Би 24-тэй нөхөр 4 нас гарантай охинтойгоо европд амьдардаг жирийн л нэгэн бүсгүй. Би нөхөртэйгөө танилцаад 8 жил болж байна. Нөхөр маань урьд нь эхнэр хүүхэдтэй байсан. Тэд суугаад хүүхэд нь гараад 1-2 жил болоод нэг их удаагүй салцгаасан юм байна лээ. Надтай танилцахдаа салаад 1 жил гаран болж байсан. Намайг анх танилцаж байхад эхнэр хүүхдийнхээ (охиныхоо) зургийг үргэлж авч явдаг байсан. Нүдэнд нь нулимс цийлэгнэж байгаад л надад охиноо ярьдаг байсан. Одоо бодоод байхад тэр салалт нь манай нөхрөөс болж салсан юм шиг байна лээ. Манай хүн жаахан ааш муутай л даа. Хүмүүсийн яриаг сонсож байхад урьдны тэр эхнэртээ гар хүрдэг байсан тэгээд айлын ганц охин байсан болохоор ээж аав нь салгаад аваад явсын гэсэн. Одоо гэхдээ 2 дох удаагаа алдахгүй гэж боддог ч юмуу надад гар хүрдэггүй. Хааяа л муухай ааш гаргадаг болохоос. Тэр нь ч нээх гэмтэй биш. Тэрний эхнэр бид 2 бие биенээ танихгүй л дээ. Тэгээд юу гэхээр бид 2 танилцаад удаагүй байхад манай хүн нэг өдөр охиноо яриад уйлаад л байсан. Тэгж байгаад би нэг өдөр хуучин эхнэрийнх нь утасруу нөхрийнхөө өмнөөс охинтойгоо 3-уулаа уулзая гэж бичсийн. Тэгсэн чинь эхнэр нь БИ ЧАМААС ЭНИЙГ Л ХҮЛЭЭСЭН, БИ ЧАМД ХАЙРТАЙ гээд за гээд зөвшөөрсөн. Тэгээд би нөхөртөө хэллээ. Би ингээд смс биччихсээн чи яваад хуучин эхнэр охинтойгоо уулзаа учир зүйгээ олоо. Би дахиж чиний уйлж байгааг хармааргүй байна гээд.
Тэгсэн чинь үгүй би явахгүй яах гэж бичиж байгаан гээд л надруу тэгснээ хуучин эхнэрлүүгээ залгаад би уулзана нтр гэж бичээгүй шүү. Би очихгүй гээд ярьчихдаг байна шдээ. Тэгснээ намайг бичсэн гээл хэлчихсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй утасны цаанаас уйлаад чи намайг доромжилж болно охиноо танихгүй хүүхнээр доромжлууллаа… гээд баахан ярьсан. Би тэрийг гүйцэд сонсож чадаагүй л дээ. Тэгсэн хөөрхий охиноо аавтай нь уулзуулах гээд үсчинд орж үсийг нь засуулаад шинэ хувцас авч өмсүүлээд их бэлдсэн гэнэ. Тэгээд надруу эхнэр нь баахан уурлаж намайг харааж зүхсэн. Би тэрэнд нь гомдоогүй ээ. Яагаад гэвэл би л дур мэдэж смс бичсэн юм чинь. Нөхрийнхөө уйлж хүүхдээ санаад санаа алдаж байгааг би хармааргүй байсын. Тэглээ ч тэр үед эхнэр нөхөр болоогүй дөнгөж л үерхэж байсан болохоор. Тэрнээс хойш би 2 удаа охиных нь үсэглэлийн баяр болон төрсөн өдрөөр нь очсон л доо. Гэхдээ тэр эмэгтэй надтай ярихыг ч хүсээгүй юм. Нээрээ манай нөхөр надаас 10 насаар ах л даа. Хуучин эхнэр нь ч бас. Юунд би эмзэглэж байгаа бэ гэхээр би тэр эмэгтэйг ч бас охиныг нь ч огт доромжлохыг хүсээгүй. Одоо их том хөөрхөн охин болсон лээ. Би тэр 2-той холбоотой байхыг хүсдэг. Өөрийнхөө охиныг эгчтэй нь холбоотой байгаасай гэж боддог. Даанч тэр эмэгтэй намайг үзэн яддаг юм шиг байна лээ. Яааг цаад учирыг нь ойлгохгүй. Энэнд би их шаналж явдаг юмаа. Тэр 2 уншихгүй ч гэсэн энэ сайтаар дамжуулаад уучлалт гуйх гэсэн юмаа. Хааяа би байхгүй байсан бол энэ гэр бүл буцаад учираа олох байсан байхдаа ч гэж боддог.
cekc.mn дээр ирсэн захидал
24 Comments
tegej msg bichsen chini ih saihan setgel ymaa… bi bsan bol tegej chadahgui bh holhon bgaasai gj bodoh bsan biz. yavaandaa zugeer (bolomjtoi bol) ter ehnertei shan yariad uzehgui yu da gehdee tegej yarih hurtel neleen l hugatsaa shaardah bhdaa, jhan tevcheertei huleetstei bj bgad yariltsaad ooriigoo sain oilguulchihval boloh bhaaa… za amjilt
нохорээг н булаасан чамд дуртай байх уу тэгээд,
манай аав урд н авгайтай бсан надаас 5 эгч салаад нутагтаа орхиод оор газар ирээд ээжтэй мини танилцаж суусан, тэр охин н манайд их ирдэг аав ч их тусалдаг л даа, бид нар ч хоорондоо их дажгуй бдаг, энэ харицаа ээжээс мини их шалтгаалсан бх, ээж маани та нар эцэг нэгтэй торсон эгч дуус гэж дандаа хэлдэг бсан,харин тэр салсан авгай н гэж нэг тэнэг гар манайд ирчээд аав ээж бид нар бугдээрээ бж бхад шалдан шахуу шарваганаад бжуу, тэр ед би жоохон бж ээ, ээж маани юманд их хулээцтэй аав маани ухаантай хумуус болохоороо тоогоогуй хараагуй юм шиг л онгорсон, тэгтэл тэр н надад л огт таалагдаагуй аавийгаа харамласан уу ээжийг мини доромжиллоо гэж бодсон уу ,эсүүл би их шартай бх, гэхдээ л аав маани их азтай тэнэг авгайг сайн эхнэрээр солиж дээ л гэж боддог
ээдээ чи тэгж мсж бичээд л тэр чигээрээ уулзахгүй гүрийх байждээ, гэхдээ найзаа чи маш зөв бодолтой хүн байна шүү, энэ зөв сайхан бодлоо битгий эвдээрэй, тэр эмэгтэй хэзээ 1 цагт чиний сайхан сэтгэлийг ухаарнаа, энэ чигээрээ л сэтгэлээ тунгалаг байлгаарай, тэр охиныг нь өөрийнхөө охин шиг л дотроо хайрлаж байгаарай
Nuhur bid 2 salaad 10 jil bolj bna. Anh salahad l bi durtai tsagtaa huuhdeteigee uulzaj bolno. 1,2 honogoor avch bolno gej helsen ch odoo hurtel gants tsag ch uulzaagui l baina. Uund ni l ih gomddog doo…
Îäîî íýãýíò ºíãºðñºí àìüäðàëûã ñºõººä õýðãã¿é
Ñýòãýëýýð óíàõ ÷ õýðýãã¿é. Èðýýä¿éäýý èòãýëòýé áàé
Эхнэр нөхөр 2 салж байгаа болохоос хүүхдүүд эцэг эхээсээ салаагүй шүү дээ. Заавал уулзуулж байх хэрэгтэй. Эмэгтэй хүүхдэд ээжийн, эрэгтэй хүүхдэд аавын зөвлөгөө шилжилтийн насан дээр зайлшгүй хэрэгтэй.Уулзуулахгүй байнаа гэдэг чинь үр хүүхдээ өөрсдийн хэрүүл маргааны хэрэгсэл, хүүхдээрээ шантаж хийх гэсэн үг л дээ. 2 биенээ заавал дийлэх гэж тэмцэлдэж байхдаа томчуул бид нар хүүхдээ яаж сэтгэл санаагаар зовдог гэдгийг мартдаг. Ээж аавых нь нэгийг муулдаг, өөрийн талд оруулах гэж ятгадаг. Гэтэл ямар ч хүүхдэд муу хогийн архичин ч бай, адгийн янхан ч бай энэ хорвоогийн хамгийн сайхан, хамгийн хайртай ээж нь, аав нь л байдаг шүү дээ.
Миний бодлоор энэ бүсгүй их сайхан сэтгэлтэй нэгэн бололтой. Энэ сайхан сэтгэлийн чанараа цаашид амьдралын нугачаанд гээхгүй яваарай гэж ерөөж байна.
салаа сал
Сайхан сэтгэлтэй сайн бусгуй шиг байна. Амжилт хусий.
хорвоогийн эрчүүд бүгд адил хошногондоо толгойгоо мэдүүлэгчид.
chi joohon teneg baihaa nohor chine ooroo uulzahgui geed baihad tegedl orhichihooch uulzuulah geedl yanz bur bolood baihiin huuchin ehneruud hezeech shine ehnert ni durtai baina gej baihgui kinon deerl sain saihan yum gardag baih zugeerl amidarlaa bodood naad huuhnee huuhed tein taivan orhi odood bailgui
Ухамсар байгаа цагт ухаарал хэзээ нэгэн цаг ирдэг юм. Харин хэт оройтоогүй дээрээ бие биенээ уучилж байвал үр хүүхдүүдэд л хэрэгтэй юм даа
Хуучин эхнэр нь одоо хүртэл нөхөртэй чинь хайртай хэвээрээ болохоор мэлээж чамайг үзэн яддаг байх л даа. Тэрний оронд чи өөрийгөө тавиад үзсэн ч гэсэн чи бас тэгийшдээ
Нөхөр чинь уулзахыг хүсэхгүй байгаа бол дураар нь байлгах нь зүйтэй байх
Салсаны дараа эцэг эхтэй нь уулзуулж байх нь уул нь зөв би ч бас ээжтэй нь уулзуулахыг хориод байдаггүй л дээ. Хүүхэд бас энэ байдалыг ашиглаж буруу тийшээ эргэх явдал цөөнгүй байдаг. Ялангуя өсвөр насны хэд хэдэн хүүхэдийг мэднэ. Тэд аавдаа жаахан юманд тунирхаад ээж рүүгээ гүйчихдэг тэндээ байж байгаад ээждээ загнуулахаараа аав руу гаа гүйчдэг 1 тийм золбин маягтай хэнд ч захирагдахгүй гэсэн сонин сэтгэхүйтэй болох тал бас бий шүү. Үүнийг бас бодолцож байж уулзуулж байх хэрэгтэй юм шиг.
сал сал сал
– Hyn ehner nohroosoo l saldag bolohoos yr hyyhdeesee saldaggyi gj bi huvidaa boddog. Er n er emsiin dund hyyhdyyd hohirch bhad etseg ehtei n uulzuulahgyi gj horidog hymyysiig bi huvia hicheej mochoorhson teneg novshnuud gj boddog.
– Zahidliin ezend handaj helehed chi yneheer haramsaad ehner hyyhded n ooriigoo oilguulay gj bodoj bval daraa neg uulzahdaa ehnert n 2uulaa emegtei hymyys shig neg yarij suuya. Ene olon jil nadad chamaas uuchlalt guih, gemshih zyil bsn. Bi ter msg-iig iim uchras ynen setgeleesee bichsen. Uuchlaarai bi tegehed genen hyyhed bj ta 2-iig gomdooyo gj bodoogyi geed hyn shig shuluuhan yari l daa. Neg l ih yseglelin bayaraar taaraldsan 2 tsehelzsen hyyhen bhaa boli!
– MGL-chuud sallaa l bol honi chono boldgoo bolih l heregtei. Yr hyyhdeeree holbogdoj bgaa hymyys yadaj engiin taniliin hariltsaatai aytaihan bj boliishtee. Hyyhdyyded ch daramttai!
Suuliin ued BOY-n setgegdel taalagdaad baigaa shuu chamd bayrallaa zaluu mineeee
хүүе ээээ энэ мгл-д гэр бүлтэй хүн бга юмуу юу болоод бнаааа залуусаа ухаантай амьдрал зохиовол яасийн бэ????????
Нөхөр бид 2 салсан, нөхөр маань өөр амьдрал зохиосон ч би хүүхдүүдээ аавтай нь уулзуулдаг, хорьдоггүй. Бид 2-оос болж хүүхдээ зовоохыг хүсээгүй. Хүүхдүүдийн минь хувьд аав нь хамгийн эрхэм чухал хүн шүү дээ.
харин тиймээ би ч бас хүний 2 дах амидрал болоод явж бна даа,анх эхнэртэй ни эвлэрүүлэх гэж их хичээсэн хүүгээ бод,чи буцаж очиx ёстой гээд л,угаасаа салаад бүтэн 4 жилийн дараа бид 2 танилцсан юм,заримдаа ч их хэцүү байдаг л даа тэр эхнэр ни яг 16-тай охин шиг л аашиладаг гээч нэг л юм өөрт ни таалагдахгүй л бол хүүтэй уулзуулахгүй,тэгсэн хэрнээ найзууддаа манай хүү аавөыгаа санаад ингээд бна тэгэж ч уйлаад гээд яриад явдаг,өөрөө ч сайхан амидарсан юм байхгүй,бусадыг дарамталдаг тийм л хүүхэн юм байна лээ.хорвоо дээр тэр л ганцаараа салсан юм шиг л байдаг.
Мэдэх юм алга утгагуй новшийн амидралыг.
bi 16nas hurtelee uuriiguu egchtei bas ahtai gedegee medeegui bsan. Etseg neg eh ondoo l doo bid… Aaw 16 17 jil holboogui bsan ohin ni ireed uulzii gehed ni setgel ni hudluud buun bayr bolson. Tegsen minii eej ter ohiniig duu bid 2toi uulzuulaagui. Bur aawaar ter ohin uruu utasduulj chi dahij manaid ireh herggui chi minii ohin bish gej hucheer heluulsen. Tegj helehgui bol uhne gej dairaad aimaar bsan. Ah maani ungurchihsun yum gene lee… Nernees tsaash yum medehgui egchteigee neg uulzahsan. Aaw eejees nuuj bgaad nadad egchiin tuhai yamar hun bdagiig yarij ugsun. jijighen nadtai ih tustei gej bn leee… Ger bul salalt iim ayultai. Chinii hiisen alham nadad shan sanagdaj bn. Chinii huuhed egchteigee uulzahiig egch ni duuteigee uulzahiig husej bgaa… Etseg ehiin hoorondiin asuudal huuhed ni bolson bid nart hamaagui sh de.. Tednii heruuliin margaanii hohirogchid ni huuhduud l boldog. Minii duu deeree iim egch bdag gedegiig medee ch ugui udii hurtel yawj bgaa. Uchir ni tuhain uil yawdal bolohod duu maani jaahan huuhed bsan. Yu bolj bgaag oilgoogui. Harin daraa ni eej nadad aawiin chin huuchin ehner shulmas baisan yum. Ur huuhed ni ch yalgaagui duudee ene tuhai ug ch tsuhuilgaj bolohgui. Medeegui ni der ged heluuldeggui. Humuuse salahaasaa umnu bas hoino ur huuhdee yah tuhai sain bodoj bgaarai.
манайхны нэг сонин араншин бол саллаа л бол хүүхдийг нь аавтай нь ээжтэй нь уулзуулдаггүй. гэхдээ чиний хувьд тэр мэссэж бичдэг алдаа. эр эмийг салгах гэж оролдоод ч хэрэггүй, нийлүүлэх гээд хүчлээд ч хэрэггүй. тэд бусадгүйгээр угаасаа учраа олно. мэссэж бичдэг бол сонсоход нээх ялимгүй мөртлөө хамгийн том алдаа шүү. эхнэр нөхөр муудаж л байдаг нэгэндээ тунирхаж л байдаг. эхнэр нь нөхрөө уучлал гуйгаад ирэхийг хүлээж байсан байна. нөхөр уурандаа дэнжигнэж байсан амьдралаа бүр түлхээд хаячихаж. хэрвээ тэгээгүй бол эргээд тэд учраа олж чи өөр хэн нэгэнд дурлаж санаа зовох зүйлгүй л байх ч байсын билүү. одоо өнгөрсөн. гэхдээ чи ухаалаг байнаа. харин өөрт чинь адилхан үл итгэлцэх байдал гарвал илүү ухаалаг тэвчээртэй байх хэрэгтэйг ойлгосон байлгүй. сайхан сайхныг хүсье
нэгэнт өнгөрсөн амьдрал түүгээрээ л дуусаг..харин одоо өөр зүйлд санаа зоволгүй зөвхөн та 2 болж бүтэж байвал бусад хамаагүй