Нууц амраг нь хэн бэ?

Таны найз
Өөр газраас хүүхэн хайж явахаас төвөгшөөсөн эрчүүд голдуу эхнэрийнхээ найз хүүхэнтэй “учир ургуулдаг”. Нөхөрт чинь таны найз хүүхэн нэг их таалагдаггүй ч байж магадгүй. Гэвч таны найз хүүхэн нөхөрт тань ойр дөт, олоход амархан байдаг болохоор л нөхөр тань “унтаж” орхисон байх вий. Ийм учраас санаа зовох хэрэггүй. Та л өөрөө салж сарнихыг хүсэхгүй бол нөхөр чинь хаашаа ч явахгүй. Харин “найз” гэгдэх хүүхнээсээ хурдхан хөндийрч, гэртээ оруулахаа болих хэрэгтэй.

Ажлын газрын хүүхэн
Хэрэв албан тасалгаанд бичиг хэрэг төдийхөн эрхэлдэг хөнгөмсөг хүүхэнтэй орооцолдсон бол нөхөр тань зүгээр л “зугаацахын” тулд секс адал явдалд оролцсон хэрэг.

Хэрсүү хүүхэн
Харин ухаалаг, хэрсүү бүсгүйтэй нөхөр чинь ойртон дотносч эхэлсэн бол нөхөр тань нэг л өдөр тэр “сүрхий” хүүхэн рүүгээ бүрмөсөн явчихаж мэднэ шүү.

Биеэ үнэлэгч хүүхэн
Сэтгэл түгшээд байх зүйл бараг байхгүй. Таныг голсондоо бус, ердөө л өөр хүнтэй секс цэнгэл хайх зуурдын хүсэл төрснийх. Хэрэв нөхөр тань “галзуу” халуухан  сексийг үгүйлж явдаг бол та өөрөө л уран, чадамгай болохыг хичээ. Тэгвэл нөхөр чинь ийш тийшээ гүйхээ болино.

Жаахан охин
Хэрэв оюутан охинтой нөхөр чинь орооцолдсон бол амьдралын дунд үеийн хямрал, нас ахиж байгаадаа харамсах зэргээс болж эр хүнд ингэх үе тохиолддог. Аль болох залуу хэвээрээ л байхсан гэж нөхөр чинь чармайн, мунгинаж байгаа нь тэр. Буруу юм хийж яваагаа ухаарч тэгсгээд буцаад ирнэ.

Эгчмэд хүүхэн
Амьдралын хүнд ачаанд түүртэж ядарсан нөхөр чинь өөрийгөө ээжээсээ төөрчихсөн жаахан хүүхэд шиг санаж, хэн нэгэн эгчмэд эмэгтэйн хайр халамжийг үгүйлж эхэлдэг. Тэрхүү халамж анхаарлыг та нөхөртөө өгч чадвал эгчмэд хүүхнээс нь төвөггүй салган авч чадна.

Таны өрөөсөн
Хэрэв тантай адилхан хүүхэнтэй нөхөр чинь орооцолдсон бол сайн юмны шинж гэж ч ойлгож болно. Яагаад гэвэл нөхөрт чинь яг л тан шиг, гэхдээ яльгүй жижиг зүйлсээр ялгагдах бүсгүй хэрэгтэй болсных. Цаад хүүхэн нь танаас ямар давуу талтай байгааг мэдэхийг хичээгээрэй. Магадгүй танаас арай илүү өөдрөг, цовоо байна уу, Эсвэл илүү ухаалаг байна уу? Чухам тэр давуу талыг нь л та өөртөө бий болгож чадвал  гэр бүлээ  салгаж, хүүхдээ өнчрүүлэхгүй авч гарч чадна.

Мglclub

4 Comments

  1. Chingvn2000 says:

    гэхдээ нууц амраг гэхээр буруугаар ойлгож болохгуй боллвуу. минийй хувьд боломж-н ажил төрөл хань үр хүүхэд амьдрал байна бас яг надархуу хань ижилдээ үнэхээр их салж хагацхааргүй хайртай дажгүй царайлаг мөртлөө амраг хайж байгаа бүсгүйг яаж олохоо мэдэхгүйл байна ихэнх нь ямар нэгэн асуудалтай айдас төрүүлээд байх юм.

  2. khongorkhon says:

    эхнэр явалдах юм бол бөөн юм болно доо. эрчүүдэд ийм зааж өгвөл таарна.

  3. si says:

    заза яаxавдээ уншиxаа боличиx. xэн ч учир шалтгаанийг мэдэxгүй зугээр л бурxанаас нэг тийм програм суулгад өгчиxсэн юм. тэрийгээ яаж чадаxгу, учрийг олоxгуй тэгээд ийм нэг юм бичээд л байдийн байдийн. тиймээс xууxнууд минэ битгий тоо, битгий анxаар зугээр л орxичиx. тануст бас бурxан нэг юм суулгаад өгчиxсөн бга тэрүүгээрээ л явж байтал тэгээд xорвоо дуусна тэртэй тэрэнгүй 😉

  4. sss says:

    яаж ч байсан нөхөр бол нээх буруугүй тээ кккк инээдтэй юм явалдсан л бол ойлгомжтойшдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.