Би түүнээс өшөөгөө авахын тулд төрсөн дүүтэй нь унтсан…

Би энд өөрт тохиолдсон зүйлийг бичихээр шийдлээ. Хэн нэгэнд хэрэг болох болов уу сургамжтай байх болов уу гэж. Би 18 даа анхны хайртайгаа учирч 10-аа төгсөөд айлын бэр боллоо. Ядуу олон  дүүтэй айлын охин баян дарга хүний хүүтэй суухад гологдох, дурамжхан байх юм байдаг л байсан. Хадам аав маань харин бүхнээс илүү намайг дэмжиж тусалдаг байлаа. Харин ээж нь 1 л онцгүй гээд над руу хялайж хараагүй л юм. Бид 2 хуримаа хийгээд хадмынхаа1өрөөнд амьдраад 2-лаа их сургуульд ороод сайхан л байлаа. Харин 2 курсэд ороод нөхөр маань 1 биш боллоо, уудаг боллоо дээр нь хормойн дон гэдэг өвчин туслаа. Ойр орчинд нь эм хүйстэй амьтан байх юм бол тэрэн луу чичирдэг тэгээд түнийгээ архи гэж л тайлбарладаг болсон. Хамаатны эгч, ангийнх охин, хадмынд байдаг охин, миний багийн найз, миний дүү, манай найз эгч гээд оролдоогүй хүн байхгүй. Хамгийн гол нь тэр гудамжинд гараад хүүхэн эргүүлээд явах биш түүний ойр орчинд байгаа эмэгтэй хүмүүсийг гомдоодог байсан энэ нь хормойн дон гэдэг өвчин л юм шиг байна лээ. Түүнтэй сүүлрэх ч юмуу эсвэл нууцаар уулздаг хүүхэн байсан бол би арай тайван байхсан даанч тийм биш эргэн тойрныхоо өөрт нь итгэж хайрладаг тэр хүмүүсийг гомдоодог байсан даа. Эмэгтэй хүн л болсон хойно цочирдож гайхаж сүүлдээ надад хэлдэг болсон юм. Ийм юм сонсох ёстой аймаар ичмээр байдаг юм. Наад хүн чинь 1 л биш шүү. Одоо яадаг юм билээ дээ гэсэн энэ үгс чихэнд сонсогдоод. Би түүнээс асуухад тэр эхэндээ худлаа гэдэг байлаа харин яалт ч үгүй юман дээр тэр уурлаж агсарч жүжиг тавьдаг болсон доо.

Дараа нь тэр уучлал гуйж дахиад хэзээ ч тэгэхгүй гэж уучлал гуйна уйлна. Би 20 настай эмгэн боллоо. Ус унаад нүд гунигаар дүүрэн ядаж инээж ч чадахаа болилоо тураад 46 кг болсон. Үргэлжийн айдастай шаналгаатай. Хамгийн сүүлд манай найз хүүхэн түүний яасан тухай надад хэлэхэд нь би тэссэнгүй түүнээс салахаар хүүхдээ аваад гэртээ ирсэн. Манай найз хүүхэн хөхүүл байсан юм л даа. Тэгээд манайд орж ирээд бид 2 юм ярьж суутал манай нөхөр жоохон халамцуу орж ирсэн. Тэгээд би хоол хийж байгаад давс авахаар гараад ирэх хооронд хүүхдээ хөхүүлж байсан хүний энгэр луу дайрч өмд руу нь гараа хийсэн гэсэн. Манай найз тэрнээс болж аймаар цочиролд орсон. 2 хоног сүү нь зангирч гарахгүй байсан юм даа. Үүдэндээ уйлаад хүүхдээ тэврээд зогсоод л байсан. Ээж хүрч ирж хүүхдийг минь аваад над руу 1 том хараад юу ч хэлээгүй. Эх хүн болохоор хүүхдээ яаж царай зүс алдаж гутарч байгааг хараад л мэддэг байсан байх. Тэгээд юу болсон ээждээ хэл гэхэд нь би юу ч хэлж чадаагүй уйлаад л байсан. Орой нь хадам аав ээж 2 ирээд яагаад хүүхдээ аваад яваад өгөв чи манай ёсолж авсан бэр ингэж болохгүй манай хүн болсон тийм болохоор гэртээ харь явъяа гээд бөөн юм болсон.

Аав ч гэсэн манай энэний ааш гаргаад л ингэж байгаа хадам аав ээж чинь явъя гэж байна миний охин үгэнд ор гээд л гуйгаад. Би тэр үед бүх зүйлийг тэр 4 хэлэх ёстой байсан боловч ийм үг уруул давж гарч чадаагүй юм. Аймшигтай бузар юм байсан юм чинь. Би айж тэр сайхан сэтгэлтэй 4 хүнд ойлгуулах вэ дээ.

Намайг эргээд очиход тэр өмнө минь сөхрөөд уйлаад ам тангараг өгсөн гээд бод доо. Би яагаад ингээд байгаагаа мэдэхгүй надад туслаач би муухай юм хийсэн гээд уйлаад л эмэгтэй хүн өрөвчөн байдаг гэсэн үнэн юм байна лээ би түүн тэгвэл лам хараар явъя эмч дээр очий гэхэд тэр за гэсэн. Бид 2 сайн ярилцаж би түүнд туслахаар тэр биеэ сайн хаянаж байхаар болсон. Би түүний төлөө биш охиныхоо төлөө эцэг эхийнхээ сэтгэлийг бодож буцаж ирсэн юм. Ямар ч байсан тэр хичээсэн. Гэхдээ хамгийн аймаар нь би хуурч эхэлсэн би ямар ч сексийн хүсэлгүй болж айдаг болсон. Орой болохоор айгаад уйлдаг хүүхэд шиг. Шөнө болно түүнтэй гэрт 2-хнаа байна гэхэс айдаг болсон. Намайг хүсээгүй байхад шууд л хийнэ ямар ч энээ тэрээ юм байхгүй бас унтаж байхад дуг нойрон дунд минь дээр гарна. Би яг л амьгүй амьтан шиг заримдаа унтаад өгдөг. Тэр үед оюутан дээрээс нь хүүхэдтэй маш их ядардаг байсан. Тэгээд шөнө болгон 1 биш удаа амраахгүй ноолно. Би яг л галзуурч байгаа юм шиг санагддаг байлаа.

20 настайдаа эмээ л болсон доо. Яс арьс болтлоо турж найз маань миний нуруун дээр дарж үзээд чи яг африкын өлсгөлөнг нэрвэгдсэн хүн шиг болжээ гээд шоолж байж билээ. Ингээд хадам маань байр авч өгч бид 2 тусдаа гарлаа. Нөхөр маань арай ч гайгүй болсон юм шиг охин бид 2-г халамжлаад хичээлдээ яваад хажугаар нь зах дээр хүний юм зарж мөнгө олоод гайгүй л байх шиг. Тэгээд би түүнийг баялуулахын тулд төрсөн өдрөөр нь парти зохиолоо. Дандаа бид 2-н дотны найзууд ирсэн байсан. Би мэдээж нөхрөө мэддэг болохоор дан хосууд урьсан. Тэр их л түвшин баяртай бараг уухгүй сууж байсан тэгэхэд нь би энэ хүн засарч дээ гэж бодож билээ. Тэр маань хуурч жоохон халаад хүмүүс ч согтох нь согтоод унах нь унаад явах нь яваад жигдэрлээ дээ. Би хоол цай энэ тэр гээд огт уугаагүй байсан гэтэл манай нөхөр хундагатай юм өгөөд үүнийг 2-лаа ууя чамдаа маш их баярлалаа гээд тулгаад уулаа. 5 минутын дараа миний толгой эргээ аймаар чих шуйгаад л юу болсныг мэдээгүй 1 сэрсэн би өрөөндөө байсан. Толгой аймаар өвдөөд бүх бие өвдөөд босож алхаж ч чадахгүй. Арай гэж том өрөөнд ороход манай нөхөр диван дээр хэвтэж байна өөр хүн алга. Би тэрнээс юу болсон юм бэ гэж асуудал тэр юу хэлэлгүй өөдөөс гөлийж хараад байхаар нь босож жорлон орохоор явахад 1 юм гараад байхар нь үзсэн чинь цус байсан  миний бөгснөөс аймаар их цус гарсан. Би буцаад гарах гэтэл толгой эргээд унаад өгсөн 1 сэрсэн тэр миний хажууд сууж байна. Би яасан юм бэ. Чи намайг яасан бэ гэтэл тэр уйлаад  намайг уучил тэхүү гээд л байсан. Би тэрнээс ээж руу яриад хурдан ир гээд хэлчих гэхэд яах юм бэ чи удахгүй гайгүй болно битгий хэнд ч битгий хэлээч гээд л гуйгаад уйлаад байсан. Тэр мний уух юманд демидрол гэдэг эм хийгээд надад уулгасан тэгээд тасарлаа гээд өрөөнд авч ороод бөгс руу мнь хийж хүчиндсэн байсан даа. Надаас урьд нь тийшээ хийе гэж гуйдаг байсан юм би хэзээ ч зөвшөөрөхгүй гэдэг байсан… Эрэгтэй хүн аймаар шүү нөхөр чин тийм юм хүсээд шаллаад байвал анхаарахгүй өнгөрч болохгүй шүү хүүхнүүдээ…

Дан ялангуяа тийм донтой хүн бол ханилсан хань үрийн минь эх гэж хэзээ ч бодохгүй юм байна лээ шүү. Том өрөөнд байсан хүмүүс намайг аймаар орилоод дуугараад байсан гэж дараа нь хэлсэн. Тэд нараас 1 ч гэсэн эрүүл ухаантай байсан бол ядаж яаж байнаа гэх байсан биз согтуу тэгээд авгай нөхөр 2 яав л гэж бодсон гэсэн.1-хан манай найз л би ороод ирий гэхэд нь нөхөр нь чи яах гэсэн юм гээд болиулсан гэсэн. Тэгээд хэдэн минутийн дараа манай нөхөр гарч ирээд юу ч болоогүй юм шиг цаадах чинь тасарчихжээ. Тэгээд унтууллаа гэж хэлсэн байгаа юм. Үлдсэн 3 залуу ууж эхэлсэн. Харин манай нөхөр уухгүй доош асгаад байсан гэж манай найз хэлсэн. Нөхөр нь согтоод унсаны дараа манай найзийг гал тогоонд юм янзлаад зогсож байхад нь шууд л ороод бариад авсан гэсэн. Энэ бүхнийг сонсоод яаж сэтгэл мин шаналж өвдсөнийг ганцхан бурхан л мэднэ. Надад босох хашгарах юм ярих тэнхээ байгаагүй би хэн 1 хүн ирээсэй гэж бодож хэвтсэн.

Харин манай найз маань хаалгийг нүдсээр байгаад орж ирсэн дээ. Сүүлдээ цагдаа дуудна гэж байж онгойлгосон. Би доошоо цус алдаж хувхай цайсан амьтан манай найз намайг аваад гарна гэтэл манай нөхөр амиа хорлоно гээд хутга шүүрч аваад гараа зүсчихсэн тэгэхэд нь би найздаа цусыг боогоод өг би гайгүй ээ наад хүнээ орхичих би явахгүй гэж хэлсэн. Орой болсон хойно найз маань явсан. Харин маргааш нь би босох тэнхээтэй болсон би түүнийг уучиллаа гомдоогүй гэж хэлсэн. Би 24 цаг уйлсан даа. Хүн тийм удаан уйлж болдог л юм байна лээ дараа нь нүд аргаж өвдөөд байдаг. Тэгээд бид 2 охиноо авахаар манайх руу явсан тэр замдаа хэнд ч битгий хэлээрэй уучил дахиад хэзээ ч тэгэхгүй энээ тэрээ гээд намайг ятгаад яваад байсан би дөнгөж гэрийнхээ босгийг даваад л ааваасаа зуураад уйлчихсан. Бүгд гайхаж цочирдсон.  Намайг 1 хараад л манай нөхрийг 1 хараад л байсан. Тэр шууд үүд рүү эргээд гараад явчихсан. Би ээжтэйгээ 2-лаа үлдээд бүх юмыг нулимстайгаа холин байж ярьсан даа. Ээжийн маань царай аймаар болоод юу ч дуугараагүй юу ч асуугаагүй намайг үнсэхэд нь духан дээр нулимс нь нойт оргиулсан даа.

Тэгээд дүүг дуудаж хажууд авчираад өөрөө аавтай корридорт юм яриад аав аймаар чанга юу гээд дуугараад тэр 2 гараад явсан. Хэдэн дүү нар мин намайг тойрч аргадаад үнсээд ус илээд гар бариад хирээрээ л эгчийхээ аргадаад ямар хөөрхөн гээч дүүтэй хүн сайхан юм билээ. 3 том нь гүн бодолд ороод л… Орой болсон хойно аав ээж 2 миний юмийг аваад ирлээ. Юу хэллээгүй тэгээд л би гэдэг амьтан 2 өрөө байрандаа хүүхдэтэйгээ нэмэж ирээд ээж аав 2-тоо нэрмээс болсон доо. Аав ээж 2 мин намайг миний охин сургуулиа л төгс өөр бусад нь болно гэдэг байсан юм. Үнэхээр ч 3 эмэгтэй дүүтэйгээ жижиг өрөөндөө охинтойгоо амьдраад хичээлдээ гүйгээд дүү нар маань ээлжээр охинийг мин хараад аав мин давхар ажил хийж ээж мин ажлынхаа хажуугар миний охинийг өсгөсөн дөө.

Хүн аав ээжтэй гэр бүлтэй байх сайхан олуулаа байх бүр ч сайхан, гэдгийг би тэгэхэд ухаарсан юм. Би ядуу айлын охин олон дүүтэй гэж адлагдаж байсан ч гэсэн хадмуудынхаа хайртай бэр нь болж чадсан харин нөхрөөрөө хайрлуулж чадаагүй 20 насандаа би түүнд амьдаараа алуулсан юм даа. Хүн хадамтайгаа биш нөхөртэйгээ л суудаг юм шүү…  Хадам аав ээж 2 манайд ирээд ээж зөндөө уйлж намайг тэвэрч сууж билээ. Харин аав маань мний бэрийг бурхан явуулсан юм шүү даанч заяагүй хүүтэй хүн дээ гэж хэлсэн. Дахиж нөхөр ирээгүй би тэр хүнийг холоос ч харвал айх байх. Миний охиныг харах уулзах эрхийг би хэзээ ч түүнд өгөөгүй түүнд охинтой байх эрх байхгүй гэж би үзсэн. Би түүнд охиныг тэрнээс хойш 1 ч удаа харуулаагүй тэрэнд аав байх эрх байхгүй учраас…  Тэр хүн ямар том ямар сайхан охинтой болсноо үхэхээсээ өмнө л харж болно. Би түүний надад бэлэглэсэн тэр зовлонг маш удаан тээж сэтгэлдээ уйлж явсан 5 жил би хар дарж зүүдэлж уйлж орилж сэрдэг байсан. Хамт байгаа хүмүүсээ цочиж сэртэл нь орилж уйлж сэрдэг. Зүүдэнд маань тэр нөгөө л муухай юм аа хийгээд миний ойр  дотны эмэгтэй хүмүүсийг охинийг маань хүртэл гомдоож байна гэж зүүдэлдэг, 5 жил би дэрээ нортол уйлж сэрсэн дээ. Лам хар бөө гээд яваагүй юм байхгүй уншуулаагүй ном байхгүй ганцхан цаг хугацаа хүнийг эдгээдэг юм байна лээ. би 1-хан солиорохгүй юмсан гэж л боддог байсан. Эрэгтэй хүн миний биед хүрэхэд зарс хийдэг. 5 жил надад ямар ч секс байгаагүй. Би түүнээс өшөөгөө авахын тулд төрсөн дүүтэй нь унтсан. Маш олон жилийн дараа тэр залуу юуны золиос болоод байгаагаа ойлгоогүй л дээ. 5 жилийн хар дарсан зүүднээсээ би салсан гэхдээ тэр хүнийг хэзэ ч уучлаагүй. Тэр ч жаргал үзээгүй гэж сонссон. Би түүнээс салаагүй бол миний охин түүний ээлжит хохирогч болох байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Би түүний өмнөөс харамсдаг юм шүү. Тийм болсонд нь. Хэрвээ үүнийг уншаад зохиол бичдэг ч юмуу тийм зүйл оролддог хүн байвал холбоо барьж болно. Би заримдаа сонин амьдрал туулаад байгаа юм шиг санагддаг юм. За ингээд дуусгая даа. Би гэхдээ эр хүнд итгэх итгэлийг дахиж олж авсан юм шүү. Бурхан намайг хайр гэдэг зүйлийг мэдрэхгүй өнгөрөөсэй гэж хүсээгүй байхаа. За баяртай

cekc.mn дэр ирсэн захидал

67 Comments

  1. GegeenCom says:

    Yahav hovor bolovch hun turulhtun dotor mazohist hosoo olj chadaagui sadistuud bas bnaa bn. Gehdee chinii biyee hamgaalah medleg chadvargui buren bolovsroogui huvi hunii huvid tuluvshuugui baisan sul taluud ihtei genen t1 uyed chini taarsan uchraas yal zemgui ungurch tegeed ch mgld ehner nuhriin hoorondoh huchirhiileld huuli n bgagui bh shw odoo uur bolj bga bha.

    Urid nasandaa ih tamlagch bsnii urhag odoo garch duusaad biye setgeleeree tulluu geed joohon setgelee amirluulahaa boddiimu shariin shashind bol uiliin ureer uchirdag l gdiin ble gol n zovj uzsenii shagnald eceg ehiin gert hichneen sxn hairluulj chadaa ve gedgee oilgoson bn ah duu aav eej amid seruun eruul enh bas chamaig gedegt n talarhaj amidrahaas yahve

    Bi chinii orond bsn bol shuud emneleg yavna tendees yadaj sergiileh tsagdaa metiin asuudal hundugduh bsn bh. Hichneen sadist teriigee meddeg ch gsn busdiin biye setgel eruul mendiig harilcan zuvshuurulculgui hohirooj bolq biyee barij surah l heregtei bsyn chamaig zugeer l nuhtei mah l gej toocson bhd chi dagaad hanartsan bhyn.

    Odoo chinii zuv zugeer uldeesen ter t1 boldiin bn geed bodcon daraagiin hohirogch emsiig olzlood biyee unelegch naraas hashraagaal yavj bgada yanaa

  2. ok says:

    za yu gemeer yum de aimar dotor arzaimar gehdee er hun bolgon tiim bish chi arai l ert muu hunte uchirchihaj end chinii ch buruu bga iim ert jaahan dongoj 18 nastaida huntee suuna gdg buruu shu de bi chinii iim nasan dr yun hunteee suuh naiz zaluu gedgiig ch meddeggui bsn yum uuniig unshih daraa daraagiin humuusd l gj helehed iim ert huntee suuh hereggui shu sain hun taarj bloh ch muu hun bur olon taardag yum chi jaahan hoorhon tsetseg tsevruu shig bn shu de har ert nohor nz zaluu gj oriigoo zovooj yah yum be ternii orond saihan yum uz nud tail sur ajil tgj bhad sn hun ooroo l hureed irdeg yum sh de bi ooroo tiim saihan amidraltai hunii neg bn bi 26 anhnii huuhde gargaj bn bi yum uzsen sursan ajillaj uzsen buh yum saihan saihan hanitai saihan bn neg amidrah yum chine yumand bitgii ert yar chamd gehdee bayr hurgey sn huntee uchirsand ni sn hun bga biz hun bolgon adilgui shu odoo saihan amidraad l bai amidral bayan sh de odoo l chinii amidral ehlej bn omnoh ni zugeer l zuud bsn gj bod bas eniig hun neeh unshad hereggui yum bno ih muuhai har zuil duurente yum bno ustagchihval yasan yum be teneg hun unshul buruu ulger avchij blno shu de

  3. okookko says:

    ёстой санамсаргуй уйлчихлаа.. сайн хадам таарсан н яамайдаа.. тэгээгүй бол салгахгуй гээд хэдэн жил зовоох байсан юм билээ

  4. munkh says:

    худлаа зохиож бичээ ю даа, эсвэл энэ хуухэн оороо ч тэнэг юумуу. мэдрэл хуухэн бх шиг бн. бас уншсан зарим н уйллаа ч гэнэ уу

  5. visitor says:

    WTF!!!! Nohor chin ch yostoi oodgui adgiin shaar baij dee. chamaig bodson chin bur orovdchihloo. Mongoliinhoo buh zaluusiig buruutgaad yahav gehdee iimerhuu ymnuud mer ser bolj l bga shu. Ohiduud mine bolgoomjtoi baij, hovguud mine uhaalag baigaarai l gej huseh bna. Etsest ni helehed ooriin ger bulees oor halun dotno amisgaltai naash ir geed tosood avah hun baidaggui ym doo. Tegeed oort chin az jargal, sain saihan, buh hair halamjiig husey… Setgeliin tenheetei bgarai!!!

  6. yoh says:

    би зугээр л уйлчиxлаа чи иx тэвчээртэй юм амжилт xусий би чамайг бодxоор иx оровдоx юм иxэр татаж уйллаа

  7. ......... says:

    amidral tanid saihan humuus zayajee. (ter gaj nuhuruus busad ni) hervee hadam aav eej chin daramtaldag bsan bl yahuu… bs ter shan nz hun burt tiim nz taarahgui shuu gaigui amidraad yavahd nz nz gj daldganchaad yas yuman dree hudlaa jujugledg humuus olon bdagshd harin tanai nz hetsuu ued tanit nii nuugui yariltsaj hamgaalj derged chin bdag bsan bn uneheer sn nz bloltoi ter s.han humuusin itgelig aldalui amidraliig urgelj uudruguur harj sn s.han amidraarai tanid az jargal husieee amjil….

  8. gegeenee says:

    Ёоё,yostoi durgui hurchlee..Ter er ni hun monuu.Kinon der gardag gaj donton bna daa harin. Ene niitleliig unshaad buur hamag bie arzaichlaa. Ter muu novshiin zaluu gaduur garaad bga huchin,hun aminii hergiig hiigeed bgan bish bizdee .. muu novsh chini. Uheesei

  9. Alphonse says:

    анал сэкс байж л бдаг ш дээ, бас муугаа мэдэхгүй далдагансан хуухэмсэг эрчүүд ч байж л байдаг суртэй гар уу энэ чин харин???

  10. Итгэл says:

    Чи өөрийгөө эдгэсэн гээд дараа нь биччихсэн байсан. Энийгээ тэгээд эдгэснийхээ дараа бичсиймүү эсвэл өмнө нь үү. Эр хүнд ахиад хэзээ ч итгэхгүй гэх, тэгснээ ахиад эр хүнд итгэсэн гэх. Чи эдгэсэн үгүйгээ нэг шалгуулвал яасын бэ?

  11. 111 says:

    Ямар аймаар юм вэ? ийм хүн бас байдаг юм уу? ушиж байхдаа өөрийн эрхгүй уйллаа
    Тэр хүн жинхэнэ новш юм даа бүр хэлэх ч үг алга
    Чи зөв алхам хийжээ. Чамд аз жаргал хүсье
    Үлдсэн амьдралдаа зөвхөн жаргаж амьдар

  12. mmm says:

    chamd yamar hetsvv baisniig medej bna. gehdee minii bodloor nohor chine orvdoltoi yumaa yaaj ch bodson ovchtei hvn baigaa biz dee.tvvniig vzen yadah yamar ch shaardlaga baihgvi bah gej bodoj bna. chamd gesen hariutslaga baigaa gaj dontoi yum baina gedgiig ni medsen bol yaagaad tvvniig daguulaad emchilj boloogvi yum emneleg gej yunii toloo baidag yum.ovchtei hvniig vzen yadaad yamarch shaardlaga baihgvi bas ternii toloo dvvtei ni untah ch hereg baihgvui bsan yum daa untlaa geed yu oorchlogdoh yum ooriigoo doromjilj baigaa yum bishvv.chamaig ooriinhoo dvvtei untsan bna gej huruun chinee yum bodohgvi ovchtei hvn yum chine

  13. sodoo says:

    үнэн юуму худлаа юумуу?
    худлаа зохиол шиг санагдлаа
    хаххаха

  14. ss says:

    аймаар юмаа. сэтгэцийн эмгэгтэй хүн байна. аймаар өөрт чини аз жаргал хүсие.

  15. hi says:

    yamar zawaan zaluu we zaluu ch gej de shawhru we aimar tom yumiig nuruunaasa awch hayjee unshaad suuj bhad uillaa shde omnoos chin teriig medreh geed oor deere haritsuulj bodhod. yostoi uhaantai setgeliin tewcheertei busgui bnaa az jargal husey tiim yumnaas oshoo awch bn geed neree sewtuulehgui iluu jargaltai amidar ter ni chuhal shuu

  16. Super says:

    18хан настай гэрлэхээр ийм юм болох магадлал өндөр шүү дээ

  17. Хашир says:

    Монгол монгол гээд л байх юм. Болидоо – өвчтэй юмнуудь гаж донтонгууд аль ч орон үндэстэнд байна шдээ. Харин ч монголд харьцангүй бага байна. Дээр нэг хүний бичсэнийг дэмжээд иймэрхүү хүмүүсийг цагдаагийн бүртгэлд оруулах хэрэгтэй шүү. Би охинтой хүн, ийм этгээд эхр чөлөөтэй байна гэхээс айдас төрж байна.

  18. uka says:

    ёо монгол эрэгтэй хунтэй л суудагуйншуу тэд ийм муухай зэрлэг адгууснууд, би одоо гадаад найз залуутай ямар хөөрхөн сайхан сэтгэлтэй гэж санана. монгол охидууд мини болгоомжтой байхгуй бол эр ни монголийн бух залуучууд ийм ухамсар дорой болтсон . тэрний оорнод гадаад залуутай халицан дээр. хамагуй илуу шуу . жаргажил байвал хамаа алга

  19. maxi says:

    amidral chamd sain saihan zuiliig odoo ugnuu timees itgeltei zovoh tsag chin odoo duussaan egch mini odoo zovhon jargah l uldsen bgaa tim bolhoor urgelj sain saihan amidraliig tusuulj muruuduj yvaarai.taniig saihan amidrana gdgt itgeltei bna az jargal husie

  20. Life is game says:

    овчинтой хун байсан байна. чи маш зов шийдбэр гаргажээ. одоо сэтгэл санаа болон биээ л сайн бодож яваарай. Охиноо сайхан хумуужуулдээ.
    Амдралд чини амжилт хусэ.

  21. Tj.mgl says:

    Би дахиж энэ сайтад орж бхгуй. Юу уншчихваа хулгайч.

  22. AGAA says:

    уншиxаас ч дургүй xүрмээр амьдрал байx юм даа

  23. shan amidar says:

    чиний бичсэн захиг уншад би их уйллаа чамайг энэ бүхнийг давж гарсанд ч баярлаж бна чайг сайхан амидрана гэдэгт би итгэлтэй бна чамд болон чиний гэр бүлд аз жаргал сайн сайхан бухнийг хүсье, эцэст ни хэлхэд тэр хүн бишээ ийм амитад цөөхөн байгаасай

  24. sda says:

    xэxэ… өшөөгөө мөн сурxий авдаг. цэргийн анги дээр очоод сайн аваxгуй.

  25. khongorkhon says:

    ямар аймар юм бэ. ханьлах ханиа тэгээд одоо яаж сонгох вэ.ганцаараа явж байвал илүү дээр юм шиг, чамд амжилт хүсэе. гэхдээ дүүтэй нь унтдаг жоохон тиймэрхүү л байна. тэглээ гээд өшөө авсан хэрэг болохгүй ш дээ. чи өөрөө бас нэг хүнийг гомдоож нүгэл хийж байна гэсэн үг.

  26. Mongolzaluu says:

    Манай монгол залуучууд үнэхээр хэрэг алгаа. Хэлэх муу үг олдохгүй юм. Гэр бүлээ сайхан авч явдаг,гүндүүгүй , эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг эр хүн хэд байнаа? Архичин,тамхичин,пивочин,хүүхэнчин,
    баарчин,хүчиндэгч,хулгайч, тонуулч
    гээд л …
    Залуус минь дээ хүний сайхан охинийг авч ханилаад цог золбоотой ,хайрлаж ,амьдарвал амьдарсан шиг амьдраад үгүй бол чадахгүй зүгээр болимоор юм.
    Энэ нийтлэлийг уншаад ёстой аймшигтай санагдчихлаа

  27. hn says:

    багаасаа оссон орчин бас эцэг эхийн ч юмуу али нэг талийн гаж авир хуухдийг их сонин болгодог шдэ ,магадгуй ээж аав н бас буруутай л бх

  28. IQ says:

    Зүгээр л уйлчихлаа. Айлын сайхан охиныг зовоодог эрчүүд олон байгаа ч ийм аймшигтай хүний адаг шаар, малнаас доор , буг чөтгөр шиг эрийн хугархай байдаг гэж зүүдлээгүй юм байна. Нүгэл нь нүдээрээ гарсан муу новшийг дэлхий яаж даадаг байнаа.

  29. lord says:

    наад нэг юмаа цагдаад өгөөд цагдаагийн бүртгэлд оруул ойрд монголд хүчин их гараад бга гэсэн танай нөхөр шиг амисгаанууд хийгээд бгаан бишүү гаж донтонгууд үеийн хүүхнүүдэ чадахгүйн байж жаахан хүүхдүүд хүчиндээд бн тэр цагдаа сэргилэх нь тиймэрхүү сэтгэцийн өвчтэй донтой гаруудыг бүртгэлдээ аваасай

  30. irgen1b says:

    ямар бузартай амитан вэ,,,,,,,,,оорийн хүчинд вэл таарах амитан бна……..эсөти адгийн амитан бна,,,,,

  31. babe says:

    ymar aimshgiin amitan be. ter hun ugaasaa jargahgui bhooo.

  32. emma says:

    Аймшигтай би одоо яг унтахийн өмнө ядаж уншчих юм Тэр нөхөр гээд бгаа хун чинъ маш хунд гэмт хэрэгтэн сэтгэцийн гажигтай сайн жужигчин байжээ. Манай хуухнууд дэндүү тэвчээртэй уужуу сэтгэлтэй бас хуулийн ямарч мэдлэггүй хуний эрх ямар уед зөрчигддөг ямар уед гэр булийн хучирхийлэлд хамаарагддаг эсэхээ ялгаж салгахгуй бсаар бна. Мгл-д гэр булийн хуулийг чангатгах гэр булийн хучирхийллээс хамгаалах төвийн уйл ажиллагааний хурээг тэлэх хгтэй гэсэн шаардлагийг сэтгүүлч нар хучтэй шаардаж өгнө уу. чамд ажз жаргал хусъе

  33. nice says:

    би эрэгтэй гэхдээ энэ нийтлэлийг уншаад айдас хурдэг байншдээ
    манай хэдэн мангар хар ягаад л байндаа
    эрийн хугархай юум бол араамандаа яажигналдаа дэлхийн талийг эзэлсэн туухтэй ардийн хуйх байж бөгс бөөрөнд толгойгоо мэдүүлэх юм

  34. bbb says:

    oorin erhgui nulims urschihlaa.

  35. scOrpAp says:

    Muu bandiig alaad hayahgui yasiin. Amidralaa awaad yavj chadahgui bsiin bol yah gej ailiin ohiniig awch suudiin. Salsan yostoi zow shiidwer bolson bna. harin duutei n untdag bol iluu zan bj dee. erchuud mini jaahan bodoltoi bai. emegtei huniig hairlaj chadahgui bol har darsandaa hordood uh

  36. uuree says:

    ёоох ямар аймаар юм бэ.ийм зүйл байдаг гэж төсөөлсөн ч үгүй явлаа.уншаад бүр уйлчлаа.гэхдээ дүүтэй нь унтсан гэдэг асуудал шал утгагүй хийх хэрэгггүй байсан л гэж бодогдлоо.дахиж амьдралд чинь ийм хүнд хэцүү зүйл тохиолдохгүй гэж найдаж байна амжилт

  37. anna says:

    Би ийм нэр бичээгүй юм шүү.үүн дээр зарим зүйлийг тодруулаач гэсэн xүмүүст зориулаад бичиэ.\би өшөө авахийн тулд эрж сурж хайж олоод тийм зүйл хийгээгүй .харин дүү нь над дээр ирсэн юм.тэр надад xайртай гэж xэлсэн.надад түүнээс тийм үг сонсох сайхан байгаагүй.би тэр залууд жаахан гомдож билээ.тэгээд тэр өдөр болгон манай xаалгийг тогшиx болсон.юм үнэртүүлсэн ирнэ дээ. тэрэнд би чамтай 1xан удаа л уулзая харин чи үүнийxээ төлөө ахдаа баярлалаа гэж хэлээрэй гэж л хэлсэн.тэр намайг юу хэлээд байгааг ойлгоогүй байx л даа.тийм юм хийлээ гээд би өөртөө шаналал нэмсэн маш муухай санагдаж хийсэн зүйлдээ харамссан даа.нөхрийн 2 дүү нь надад маш сайн байсан.өсвөр насний надаас хэдхэн дүү тэр 2 хүү яг юу болоод байгааг мэдэxгүй ч гэсэн ахийгаа гадарладаг байсан болов уу гэж би боддог юм.манай аx 1 л болохгүй байна даа гэж…1 удаа тэр над руу орилж дайрахад 2 дүү нь шууд гуйж орж ирээд та болиоч яах гэж дандаа эгчийг уйлуулж байдаг юм бэ гэхэд нөхөр та муу 2 баас-т хамаагүй энэ та 2-н эгч биш мэдэв үү гэсэн.2 дүү надад их сайн юм л бол надаас хичээл номоо асууна би зарим хичээлийг нь хийж өгнө тэд намайг инээлгэх гэж сонин юм сэднэ барлуулах гэж чармайдаг байсан юм.би тэр 2т том болоод архи уудаггуй авгайгаа зовоохгүй сайн хун болорой за гэхэд том нь би авгай авахгүй гэхэд бага нь ямар авгай зугээр үү гэж инээд хургэж билээ.би тэр 2-г яг л дүү нар шигээ санадаг байсан юм чинь надад дараа нь дүү нь тэгэж хэлэхэд би эгч нь байxаа болиод намайг хүндлэхээ болиж дээ гэж гомдсон доо.тэр залуу одоо 30 гарч байгаа хүнтэй огт суугаагүй архи жоохон уудаг аав ээжтэйгээ байдаг гэж л сонссон .харин бага дүү нь 2 хүүтэй айлийн сайн аав хүний сайн хань болсон.манайx руу хаяа залгаж охин бид 2-г сайн яваа биз дээ гэж асуудаг хүн тэр л байх.Би олон жилийн өмнө нутгаасаа гарсан л даа.ээж аав 2 хуний газар xэцүү xүүхдээ орхи гээд хориод дийлээгүй. хүүхдээ тэврээд хэнийг ч танихгүй мэдэхгүй газар ирнэ гэдэг аймаар байсан.гэхдээ надад xарийн мөртөө сүү шиг сэтгэлтэй хүмүүс таарсан юм. сургуулиа би яаж ийж байгаад л төгссөн охиноо өсгөж өндийлгөлөө.том болтол нь хойд эцгийн бараа харуулахгүй гэж л зүтгэсэн.одоо би сайн ханьтай болсон.би монголтойгоо сууна жинхэнэ монгол эр хүнтэй сууна гэж маш удаан хайсан.ээж аавийгаа xамгийн их баярлуулсан зүйл энэ л байx даа.хулан би чиний бичсэнийг уншсан чамд ямар байгааг би мэднээ.наад хун чинь хэзээ ч муухай юм хийснээ ойлгохгүй бас өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг л би хэлэх байна.харин ард нь чи хатаж бороонд нороод хачин сулбайсан өнгө муутай цэцэг шиг л байгаа даа.зөвхөн зовлонгийн гүнд очсон хүн жинхэнэ жаргалийг олдог гэдэг шүү дээ.чи xэрвээ амьдралдаа өөрчлөлт хийвэл хэр их зүйлийг алдаx вэ гэдгээ тооцоод ямар 1 өөрчлөлт хийвэл яадаг бол гэж бодож узээрэй.миний бичсэн зүйл уншиxад хэцүү ч гэсэн сурганжтай болов уу гэж л бичсэн юм.хэрвээ чиний амидралтай төстэй зүйл байвал сайн тунгааж бодоорой.амидралд эрт хөл битгий тавиарай охидоо…би эрт суусан ч оройтож суусан ч бай тийм хүнтэй таарсан л бол тийм зуйлийг амсах л байсан гэxдээ арай туршлагатай байсан бол тэгэж амидаараа тарчлахгүй л байсан гэж боддог юм. bayarlalaa ta buhend

  38. D says:

    тэр одоо ямархуу яваа вэ?

  39. naraa says:

    пээ энэ хумуус ямар муухай аймаар бдаг юмбэ.

  40. cholk says:

    яанаа ымар аймэр ым бээ одоо чи жарганааа би итгж бн аз жаргал хусий

  41. Sakura says:

    Би үүнийг уншаад нулимс урсаад сэтгэл сонин болчихлоо. Арай ч дээ адгууснаас долоондор хун юмаа . Хэлэх муу үг ч олдохгуй бна. Тийм хүн хийсэн нүглийнхээ хариуг үхсэн хойнооч авч дуусахгуй ээ. Чи гэхдээ дүүтэй унтаж өшөөгөө авсан гэдэг чин буруу зуйл хийж дээ. За тэгээд өнгөрсөн муухай бухнийг мартаад зовсоны эцэст жаргал ирдэг болохоор гэгээлэг сайхан амидраарай.

  42. Tigerman says:

    би эрэгтэй л дээ. гэхдээ монголын маани эрчүүд арай аричаагүй харагдах юм. ихэнх нü àðõèíä äîíòñîí ýñâýë ºíãºíä äóðëàãñàä áàéõ þì. ýý áóðõàí ìèíü ÷èíèé àìüäðàë õ¿íä çàìûã тóóëæ ýý. ÷àìøèã çîâæ ÿâàà ýìýãòýé¿¿ä îëîí áàéãàà íü õàðàìñàëòàé ÿà. òýäýíä ÷àäëààðàé òóñëàõ þìñàí. äààí ÷ ìèíèé õ¿÷ õ¿ðýõã¿é ë äýý. áè 18 òàé. ýðõ ìýäýëòýé õ¿í áîëáîë ýíý á¿õíèéã íýã òèéø íü öýãöýëýõèéã õ¿ñíý. ìèíèé õàìãèéí õàéðòàé õ¿íèéã ãàæ äîíòîíãóóä õ¿÷èíäñýí ãýõëýý𠺺ðèéí ýðõã¿é íóëèìñ öèéëèéæ. òýð íîâøûã àë÷ìààð ñàíàãäàõ þì. ÷àìä àç æàðãàë õ¿ñüå. ìîíãîë÷óóäàà õ¿í øèã õ¿í áàéÿ…

  43. cahirmaa says:

    амьдрал чамд хатуу хандсан ч цаашдаа дахиж хатуурхахгүй ээ, өнгөрсөн амьдралаа хар дарсан зүүд гээд бодоорой, олон олон эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэг сургамж болох байхаа энэ бичвэр, тэдний өмнөөс баярлалаа

  44. uujgii says:

    зовлон үзсэн хүн хүний сайн найз болдог байх би сайн найзтай л болмоор байх юмааа хүсвэл найз байхад би татгалзахгүй шүү чамд аз жаргал хүсий амжилт найзаа.bmw_uujgii

  45. hulan says:

    манай нөхөртэй жоохон төстэй юм байна. гэхдээ манай нөхөр арай гайгүй юм шиг бна.

    манай нөхөр бас нэг иймэрхүү л дээ. манай найз хүүхнийг, хамаатныхаа дүүгийн авгайг оролддог байсан. манай найз хүүхэн нүүр өгөөгүй харин надад танай нөхөр чамайг байхгүй байхад оролдоод бна гэж хэлсэн. харин хамаатны авгайн дүү бол хариуд нъ нүүр өгсөн л дөө. 2 жилийн дараа хамаатны дүү нъ тэр хүүхнээс салаад өөр хүнтэй суугаад салсан.

    хөдөө явахаараа өвчин авчирна. янз бүрийн хүүхэнтэй унтдаг байсан. заримынх нъ нэр усыг би мэднээ.

    10 жилийн ангийнхантайгаа уулзахаар хуучин холбоотой байсан хүүхнүүдтэйгээ холбогдоод салахгүй. тэд нар нъ нөхөргүй, хүүхэдтэй хүүхнүүд смс бичнэ, нууцаар уулзана. бас л адилхан но-той явдалтай.

    найзынхаа эгчтэй нъ явна. надтай муудалцаад л тэр хүүхэн дээр очдог байсан байгаа юм. тэрний гэр манайхаас холгүй, хүүхэдтэй, нөхөргүй хүүхэн байдаг юм. манайх руу утасдаад л байдаг байсан юм. би юм боддоггүй байсан юм. тэгсэн маш олон жил явдаг байсан юм бна лээ. найз нъ эгчтэйгээ явдаг эсэхийг би мэдэхгүй. гэхдээ би одоо энэ бүхнийг найзад нъ дэлгэж хэлнэ гэж боддог шүү.

    гадаадад явнаа, найзынхаа авгайтай явалдана, тэр хүүхнийхээ эгчтэй нъ бас явалдана. найз нъ гэж нэг итгэмтгий хүн бна. нийлж архиддаг байгаа юм. тэгээд л авгайг нъ оролдоно. нөгөөдөх нъ их дуртай, бас л адилхан явдалтай.

    намайг гадаад явсан хойгуур янз бүрийн хүүхэнтэй явна ш дээ. нэг хүүхнийг нъ гэртээ хүртэл авчирсан байгаа юм. манай хүүхэд тэр үед нъ гаднаас ороод ирсэн байгаа юм. манай нөхөр аав ээжийгээ байхгүй хойгуур нъ гэрт бас авчирч унтдаг байсан байгаа юм.

    манай нөхөр ер нъ харахад их даруухан харагддаг болохоор хүүхнүүд их хуурттаг юм шиг байгаа юм. найз нар нъ ч гэсэн ийм хүүхэмсэг талыг нъ мэдэхгүй хууртаж байхав дээ.

    архи уугаад ирэхлээрээ жинхэнэ нүүр царай нъ гарч эхэлнэ дээ. хүмүүс мэддэггүй юмаа.

    бэлгийн замын өвчинтэй байх магадлал маш өндөр, тэрэндээ эм уух дургүй. би өвчин авахаас айгаад гондомтой унтдаг. хүмүүс гэр бүлтэй хүн цэвэр байдаг гэж худлаа шүү. энийг би гэрчилнэ.

    за тэгээд нөхрөөсөө болж би ийм хашир болсон. намайг энэ найз нар нъ хартай гэж боддог байх, тэглээ гээд би ямар эгчтэй нъ явдгийг нъ, авгайтай явдаг үнэнийг нъ хэлэлтэй биш!!!

    за за, намайг ойлгох хүмүүс бараг байхгүй байхаа. яагаад гэвэл бусдын гэр бүлд ийм зүйл маш цөөн байдаг байх гэж найдаж бна. гэхдээ яг над шиг ийм замыг туулсан буюу туулж байгаа хүн л ойлгох байхаа.

    эцэст нъ хэлэхэд: монголын нийгэм цэвэр ариун болоосой, үүнийгээ дагаад хүний ёс суртахуун дээшлээсэй, гэр бүл ариун нандин байгаасай, үр хүүхэд бүү өнчрөөсэй гэж хүсъе дээ.

  46. 9999 says:

    чи их зовсон бна гэхдээ чи ямар их алдаатай бичдэг юм бэ даа дөө дээ чини ямар их юм бэ .

  47. CmaZ says:

    Амжилт хувсий… эмэгтэй хун атаархуулр амидрахийг хусдэг юм шиг бгайн одоо бугдийг мартаад атаа хорслоо орхиод сайхан амидардаа

  48. busgui says:

    аймаар юмаа, … жинхэнэ садист гаж донтон байжээ. ийм хун бдаг гэхэд итгэмээргүй,… охин хуухэд, дуу нараа иймэрхүү гаж донтой юмнуудаас холхон байлгадаг юм шуу хумуусээ!!!! чамайг эргээд гэрэл гэгээтэй амидралд хул тавиж бгаад умнуус чин баяртай бн… унгурсунуу тас мартаад уудруг бдаг юм шуу

  49. SET says:

    eruul hun huleej avahad hezuu tuuh bn..tuulsan hund n bol jinhen horror bsan baih…bi uruu eregteilde,orchlon delhiid eostoi gaj garuud baih ym,
    naad ex nuhriig nasan turshaar n yas zoojond suulgajil niigmees tusgarlana,iim humuus zarim uvchin shig emchlegdedgu ym.

  50. uuk says:

    ДАВАА ГОЭ ХЭЛЖЭЭ

  51. unshigch says:

    чи их зовсон байна аа. одоо чи жаргах цаг нь болсон. аз жаргал хүсьэ

  52. uran zurag says:

    эрхэмсэгээ, би бас нийтлэл уншаад анх удаа уйлчихлаа.
    хар дарсан зүүд шиг аймшигтай, төсөөлөхөд ч бэрх амьдрал байжээ.
    тиймээ, хүнд зовох өдөр байхад бас жаргах өдөр ирдэг юмаа. тэр хүнийг үзэн ядаад, гомдоод байвал сэтгэлээс чинь гарахгүй шүү.
    тиймээс уучил. уучилбал амархан мартдаг юм.
    ахин хэсэг хугацааны дараа чи өнгөрсөн амьдралаа бодоход тийм зүйл бүдэг бадаг л санаанд чинь орно.
    харин дүүтэй нь гэдэг чинь дэмий зүйл хийжээ. гэхдээ яахав, тэгээд сэтгэл чинь бага ч атугаа онгойсон бол яамай.
    чамд болон гэрийнхэнд чинь сэтгэлийн мэнд хүргэе. охиноо сайн хүн болгож өсгөөд, амьдралд хөл тавихдаа алдахгүй байх тал дээр нь сайн анхаараарай.

  53. nz says:

    сайн бна уу чамд энэ бүхний дараа хайр ирсэнд би маш их баяртай бна.Хүн урагшаа харж амьдардаг болохоор одоо тэр өөдгүй арслан шиг араатныг мартаад аз жаргалтай амьдраарай амжилт

  54. даваа says:

    энд нэг л юм буруу байна. дүүтэй нь унтаж өшөө авдаг. хэний биеэр, хэний нэр төрөөр, хэний ухамсараар өшөөгөө аваад байгаан. нэгмөсөн сайн авахгүй яасын. цэргийн анги дээр очоод нэгмөсөн өшөөгөө сэхэхгүй болтол нь авахгүй. бусад юм бүгд чиний зөв. цаашдын амьдралд аз жаргал хүсье. хүүхнүүдээ өөрсдийн биеэр хүнийг хохирооно гэж ямар логик байнаа. би хүнийг хохироох гэж гараараа хүний бөгс арчвал яах уу? яадгийн намайг гомдоосон тэр новшийн гар юм чинь тээ кккккккккккккккккккккккк

  55. LadyBird says:

    өө муу хар новшийг алах юмсан ямар өөдгүй зэвүүн новш вээ. охидоо ийм хүнээс хол бгаарай анхааралтай хүнээ таньж байж суугаарай! Харин бүгүй тань болон охинд тань гэр бүлийхэнд чинь хамгийн сайн сайханыг хүсэн ерөөе!

  56. Edy says:

    бурхан минь . Чиний нөхөр Жинхэн Гэгээн дүрээрэ гаж донтон байжээ. Аймшигтай. Тэр хүн тамд морилноо.
    Харин та эрч хүчтэй аз жаргалаар дүүрэн байгаарай. Амьдрал баян шүү дээ. Нэг л сайхан нартай өдөр сайн залуутай учирч улам илүү сайхан амьдарнаа. Амжилт !

  57. QndQg says:

    yaanaa. bi bol eregtei hun. ymar hulgaich ni tegdeg bna. odoo ter muu gichii gudamjaar heev neg alhaj bga bhda zda.Shuud Budhimsn.nadad ehner huuhed bdg.bi tiim haraal idsen oi toind buuhaargui zuilig hezeech hihgui. iim garudig alval taarNA. MONGOL ERCHUUDIN NERIIG GUTASAN GICHII VE. BID ER HUN GEDEG NEREE AVCH ULDEH GEJ UUREG HARUITSLAGA UURJ BHD ZARIM NEG AALZUD BHIMDAA TUI MAI L GEJ HELIDA ter Nuhurt chine

  58. sweet dream says:

    яанаа ийм юм бас байдаг л юм байна. бүр айчихлаа. чи ёстой зөв шийдвэр гаргасан байна. тэгээгүй бол юу ч болж болох байсан биз. иймэрхүү адгийн амьтад яах гэж амьд явдаг байнаааа. хөөрхий муу аав ээж чинь л хамгийн их шаналсан байх даа.
    чамд амжилт бас аз жаргал хүсэе.

  59. erhemseg says:

    – Uuchlaarai bi ooriin medelgyi uilachihlaa… Anh udaa ene site-d bichsen zyilees bolj ingej bn.Tand yamar bsniig tosoolohod ch berh sanagdaj bn.
    Yneheer aimshigtai.ta tyynees ohinoo avan salsan n hamgiin zov shiidver bn geh bn.Gol n dyytei n sex hiideg n ilyydchihej dee.Bi huvidaa hen negnees oshoo avah gej, hen negentei mochoorhoj hondlongiin etgeeded ariun biee ashigluulj ner toroo davhar sevteehiig hyleen zovshoordoggyi. Ta odoo hairlasan hynteigee az jargalaar dyyren bgaarai! Burhan hyniig dandaa zovoodoggyi bhaa! Ta hania sain hairlaarai! God bless your family!

  60. dindun says:

    ёоо талаас илүүг нь уншиж чадлаа сүүлдээ дотор эвгүүрээд унших ч сонирхолгүй болчихлоо. сүүлд сэтгэгдлүүдээс нь уншихаас

  61. hench bish says:

    юүгэж бичмээр ч юмдээ! Нөхөр чинь гаж донтон л байсан байна Харин дүүтэйн яасныг чинь сайн ойлгосонгүй эцэст нь нөхөр чинь юү болж хоцорсон бас дүүтэйн яаж байгаад ойртсон одоо өөрөө хэдэн настай гээд л жоохон битүүхэн зүйлүүд энд үлдчихлээ..кккэ Тэгээд одоо 2дахь амьдарлаа дүү\тэйн нийлүүлсэн гэхгээд байгаан болвуу би нэхх сайн ойлгосонгүй ээ..Үнэндээ бас ямар сэтгэлийн дэмжлэг авах гэсэн зэргийг бичээгүй байна магадгүй сургамж зөвөлгөө л юмшиг байна тиймүү! Би нөхрийг чинь өрөвдөж байна тэр өвчтэй хүн гэдгийг мартаж болохгүй шүү дэ…Сэтгэл зүйчид хандах ёстой байсан байх лда магадгүй лам хуурга гэснээс Сайн сэтгэл зүйчэд хандах хэрэгтэй байсан Нөхөр чинь баян айлын хүүхэд байсан юм чинь заза мэдэхгүйм да хүний амьдрал гэж Зах нь үгүй Далай завиндаа суусан бол Та хөвсөөр л байх болно алс хол хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэн сэлүүрдсээр байх болноо гэж! xэxэ

  62. orowdmoor yumaa says:

    chi zow alham hiijeee salsan n zow yanaa ymar yum be

  63. boldoo says:

    чи ийм сөрөг мэдээлэл бусад хүнд тараах хэрэг байсан юм уу гэж бодлоолдоо мэдэхгүй юмдаа аймшигтай анхнаасаа тийм муухай хүн гэдгийн мэдсээр байж тэгээд байж л байдаг тэр эрэгтэй эр хүн байж арчаагүй юмдаа. Залуу хүүхдүүдэд хэлэхэд эрт суух ер нь дэмий шүү 18 тайдаа айлын бэр болно гэдэг өөрөө ч гэсэн зөв хүмүүжилгүй л байждээ

  64. ogii says:

    Дүүг нь та эргүүлсэн үү, эсвэл тэр дүү нь таныг эргүүлсэн үү

  65. boldoo says:

    хтүөө /б ;гг ;оо бны,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.