Би өөрийгөө үнэн голоосоо үзэн ядаж байна

Сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ нийтлэлийг жоохон дотроо онгойлгох гэж, та нараар загнуулах гэж бичиж байна. Би үнэхээр жаргал даадаггүй тэнэг хүүхэн. Би нөхөртэйгээ суугаад нэлээд хэдэн жилийг ардаа орхисон. Бидэнд сайдах муудах, баярлах жаргах үе зөндөө л тохиолддог. Жирийн нэг сайхан гэр бүл. Бид нэг хүүтэй. Хүү маань ч том болсон. Гэтэл би нөхөртэйгээ жоохон ам мурийж, нэг хэсэг бид хоёрын хоорондох уур амьсгал хөндий байх үед санамсаргүй танилцсан нэг залуутай үнэхээр тэнэг юм хийчихлээ. Би тэр залуутайнэг бус удаа уулзсан. Тухайн үедээ толгой эргээд юу бодож тэнэглэж байсан юм бүү мэд. Нөхөр маань их сайн хүн, гэхдээ хааяа надад бид хоёр удаан хугацааны турш хамт байсан болоод ч тэрүү нөхөр маань урьдынхаасаа ямар ч идэвхигүй болсон мэт санагдах болсон. Сексийн асуудал дээр ч их хайнга хийсэн болоо л өнгөрдөг болсон. Иймэрхүү хөндий хүйтэн харицаанаас болж би одоо өөртөө харамсаад ч барахгүй, бодохоос дотор муухай оргимоор юм хийчихээд харамсаж сууна. Ариун нандин бүхэндээ сэв суулгаж, булингартуулах ямар муухай юм бэ. Гэр бүлийн минь амьдрал, насны хань, үр хүүхдийн минь дэргэд, тэр түр зуурын жаргал амсах секс юу ч биш гэдгийг хожуу ухаарсан даа харамсаад бардаггүй ээ. Ахиж хэзээ ч би ийм зүйл хийхгүй гэж бодож байгаа ч, нэгэнт булингартуулсан усыг буцааж цэвэрхэн болгож чадахгүйтэй адил дотор нэг л муухай санагдаад болдоггүй.

Тэр надтай уулзсан залуу надтай цаашид уулзах сонирхолтой байсан ч, би бүх үнэнээ хэлэхэд бүгдийг ойлгосон, одоо ахиж уулзахгүй болсон. Тэр залууд буруу байхгүй ч бүр дотроо тэр залууг маш их үзэн ядаж, яах гэж намайг эргүүлсэнийг нь бодохоос уур хүрээд байхын. Гэхдээ чанга хатуу, нөхөртөө үнэнч байх ёстой хүн нь би өөрөө. Гэтэл би хамгийн тэнэг алхамыг өөрөө хийчихлээ. Та нар над шиг ингэж харамсахгүйн тулд нөхөртөө ч эхнэртээ ч яаж уурласан гомдсон байсан битгий ийм тэнэг юмыг хийгээрэй. Эвлэрснийхээ дараа яаж ч амаа бариад, толгой руугаа цохиод буцааж болдоггүй юм байна. Би нөхөртөө үнэн голоосоо хайртай, ахиж ийм юм хэзээ ч хийхгүй гэдгээ амлаж байна. Намайг уучлаарай.  /Би өөрт нь хэлж үнэхээр чадахгүй учраас энэ сайтаар дамжуулж л хэлье дээ/ Бурхан минь надад тусалж, нүглийг минь цайруулж, бүх юм эргээд сайхан болоход туслаач гэж байнга залбирч байгаа.

31 Comments

  1. sony says:

    энд сэтгэгдэл бичсэн ихэнхи хүүхнүүд за юун сүртэй юм гэсэн утгатай, арай гайгүйнүүд нь буруугаа ойлгосон л бол тэгээд болоо доо март гэх ухааны юм бичичгээсэн байгаа биз дээ. тэгэхээр зэрэг чиний наад асуудал чинь манай хүүхнүүдийн хувьд бол нэг их сүртэй асуудал биш бололтой. харин эрчүүд иймэрхүү зүйл хийгээд тэр тухайгаа энд бичсэн бол монголын бүх эрчүүд завхай зайдан тухайгаа ханатлаа хараалгуулах байсан биз.

  2. aagii says:

    хэххэхэх доорхи сэтгэгдэлүүдийг уншсан чин инээд хурээд

  3. bagsh says:

    ЭМ АЛЦАЙГААГҮЙ БОЛ ЭР ХАРАЙХГҮЙ ГЭДГИЙМАА

  4. gerel says:

    Сүртэй юмаа. Ийм юм байж л байдаг ш дээ.

  5. бүсгүй says:

    би энэ сайтаар огт ордоггүй байж байгаад чам шиг түүх хайж 2 хоног хэслээ. Учир нь надад яг чам шиг зүйл тохиолдсон. Тэгээд хүмүүс юу гэж зөвлөхийг унших гээд л, би бас өдөр бүр бурханд залбирдаг, бүр ч сайн эхнэр байна даа гэж амлалт өгдөг. Би буруу хийсэн зүйлээ хэзээ ч давтахгүй гэж боддог. Ийм үед ямар мэдрэмж төрдөгийг би мэднээ. Ямар их гэмшиж байгааг чинь гэх мэт. Бүсгүй минь би чамайг тайван бай өөрийгөө бага зовоогоосой л гэж хүсье дээ, учир нь би өөрөө маш их шаналж тэр явдал өнгөрөөд хэдий нэг жил өнгөрч байгаа ч шаналаад шөнө нойргүй шахам байдаг болсон учраас зовлонг чинь мэдэрч байна. Тэр үед би өөрийгөө толгойг эргээд ухаанаа гараад явчихсан байсан юм байх даа гэж боддог. Би энэ бүхнийг нөхөр минь мэдвэл амиа хорлоноо гэж боддог. Бурхан чи бид хоёрыг өршөөгөөсэй. Би ахиж энэ сайтаар орохгүй ээ. Би мэдэхийг хүссэн зүйлээ уншчихлаа.

  6. Итгэл says:

    Ханьдаа үнэнч байх гэдэг сайхан нандин зүйл, тэрийг ойлгохгүй байгаа, ойшоодоггүй зарим нэг явдалтай, хүмүүс хүнд яаж зөвлөгөө өгч, өөрссөдтэйгээ адилхан бузар бай гэж хэлж чадаж байнаа. ozzi, балдан гэх мэтчилэн

  7. Delgermaa says:

    завхай хуухэн

  8. manjin says:

    хэ хэ нөгөө онигоонд гардаг шиг бол чи тамд очих юм байна да ганц хунийг жаргааж байсан байна гээд нохортойгоо суухда онгон байсан л гэж битгий хэлж узээрэй дахиж ийм юм хийж болохгуй шуу чи муу хуухэн нухур чини би байсан бол яж ийж бгаад мэдэх байсан да мэдээд чиний хажууд хуухэнтэй унтана харж бай гэж бгаад л …

  9. zaya says:

    хөөрхий эрчүүд араар тавичаад ингэж гэмшдэг бол сайхан л байна

  10. sda says:

    сайн xарвал энэ талар xууxнуудийн узэл бодол xуви xэмжээг олж болxоор xарагдаж бна. иxэнx xууxнууд за юн суртэй юм л гэсэн бга биздээ. унэндээ монголд xууxнууд банзал болсон болxоор эрчүд садарлаж бга юм.

  11. erhemseg says:

    – Tiimee bi bas oortei chin adilhan bodoltoi yavdag. Ugaasaa mahan bie neeh jargaad syid bolood ger bylees n saihan bailgaad saihan huvi tavilan tosood bdg n yu l bol doo. Hynd hani shig hani chuhal bolohoos haa hamaagyi hyntei sadarlah bol hereggyi l zyil!

  12. er hun says:

    ç¿ãýýðäýý íºõºðòºº áèòãèé ìýäýãäýýðýé äàõèàä õýçýý÷ áèòãèé òèéì ç¿éë õèéãýýðýé õ¿íèé õàíèàñ èë¿¿ ãàðàõ õ¿í áàéõã¿é ø¿¿ àìæèëò

  13. er hun says:

    миний бодлоор чи тэр залуугаасаа жирэмсэн болоод дараани хүүхдийнхээ дүү өөрийнхөө үрийг алж дээ чи чи найдвартай тамд очноо хүүхэд чинэ хүлээж бга. би нам таасан.

  14. Burhan says:

    үнэнээсээ харамсаж бгаа бол 1 удаа уучилиэ даа

  15. zovlogch says:

    хүмүүс сэкс л гэж ярих юм сэкс тийм чухал уу таний амидралд үр хүүхдийн чини амидралд. өнөө уэд хүмүүс сэкс л яридаг болж дээ хөөрхий. сэксээс илүү сайхан таашаал жаргал энэ хорвоод зөндөө бгаа шүү хүмүүсээ. сайхан гэр бүл сайхан үр хүүхэд эцэг эх энэ бүгд ахиж заяхгүй шүү.

  16. Leo says:

    БЭЛЭГ ЭРXТЭНЭЭ НИЙЛУУЛЭЭЛ БИЗ XАXА,XИЙВЭЛ БУУ АЙ АЙВАЛ БУУ XИЙ

  17. player says:

    та нар урьд өмнө нь бүх л жимсийг зүгээр иддэг байснаа нэг өдөр л гэнэт бүгдээс нь татгалзаж дэлгүүрийн лангуун дээр байсаар байтал огт бүр хэзээ ч идэхгүй ганц л төрлийн жимс идээд амьдарч чадах уу эрэгтэй ч тэр эмэгтэй ч тэр нууц амраг ба гэр бүл гэдэг бол үүнтэй бас нэг талаар ижил сонголт

  18. hun says:

    ну а чин чамайг хаяаад явсан болохоор узэн ядаж бгаа юм у?чи одоо болтол буруугаа ойлгоогуй л явж бгаа юм бна даа… чиний байдалийг ойлгоод л хаяаад явж бгаа юм биш уу… чи харин түүнийг хуурч итгэл найдвар өгсөнөөрөө тэр чамайг үзэн ядах ёстой шүү дээ… малаа

  19. sainaa_5588@yahoo.com says:

    dahij iim zuil hiihgui bol tegeed l boloo sh dee ho

  20. Guest says:

    зүгээр жирийн секс биш бүр айхтар л юм хийж дээ айн??? (сэжиг төрөх)

  21. ajaa says:

    сүртэй гар вэ!

  22. zo says:

    надаа бол нээx олон юм бодоод шаардлагагүй л юм шиг санагдаж бна. Мэдээж удаан xамт амидарсан xүмс бие биедээ дасчиxсан мөртлөө сексийн зүйл дээр л сонирxолгүй бсон биз…

  23. baldan says:

    за юун сүртэй юм. унтаал биз. угаасаа л ихэнхи гэр бүлүүдийн аль нэг нь нэгнийхээ араар тавьж байгаад баригдаад салаад дууслаа дөө. хөөрхий. энэ сайтаар л нэг бичцэн байна даг. сүүлдээ иймэрхүү юм уншсаар байгаад зүгээр байсан эхнэрээ харддаг болчих вий дээ цус гэж.

  24. hoe says:

    Bie setgelee tataj avsan bol yamai daa. Tugs hun gej bdaggui biz dee. Hun bur l aldaa gargadag. Odoo ali boloh martahiig hichee dee.

  25. ozzi says:

    зааааааааааааааааа яршиг даа юуун суртэй юм. хэнч гэсэн тэгхийг бугд л хусэж яүдаг шдэ. Сур бадруулж гэнэ хүн алчихсийм блуу л гэж бодлоо шд хаха. Яадгийм бэ хүн ганцхан удаа амьдрахдаа хэнд ч зориулагдаж төрөөгүй байдгийн за юу. Нөхөр чинь ч гэсэн уулзаж учирдаг хүүхэн байж л байгаа шдэ. Одоо монголд гадуур хүүхэнтэй уулзадгүй эр хүн гэж байхаа байсан, арчаагаа алдсан нөхөр л биш бол. Чи тэгхэд юундаа нээх сүржигнээд байгаан сүртэй хүүхэн бэ

  26. 9999 says:

    сайн уу? чи өөрөө үнхээр чин сэтглээсээ харамсаж бгаа бол бас залибарч бга бол энэ бүхэн чини тсйрах бха дахиж битгий ийм том алдаа гаргаарай нөхөр чини энэ бүгдийг бүү мэдээсэй.

  27. hi says:

    эмэгтэй хүмүүс л ариун нандин байх ёстой энэ тэр гэж боддог болохоос эр хүмүүс ер нь өөрийн биеэ тэгэж авч явах тухай боддог боловуу

  28. даваа says:

    үнэхээр харамсаж ухаарч байгаа бол болж байнөө. одоо тайвшир даа. хүүхнүүдийн нэг бодол их сонин. тэр намайг гомдоосон тиймээс би өөр хүнтэй унтанаа хохь чинь гээл дайрдаг. ёстой гайхалтай өөрийнхөө бие сэтгэлээр хэнийг хохироох гээд байгаан. тэглээ гээд нөгөө хүн нь яг мэдээд байсын угаасаа л ийм янхан гээд бөөн адал явдал болдог. хаа хамаагүй хүнтэй очоод унтчихдаг тэгээд болоогүй эрчүүдийг буруу дуулахгүй бол буцдаггүй, угаасаа л завхай л гэнэ, хэнтэй ч хамаагүй унтдаг л гэнэ. мэдээж эр нөхөр хөөрхий минь надаас болж хүнтэй унтаж гэхгүй л лав. харин улам хайрыг нь булааж тэвчээртэй ухаалаг байвал чи биш нөхөр чинь энд дахиад ханийгаа хэзээ ч гомдоохгүй гэж бичих байсан байхдаа. юмыг яаж мэдхэв

  29. Билл says:

    Тодорхой бичээжээ Юу гээд байгаа нь ойлгомжгүй юм

  30. hehe says:

    za yun surtein neg aldaa hiigeed tuuniigee uhaarsan bol terendee yundaa shaanldgii, tegej ooriigoo zovooj baiahar negent aldaagaa oilgoson tul ahij buu hiigeerei, tegeed nohroo halamjlaad saihan amidaraarai

  31. kaktus says:

    þóí ñ¿ðòýéí

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.