuriihuu huchind l itgej yvaarai. hund naidaad hereggui ee.

  14. baagii says:

    миний сургууйлаа тогосдоо ахн бас багасаа эх үм ахийн утас холбоо барарай ахн тусалнаа93220066

  15. bodol says:

    ухаантай яваарай. амьдралд хатуу чанга боловсролтой хүн бол хаана ч газардахгүйээ амжилт хүсЬе.

  16. hey says:

    zorig san jil bolgon tusul bolowsruulaad tulburiin 60,biluu 70%g daadag chi uneheer onts surdag bol teriig ochood sonirholdooo! manai nz ter shugamaar bas surgaltiin tulburuu oljil bsiin chi gehdee bas heterhiii sonin yumaaa! arhi uudag hunees bugd lzugtdag yumaa ehendee tusaldag mungu ugdug suuldee bolidog ugaasaa hunii umnuus amidarj bgaa bish deer uyd tusalsan bol zaawal hariu nehej bodoh hereggui eeee eniig mash sain oilgoh heregtei hunees hariu nehej hund tusalwal yum boldoggui yumaa !

  17. khongorkhon says:

    одоо үед ямар ч хүн өөрийгөө өрөвдүүлэхээр юм бичиж болно. хэрвээ чи тийм ааштай бардам охин байсан бол хүнд хамаг амьдралаа тоочихгүй байсан байх. зүгээр найз энэ тэрээсээ асуугаад зээлийг бол баталгаатай төлөх бол зээл өгөх хүн гараад л ирнэ гол нь барьцаа нь байх ёстой.ямар ч арга ядсан хүн ямар ч түүх зохиож болно шүү дээ. л гэж

  18. Марал says:

    Архины хүмүүсийг хичнээн бурхан шиг байсан ч би л лав хэзээ ч мөөрөхгүй юм шүү. Танай 2 л өөрсдөө буруутай юм байна гэж дүгнэж байна.

  19. хэхэ says:

    уул нь уншахад үзсэн чинь нилээн сайн охин байна. Гэхдээ нэг л жаахан хар шижиг төрөөд байна. Арай нет-ээр бусдаар өрөвдүүлж залилан хийдэг бизнес үүссэн гэж сонссон. Үнэхээр тийм бол мөнгө зээлж эсвэл өгч болно л доо. Манай компанид ажил хийгээд төлж болно гэсэн үг. Харин залилан хийх гэж байгаа бол бүтэхгүй шүү.монголын цагдаа хэнийг ч хаанаас олдог болсон.

  20. boos says:

    чи архи тамхи хэрэглэж болохгуй шүү бүсгүй минь! чамд амжилт хүсьэ

  21. Xongorzul says:

    -Hooe chi chine harin ovoo uhaantai bas sergelen ohinuu ugui yu?

    -Bas ter aav eej 2 chine nadarhuu gar uu ugui yu kkk bi odoo hamag mongo togrogoo heden duu nartaa tsatsaad l baina tsatsaad l baina ehneesee avhuulaad 500-n myangan togrognii kreditnii hicheel deer unasan gej shokond oruulj baina daa.
    -cham shig gar niilsen sergelen duutei bsan bol saihanaa
    -za yutai ch amidrald chine az jargal husie…huntei evtei yavaarai!!! hund tuslaj bas yavaarai!!!

  22. mancha says:

    би муу стипэнтнээсээ ханидивласан ч яахав бага гэж голку бол ккк заавал сургуулиа төгсөх нь чухал шүү

  23. .sain zaluu. says:

    амидралаа сургуулиа төлбөрөө яая гэж байж бас юун ч найз залуу нөхөрсөг юмбэдэ.харин би бол яг чам шиг чамаас ч дор амидралтай бсан.сургуулид сурах мөнгө ч байгаагүй.харин зорилго байсан.тэгэхдэ найз охинтой эхнэртэй болох биш ажиллаж чадах.одоо гадаад оронд бдаг.2 дүүгээ ч хажуудаа авч чадсан.хүмүүсээр хэзээ ч битгий өрөвдүүл хэнд ч өрөвдмөөр харагдах гэж битгий хичээ.

  24. zovlogch says:

    хамаг амидарлаа бичсэнд баярлалаа. хэн нэгнийг туслана гэж харах биш хүн өрөө өрөөнхөө хуви заяагаа бүтээнэ шүү дээ. сэтгэлийн маш их хаттай байх хэрэгтэй. энээс илүү хүнд зүйлүүд зөндөө тохиолдоно. амидралаас олж авсан мэдлэг сургамж чини тэр бэрхшээлийг давхад туслах болно. нэмж хэлхэд хичнээн чи ямар нэгэн хүмүүсийг үзэн яддаг ч гэсэн. тэд нарт үргэлж муу санаж явж болохгүй ээ энэ чини чиний хүсэл мөрөөдөлд саад болно шүү. хүсэл тэмүүлэлийнхээ төлөө тууштай бгаарай сайн сайхнийг хүсиэ

  25. buh yum saihan bolno says:

    surguuliiha tulburiig zaawal olooroi yaj iij baigaad..yamar ch baisan buh yum saihan bolnoo.. hicheegeerei

  26. MNG says:

    Марина маш зов юум хэлж бнашуу

  27. Нийтлэгч says:

    Yahoo id: nnaiz88@yahoo.com

  28. Нийтлэгч says:

    Та бүхэнд маш их баярлаллаа. Намайг ингэж аймаар сайн ойлгож зөвлөж байгаад. Баярлаллаа. Бас өгсөн зөвлөгөөг чинь хэрэгжүүлнээ. LA эгчээ баярлаллаа. Гэхдээ та зээлэх юм бол таны мөнгийг жоохон удаах байхаа. Би сургуулиа ирэх өвөл төгсөнө. Өмнө төлбөр төлөгүй гээд нэг улирал хөөгдөж байсан юм тэгээд л тэр. Бас хэтэрхий бэлэн юман дээр сууцан юм шиг санагдаад тайван байж чадахгүй л болов уу. Харин гэрээ хийгэд хугацаа гэх мэт зүйлсээ яг тохироод өөрөөр хэлбэл урт хугацаатай ч юмуу бас хүүтэй гэх мэтээр гэрээгээр тохиролцоод зээлбэл харин их боломжийн санагдаж байна. БАнкны зээл хөөцөлдөж үзсэн аав ээж 2 өмнөх зээлээ хугацаа хэтрүүлж байснаас өгөөгүй гэсэн. Хонгорхүү чамд баярлаллаа. Хэрвээ цагийн хувьд хичээл номноос гадуур хийж болохоор юм бол ажиллахад бэлэн байнаа. ток.ток@гого.мн гэсэн хаягаар мэйл бичээрэй баярлаллаа. Зарим нэг хүмүүс их буруу ойлгосон байна. Би төлбөр гэж гуйсан юм биш шүү. Зүгээр л хаа нэгтээ миний мэдэхгүй өнгөрөөж байгаа боломж байгаа юм биш биз гэж бодсоны үндсэн дээр л бичсэн юмаа. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархлаа. Ажил амьдралд чинь аз жаргал хүсье.

  29. Hongorhuu says:

    сайн уу, ажил олд өгвөл сайн итгэл дааж ажиллаж чадахуу? муу юм битгий бод. Монголдоо ажиллна. Манай эгчийн нарийн боовний үйлдвэрт оруулаад өгч болох юм, тэхдээ цалин тийм өндөр биш, харин торт чимэглээд сурчихвал арай илүү авна шүү. тэхдээ унааний мөнгө өгнө, хоолтой, хүсвэл шөнийн ээлжинд гарч боов ууталж ажилсан ч болно.ихэнхдээ охидууд ажилдаг. зөвшөөрвөл хариу comment uldeegerei.aan daraa n chi surguila tugschihvol bas mergejileere ene uildverte ajilsan ch boloh baihaa,

  30. bb888mn@yahoo.com says:

    оо дажгуй бичсэн байна шуу туух юм шиг л санагдлаа би өөрөө айлийн том дороо 5 дуутэй тэдэндээ би байнга туслаад юм болгонд гүйгээд байдаггуй бүр нэг аргаа барахад ни татаад авчихад дахиж тэгж доошоо орж хуний царай алдаад байдаггуй юм даа. манай аав ээж харин ёстой архи уудаггуй тамхи татдаггуй хэдэн малтай хоногийн хоолоо залгуулж бүх хуухдээ дээд сургуули төгсгөнө гэж зутгэсээр байгаад санасандаа хурч байгаа хумуус гэхдээ тэд нар маани удахгуй болчихсон ходоодний шархтай зурхний багтрааа нойргуйдэл гээд залуу насандаа амидрах гэж ээлжгүй зутгэсэн дунд мэргэжлийн тэтгэвэрийн хөгшид болсон тэднийгээ бодохоор өр өвдөөд сэтгэлд унэхээр хэцүү байдаг өөрөө яаж ч чадахгуй болохоор жаахан ч болов хамт байгаасай гэж хусэж явдаг даа энэ жил хамгийн бага дүү дээд сургуулид орж бусад ни сургуулиа төгслөө одоо сайхан болно доо гэж л бодож байна оюутан байхад бушуухан сургуулиа төгсөөд аав ээждээ цалингаа аваачаад мөнгөгүйн зовлонгоос гарна гэж боддог байлаа кккк гэхдээ дажгуйээ одоо саы төгссөн 2-г ажилтай болгочвол манайд 5 хуний орлого зэрэг ороод ирэхэд амидрал аындаа дээшээ л явна биз дээ ккк гэтэл хун бур өөрийн амидралтай болоод ирэхээр аав ээжээ гээд яваад байж чаддаггуй болдог нөгөө 5 хун 5уулаа гэр бултэй болоод тэрүүхэн тэндээ амидрах гээд зутгэчихээр илуучлэх юм ховор л байдаг юм байна санасан шигээ илуу гаргаж чадахгуй л явна энэ бол яг л амидрал шуу миний боддог юм одоо бугдийг дуу нартаа зориулах хэрггүй загас биш загас барих аргийг ни зааж өгөөд ябуулах хэргтэй гэж бодож байгаа манай дуу нар надтай яах гэж байгаа яаж амидрах гэж байгаагаа илэн далангуй яридаг гэхдээ ээжтэй буур ихийг яридаг юм билээ би юу хэргтэйг ямар үр дунд хүрч чадахийг л асуугаад өөрийнхөө байгаагаар тусалдаг даа гол ни тэдэнд зориг хэргтэй байдаг нэг юм бодчоод тэгвэл яах бол тэгчдэг болуу гээд эмээгээд байвал хэзээ ч ур дун гарахгуй алдвал алдаад харайвал харайгаад алдаа оноогоо уздэг амидрал энэ охиний хувид амидрал эхэлж байна гэхдээ муу юм бодоод хун бурт уурлаад байвал юм хэзээ ч бутдэггүй юм шуу ямагт сайнийг санаж сайнийг бодож сайн руу тэмүүлэх хэргтэй сургалтийн толборийг яаж олох талаар шаналж байгаа байх ни зугээр л өөрийнхөө боломжийг судал надаас тэд гарах юм байна уунийг олох хэргтэй гээд тэгээд ч одоо бол оютний тэтгэлэг харитсангуй их болсоб хаана ч гэлээ бардам очоод хандахад болохгуй газар байхгуй бур болохгуй бол томоохон компаниуд банк санхуугийн байгууллага байна чини мэргэжил болохоор тэд чамд дуртайяа тусална харин хэн 1 хуви хунээс юм авлаа гэхэд чи тэр хунээс санхуугийн хараат болно шуу дээ эм хун эхнээсээ санхуугээ хунд бариулж хараат болвол тэгээд л 1 алхам хойшоо ухарлаа гэсэн уг ямар ч сайхан сайн мэдлэг чадвар ур ухаан байлаа гээд санхуу бол тусдаа л чиний банк чини хэтэвч тэнд автусний 300 түг байсан ч чинийх гэдгээр чи өөртөө эзэн байж чадах эсэх асуудал юм за тэгээд амжилт мунгу хаанаас ч олдоноо санаа зоволтгуй за юу…

  31. +2 Vote -1 Vote +1set Өгүүлсэн нь:

    EE MINI DUU YAAJ IIJ EOSTOI EMEGTEI HUNII 13 MEHEE HEREGLEJ бгаад мөнгө олохгуй юу даа

  32. soloo says:

    ах дүү нартайгаа эвлэрээд тэднээсээ мөнгө гуйвал нэрэнд цэвэр байхаа. чи өөрөө зөв ойлголцож арга эвийг н олдоо. эсвэл тэд нартайгаа нийлж ажил хийхгүй юу даа.

  33. gah gah gah says:

    сургалтын төлбөрөө яаж төлөх талаар нь зөвөлгөө өгөөчээ хүмүүсээ. эсвэл энэ охинд цагийн ажил олж өгдөгч юумуу тиймэрхүү зүйл бичвэл зүгээр юм бишүү…

  34. urgamal says:

    ах дүү нар ойр байхаар угаасаа ийм асуудал гарах нъ ойлгомжтой. чи тэд нарт нъ уурлаад л нэр нүүрээ барсан юм шиг бна. битгий тоож нэрвт.

    чиний яръснаар бол өөрийн чинъ ах дүү хүсвэл чамд туслахаар л мөнгөтэй юм шиг санагдлаа. тэд нартайгаа ойлголцвол тэд мөнгөгүй хүмүүс биш л бна даа.

    сайтаар ингэж мөнгө гуйвал ямарч хүмүүс таараа билээ яаж ч байсан цус нэгт ах дүү нараас чинъ илүү бна гэж би бодохгүй бна. дараа нъ яах ч юм билээ, урагшаа аваачаад зардаг гээ биз дээ. тэр найз залуу чинъ тусалдаггүй юм уу? огт танихгүй хүн тусалсныхаа хариуг яаж авахыг хэн яаж мэдэх билээ.

    чиний тохиолдолд архи уудаг ч гэсэн эцэг эхтэй ах дүүтэй орох оронтой хүнд ийм мөнгөөр тусална гэхэд их л хэцүү байхдаа. чи яахаа алдсан айлын дэргэд гайгүй л юм бна даа.

  35. IQ says:

    Чи хэдэн настай вэ? Амидралд хүн болгоныг хүслээрээ байлгах гэсэн санаанаасаа салаагүй байгааг бодоход жоохон юм бна даа. Миний дүү хүмүүсийг буруутгахаа болио. Хүмүүсээс илүү юм хүсч ингээсэй тэгээсэй гэж бодох тусам уур хүрч урам хугардийм ш дээ. Чи уг ни сайн л охин бна. Хэтэрхий биеэ өргөмжлөөд би мундаг сайн охин гэж хүн амитанд зарлаад байх хэрэгцээ шаардлага алга болохоор жоохон даруухан бай. Харин гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт шалгалт өгөөд үз дээ. Тэгээд хэнээс ч илүү өөрийгөө болосруулаад яв даа. Ах дүү нараа тэгж их үздэггүй юм бол дүү нартаа ийм байж болохгүй шүү ,ойр дотно явна шүү гэж одооноос сайн ярилцаж бай. Яг тус тусдаа амидрал зохиогоод явахаар санаагаар болдоггүй хэцүү шүү дээ.

  36. ynhan l bnshde chi says:

    залитай шулам

  37. ee says:

    Наад ах, дүү амраг садан гэж худлаа гэдэг яг үнэн үг. Тэгээд балиар бие, биендээ атаархдаг. Ер нь хараад байхад айлын томууд нь дүү нартаа аймар тусалдаг. Харин дүү нар нь эргээд байдаггүй юм шиг байгаа юм. Миний ч гэсэн аав, ээжийн ах дүү нар гээд бас л нээх сайнгүй хүмүүс байдаг юм. Одоо аав, ээж маань бурхан болоод би тэд нараас бүүр холбоо тасарсан. Тэр нь ч амар юм билээ. Ер нь Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр гэж ёстой нэг агуу үнэн үг шүү.
    Аан тэр сургалтын төлбөрийн талаар чи банкнуудаас очоод асуугаарай. Зарим банкнууд сургалтын төлбөрийн зээл өгдөг юм байна лээ шүү. За тэгээд чамд амжилт хүсэе. Аав, ээжийгээ хайрлаж яваарай. Чи үнэхээр аав, ээжийгээ харж хандаж, хайрлаж явдаг сайхан охин байна. Амжилт хүсэе

  38. baldka says:

    унэн ш дээ. энэ бол монголийн нэгэн тугээмэл амидрал. муусайн ллалруудад дунд хуруугаа угэх хэрэгтэй.

  39. LadyBird says:

    архи уудаг хүнээс ер нь хүн зугтаадын шдээ мэдээж архи уусан эр эм 2 ямарл олигтой байв гэж… Хамаатны чинь буруу ч гэхгүй зөв ч гэхгүй… ер нь уул усны ойрхон ураг төрлийн хол нь дээр гэдэг үг үнэн үг шүү. тусламж өгдөг газар мэдэхгүй юм гэхдээ чи гайгүй толгойтой юм бол гадаадад суралцах төрийн сангийн шалгалтад нэг ороод үзээч тэнцвэл үнэгүй дотуур байранд бна степенд авна үнэгүй сурна гээл олон давуу талтай шдээ харин 3жил ч бай 5 жил ч бай үерхэж бгаа залуудаа 7 булчирхайгаа тоочих хэрэггүй л гэж бодож бна,толгой хагарсан ч малгай дотроо гар хугарсан ч ханцуй дотроо гэдэг шдээ 10-20 жилийн дараа тэр хүн ямар ч болоо билээ өөрийн амьдралын байдлаа өөрийн таньдаг хүндээ бүү ярьж бай. бас кл болоогүй л бнадаа дүү минь гэхдээ чамд амжилт хүсье

  40. agaa says:

    та буxэн сайxан бичжээ. гэxдээ гол н толборийн талаар 1 xун л туслаx туxай бичсэн бна. зугээр л сануулаx гэсэн юм.

  41. Shoniin mend! says:

    Sakuraagin setgegdel taalagdlaa,zaxiani ezend gj xelexed,mgl japani tow deer mgld suuga japani elchn saidin yamnaas tetgeleg zarlaj bga gesn.ochij uulzad uzwel zuger bxa,nadad mailer medeelel irsn bsn,xeregtei gewel ter talaar yawulj bolox yum,xund ymar ch ued garts bdg yum shu,xund torsn etseg ex l unench,bi eej aawda l itgedeg,eej maani namaig oortoo l itgexiig l zaasan,chi l oortoo tusalna,oor xen ch bish,gexde chi tiim onts surdag bj tetgelegt xamragdagvin sn bna,odo ued 3,4r kursese ymar 1kompani tetgelegt xamragdad ,dara n ter kompanida ajilladag bolsn,chi sn sudlax xeregtei,uragshaa,zowxon ooriin xuch chadalda itge!garts zaawal bdg yum shuu!!!

  42. Ramirez Sanchez says:

    МММ д хэлхэд ийм амьдрал бас бдийн харж авуу? Ийм амьдралтай хүү бсан бол бидний 1эн адилаар хөлсний цэрэг болдийн!!! Тэгээд бас болоогүй ээ сурвалжит гаралтай гэж бгаа!

  43. Noir says:

    Надтай жацуу юм байна хэхэ. Бүгдийг нь уншлаа хүний амьдралд зовлон гэж заавал байдаг юм зовоох тусам нь даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Амжилт хүсье хэзээ ч бүү бууж өгөөрэй.

  44. Sakura says:

    Ene ohinii amidaraliig unshsan chin yagaad ch yum uuriinhuu bagiinhaa amidraliig sanchihlaa. My aav eej gehdee arhi uudaggui harin aav maani gadaadad surguuli tugssun Hun bain bilee. Aav maani gehdee ereesee uvduggui Hun baij baigaad olgoi avhuulaad dotoroos bugalaad dahij hagalgaand orood hagalgaagaa daalgui uud bolson teghed bid he’d ih joohon baisan bolood ch teruu aaviigaa irehiig ih huleedeg baisanaa l ih sandag yum. Eej maani tegehed oyutan bid hed joohon yu ch oilgohgui eejiigee surguulid n hamt yavaad tsag hicheeldee n suudag baij bilee. Eejdee aaviinhaa ingedeg tegdeg baisan aav aav geel yarihaar eej uilanguit tohiogooroo heden bienee zobood shal uur yum yaridAG baij bilee. Ene tuuhee bichsen chin my nulims ursaad l ursaad l ba. Aaviig ungursunii daraa manaihaar bainga l irdeg baisan humuus irehee bolood buur aaviin Duu nar manaid tsagaan sar bolohod aaviig ungursunii daraa irdeg baisanaa odoo buur irehee baisan aav maani amid baihdaa heden duuneree l gdg baisan gej eej maani yaridagiin … Odoo bi yagaad ch yum yamar negen bayart durgui bolchihson… Gehdee hani ijil ur huuhedtei boluul uur boloh baih gej boddog gehdee odoo bi eejeeree mash ih baharhaj hundeldegee eej maani uneheer agiu Hun shuu udii zeregtei yavj baigaan eejiin bAs my agaagiin huch gej boddog. Odoo egchteigee hamt japand surch ba egch maani surguulia daraa jil tugssun. Harin bi urgeljiluuleed mastert Surna gej bodoj baigaa. My heleh geed baigaa ug gevel Hun eleg buten eruul anh baihad buh yum butne Chamd amjilt husie.

  45. L.A says:

    Сайн бна уу?сэтгэл ходолчихлоо миний монголд ийм сайхан бодол сэтгэлтэй хун байж бгаад>Эгч ни бас ядарч явсан хун.одоо ч баян биш гэхдээ хэзээ 1эн тсагт эргүүлж тулнуу гэж хэлбэл 2сая тугругийг чн зээлүүлиэ.Гэхдээ заавал сайн хун болж эх орондоо юм хийнээ гэвэл.

  46. cahirmaa says:

    ТУС БОЛБОЛ ХАРИУ НЬ ҮР ХҮҮХДҮҮД ДЭЭР МИНЬ Л ИРНЭ. ХАРИН ХҮНД МУУ САНАЖ МУУ ҮЙЛ ХИЙВЭЛ ЛАЙ НЬ ҮР ХҮҮХДҮҮД ДЭЭР НЬ ИРНЭ танай ээж аав маш эрүүл зөв бодолтой хүмүүс байна, хүн бүр ингэж алс хойчоо бодож байгаасай

  47. Magadgui bolomj says:

    Би юу гэж бодож бна гээч. Төгсөөд ямар газар ажилд орох талаар мэдээж бодож үзсэн л байх, юу гэхээр чамайг дуртайяа авж магадгүй гэсэн компанидаа очоод захиралтай н уулз тгээд худлаа яриагүй /луйварчин биш гэдгээ батал/ ойлгуул бүх бичиг баримтаа үлдээсэнч яхав тгээд л 1 ёсондоо зээл гэсэн үг л дээ. Дараа н сургуулиа төгсөөд хүнд хэцүү цагт тусалсан хариуг өөрийн бүхий л мэдлэг чадвараараа хариул. Зиа 1 ийм л байна даа.

  48. Марина says:

    за за хамаатан садангууд гэж новш доо ер нь тэд нарыг үл тоогоод өөрийнхөө зорилгоор явж байсан нь ононо. Чамд амжилт хүсье. Яаж ч бодсон чи ухаалаг охин байна. Бүхнийг чи ухаалгаар шийдэж чадах юм байна. Харамсалтай нь эгч нь баян биш болохоор мөнгөөр тусалж чадахгүй нь. Ийм үед сайн сурдаг оюутан тэтгэлэг олох бололцоогүй манай боловсролын сул тал шүү. Харин хамгаас чухалчилж захиж хэлэхэд хэдэн төгрөгнөөс болж бүсгүй хүнийхээ бахархлыг битгий үгүй хийгээрэй миний дүү!!!!!!

  49. XOXOX says:

    erni yg uneen bi ch gesen eejiinhee ah duu nart durgui eejiig tsagtaa muu yvaj bhad 100 tsaas ch ogdoggui boonooroo niilj muulj ulam l tulhedeg bsan
    odoo sain yvaad ireheer bug doldignoj holiig dolooh shahuu bsag shd
    zarim ah duu nar saihan l bdag bhldaa

  50. Bayar says:

    За ёстой уншиж дуусгалаа танай гэринхэнд аз жаргал хүсьө. Надтай ийм ухаантай ухаалаг ярьдаг охин таарахгүй л бгаа юмдаа хэхэ

  51. GaDo says:

    овоо сэргэлэн нөхөрүү үгүй юу ккк

    тэрүүхэн хооронд ээмр зовлон ярижийснаа төлбөр “боломж” гэнэ шүү

  52. eni says:

    chi minii bagiin dur zurgiig sanagduulchihlaa gehdeee minii eej aaw arhi uudaggui bsan aaw min olon jil owdoj bgaad burhan bolson udalgui 2ah maan araalan ongorood amidral hetsuu bolson shuu eej min shokiin baidaltai blaa minii eej tom gazar ajillaj bsan geed l duu nar n er n hamaatnuud n bugd manaihaas amidraliin garaagaa ehelj bsn yum teged manaihiig ydraad irehiin tsagt hen ch bgaagui bi eejiigee zowohguin tuld ajil hiine surna gehdeee bi shantraagui ee cham shig shudee zuugaad l ywsan bi 2-3 tsag l untdag blaa gehdee nadad ingelee geed buruutsan yumgui nadad amidraliin uhaan hairlasan shuu odoo bi sain hanitai huutei saihan amidrach bn manai amidral ch butsaj deeshleed odoo eej min jargaltai bgaaa ydarch ywah ued n gereer n ch ordoggui humuus chin ired l uragshaa harad zorigtoi bdag yum shuu ydarlaa geed buruu zamaar budaa teegeed demii shuu bi amidraliin erheer geed bie unelj bgaa ohidiig gaihdag hudlaa shaltag l bhdaa gej bi huuhed asragch zoogch geed l zondoo ajil hiij bsan odoo bol tom ajil hiij bgaa hehe

  53. sweet dream says:

    Битгий шантрааарай. Бүх юм сайхан болно. Аав ээжийн буян заавал ирдэг юмаа. Аав ээжд чинь аз жарагл хүсье. Аа нээрээ тийм сайн чамайг ойлгож дэмждэг найз залуутай учирсан чамд баяр хүргэе.

  54. set says:

    2 CHIN DOTZON YM BNA,UURSDUU BOL SETGELIN HUCHEER GARNA GEJ BAIHGUI EE,UUL N END BOL TUSLALZA EMCHILGEE GEJ BDAG YM L DA,MONGOLD YAMAR BDAG YM MEDEHGU YM,CHINI YARIGAR BOL HUNI HUVID SAIN HUN CHANARTAI HUMUUS BN,UUL N HAJUUD N TUSHEED CHIGLUULEED DEMJEED HORIOD BDAG HUN BAISAN BOL AAV EEJ CHIN UVCHINGU DAVJIL TAARAA.
    CHI HARIN UHAMSARTA UHANTAI OHIN YM CHIN ,NAAD NAIZ ZALUUGA DAGAJ GERINHNIIGE ALDAGDUULAV,CHI UUDII BOLTOL ZARZUULSAN TER IH HUDULMUR CHIN TEGED L NURNA SHU,NAIZ ZALUU BOL HEZEECH OLDONO HARIN CHINI GER BUL AAV EEJ 2 OHIN DUU CHIN DAHIJ OLDOHGUI SHU DE,CHI GERIIHNEDE YALANGUYA 2 DUUDE MASH IH ANHARAH HEREGTE SHU,EMEGTE HUUHED NEG L HAZZAH YM BOL TEGED L YAVAD UGNU,GOL N DUU NAR CHIN YAMAR HUMUUSTEE HIILJ ANHAARAA MUU HOGIN YMNUUDTAI NIILVEL TEGED L …MOGOIN HOR…BOLNO.
    AAV EEJ 2 CHIN ARHINDA BOLOD CHAM SHIG DUU NARIG CHIN ZUV ZALJ HUMUJULJ CHADAHGUI SHU.
    MINI DUU DAHIN HELEHED SAIN HATUUJILTAI ZUV BODOLTO MUNDAG OHIN BNA,SANA ZUV BOL ZAYA ZUV SHU!!!ENE CHIGEREE L BAIGARAA

  55. girl says:

    hi? ovoo urt zahidal bnaa, suuldee zalhuu hureed unshsangui… bi ch gesn aav eejiin ah duu nart durgui,… yer n haraad bhad jaahan hetsuu amidraltai, olon huuhedtei hamaatanuud n ochihod neeh goy bayar huur bolood chadlaaraa huleej avdag, harin bayan yumtai ah duu deeree haya zochilood ochihoor neeh yrvaisan, duugarch ydsan, esvel tsaanaa neg yum yaj unagaah talaar bodson hachin yumnuud bdagiin….
    yer n ter uul usnii oir, urag turuliin hol gedg chin zuv ug yum shig bnlee,…. bolj ugvul haritsahgui bval setgeld amar bdagiin shd zarimdaa… haya l neg uulzaj uchirch bval arai iluu oir dotno sanagdaad bdagiin nadad lav…

  56. set says:

    EE MINI DUU YAAJ IIJ EOSTOI EMEGTEI HUNII 13 MEHEE HEREGLEJ BGAD SURGULIA TUGSDUG YM SHU,CHI UHANTA OHIN TERNIG HELUULETGUI MEDEJ BGA,TUGSUHGUI BOL TEGED L HOG DEER GARNA,CHI IREEDUIGE UURUU YAMAR BAIHA SONGONO SHU,ZUV SONGOLT TER CHIN SURGULIA TUGSUH…
    ARHI UUH CHIN UVCHIN L DUU,EEJ AAV

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.