Гэр бүлээ хүндлэж хайрлаж явья залуусаа

Би маш сайхан гэр бүлтэй. Ханиараа үнэхээр бахархдаг, түүндээ хайртай гэж хэлэх маань ч багадах юм шиг санагддаг. Бид 2 амьдраад 8 жил болж байна. Би зүгээр л бүсгүйчүүддээ хандаж жаахан зүйлийг хэлмээр санагдаад бичиж сууна. Яаж хайрлуулах, амьдрал чинь ямар байх нь бүсгүй таниас шууд хамааралтай. Үнэхээр хэрүүлтэй зовлонтой амьдрал хүсээгүй л юм бол эр хүнийг өрөвдөж хайрлах хэрэгтэй. Тэд чинь харахад хатуу чанга юм шиг мөртлөө ямар уяхан зөөлхөн байдаг гэж бодож байна гэтэл эмэгтэй хүн эсрэгээрээ маш их тэвчээртэй, хорон байдаг биз дээ бүсгүйчүүдээ хэхэ… Ялангуяа монгол залуусдаа би хайртай. Мэдээж уул мод урттай богинотой хүний олон сайнтай муутай гэдэг ч бүх зүйл нь муу эсвэл бүх зүйл нь төгс байхгүй шүү дээ. Би бүсгүйчүүддээ жаахан бодуулахын тулд өөрт тохиолдсон нэг явдалыг бичье. Нэг удаа хань минь намайг хуурах дөхсөн( хэ хэ энэ үг чинь жаахан муухай юмаа бичихэд хүртэл) гэхээс…. арай зөөлөн… Тэр асуудал бараг л жил гаран үргэлжилсэн байх, гэхдээ  би зөнгөөр мэдрэж байсан ч хүний урамд нэг үг хэлэхгүй ажиглаад байдаг байлаа гэвч нэг өдөр л утасны дуудлага дээр миний хайр гээд гараад ирж билээ. Тэгэхэд би юу ч хэлээгүй утсыг нь дөхүүлэж өгөөд өрөөндөө ороод суухад миний сэтгэл ёстой урагдаж байлаа. Дэмий л зурагт хараад л юу хэлэхээ мэдэхгүй суусан.

Дараа нь арайхийж биеэ барьж зүв зүгээр юм шиг хоол аягалаж өгөөд хамт хооллож суухдаа – За би явья да. Миний орон зай алга байна гэж бодож байна. Би өөрөө аавгүй өссөн, охиноо ч өсгөж чадна. Намайг зүгээр тайван орхиорой гэж хэлээд гарч билээ. Гарч явахдаа тэр бүсгүй рүү яаж зүгээр байхав -За амжилт хүсье. Чи хэнд ч гэм хийгээгүй нэг жаахан охиныг аавгүй болгож байна. Чи эмэгтэй хүн. энэ зам чам дээр ч ирнэ гэж бичиж билээ. Миний хэлсэн хамгийн хорон үг нь тэр. өөр би юу хэлэх вэ дээ. Тэр үед би зүгээр л ханьдаа хугацаа өгсөн. Би түүнийг надаас салахгүй гэдгийг нь сайн мэдэж байсан болохоор зүгээр тэр бүсгүйтэйгээ салах хугацааг нь өгсөн. Гэхдээ би тэр үед ханийг тэр зүйлд нь буруутгаагүй. Энэ чинь залуу нас шүү дээ. Үнэхээр тэрхэн агшинд хүн өөр хайрыг мэдэрсэн байж болно, гэхдээ гэр бүлдээ эргэн ирж байсан учраас… Мэдээж би өөрөө бол хүний нүдээс хол зөндөө уйлсан, ёстой сэтгэл бол зүгээр там байсан, гэхдээ тэр үед би өөртөө -тайвшир битгий ингэж шанал.ингэлээ гээд юу ч өөрчлөхгүй гэж олон удаа хэлсэн дээ… Эцсийн эцэст тэр бүсгүй ч өрөвдмөөр л байхгүй юу. Гэр бүлтэй хүнд хайртай болчихоод яахаа мэдэхгүй л шаналаж байсан биз. Хэрвээ би тэр үед хэрүүл хийгээд болчимгүй алхам хийсэн бол би гэр бүлээ бүр мөсөн алдах байсан. Тэвчээртэй байсанаар би юу ч алдаагүй. Гэхдээ тэвчээртэй байнаа гээд юу ч болоогүй юм шиг мэлийгээд суух биш зөв бодолтой сэтгэлд нь хүрэх хатуу үгс шивэгнээд ч болов хэлэх хэрэгтэй. Хийх гэж байгаа алхам хэлэх гэж байгаа үгээ нэг удаа ч болтугай эргүүлээд бодоход тийм их хугацаа орохгүй, чиний үгс амьдралыг чинь хааш нь ч эргүүлэж магадгүй. За тэгээд бүсгүйчүүд бүх зүйл чиний гарт шүү. Үнэхээр анх хайрлаж байсан үеүд шигээ хайрла, түүнийг оройтож ирэхэд хардаж биш хайрлаж угт бүсгүй минь, магадгүй хань чинь амьдралынхаа төлөө хүний өмнө толгой гудайлган суусан байж мэднэ шүү.

секс.мн дээр ирсэн захидал

51 Comments

  1. ооо says:

    ухаалаг гэхээр юм биш л бнооо, тэнэг хэрэг бн

  2. sss says:

    ганц л амьдарн

  3. naran says:

    Уг нь ч өнгөц харахад хамгийн сайхан л нийтлэл байна. Нөхөртөө араараа тавиулчаад гэр бүлээ аварсан гэж ярьж байгаа нь нэг талаараа өрөвдмөөр юмаа. Би энд өөрийнхөө нэг л саналыг хэлэх гэсэн юм. Хүмүүс гэр бүлийн маргаан дунд хүүхэд хохирдог гэж ярьдаг.Үнэхээр тэгнэ. Гэхдээ Үр хүүхдээ бодоод тэвчээд, хамт амьдраад байсан ч чиний өөрийн хувийн амьдрал гэж нэг юм байдаг биз дээ. Сэтгэлийн жаргал эдэлж, хайрлуулж, дурлуулж, хайрлаж, дурламаар байдаг .Гэтэл нэгэнт хууртсан сэтгэл хэзээ ч мартахгүй. Ялангуяа эмэгтэй хүн эмзэг нарийн сэтгэлийн гүндээ нэг л шаналалтай. Үр хүүхэд чинь 20 хүрээд өөр өөрийн амьдралаа хөөгөөд яваад өгөхөөр чиний хувийн амьдрал үр хүүхдэд чинь ямар ч хамаагүй, чи ганцаардаж эхэлнэ. Ингээд л тамхи татсан, нүүр нь гундаж үрчийсэн, гаднаа нээх лаг царайтай, сэтгэлийн тамд орчихсон авгай, авгай ч гэж эмгэн болно доо… Нөхөр тэр хооронд амьдралын бүх таашаалыг амталчихсан байх юм чинь санаа зовно гэж үү

  4. busgui says:

    ухаалаг бүсгүй байна аа, Амьдрал бүсгүй хүний ухаан уужуу сэтгэл дээр л тогтдог юм, Яваа л биз өөр хүүхэнтэй унтаа л биз, Гэхдээ Чамайг хүндлэх хүндлэл охиноо хайрлах хайр тэр хүнд байсан шүү, Чи ханиа уучлах сэтгэлийн тэнхээтэй сайн бүсгүй юм аа, Гэр бүлүүд ийм зүйл тохиолддог энэ үедээ тайван хүлээцтэй байгаагүйгээс олон гэр бүлүүдийн салах шалтгаан нь болмоор банай, Харин ч түүнээс хойш нөхөр чинь эхнэр маань намайг хэнээс ч илүү хайрладаг хэнээс ч илүү ойлгодог гэдгийг мэдэрсэн байгаа

  5. sapphire says:

    ахиад хурвал чи ахиад л ингэх үү? иймэрхүү банзал, заваан нөхрүүдээ хэзээ засарна гээд өршөөгөөд хүлээгээд сууж байх юм бэ?
    нэг талаас чи их өрөвдөлтэй юм аа. одоо чи мэдээгүй байгаа ч бас хэн нэг хүн рүү шүлсээ гоожуулаад л явж байгаа даа.

  6. MOTOR says:

    өөр хүүхэнтэй яаж ханатлаа жаргаж унтаж байсан бол…хүүхний ал долоосон амаараа чиний охиныг яаж үнсэж чадаж байсан бол гэж бодогдохгүй байна уу…хачин л юм, нэг хуурсан бол одоо ч тэгээд л явж байгаа гэтэл чи хоосон сайхан бодол дотроо хөвөж явна даа нэг мэдэхэд чи хөгширч харин нөхөр чинь эргэж ирэхгүйгээр явах байх.. нэг юм нэмэж хэлэхэд залуучууд эхнэрээ хүлцэнгүй байлгах дуртай, ялангуяа өөрөө банзалдчаад эхнэр нь тэрийг нь уучлаад амьдрахад хамгийн дуртай тийм эхнэрийг хамгийн сайхан ухаантай эхнэр гэж хошгируулдаг юм даа…чиний л амьдрал өөрөө мэд

  7. МаМа says:

    Тэвчээр хүнд итгэл хайрлана аа гэж Гоё захиа байна аа Бүсгүй минь чамд амжилт хүсье

  8. france says:

    та ч агуу хүн бна би энэ захианаас их зүйл ойлгож авлаа бас сэтгэгдэл үлдэсэн хүмүүс ч гэсэн их сайхан зүйл бичсэн бна залуу гэр бүл тэр тусмаа хэрэгтэй зөвөлгөө бна шүү үргэлж гэгээлэг звил бичиж бграй энэ сайтад би үнхээр их хайртай эндээс их зүйл мэдэж авдаг шүү амжилт хүсэж бна

  9. М,,, says:

    tung ni taaruulj uuchilj, haitlaj surah heregtein bn

  10. uran zurag says:

    тэр тэвчээр чинь заримдаа яалтч үгүй хэрэгтэй, заримдаа хэрэггүй дэмий зүйл болдог юм. хүн хүний ариншин, сурц, амьдрал өөр болохоор чамд тус болсон зан өөр 1нд тус болохгүй ч байж мэднэ.
    энд хүмүүс өөр өөр зөвлөгөө өгдөг. учир нь тэдний туулсан амьдрал, туршлага өөр өөр байдагаас л тэр…

  11. zol says:

    хүмүүс нэг төрөлийн хоол идээд уйдна шдэ гээл бичихийн.хүн чини хоол биш биздэ.

  12. yumchmaa says:

    эхэндээ ингэдэг юмаа. 6-7 удаагийн ийм тохиолдлын дараа цөхөрдөг юм бна. тэгээд шартай нэг н салаад, шаргүй нэг н хуви заяатайгаа эвлэрдэг юм шиг бна. миний туршлага л ийм бна.

  13. нэг хүн says:

    Хүн хүний зан ааш өөр юм даа. Хэрэв ийм тэсвэр тэвчээр гардаг бол сайхан л байна. Гүнзгий амьсгаа аваад урт санаа алдах юм даа.

  14. naiz says:

    ухаантай эмэгтэй юмаа.ингэж чадна гэдэг эмэгтэй хүнээс их тэвчээр гарна шүү.надад яг ийм зүйл тохиолдоод байна.хамт байхгүй хүний газар байгаа болохоор ханиа өрөвдөх юм.эхнэр ни гадагшаа явчихаар эр хүн л болсон хойно найз нөхөдтэйгээ ууж иднэ биздээ,тэгж яваад 1 юмтай танилцчихжээ бас хэ хэ хэ.нөгөөхтэйгээ мэссэжээр харилцаад уулзаж учирдаг юмдагуу даа,1удаа хүүхдүүдтэйгээ чатлаж байсан чин манай хүний утсанд мэссэж ирээд(нөхөр тасарчихсан байсан юм)томоороо уншуулсан чин санаад байна,ямар хурдан дасваа…….гээд л дурайтал уншдаг байгаа.тэгэнгүүт л голоод 1 юм огшоод хүүдээ ирсэн болоод явуулсан бүх мэссэжийг унш гээд утсий ни тэмдэглэж аваад яадаг юм бэ!энэ чин миний л амидрал би л амидрал 2 хүүхдээ гэх хэрэгтэй гэж бодоод тэр эмрүү ни залгаад ямар учиртайгаа хэллээ.тэгсэн чин дугаар андуурсан байна,тийм юм бхгүй гэчижээ,тэгэхээр ни энэ хүн чин ардаа амидралтай эхнэр хүүхэдтэй хүн шүүдээ,дугаар андуурсан байлаа гэхэд өдөр бүр дугаар андуурсан мэссэж ирнэ гэж бхгүи биздэ?гэсэн.тэгээд л тэр эм утсаа тасалсан.удалгүй нөхөр сэрж надтай ярихад ни хэлвээ би тэгсэн чин бас дугаар андуурсан байна гэж тэнэгтдэг юмдаа.тэгээд сайн яриж авсан,сүүлдээ ямар учиртай эм болохыг хэлээд ахиж уулзахгүй гэсэн үнэн үгүйг мэдэхгүй л байна,хамт байхгүй байгаа болохоор их хэцүү юмаа.үргэлж бодогдоод,өөрөө өөрийгөө зовоогоод байх юм,гэхдээ эр хүн өдий босгосон амидралаа тийм амархан нураахыг хүсдэггүй юм байна лээ.яахав түр зуурын шохоорхол маягийн юм л миний ханид тохиолдсон байх.очоод би энэ тухай сөхөхгүй гэж бодож байгаа.хичнээн хэцүү ч тэгж байж л амидралаа,2хүүхдийнхээ ирээдүйг аварч үлдэнэ шүү дээ.

  15. Bayar says:

    Хөөрхөн дамбо Даваа 2 гоу бичсэн байна. За бүсгүй минь танай гэр бүлд азжаргал хүсьэ. бусад эмэгтэйчүүддээ ч бас

  16. hoorhon dambo says:

    Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
    Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
    Эр нөхөр чиинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
    Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ…
    … Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
    Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ?
    Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
    Халирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

  17. erka says:

    энэ дэлхийн эмэгтэй хун болгон ийм бодолтой бол ымар сайхан бэ

  18. ari says:

    кк хаяж л байхгуй дээ… юугаар ни дутах юм… эрчүүдийг хажуудаа байлгах гээл, тэрнийгээ авч улдэх гээд ядаж байх шив дээ.. хая хая.. хун хуний бодол оор… би ч гэсэн хун болохоор наад шиг чин доромжлолийг лав тэвчихгүй.. тэгээд ч эр хун л гэх юм.. архи, авгай хуухэн гээд ухэх гэж байгаа хуний хойноос уйлж суух хайран сэтгэл, зурх…. хараал идэг.. ухсэнээ хийж ийм тэнэг зуйл бичээд байгаан… оортоо хадгалж байхгуй… за би ч гэсэн дээ ялгаагуй… оортоо л хадгалахгуй дээ кк..

  19. 2323 says:

    энэ захидлыг эхнэртээ уншуулна аа би энэ хэсгийн ялангуяа /түүнийг оройтож ирэхэд хардаж биш хайрлаж угт бүсгүй минь, магадгүй хань чинь амьдралынхаа төлөө хүний өмнө толгой гудайлган суусан байж мэднэ шүү./

  20. Erik says:

    ix goyo bichjee…minii unshsan xamgiin saixan zaxia ni blaa…setgel n muxart um vldej bolno …gexdee teriigee dotroo bodoj yawnuu gexees xamag naiz nuxudduu xeleed…niilj tusuulj yariad…bainga xardaad shalgaad yaw gsen vg bish shv…itgel daaj amidrax xorwoo shv de

  21. hi says:

    би чгэсэн эхнэрээ училсан тэр тэрнийг маани нэг дуу залуу эргүүлээд байсан тэгэд яхав дээ эмэгтэй хун болохоор жоохон толгио ни эргэд 1 2 удаа уулзсан гэхдээ янз бурийн ум болоогуй тэр тэгэх хун биш гэгийг сайн мэдэж байна . тэгэд надад нхэлсэн би уулчилсан

  22. huvi zaya says:

    анхандаа уучилдаг юмаа. би яг ингэж уучилсаар тэвчсээр 10 жилийг ардаа орхилоо. засарсангүй ээ. харин ч арга нъ улам нарийсч бнаа.

    хүн хүнээсээ болдог байж болох л юм даа.

  23. бичигч says:

    Сайн байна уу залуусаа. Та бүхнийг миний бичсэн захианд илгээсэн сэтгэгдлийн уншаад маш сайхан санагдлаа. Баярлалаа залуусаа, сөрөг сэтгэгдэл бичсэн залуустаа хэлэхэд мэдээж амьдрал үргэлж сайхан байхгүй ч чи юу ч гэж бодож харна тэр ч амилан байдаг шүүдээ. Хамгийн гол нь бид төрдөг үхдэг хорвоогийн жамын хаагуур ч зөрж чадахгүй учраас ганцхан чиний хэмжүүрээр юуг аз жаргал гэж байна, түүнийхээ төлөө амьдар. Миний аз жаргал бол бяцхан охиныхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө хийж чадах бүх зүйлээ хийх… Гэхдээ залуусаа бүгдээрээ аливаа зүйлийг сайн талаас харж байж энэ нийгэм эрүүл болно шүү дээ. бүх зүйл л сөрөг талтай байдаг, тэрийг томруулах уу багасах уу гэдэг зөвхөн бидний гарт… амжилт

  24. Life is game says:

    Ухаалаг хандсан байна. хэрвээ хани чини ухаалаг хун бол дахиж ийм алдаа хийхгуй байхаа. гэхдээ чи дахиад ийм зуйл хийвэл дахиад ингээд ухаалаг байж чадахуу?
    Миний бодлоор гэр бул удаан бат бэх байх ни эмэгтэй хуний хатуужил сэтгэлийн тэнхээтэй их холбоотой гэж боддог.
    За цаашид сайн сайхан амар амгаланг хусэн эрөөэ.

  25. Зөрүүд says:

    За даа цаад нөхөр гэж хүний ухаан л мэдэх хэрэг байх даа.Хичнээн хайрлах тусам харин бүр давардаг,энэ миний араас ингэж гүйх ёстой мэтээр ханддаг хүн олон байна шдээ цаагуур чинь.Тэднийг яах болж байна.

  26. gerlee_0213@yahoo.com says:

    ter deeguur yun doromjluultsan yum ene ter bichsen busguichuud ene busguin uhaand n hurehguigee yund gaihuulna ve.onoo margaashaa harahguigeer neg l ih doromjluultsan yum salaad yavdag hen hohiroh ve? ur huuhed tsaashlaad chinii amidral.

  27. ynshigch says:

    sainuu chamd az jargal sain saihan amidraliig hvsie! syrgamj bolson saihan zowlomj bnaa bayarllaa

  28. erka says:

    ñ¿¿ëèéí ºã¿¿ëáýð íü ¿íýõýýð ñýòãýëä õ¿ðæ áàéíà.

  29. meedee says:

    Ikh saihan zahidal bna. Bi ch gesen chamtai adil sanaltai bnaa,sallaa geed yu uurchlugduhiin ur huuhed l unchrunu bizdee, salah deeree tylbal teren shig amarhan yum bhgui uuriiguu bodolgui ur huuhdiinhee ur hoichiig bodood nuhruu tulheh bish uurtuu tataj dahin neg bolomj uguh ni yu ni byryy bgaa yum be. Yhaantai hun hezee ch ur huuhdee neg myy yanhanaar solidogguil bhgui yu .

  30. korea-s says:

    -Ёстой гоё. барагтай эр хүнээс ч уужимхан бодсон байна. Даваа зөв хэлсэн шүү! Бахархаж байна. аз жаргал сайн сайхныг хүсье!

  31. cahirmaa says:

    чи сэтгэлийн тэнхээтэй уудам сэтгэлтэй бүсгүй юмаа, бүсгүчүүдээс гадна нөхрүүд ч гэсэн чамаас суралцаасай!!!

  32. usukh says:

    SAIHAN SETGELEE GEJ ,HUN BUHEND BHGUI YUMDAA

  33. Er hun says:

    Бүсгүй минь чи их ухаалаг юмаа, чамд аз жаргал сайн сайхан бүгдийг хүсье. Чамаар бахархаж байна.

  34. uugii says:

    энэ бол 2 талтай асуудал. 1-т. гэр бүлээ авч үлдээд, хүүхдүүдээ өнчрүүлээгүй. Хүн харахад яг л сайхан гэр бүл. 2-т. Нэгэнт сэв суусан сэтгэл чамд хэрэгтэй юм уу бүсгүй минь. Хэзээ нэгэн цагт чи гомдоод эргээд энэ бүхнийг дурсахгүй байж чадах уу. Нэг талаар чи өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр энэ хүмүүсийн хэлдгээр доошоо хийсэн байна. Тэгээд аль зөв юм болоо? Худал хуурамч, бүтэн гэр бүл үү? Эсвэл БИ ЭМЭГТЭЙ гэдгээ хүн бүхэнд харуулаад харц дээшээ явах уу?

  35. Edy says:

    Секс.мн дэх хамгийн ухаалаг захидал

  36. djd says:

    кккккккк би ийм утгагүй амьдардаг хүмүүсийг ойлгодоггүй. Хүнд нэг л итгэл алдсан бол тэр итгэл эргэж ирдэг юмуу. Сэтгэлийн мухарт нь сэжиг байж л байдаг. Сална сална гээд л насаараа хэрэлдээд салдаггүй нөхдүүд бас байна. Нэгэнт л салахгүй бол салж нийлэх тухай бие биендээ ам ангайж сэтгэлдээ юм хийж яадаг байнаа. Бахармаар нөхөр ч биш л байна. Сайхан нөхрүүд гэхдээ бас мэр сэр энд тэнд байнаа байна.

  37. sorog zuil bichsen xumuust says:

    энд зарим эмэгтэйшүүд доошоо орсон зуйл гэж бичжээ.тэгээд дараа ни даxиад доромжлуулаад явна гэx мэтийн юм бичжээ. Энэ зуйл бол уxаантай эр xунд зориулсан зуйл юм шу дээ тэрнээс та нарийн ноxорууд шиг эxнэрээ гэр булээ ур xууxдээ xаяад явж чадаx мүлгүү ноxруудэд угаасаа таарах арга ч биш.Эр xун xэдий уxаантай ч алдаж оноx бнаа бна. тэр уед тулxэx биш татаад аваx xэрэгтэй бдаг юмаа.

  38. emegtei says:

    Салах амархаан харин нөхөртөө хугацаа өгч эргэж амидрана гэдэг бол амидрал эмэгтэй хуний тэсвэр дээр тогтдог гэдэг шдээ яг тийм гэж бодож байна. Хэн ч гэсэн хуухэн шуухантай болчихлоо салая баря гэвэл амидралаа алдаад л дуусна шуу дээ. Тэгэхээр нийтлэлийн эзэ унэхээр зөв зуйтэй зуйл хийсэн байнаа.

  39. bembi says:

    сайн бна хүн ийм л бууллттай байх хэрэгтэй амидрал узээгүй зовлон узээгүй хумуус чамайг угуйсгэж байх шиг бна. хүн хатуу байлаа гээд юу хожих юм хэт их гурийлээ гээд юунд хурэх юм хүний хамгийн аз жаргалтай бх орчин бол гэр бул биз дээ тийм учраас тэр орчинг хадгалж үлдэхийн тул зарим зүйлийг тэвчих магадгуй зарим зуйлийг золиослох уе тулгардаг юм да. гэр бул үр хүүхдээ өнчирүүлээд гантс өөрийгөө бодоод хэт хатуу хандаад яах юм дээ. хумуус минь. амьддаа бие биееэ хайрла хүмүүсээ.

  40. emegtei says:

    Би яг чиний хэлж бгааг одоо амидрал дээрээ хэрэгжүүлж байгаа. Унэхээр зөв зуйтэй угийг голийг ни олоод хэлчихсэн байна. Одоо ингэж хунийг зоригжуулж байгаа уг их ховор болсон шуу дээ. Би яг нөхрөө яваа гэж хэлчихээд л сууж байна. Манай хун ч гэсэн бас залуу наснийхаа алдаагаар санаандгуй алдсан л байна. Гэхдээ гэр булдээ хайртай ур хуухэддээ хайртай болохоор би ч гэсэн итгэж хайрлаж байна. Манай гэр бул ч гэсэн эргээд хэвэндээ орж сайхан амидрах үед ч гэсэн би яг чамшиг яриад сууж байнаа. Итгэл хайр энэ үед авардаг гэж зөндөө л сонсож байсан одоо л энэ бугд унэхээр унэн уг байсанийг ойлгож байна. Улам сайхан амидраарай. Баяр хургэе.

  41. girl says:

    ер н эрчүүд гэдг чини зуулун хумуус шдээ.. хатуу шируун юм шиг муртулуу хайрлуулж хундэлүүлэх халамжлуулах дуртай… нялх хуухэд шиг ч юм шиг… эмэгтэйчүүд биднээс их зуйл шалтгаална шуу ер…
    яахав зарим н буур ухаангуй тэнэг хэцүү нухурууд бдаг л юм шиг бгаан….
    энэ бусгуйтэй санал нэг бнаа…. жижиг оо гарангуут л хэрүүл уруул хийж цааш н улам тулхээд дэмий.. юманд бас ултай сууритай ухаантай бх хэрэгтэй бусгуйчуудээ..

  42. busgui says:

    бүсгүй минь чи ямар агуу ухаантай, уужим юм бэ? Би чамаар бахархаж байна, сэтгэл их хөдөллөө уншиж байхдаа. Аз жаргал хүсье

  43. bbb says:

    bi naiz zaluudaa heldeg yum aa ugaasaa 30-40 jil nge l hool ideed bn gej baihgui shuu dee tiimees chamaig namaig araar tavisan bhd bi hed heden udaa bol uuchilnaa yahav ganz udaa gaduur hoolloo l biz gej bodno gehdee ovchin avchraj bolohgui shuu gej heldeg yum medeej bosgoson zuilig nuraah bol amarhan dahij buhniig ehnees ni ehleed shine amidral zohiono gedeg bol hezuu shuu yadaj l nas min yavj bga shuu dee. harin onoogin niigemd ganz l zuilig bi huleen zovshoorch chadahgui bga yum zaluu saikhan nasaa zoriulaad hamt daa temzej jaahan mongonii uner avhaaraa erchuud zaluu ohin eveen tetgeed gaduur bas neg amidral zohiogood bdg enig bol ter zavhaarlin esreg huuli gej bii bolgood huilchlah hergtei ene bol gemt hereg gej bodoj bn yagad ter hunii toloo ganz shono noiroo hagaslaj honoj uzeegui bj ger buleeree zutgej olson mongiig ni ureed suuj bdg bol gemt hereg tuunees yahav dee 1,2 huuhen tei ganz shono zugaashiig bol bi huleen zovshoornoo. namaig hogshin hun gej bidgii bodooroi bi dongoj 20 garch bga busgui gehdee minii tanidag huuhnuud dund tegej amidardag olon huuhnuud bdg iim zuilees ih jigshdeg ted narig bi hunii zuilig hulgaalch baigaa hulgaich nar gej boddog

  44. urna says:

    ёоноо аймаар доошоо орж байснаа биччихсэн ч байх шиг завхай нөхрөөрөө юундаа бахархдаг юм? бууж өгч амьдардаг чамаас үлгэр аваад байх юм үнэндээ алга!

  45. urna says:

    таалагдлаа, би ч бас ийм бодолтой

  46. Sarnai says:

    haniaraa baharhdag ch geh shig ineed hurchihlee, salahgui l bol jargaltai bdg yumuu, buur jil garan doromjluulchaad bas uur huuhniig utsan deeree hair mair gej neriig ni hadgalsan bhd… unen dooshoo orchih yumaa ingej amidrah ni chamd taalagddag bol odoo yahavdee gehdee busdad uuriiguu bas zavhai nuhruu ulger jishee bolgoh hereggui

  47. hi says:

    butsaj ireh hugatsaa ugsun gene uu? chi burhan uu? yuwe? odoo tegeed busguichuud tegeed bj bhuu chamshig. hachin yum bicheed bai

  48. hi says:

    yu we? salah heregtei l bj dee gej helmeer bn yun uurgiiguu doromjilsiin ter hund ch bas ehnerte hund sain bolood hetsuu bsan bh gene uu? Za tegeed nerteigeer ni tsug amidraad yawhgui dee hugshuun! medku bi law sanal niilehgui uhaantaich gej helehgui bi tiim erchuudiig uzen yaddag.

  49. 9999 says:

    үнхээр ухаалаг бүсгүй бна надад нөхрөө хардах үэ гардаг бсан . тэвчээр юнаас ч илүү чухал шүү бүсгүйчүүд минь . сэтгэл сэрэгсэн сайхан захидал бна

  50. даваа says:

    за ёстой миний уншиж байсан захидлуудын хамгийн ухаалаг нь энэ байна. зарим хүмүүс шууд ханийгаа завхай хөгийн гээд буруутгадаг. нөгөө талаас нь бас бодож үзэх хэрэгтэй яагаад гэвэл энэ хамтын амьдрал аль аль талаас нь яг өөриймсөг бодох хэрэгтэй. чи ханийгаа орж ирэхэд үл тоомсорлож байна уу, ядраад орж ирэхэд нь аашилж байна уу, сэтгэл гундуу үед нь үглэж байгаа юу? энэ үед хэн ч гэсэн өөрийг нь ойлгож хайрлаж байгаа хүнийг хүлээж авах байх. нөхрийгөө нөхөр шиг байж чадахгүй байна гэж хашгирахаасаа өмнө өөрийгөө эхнэр байж чадаж байна уу гүй юу гэдгээ бодож үзээрэй ганцхан удаа. захидлын эзэнд сайн сайхныг хүсье. ийм ухаалаг тэвчээртэй хүн аз жаргалыг дандаа даллаж амьдардаг.

  51. Chinzo says:

    Yamar goe yum bee? bayarlalaa.Chinii amidral bolon buh busguichuudiinhe, erchuudiihee, ger buluudinhee amidral az jargal husye de. Negniigee hairlaj amidartsgaay

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.