Танай сайт руу зочилдог болоод нэг л мэдэхэд бүтэн жил өнгөрчээ. Амьдрал гэж үнэхээр дөрвөлжин шооны нүх шиг юм даа. Ганцхан надад л ийм том асуудал тохиолддог гэж бодож явлаа. Тэхдээ нэгэн бодлын ийм асуудлууд байхгүй бол амьдрал утгагүй ч юм шиг. Ямар ч байсан би та бүхэнтэй нэгэн асуудлаа хуваалцах гэсэн юмаа. Намайг Ч гэдэг. Би 24 настай. Миний амьдрал яагаад ч юм бусад хүнийхээс нэг л өөр юм шиг ээ… Би анх 19тэй байхдаа нэг бүсгүйтэй танилцаад түүнтэйгээ 22 хүртлээ хамт амьдарлаа. Тэр надаас 3 эгч байсан. Бид 2 хөөрхөн хүүтэй боллоо. Энэ үйл явдал миний амьдралын хамгийн үнэтэй мөч байсан. Яагаад ч юм бид 2 хүүгээ 7 сартай байхад нь салсан юм. Хичнээн салахгүй гэж хичээсэн ч болоогүй юм даа. Би тэхдээ эхнэрээ хуурч, бас дээрэлхэж байгаагүй ээ. Нэгэн ажил ихтэй байгууллагад ажилладаг байсан болохоор гэр орондоо цаг зав зарцуулсангүй гэж дандаа загнадаг л байсан. Нэг өдөр ажлаа тараад ирсэн чинь явчихсан байсан. 4 сар араас нь гүйгээд буцаж нийлж чадаагүй юмдаа. Дараа нь бас нэгэн бүсгүйтэй танилцаад түүнтэй жил гаран хамт байсан. Надаас 7 эгч. Яагаад ч юм тэр ч бас өмнө нь амьдарал үзчихсэн байсан болоод ч тэр үү юм бүхэнд их хянуур ханддаг, надад хүртэл заримдаа итгэхгүй байдаг байлаа. Би жил тэгж явсаны эцэст яагаад ч юм энэ чигээрээ ингэж амьдарвал зовж амьдрах юм шиг санадаг байлаа ингээд бид 2 бас л саллаа.
Харин саяхан хэдхэн сарын өмнө ажлын шугамаар нэг бүсгүйтэй танилцаад тэр маань ч сүрхий надад халамж тавиад байхаар нь бүх амьдралаа хэлээд, тэгсэн чинь хүлээн зөвшөөрөөд хамт тусдаа гарлаа. Үнэндээ өмнөх хүнээс минь доор хүн байсан. Одоо бас л болисон. Та бүхэн намайг завхай гэж битгий бодоорой. Би үнэндээ тийм хүн биш ээ. Би 2 дахь хүнээ үнэхээр мартаж чадахгүй байнаа. Саяхан тэрэнтэйгээ уулзаад, тэгсэн чинь үнэхээр нааштай юм ярилцаж чадсан. Даанч одоо түүний аав ээж нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо яг юу хийх ёстой вэ. Түүнтэйгээ л амьдарч байвал бусад зовлонг би даван туулж чадна. Надад зүгээр л сэтгэлээсээ зөвлөгөө өгөх хүн байвал сайн байна. Би өөрөө амархан баярлаж, амархан гомддог сэтгэлийн хүн юм шиг байгаамаа…
cekc.mn дээр ирсэн захидал
15 Comments
Эгчмэд Бүсгүй сонирxоxоор яадын??? энэ чинь Xувь xүний л асуудал ш дээ. Xүүxнүүд өөрөөсөө өчнөөн Аx Үе мултарсан Xүмүүстэй суугал байдаг даг. Нас бол асуудал биш. тэгээд 2 даxь чинь Тийм иx таалагдаад xамт байxаас өөр аргагүй байдалд xүрцын бол буцаал суугаач дэ. Юуг н асуудын….
Чи ч ёстой хувиа хичээсэн, үнэн туйлбаргүй хүн байна даа. Тэжээж хайрлаж чадахгүй юм бол битгий хүүхэд хийгээд яваад байгаач мангар юмуу. Ёстой солиотой хүн байна. Би өөрөө сэтгэлийн амьтан гэнүү. Ёстой зөвхөн өөрийгөө л боддог хувиа хичээсэн ёстой адгийн амьтан байна даа чи.
24хөн насандаа 3н хүнээс салсан байдаг…
2дох нь чамайг ойлгодог, бас халамжтай, ажил амьдрал нь сайн яваа нэгэн болтой.
өөрийнхөөрөө амьдар, өөрөө өсөж том бол.
эхнэр биш ээжийг хайгаад байгаа юм бишүү чи???
LadyBirdийн хэлсэнээр жинхэнэ эр хүн болоод авгай ав. амьдралынх нь зорилго эхнэр юм шиг л аашлаж байна чи.
больж үзээ залуу! амьдралд, чиний насан дээр хийж бүтээх сурч мэдэх олон зүйл бий.
Lady bird zuv yum bichjee. Tiim shu zaluu min
хөгшин хүүхэн гэхээрээ мөнгөнд болох ёстой юмуу? хөгшин залуу гэлтгүй тууштай байж сур түр зуурын сэтгэл хөдлөлдөө битгий авт 24 гэдэг чинь ид хийж бүтээх залуу нас одоо гэр бүл авгай хүүхэд бодох нас бишээ болохтой нь болоод болохгүйг нь хаяад хөдөлмөрлөж сурч өөрийгөө жаахан хөгжүүлж ав. 30 хүрээд жинхэнэ Мужик болохоороо авгай ав лдаа тэр болтлоо өөрийн хүүдээ чи сар болгон хэрэглэх мөнгий нь төлж яв. чиний захиаг уншхад жаахан туйлбаргүй тууштай бус хүн юм шиг санагдлаа тэгээд чи тогтворжоогүй сэтгэлгээтэй байна чам шиг жааахаан залуу одоохондоо авгай хүүхэд авч явж чадахгүй юм шиг санагдлаа. Тэр хүүхний ээж аав нь зөвшөөрөхгүй бгаа бол заавал ч гүй бэр гуйж хүргэн орох хэрэггүй бхаа,эхнэр биш найз бүсгүйгээ болгоод ав тэгжийтал ахиад нилээн юм болно амьдралын шалгалт гэж бодоод 30 хүртэлээ ганцаараа яв л гэж зөвлөх бнадаа
End emegtei hun bi hogshin erchuudtei suudag 1 nees salaad huuhdee hayad nogoodohtei n suudag gevel.Hogshin eriin mongond durlasan yanhan gene.Chi bol hogshin huuhnii mongond durladag er yanhan.Ooriinhoo ur toliig tejeeh chadvargui.Hogshin huuhnuudiig argalaad amidar da chaavaas.Ergen toirniihon chin chamaig ooroo amidrah chadvargui hogshin huuhnii deer door holsoo gartal zutgej yum olj amidardag gej baigaa.Unen chin ene.
хөгшин хүүхний донтон. бэлэн юман дээр суугч.
өөр юм олж аваа. ок?
яагаадч юм яагаадч юм чи их хайр халамж хүсдэг хүн байна.гэхдээ эгч юмуу ээжийн хайр магадгүй чи багадаа ээжийн эрх хүүхэд байсан байх тийм хүмүүс эгчмэд хүүхэнд дурлах тал их байдаг гэсэн өөрийн бодол өөртөө зөвдөө
чи оороо хар багаасаа дандаа эгч хуухнуудтэй ороотсолдож эхэлсэн бн ш ээ…тэгэхээр чамд нэг муу зуршил тогтсон юм шиг бн.ер н эгчмэд бусгуйчууд залуу амрагуудаа их халамжилдаг болохоор чи нэг тиймэрхүү харилцаа хусээд бх шиг бн…за да тэд оороо л мэдэж дэ…яг ю асуух гэснийг чин бас нэг их сайн ойлгосонгуй…буцаад нуулэхүү гэд бга юм у хайшаа юм…чиний л асуудал шуу дэ
чамд нэг онигоо ярьж өгье. эм мэлхий найздаа арын намгийнхан үнэн бүдүүлэг юмаа. уржигдар намайг хүчиндсэн өчигдөр ч бас, өнөөдөр дахиад очоод үзэхээс кк. чи юу ухаарсан гэж эргэж суух гэж байгаан. чамд таалагдахгүй байсан зовлонг зовлон биш байсан гэж яаж ойлгосон юм бэ? одоо тэгвэл хүмүүс ханиа хэр сайн хүн бэ гэдгийг бусад өөр хүмүүстэй амьдарч байж мэддэг бол яах уу? яруу найрагч Галсансүх-н бурханд хэлэх зөвлөгөө гэдэг шүлгийн сүүлийн 2 мөр санаанд шууд бууцан байж харагдаад байна даа
Zugeer de Amidral yum yum l tohioldono. Ta 2 negnee gesen setgeltei bol buh yum saihan bolno. AMjilt shu zaluu min
7 нас ч бас овоо л зороо бна даа эмэгтэй хуний хувид.
чи нээрээ сонин гар бна даа.Дандаа эгч хүүхэнтэй орооцолдох юмаа.Яасан үйлс ни хазайсан хүн гэхээрээ чам шиг бдаг бнаа.Дүү юмуу нас ойролцоо хүнтэй амидарсан ни дээрээ.Хэдхэн жилийн дараа тэр эгч хүүхнүүд чини эмгэн болно.Тэр цагт чи бас л салхуу.Эр хүнийг эхнэрээр ни шинж гэж 1 үг бдаг даа.Чамайг эмгэнээр чини шинжих юм бна даа.
товчхондоо их тэнэг хүн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. зөв зөв.