Битгий худлаа ярь

Эр хүний худлаа ярьж буйг мэдэх амаргүй. Гэвч түүний үнэнээ хэлэлгүй булзааруулж байгааг илчлэх шинж тэмдгүүд бий. Өөрийн зөн совиндоо итгэж  гэр бүлд чинь худал хуурмаг явдал бий болохоос зайлсхийхийг “ Нөхөр чинь худлаа яриад байна уу?” номондоо Дэн Крум зөвлөжээ.  Нөхрийнхөө сэжигтэй үг яриаг та нэг бус удаа сонсч байсан байж таараа. Найзуудынх нь  үдэшлэг оройн 10 цагт дууссан, механик түүнийг хамт машин янзалж өгөхийг гуйсан, эртний найзтайгаа таарсан гэх мэт сэжигтэй тайлбарууд.  Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол хоёр дахин илүү худлаа хэлдэг аж. Үүнийг 20 –р зууны үнэг кино компаний “ Худлаа хэл” телевизийн цуврал нэвтрүүлэг нотолсон юм. Эрчүүд өөрсдийн эго-г хадгалахын тулод худлаа хэлдэг гэж  Крум тайлбарлажээ. Эрчүүд арай гэж олж авсан нэр төрөө хугалахыг хүсдэггүй Тэд өөрсдийгөө үргэлж найдвартай хүн гэж ойлгуулахыг хичээдэг.

Нөгөө талаар худлаа ярих нь тэдний хувьд хэцүү байдалд орсноос хавьгүй дээр гэж боддогтой холбоотой. Тэр хамт ажилладаг бүсгүйн машин нь эвдэрсэн болохоор хүргэж өгсөн ч энэ тухайгаа эхнэртээ огт хэлдэггүй. Учир нь үүнээс болж асуудал үүснэ гэж боддог. Хэдийгээр ийм жижиг худал яриа гэмгүй мэт санагдаж болох ч гэр бүлийн харилцаанд дах итгэлийг үгүй  хийж байдаг. Хуурсаар хуурсаар худалч гэдэг шүү дээ. Доорх энгийн аргууд худал яриаг ялгаж, эхнэр эсвэл нөхрөө худлаа ярьдаггүй болгож, итгэлцэл дээр суурилсан харилцааг  бий болоход тус болох юм.

1. Түүнийг сайн мэддэгийн хувьд ярьж байгаа зүйлийг нь ултай бодож үз. Нөхрийн чинь тайван үеийн үг яриа болон үйлдэл бол түүний энгийн байр байдал гэсэн үг. Та түүнтэй цаг агаар, амралтын өдрүүдэд юу хийх тухай энгийн зүйл ярьж энэ үед тэр хоолойгоо засаж, ямар үйлдэл гаргаж байгааг нь ажигла. Энэ ажиглалт дээрээ тулгуурлан тэр өөрөөс чинь ямар нэг зүйл нуух гэж  оролдохдоо хэрхэн өөрчлөгдөхийг нь хараарай.

2. Түүний байр байдлыг ажигла. Нөхөр чинь таны асуултыг хэрхэн хүлээж авч байгааг ажигла. Эр хүн ямар нэг зүйлд санаа зовоогүй бол сандалд тухлан сууж гараа өвдөг дээрээ тавих юмуу сандал дээр тавин хөлөө ачиж суудаг. Биеэ бариагүй энэ байдлыг унтаа шинж гэдэг. Харин энэ унтаа байдлаас сэрээх зүйл бол гэнэтийн асуулт юм. Тэр суудалдаа өндийн урагш тонгойж, хөлөө буулган огт өөр болно.

3. Зөв асуулт асуу. Хэрэв нөхрийнхөө худлаа ярьж буйг мэдвэл шалгаасаар түүгээр үнэнийг хэлүүлэхийг хүсч байгаа биз дээ. Түүнээс хоол ямар болсныг асуу. Хэрэв тэр тийм гэж тоомжиргүй хэлвэл айх зүйлгүй. Харин сэжиг төрвөл ярианыхаа сэдвийг өөрчил. Хэрэв түүнийг худлаа ярьж байна гэж буруутган асуултаар бөмбөгдвөл тэр өөрийгөө хамгаалах байдалд орон үгүйсгэсээр байх болно. Дараа энэ явдлыг сөхөх үед ч тэр өөрийгөө зөвтгөнө. Үүний оронд түүний худлаа хэлснийг батлах нотолгоо олох эсвэл юу нууж байгааг нь олж мэдэх хэрэгтэй. Доорх асуултыг тавиад үзээрэй.

4. таамаглсан асуулт асуу.
Хэрэв түүнийг худлаа ярьж байгааг сэжиглэж  байвал үүнийгээ  асуултандаа цухуйлга. Энэ тохиолдолд та түүнээс гарцаагүй мэдэж байгаа зүйлээ эхлээд асуу. Тэр ямар ч саадгүй таны мэдэж байгаа үнэний хэлнэ. Дараа нь түүнээс нууж байгаа зүйлийг нь үнэмшилтэй хариу бодож олохоос нь өмнө тулгаж асуу. Тийм үү, үгүй юу гэх мэт.

5. Түүнийг  гарцаагүй байдалд оруулах асуулт асуу. Т
ухайлбал түүний машинаас олсон зүйл, эсвэл түүний машиныг санамсаргүй рестораны үүдэнд харснаа хэл. Түүнийг хуруугаар чичих биш нотлох баримтыг үзүүлэх хэрэгтэй. Түүнд дарамт үзүүлэхээс илүү шударга байхыг шаард.

Түүний худлаа ярьж буйн шинж:

Асуултыг булзааруулна: “Хоёулаа энэ тухай дараа ярилцъя” гэх буюу асуултыг дахин асууна.

Хамгаалалтанд орно :
“Би хариулах албагүй”

Уучлал гуйна:
” Би хэзээ ч тэгэхгүй ” эсвэл ” Би гэр  бүлээрээ хэзээ ч дэнчин тавихгүй”

Сөрөг дайралтанд орно: ” Чи яагаад ингээд байгаа  юм бэ?” эсвэл ” Чи үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ?”

Тэгвэл юу гэж: “Хэрэв тийм бол юу гэж?”

Ой санамжаа алдана:
“Би санах ч үгүй байна” эсвэл ” Миний санаж байгаагаар бол …”

Үлгэр зохионо:
Үнэнч эр хүн асуултанд үнэнээр нь хариулах болно.Тэд ямар ч үлгэр зохиодоггүй. Харин хуурмаг эрчүүд асуултыг булзааруулж, далан яриа дэлгэж хуурамч баримтаар нотлох гэж оролддог.

Буруутайн шинж: “Чи намайг үнэхээр тийм зүйл хийнэ гэж бодож байна уу?”эсвэл  “Би чамайг надад итгэдэг  гэж бодож байсан юм.”

Дууны өнгө: Хоолойгоо засан ханиалгаж, дуугаа өөрчлөнө.

Үнэмшилтэй царай гаргана:
” Чин үнэнээ  хэлэхэд …” эсвэл, “Үнэндээ бол …”

Байж суух газраа олохгүй:
Хөлөө байнга өргөн, хөдөлгөж хуруугаагаар товшино.  Гараараа байнга юм оролдон хуруугаа базлана.

Мартамхай болно: Цаг, нүдний шил, эд зүйлсээ мартана.

Хумсаа мэрэх юмуу гараа эргүүлж тойруулан харна.

Харцаа буруулна.

Ойр орчмоо цэгцэлнэ:
Ялангуяа тэр цэвэрч хүн биш бол.

7 Comments

  1. uran zurag says:

    уучлал гуйна бас ой санамжаа мартана. хэ хэ тэхээр манай хүнд но бна гэсэн үгүү.

  2. LadyBird says:

    хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй номноос иш татаад байх шаардлагагүй ном бол ном амьдрал бол амьдрал. тэгээд ч европ азиудын сэтгэлгээ өөр шдээ

  3. zovlogch says:

    надаах чин зугээр л жирийн зуйл бна. амидрал дээр тэгээл дуугаа дахин дахин засаал хумсаа мирээл бх уу бх нэг н бх л бх. яахавдээ хүмүүс удаан амидраад ирхээрээ биэ биэнээ сайн ойлгодог нэг хүн болсон үэд л гэхээс. хүн болгон адилгүй хүлэг болгон жороогуй шүүдээ.

  4. zo says:

    манай залуу бол үнэн амарxан баригдаж бгаам чини. Үнэнгээ xэлсэн бол шууд үглээл эxэлнэ… xудлаа ярисан бол дуугүй долигноол… xоорxон шд…
    юу ч болж бсан тгд итгэл, xүндэтгэл 2 маш чуxал зүйл гэж бодож бна…

  5. gift says:

    hicheel ymuu kkk

  6. ббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббббб

  7. bigman says:

    энэ одоо ю вэ жинхэнэ гадаад баагийд л хамаатай байх монголд хунд унэндээ зохихгуй юм бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.