Бүсгүй та нөхөрт гарахыг хүсэж байгаа бол…

Нөхөрт гарах гэж бүсгүй та яарсны хэрэггүй юм шүү. Нөхөрт гарахад бас учир бий гэнэ. Эрт дээр үед янз бүрийн мэргэ төлгөөр мэргэлж бүсгүй хүний хувь тавиланг урьдчилан хэлдэг байсан ажээ. Гэхдээ зарим нэг нь үнэний хувьтай ч байсан гэлцдэг. Ингээд бүсгүй танд эртний ч гэлээ нэгэн сонирхолтой тэмдэглэлийг хүргэе. Уг тэмдэглэлд хэдэн сард хуримаа хийж, нөхөрт гарвал ямар хувь зохиол таныг хүлээж байгаа болохыг өгүүлсэн байдаг байна.

Нэгдүгээр сар – Ямар нэгэн таагүй асуудлын улмаас болж эрт бэлэвсрэх болно.
Хоёрдугаар сар – Нөхөртэйгөө эв найрамдалтай, аз жаргалтай, сайхан амьдрах болно.
Гуравдугаар сар – Харь газар хүний нутагт амьдрах болно.
Дөрөвдүгээр сар – Улиран одсон аз жаргалтай мөчүүдийг ашиглах болно.
Тавдугаар сар– Урвалт гэдгийг нэг гэрт ороод үзэх болно.
Зургадугаар сар – Бал сар амьдралын чинь туршид үргэлжлэх болно.
Долдугаар сар – Өөрийн амьдралын гашуун болон таатай цаг мөчүүдийг хадгалан үлдэх болно.
Наймдугаар сар – Нөхөр тань өөр хэн нэгэнд дурлаж, түүнийг хайрлах болно. Есдүгээр сар – Тайван чимээгүйхэн, нам гүн амьдрал таныг хүлээж байна.
Аравдугаар сар – Амьдрал тань хүнд хэцүү байх юм байна.
Арван нэгдүгээр сар – Амьдрал тань дутагдах гачигдах зүйлгүйгээр элбэг дэлбэг, хангалуун сайхан байх юм байна.
Арван хоёрдугаар сар – Дурлалын од ивээж амьдралын чинь туршид чамайг үргэлж гэрэлтүүлж явах болно гэсэн байна.
Нөхөрт гарахдаа та хамгийн гол нь өөрийгөө бүрэн бэлдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл гэрийн сайн эзэгтэй, сайн хань, сайн ээж байх гээд бүхий л зүйл өөрөөс тань шалтгаална. Хэрэв та өөрийгөө нөхөрт гарахад үнэхээр бэлэн болсон гэдэгтээ итгэлтэй байгаа бол цаг нь болсон гэж үзэж болох юм.

Гэхдээ хамгийн гол нь сонголтоо зөв хийж алдахгүй байх хэрэгтэй. Учир нь насан туршийн хань болох эр нөхрөө сонгож байгаа шүү дээ. Иймд өөрийн гэсэн бодолтой байж зөв шийдвэрийг гаргах хэрэгтэй.

/Хань/

2 Comments

  1. boy says:

    гайтай айн эмэгтэй хүн яаж болж төрчөөгүйн бэ? Эхнэртээ болхоороо үргэлж хайрлаж халамжилж явах болно гэдэгээ энэ сайтын нэрийн өмнөөс андгаалж байна! ХХИХИХИ

  2. LKHAGVA says:

    ҮНЭН БАЙХАА.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.