Би түүнтэй уулзаад үзвэл яах болоо? /2/

Cайн байцгаана уу? Миний захиаг уншиж сэтгэгдэл үлдээсэн, зөвлөгөө өгсөн бүх монгол ахан дүүс та нартаа маш их баярлалаа. Та бүгдийн зөвлөгөөнүүдийг уншиж байхад нүдний нулимс өөрийн эрхгүй урсаж уйлж байлаа. Яг л миний төрсөн эцэг эх ахан дүүс шиг. Mиний төлөө санаа тависан та нартаа үнэхээр их баярлалаа. Сэтгэгдлүүдийг уншиж байхад бүгд 100 хувь намайг очоод хэрэггүй гэсэн байна. Тиймээ би ч бас очмооргүй байна. Түүний хаягийг би IGNORE хийсэн. Түүнтэй одоо би дахиж хэзээ ч харьцахгүй. Надад бүү санаа зовоорой. Би амлаж байна. Та бүгд надад тэгж их санаа зовсон болохоор, олон сайхан хүмүүсийн халуун дулаан сайхан сэтгэлийн буянаар надад өчигдөр их азтай, сонин явдал тохиолдсон. Бүр 2. Манай сургуулийн захирал монголд элэгтэй их сайхан сэтгэлтэй эмэгтэй байдаг. Өнөөдөр намайг гэртээ ирж цэвэрлэгээ хийж өгөхөд туслаач гэж хүссэн. Далимд нь бид маш сайхан ярилцсан. Захирал надаас зуны амралтаараа ажил хийхийг хүсэж байгаа юу гэж асуусан. Мэдээж би тийм гэсэн. Миний амьдардаг хотын захад байгалийн нэгэн сайхан цогцолбор газарт нэг жуулчны газар байдаг. Тэндээ бүхэл зуны туршид байр хоолны мөнгө төлөлгүй байрлаад ажиллаж болох талаар хэлсэн. Өнөөдөр би тэр газраа очиж уулзаад ирсэн. Надад их таалагдсан. Намар хичээл ортлоо тэнд би ажиллахаар болсон.

Тэгтэл өнөөдөр захирал намайг гэртээ бас дуудсан. Тэр хэлэхдээ хичээл амрахаас өмнө нэгэн нэрээ хэлэхийг хүсээгүй оюутан чамд өгөөрэй гэсэн гээд нэг дугтуйтай юм өгсөн. Чамд заавал өгөөрэй, бас өөрийнхөө нэрийг нууцлаарай гэсэн. Дотор нь юу байгааг мэдэхгүй, намайг өгсөн гэж битгий хэлээрэй гэсэн болохоор би чамд хэн болохыг хэлж чадахгүй нь гэж хэлсэн. Гайхаад онгойлгоод үзтэл дотор нь мөнгө байсан. Өөр юу ч байгаагүй, зурвас ч байгаагүй. Би сандраад энэ мөнгийг яасан ч авч чадахгүй, та тэр хүндээ буцаагаад өг гэж хэлсэн. Тэгтэл захирал маань хэрэв чамайг авахгүй гэвэл намайг ураад шууд хогийн саванд хий гэж хэлсэн. Би буцааж авахгүй за баяртай такe care гэж инээмсэглээд хаалгаа хаачихсан. Би бүр мэл гайхаж цэл хөхрөнө гээч болсон. Захирал маань хэлж болохгүй гэсэн гээд хэлэхгүй байгаа болохоор би ямар дахин дахин асуултай нь биш. Ирээд үзтэл нилээд хэдэн долл байсан. Би бүр гайхаад сууж байна. Ийм юм гэж байж болох уу? Юу ч гэсэн энэ мөнгийг нь намар хичээл ортол хадгалж байтал учир нь олдох байхаа.

Сэтгэл хөнгөрч сайхан боллоо. Ажил олсон, үл таних хүний бэлэг, бас хайртай монгол ахан дүүс нарын маань сэтгэлээ гаргаж хэлсэн халуун дулаан үгнүүд. Та бүгддээ их баярлалаа. Одоо би ажлаа сайн хийх болно. Олон найз нөхөдтэй болох болно. Хичээлээ сайн хийх болно. Би түүн дээр яасан ч очихгүй. Надад бүү санаа зовоорой. Tа бүгдийн ажилд амжилт, амьдралд чинь аз жаргал хүсье. Маш их баярлалаа

секс.мн дээр ирсэн захидал

38 Comments

  1. collin says:

    Hi, bi ch gesen americad bdag.gehdee bi chamaas hed egch yum bn. Bi ch gesen yag anh ircheed yag cham shig bsan naiz nuhud yu ch bhgui. Gantsaarddag ch bsan. Odoo bol saihan l bn. Hervee chi gantsaardaj esvel zuvuluguu avahiig husvel nadruu bicheerei.also, where do u exactly live? Ok take care.live me ur address or IM

  2. buya says:

    хун сайхан сэтгэлтэй явбал бурхан заавал тусалдаг юм гэж манай ээж хэлдэг , би ч маш их итгэдэг . чамд ч бас хэлэы . за амжилт . би ч бас гадаадад сурдаг оюутан . надад ч бас сайхан , азтай зуйлс тохиолддог . жишээ ни би энд хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг , яг унэндээ манай энд оюутан хун ( буур энгийн хун ч) ажил олох маш хэтсүү . харин 1 сайхан сэтгэлт узбэкстан хун надад итгэдэг , тэгээд ажил гарсан уэдээ надруу яридагийн .

  3. Anu says:

    Duu mini chinii umnuus bayarlaj bna. Busdyn ugiig sonsoj ochoogui sain ohin bna shuu. Urgelj az jargaltai baigaarai. Amjilt husie

  4. duu mini dee says:

    Захиралаараа мөнгө дамжуулдаг оюутан гэж байх уу?
    Оюутнуудынхаа зууч болдог захирал гэж байх уу?

    миний бодлоор захиралийн чинь л мөнгө юм шиг байна даа.
    эгч нь ч гэсэн ирснийхээ дараа жил байхдаа ээжийгээ алдчихаад уйлж суухдаа бурхны мөнгөөр авсан гээд ирж очих билеттэй болж билээ. соёлтой хүмүүс би чамд өгч байна гэж хэлдэггүй юм байна лээ.

  5. cleopatra says:

    Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байр чадвал бусдад ялангуяа эрчүүдэд үнэлэгддэг.Хэн ч өгсөн бай үнэгүй юм байдаггүй.Миний охин ч гадаадад сурдаг.Бид хэрэгтэй бүхнийг нь өгдөг.Хичээл ихтэй болохоор ажил хийж чаддаггүй.2-н хооронд хар ажил хийсээр хичээлээ хийхгүй бол дараа нь ажиллаж чадку.
    Хүний газар нэрээ бодож яв.Хэнээс ч юу ч битгий ав.Найз залуутай болсон ч монгол зангаар эр хүнээр даалгаад байваа.Яг тал талаар нь мөнгөө гаргаж чаддаг байвал и үнэ цэнэтэй байна.Ухаантай байгаарай.

  6. bobo says:

    за за болоо шдээ ажилаа сайн хийгээрэй за юу тэр мөнгийг харин бутсаагаад захирлаараа баярлалаа их хэрэг болсон гд дамжуулчихсан ни дээр байхаа за за хааяа юм яримаар байвал адд хийгээрэй ss_bold@yahoo

  7. sex menodon says:

    Амжилт хүсье охин минь

  8. boy says:

    за бяцхан дүү минь тун сайн хэрэг болжээ! Гэхдээ бага зэргийн муу санаж явхад гэмгүй шүү хүний нутаг бол хүний нутаг бас даруйхан хэл сураарай хэлтэй бол хөлтэй шүү амжилт хүсье..Бид нартай холбоотой байгаарай гэж найдъя!

  9. Gadaad Suugaa Er says:

    Наад бэлгийг чинь захирал чинь чамд өгсөн байнашдээ. ийм логик ойлгохгүй. чамтай яриад чиний зовлонг сонсоод чамд тусламаар санагдсан ч чамд шууд мөнгө өгвөл чамааг буруугаар ойлгох эсвэл хүлээж авахгүй гэж бодоод нууц ноёнтоний дүрээр өгсөн байна. Дараа захиралтайгаа уулзаад таны надад туслах гэсэн сэтгэлд баярлалаа гэж хэлээд нүдийг нь эгцлэн ширтээрэй. чамайг яаж мэдсэн юм гэж асуух л байх даа тэгээд л ойлгомжтой…

  10. amg says:

    хммм зовлон нэгтэй л юм бна. ер нь бол уулзахгүй гэж шийдсэн чинь сайн болж. тгд чамтай нз болж болох уу? хүсвэл amga_1112@yahoo.com адд хийгээрэй.

  11. ха says:

    зиа нэг баахан проблемтай хүмүүсийн түүх уншаад чилж үхэх гд сууж байгаад энд нэг сайхан мэдээ олж уншаад санаа амарлаа. одоо унтлаа. азтай охин минь сэтгэл санаа өөдрөг байвал ажил бүтдэг юм шүү. битгий уйлж унжаад хийморио үхүүлээд бгаарай. амжилт хүсье. санаа амраасанд баярлалаа хэхэ

  12. Uugaa says:

    чи тэр ажлаа хийгээд цалингаа авахаараа заавал эргүүлж өгөөрэй, авахгүй ч байж магад_ гэхдээ энэ соёлтой зан шүү.хэцүү нөхцөл байдалд орсон тухайн мөчид чамд зөвлөгөө өгөх хүн байхгүй учраас бас бага зэрэг муу санаа гаргаж сурахгүй бол хэцүү шүү. хамаагүй хүнд битгий итгэ. янз янзын асуудал болоход зүгээр л дуугуй хараал байж бай. оролцох хэрэггүй. тэгээд 1-2 жил болоход учраа олоод догь болчноо. за
    чамайг үргэлж ингэж аз ивээж яваасай…
    тэгээд хүний нутагт монгол хүн гэсэн нэрээ хичээж яваарай. ОК.
    амжилт хүсье бяцхан дүү минь.

  13. bi says:

    duu mini naad mongoo bitgii ureerei.alivaa yum sain muu 2 taltai bdag.unegui yum gej barag l bhgui bhdaa.tun bolgoomjtoi bgaarai da.ene tuhaigaa geriinhendee helj duulga.ted medej baig.

  14. amaraa says:

    мөнгө бол захирлын өгсөн мөнгө байхаа

  15. emma says:

    еээе 2000$гэхийг 200$гээд андуурчээ

  16. emma says:

    Унэмшихгүй нэг нъ унэмшихгүй ээ битгий тоогоорой харин захирлаар дамжуулана гэдэг их сонирхолтой юмаа.Намайг лав JP-нд оюутан уед нэгэн ресторанд ажилладаг байхад байнгийн уйлчлуулэгч нэгэн залуу намайг мгл-руугаа 2долоо хоног буцна гэдэгийг сонсоод яг явахийн өмнө дугтуй өгч байсан дэргэд нъ шууд задлах гэсэн чинъ гэртээ очоод задал гээд дараа нъ задлаад узсэн чинъ 200$той сайхан амраад ирээрэй харин энэ мөнгөний талаар буу санаа зовоорой миний дураараа өгсөн сэтгэлийн бэлэг юм шуу чи бол ухаантай эмэгтэй гэж ирээд захидал хамт байсан. Би маш их баярласан боловч эсрэгээрээ тэр хун намайг яах бол гэсэн тугшуур нэмэгдсэн гэлээ гээд бид 2-н дунд юу ч болоогуй л юмдаа.Сургуулъ ч орж тэр хунтэй дахин уулзаж чадаагуй. Урдаа тавъсан чанга зорилготой өөрийн гэсэн хатуу бодолтой эмэгтэйг эрчүүд яаж ч чаддаггуй юм шуу. Сурлагийн амжилт хусъе

  17. LKAHGVA says:

    ХАРИУТАЙ БОЛ БАРИУТАЙ ГЭХ БАЙХ ДАА.

  18. life is game says:

    маш болгоомжтой бай. Амэрикчүүд бас зугээр хунд монго огноо гонж шуу. цаана ни нэг санаа байгаа шуу!!!. Тэр жуулчиний газар л гэнэ чи хаана очиж у хийх гэж байгаагаа сайн ухаарах хэрэгтэй шуу. Наад захиарал авгайд чини учир байна аа. Би л лав оутан очноон жил явлаа оутанаараа гэрээ цэвэрлүүлээд байдаг захирал узээгүй л ум байна даа. Бас захирал хунд чини нэг албан тушаалийн соэл байх эстөи шуудээ.
    чи их болгоомжтой бай. Тэр монго наад захирал авгайгаас ирсэн шуу( ямар нэг санаатайгаар шуу). БОлгоомжтой байгаарайдаа!!!.

  19. zahiral says:

    захирал эмэгтэй чинь лэспи ум биш үү.

  20. LadyBird says:

    хөөрхөн ухаантай дүү минь чамд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе мөнгий нь битгий үрээрэй хорвоо дээр үнэгүй юм гэж байдаггүй юм шүү. тэгээд нээрээ монголын эся-гаа мэдээд авчих тэгээд болгоомжтой бгаарайдаа хүний нутагт нэрээ өөрийн нутагт ясаа гэдэг юм шүү дүү минь!монголчуудыгаа санаад бвал хааяа энэ сайтанд орж ирж бидэнтэйгээ ярилцаж бгаарай за түр баяртай амжилт!!!!!!!

  21. óíøèã÷ says:

    ÷è ¿íõýýð ¿íýí õýëæ áàéãàà áîë çàõèðàë ÷èíü ëåñáè þì áàéíà. Òýãýýä ÷àìàéã õàìòðàã÷àà áîëãîõ ãýæ áàéãàà þì áàéíà. ãàäààäóóä òýð äóíäàà áàðóóíûõàí õýíä ÷ ç¿ãýýð 1 öåíò ÷ áîëîâ ºãäºãã¿é þì. æààõàí áîëãîîìæòîé áàéñàí íü äýýð þì áàéíà ø¿¿

  22. SET says:

    MINI DUU NAAD MUNGIIG CHIN CHI MUNGUNI BOLOLZOO MUU BGA TALAAR YARISAN UCHIR,SURGUULIIN ZAHIRAL EMEGTEI ESVEL TUUNI TANIL HUN CHAMD TUSLAYA GESEN UTGAAR CHAM BELEGLEJEE,ZA ER N SURGUULIIN ZAHIRAL EMEGTEI CHIN L BAIHDAA BARAG…
    IH SAIHAN SETGELTEI HUN YM,
    ER N BARUUND AVSAN HUNIGE BOLON ESVEL UURIGU CH EVGUI BAIDALD ORUULCHIHNA GEED, MANAIH SHIG BUDUULEG BISH HUND SHUUD MAI GEED UGCHIHEJ CHADAHGUI,TEGED L CHAMD UL TANIH HUN UGSUN METEER OILGUULAH GEJ ZAHIRAL L EMEGET CHIN UGJIL DE.
    ZA HENCH UGSUN BAI CHI NAAD HUUHENDE YAMAR IH BAYARLASAN GEDGE ILERHIILEREE.CHI HAYA GERT N OCHOOD TUSLAAD UGCHIHUJ BAIHGUI YU DA GER ORNI AJILD N,GEHDE TUSALSANI MUNGU AVSANI HEREGUI,ZUGER BI TANID JOOHON CH GESEN BAYARLASNA ILERHILMEER BN GEJ.
    ORCHLON DELHIID MUU HUMUUS IH BAIDAGCH SAIN HUN MER SER BDAG YM SHU GEDGIG HARULJ BN.

  23. Tergel says:

    Good luck,Go go girl.
    Always be on right side.
    Be optimist. 🙂

  24. kk says:

    OVOO ZOHIOLCH UU CHI HE HE HE.BULTERCH OGOHIIMAAA.OORIIGOO UNSGELJIN GEJ BODDIIMUU?

  25. Hi says:

    Хүүе дүү минь тэр мөнгө юу ч байж магадгүй ээ. Харийн оронд байгаа охидуудыг олж чаатлаад өрөнд оруулж байгаад өрөө төл гэж дарамтлан хүний наймааны золиос болгодог гэсэн. Чи мөнгийг нь үрж болохгүй. Хүний нутагт санаатай л байх хэрэгтэй дээ.

  26. hehe says:

    ok, goodluck. ter mongo ogson chin tanai zahiral ooroo ogson baihaa chamaar tseverlegee hiilgeed chamtai arai gaigui dotno taniltsaad yamar berhsheel baigaag medersen baih tegeed l oir zuuriin yum gej tusalsan baih.

  27. baldorj says:

    хэхэхэ жирийн нэг американ нэг ядуу ази охинд нэрээ нууцлан дугуйтай мөнгө өгнө гэж бараг л байхгүй дээ, чи мөрөөдөөд байна уу үгүй юу. Тэр тусмаа сургуулийн захирлаар дамжуулж шүү.

    яахав тэр залууг игнор хийсэн чинь сайн байна харин, ухаантай охин, мөнгөтэй болохоороо захиралдаа эргүүлээд нөгөө хүндээ маш их баярлалаа, надад их хэрэг болсон гээд захиатай хамт эргүүлээд өгчихгүй юу

  28. tsee says:

    nuguu zaluu chin ugsun yum bish biz Za er n hen ugsun bailaa vh yadag ch bsan tr mungiig hereglej urj l bolohgui shuu Genetiin saikhan zuiluud boljee Gehdee seremjtei l bgaarai daa Mungu ugsun hunee medvel dahij bich,rei

  29. Londoner says:

    Энэ ёстой шаадаг гар уу даа. Наадахаа чи Hollywood-ийн нэг кино найруулагчид бичээд явуулаач тэд нар нэг xөөрхөн драма хийчихнэ дээ. Чамд яахав royalty энээ тэрээ өгч магад шдээ.

  30. tushig says:

    21тэй дажгуй залуу бна ойролцоо насний цэвэрхэн бусгуйтэй сэx хамтрагчид болий тоглоогуй шуу, battushig_holy@yahoo.com адд хгэрэй

  31. setgeech says:

    Захирал чинь л чамд мөнгө өгсийн биш үү? Зүгээр л мөнгө хэрэгтэй сайхан сэтгэлтэй оюутанд ажил хийж мөнгө олтол нь хэдэн ногоон хэрэгтэй гэдгийг логик сайтай хэн ч ойлгоно шүү дээ. Тэр залуугийн хувьд бол нэг их зугатаад ч хэрэггүй, наалдаж дотносоод ч хэрэггүй л болов уу.

  32. temee says:

    хуушэ тэр мунгу угсун хун цин тэр гаж донтно юм бишуу??

  33. ХАЙР says:

    мөнгөний эзнийг олчихоод дахиж холбогдоорой. сонирхол татчихлаа кк. аз жаргал хүсий

  34. ХАЙР says:

    мөнгөний эзнийг олчихоод дахиж холбогдоорой. сонинхол татчихлаа кк. аз жаргал хүсий

  35. temee says:

    го го го

  36. uugii says:

    сайн уу миний дүү. Ийм шийдвэр гаргасан чинь сайн байна. Гэхдээ миний дүү тэр мөнгийг үрж болохгүй шүү. Заавал буцааж өгөөрэй. Энэ хорвоод үнэгүй юм гэж байдаггүй юм. Мөнгө бол яахав дахиад олдох л зүйл. Харин эмэгтэй хүний бардам сэтгэл гэдэг чинь байнга чамтай байх ёстой зүйл шүү. За амжилт хүсье. Чи их ухаантай охин бололтой. Ер нь хүнд муу санаа илүүдэхгүй шүү.

  37. cakmotop says:

    юу вэ? үнэгүй юм зөвхөн хулганы хавханд гэж хэлээд байхад…
    Чонын амнаас гараад барын аманд орчихвоо.
    Ингэхэд чи яг хаана сураад байгаа нөхөр вэ? Монголын элчингийн хаяг, утсыг олж аваад тогтоочих. тэгээд санаа зовох зүйлгүй ажлаа хийгээрэй. Гэхдээ сэрэмжтэй байгаарай.

    ХЭХЭ. баахан айлгачихлаа – Амидралаас чи юу хүснэ, хуви зая тэрнийг чин өгдөг тул байнга өөдрөг сайхан сэтгэлтэй байгаарай.

  38. sda says:

    ваа унэн л байгаа даа… эсвэл чи минэ мөрөөдөөд сууж бна уу. чамайг ойлгож бна. 19 тэй гэдэг чинэ цусанд чинэ нэг юм бужигнад бга золиг бна л даа. очино гэдэг ни мөнгөндөө ч биш, бас нэг өөр юм байж туучий чинэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.