Миний шийдвэр зөв үү /2/

Санал сэтгэгдэл бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ер нь бол миний гаргасан шийдвэр зөв гэж улам итгэлтэй болоод байгаа шүү. Намайг бурхан харж үзэж тэр хүнээр өөрөөр нь тийм юм хийлгүүлж надаас салгасан ч юм болов уу, тэрнээс би өөрөө салая гэхгүй л байсан байх гэж бодож байгаа. Гэгээн цагаан үйлтэй, зам мөртэй хүний үйлс аяндаа бүтдэг ч юм шиг санагддаг. Цаанаасаа зурсан зурлаг маань бусдын биш өөрийнхөө хүүхдийг хайрлаж амьдрах хувь тавилан надад оногдсон ч байх. Амьдралын зарим нэг ярвигтай асуудалд 2 дахь боломж гэж байдаггүй. Байсан ч хэзээ ч өмнөх шигээ эвлэдэггүй л байхгүй юу. Би хатуу шийдвэртэй, бодлоготой, амжилтын төлөө мацаж яваа эр хүн. Бусад намайг тэгж тодорхойлдог. Яаж яваад ийм амьдралтай бүсгүйтэй орооцолдчихов доо гэж боддог л юм. Хүүхдээ бодсон доо надаас салая гэсэн юм шиг байсан. Хүүхдийнхээ аавтай хэсэг хугацаанд байж байгаад ахиад л бүтэлгүйтэхээрээ “Лам олдохгүй бол буцахдаа залнаа” гэдэг шиг юм болж миний дургүйг хөдөлгөж байхгүй юу. Би дотроо уян зөөлөн ээждээ эрхэлж өссөн хүн ч гэсэн гаднаа бол хатуу ширүүн зоригтой, амьдрал угаасаа хүнийг ийм болгодог юм байна. Дотоод сэтгэлээ барьж дийлэхгүй бол өөрийгөө ялна гэж бодоод ч хэрэггүй гэсэн зарчимтай. Өөрийгөө ялахгүй хүн бусдыг ялах тухай яриад ч яахав дээ.

Амьдралдаа насан туршдаа мөрдөх зарчмуудаа олсон хүн болохоор хатуурхаад байгаа мэт харагдаж болох талтай. Гэхдээ хамгийн сайхан нь би түүндээ үнэхээр сайн байсан. Хүн гэдэг амьтан хайр даадаггүй юм байна лээ. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэж маш үнэн үг. Бид багаасаа бие биенээ мэднэ. Манай удаах ангийн хөөрхөн алга нүдтэй банди нараас олон захиа авдаг охин байсан юм. Гэгээлэг сайхан үе. 10н жилээ төгсөөд холбоо тасарсан. Тус тусын амьдралын замаа хөөсөн хэрэг л дээ. Их сургуулиа төгсөөд ажил амьдрал дээр гарсан хойноо таарч байнга холбоотой байх болсон доо. Эхэндээ би унтах л сонирхолтой байсан. Бага насандаа үзэж амжаагүй юм чинь одоо чамайг үзнээ гэж боддог байж билээ. Тэгж байж амьдралаа холбочихсон. Хөөрхөн сайханд нь татагдсан хэрэг. Амьдрал дээр ааш араншин, эмэгтэй хүний хувьд бол сайн хүн, сайхан бүсгүй. Яахав дээ тэгээд үртэй хүний зовлон байдаг л байлгүй дээ. Би ямар хүүхэдтэй биш зовлонг нь сайн ойлгодоггүй ч юм билүү. Гэхдээ 2 дахь удаагаа гэсэн ойлголт байхгүй ингээд бүр ямар ч холбоо сураггүй таг алга болох нь зөв гэж шийдсэн. Тэрийгээ ч хэлчихсэн. Санаа амарч сэтгэл хөнгөрөх шиг ч.. Ахиж л сонин байдалд өөрийгөө оруулчихгүй юмсан гэж..  Ажилаа хийгээд завсар зайгаар ганц бие аятайхан бүсгүйн эрэлд мордоё доо.

секс.мн дээр ирсэн захидал

6 Comments

  1. bb888mn@yahoo.com says:

    кккк чи оорийгоо л ямар хун гэдгээ харуулж байна чи бол аминчхан хувиа хичээсэн оороосоо оор хунийг хайрладаггуй бас харамч тэгээд хуний юманд хурзээ барисан хужаа шиг танилтсаад холгоод авах юмаа аваад одоо боллоо гээд хаяж оор гайгуй гантс биы бусгуй хайж яваа байх даа ккк сайн санаатай бол сайхан амидрана ажил уйлс ни оороо л бутнэ гэж бураад яахав танилийн хурээгээр тасалдалгуй явчаад байгаа монголийн нийгэм байгаа за юу ккк зугээр л оор хунд омхийгоо халдаахгуй бусдад гай болохгуй амидраарай гэж хусэж байна

  2. Bataa says:

    Амжилт . зөв шийдвэр гаргасан байна

  3. Julia says:

    Chi muu teneg zaluu.Huuhedtei huuhen buriig bitgii doromjlood baigaarai.Uzye gej bodsiin ch geh shig.Hohi n shtee.Humuusiin talhisan huuhen deer hund hereggui bolson uyed n orchihood gonginoood baihiin mal chini.

  4. leaf says:

    ббб чамд ийм зуйлд тоxойлдсон бол чи яж уйлж унжиж бгаа бол доо бодxоос инээд xурээд бxийн

  5. [E].[ZENITH] says:

    Тэгдээ Чиний амидралд аз жаргал хусие.

  6. bbb says:

    blaa blaa blaa gesen yum bichdeg zaluu ve tiim zorilgotoi lag yaha meddeg yum bol yugaa hiigeed end blaa blaa geed gonginood bga yum be. chini bichisnees chamaig yamarhuu er hun gedgiig tosoolchihlee neeh turihan tunirhsan tuyalzsan amitan bdg bh daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.