Би 25 настай залуу байна. Одоо эхнэр охитойгоо хамт хадмындаа амьдардаг. Хадмынд ч гэж дээ. Хадам аав энд айлын хашаа харж, /түүнд бид 4 байдаг/ ээж нь ганцаараа дарханд амьдардаг юм. Би 7 хоногийн нэг л өдөр амардаг ажилтай. Намайг орой очиход хадам юу ч дуугардаггүй. Бараг эгцэлж ч хардаггүй. Тэгэхээр нь архи дарс, хувцас хунар гээд өөрийнхөө хэрээр л юм авч өгөх юм. Гэтэл энэ байдал нь сайжрахгүй байхаар нь гурван хоног уусан юм. Өмнө нь манай охиныг гэдсэнд нэг сартай зулбах гэж байхад нь “Наадахаа ал” гэж хүртэл загнаж байсан. Намайг гэрт нь ороход шууд л данхтай халуун цай нүүр рүү цацаж, хутга бүр барьж, дайрсан. Тухайн үед нь би юу ч хэлээгүй. Угаасаа ч надад хөгшин хүн зодох хүмүүжил байхгүй. Энэ бүхэн надад маш хэцүү байдаг. Гэрт нь орохоор яг хүн үхсэн юм шиг чив чимээгүй. эхнэр байхгүй л бол яг галзуурах гээд байдаг юм. Гэтэл намайг байхгүй хойгуур эхнэрийг маань баахан загнаж, шөнө 3 болсон хойно ирсэн хүн чамайг хаяна, танай нөхөр архи уудаг, гээд маш олон зүйл ярьсан гэсэн. Тэгээд намайг оронгуут шууд л зөрөөд гарсан. Эхнэр маань уйлаад сууж байсан нь аймшигтай.
Тэгээд мөн хадам ээж рүү яриад танай хүргэн архи уудаг гээд бөөн юм болсон. Одоо охиныг маань жаахан том болохоор танай аав ийм тийм гэж ярих болов уу гэж бодох юм. Салах гэхээр эхнэр охиноо бодоод байдаг. Тусдаа гарья гэхээр явуулахгүй, эсвэл охиноо өгөхгүй энэ тэр гэнэ. Тэгэхээр нь аргаа бараад та охиноо ав, би охиноо авья гэж хүртэл хэлсэн. 2-ууланг нь өгөхгүй юм байх оо. Би ажил дээр ирээд л эхнэр, охин 2-оо санадаг. Охин маань нүдэнд харагддаг. Гэтэл сүүлийн үед салж, хөдөө гарч мал авч амьдармаар юм санагдаад байхын. Заримдаа эхнэртэй учиргүй уурладаг, бухимддаг боллоо. Манай ах дүү нар очоод хадамтай уулз гэхээр уулзахгүй юм. Бид хоёр нийлээд жил гаруй хугацааг өнгөрөөсөн байна. Энэ бүхэнд эхнэрийнхээ сайн мууг бүгдийг нь мэддэг болсон гэж боддог.
cekc.mn дээр ирсэн захидал
20 Comments
CHAMD uchirn baigaa yum bichuu xoo.chi l nootoi baina.setgeliin tenxee alga chamd.yasan ert suugaavdee deer ni.xoldoxoo l bod er ni ireedui bol algaa ta nart
сачирмаа үнэн хэлжээ.санал нэг байна
хүнээр амьдралаа шийдүүлж салж саринах тухай бодохын ч хэрэггүй. чи архи уудаг болоод л тэгж хэлүүлж байгаа байх, уухаа больчихолдоо.
тэр хар ус чинь олон хүний амьдралыг сүйтгэсэн, үгүй ядаж нэр хүнд эдийн засагт хор учруулсан байгааг харахгүй байна уу???
овоохой шовоохой бариад ч хамаагүй хадмуудаас хол амьдарцгаагаач эээээээээээээ залуусаа. болдог л байхгүй юу!
Цахирмаа ёстой голыг нь олоод хэлжээ. Өөр юу хэлэхэв.
уул ni hunii aab gdg hun chini ohiniihoo daguulj irsen zaluug yag shinjij heldeg gedeg um bn leeshd ee. chamd yagaad durgui sonin haritsdag um boldoo. hereb hudlaa gutgedeg bol ehner chini uilj muilj sonsoj suuhgyi bhaa gej bodogdoh um. gehdee bas neeh hachin humuus zunduu l duu. zunduu baidagaa. esest n helehed amidralaa salgaj l abj yabah heregtei boljdee
Хэн ч зүгээр байгаа хүнд тэгэж ханддаггүй л байхгүй юу даа Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух билээдээ Асуудлын шийдлийг өөрөөсөө хайх гэж оролдвол яасан юм
хэхэ айлийн гэрт толгой xорогдож байж бас xадмийx ч гэждээ нэг муу хашаа гэчижээ.энэ дээр байгаа цаxирмаа гэгч нөxөр xийx ажилгүй xүн юмуу xашаа юм бүx заxидалийн доор xариу бичиx юмаа сэкс.мн ийн Аав юмуу
huchtei bgaarai zaluu. arhia baga uugaad, ehner huuhdee tejeej chadna gej bodoj bval tusdaa garaa. gol ni shantarjil bolohgui shuudee!!!
arnai bas zuw l asuult tawij…ogt uudaggvi shunu irdeggvi xvniig zvgeer bxad ni tegex vv dee…xadam chini yag cham shig zaluu bxdaa uudag shunu irdeg bsan ch um bilvv…uurteigee adilxan duguitai oxinoo suulgaxgvi gej bodoj bolno shde…buruug uuruusuu gej
чи өөрөө архи их уудаг юм биш үү ? тэгээгүй бол юу гэж хадам чини тэгэх вэ дээ?
huuy chi uuruu uugaad bdiin bishu? bi l lav tegej l bodloo hunii etseg medeej ohinoo sn shan amidruulahiig l bodiishd ur huuhdiin hurtel gargatsiim bol…chamd itgeed uguud yavuulchij chadku bn gedeg asuudaltai l bnada….
sain uu tsahirmaag demjij bnaa my nz ni ehnertei hairtai l gej ter hvniig songoson bol bysdiig ni chi l hiine shvv de
and mini hiimorlog mongoliin zowhon oodoo zaluusaaa gytrahgvi shvv bvsgvichvvd ee zaluusuugaa yaram aar tetgeed ogoo tsaaduul chni joohon yumand amarhan sergedeg tenheetei tsystai aawiin howgvvdee ANDAA CHI CHADNAA AMJILT AMJILT AMJILT bvsgvichvvdee demjeed ogoo !!!!!!!
эрс алхам хий залуу минь. чамд яг ямар зүйл тохиолдоод байгааг нарийн мэдэхгүй болхоор тэг ингэ гэж хэлж мэдэхгүй байна. нэг талаас харахад чи их л энхийн цагаан тагтаа мэт л юм бичсэн байна. гэхдээ овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэж үг бас бий. сайн бодож байгаад амьдралаа өөрчлөх эрс алхам хий.
ухсэнээ хийгээд хамт амидардаг юм тусдаа л амидраа ч дээ тэгэн тэгэн байж бдаг чи бас овоо гар юмаа
эхнэртэйгээл ярилцаж ойлголцохгүй юу даа, эцэг эх хүүхдийнхээ үгэнд орсдог ш дээ. гэхдээ хүний эцэг эх хүүхдийнхээ төлөө холбогдох гэж байгаа хүнийг нь сайн л таньдаг юм даа. чи орой 3 цагт согтуу ирсэн бол ойлгомжтой ш дээ. тийм хүн хань болж чадах уу. бас чи хадам аавийгаа арищхиар даалсан бол чамайг архичинь л гэж бодно ш дээ. гэхд
ehnertei heleed tusdaa amidray gej hel herev aaviiga orihood yavaj chadahgui gevel ehneree orihood ooroo yav uhaantai amidralaa boddog huuhen bol chamaig dagaad l yavah bolno shuu dee ugaasaa yavahgui naanaa bvl neg ni gemt hergten nogoo ni hohirogch bolood duusna esvel neg ni galzuugin emlegt hurgegdeh bh hamt hadmiindaa bvl yaav ch ta 2 salaj l taarna bh daa tiimees ger bulee avaad hurdan hold
өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гартаа барь, хэцүү зүйл гарахад салах сарнихаа бодохоо больж үз, эр хүн байнадаа эхнэр хүүхдээ орхиод хувийн жаргалаа хөөнө гэж юу гэсэн хэл үг вэ айн? хөөрхий эхнэрээ амьдын тамд унагаах гээ юу,эхнэртэйгээ ярилцаж байгаад 1 л өдөр хамаг юмаа аваад арилж өг, чамд эр хүн шиг шийдэмгий туйлбартай зан дутаад байна, мал маллахад болохгүй юм юу байгаан сайхан л санаа байна шдэ, эсвэл ногоо тариад байшин бариад хувийн аж ахуйтай под хийсэн амьдрал босгосондоо ч яадаг юм, хадамд гомдож ялархаж суухаар хол очоод эхнэр хүүхдээ тэжээгээд эр хүн шиг бай за юу, гомдож туниад сална сарнихаараа эхнэр хүүхдээ айлгаж майлгаж,архи ууж,уур бухимдлаа гаргах нь эр хүн эцэг хүнд яавч зохихгүй арчаагүй зан шүү, уужуу ухаантай амьдралдаа арчаатай байлдаа, чиний л амьдрал биздээ, хадмаас чиний амьдрал шууд пропорциональ хамааралтай юмуу, хадамдаа гуниж гомдож өшиж хорсохоос өөр ямар арга хэмжээ авав? тэр хашаанд шинэ гэр аваад тусдаа амьдарвуу, өөр байр түрээслэх гэж оролдовуу, авгай хүүхдээ аваад аль 1 тийшээ явбуу, өмчлөх газраа хөөцөлдөөд авбуу, бусад шиг сайхан амьдрана гэсэн 1ерөнхий үг л чамд байна, яг тодорхой тавьсан зорилго алга, ядаж ийм машин авна, ийм юм эрхэлнэ, дараа сард тэдэн төгрөг хадгаламжиндаа хийнэ гээд бодож байгаа юм байна уу,эхлүүлсэн амьдралаа босгосон шиг босгоод аваад явна шүү ай, эзэн хичээвэл заяа заавал хичээнээ,
чиний амидрал юмуу. сонин л юм. чамд гэж xэлэxэд эхнэрээ дагуулаад л яваxгуй у. дагуулж чадаxгуй бол тэгэд у xэлэxэв.
ehnertee heleldee chi aavtaigaa uldehuu namaig dagaad yavahuu geed asuu bi ohinoo avaad yavlaa geed hel teged bolohgui bol salahgui yuu daa aliin bolgon iim sonin aavtai tsug amidra vedee hutga barij dairdag aimarl yum ohiniig chine ch yyah yum bilee .hunii erheer zovhoor ooriin erheer jargaa gej
эсвэл хаяад яваач ээ. сонин хадам бэ. гэхдээ гээндээ ч бий гоондоо ч бий байх шүү. хүний эцэг эх үнэн л хэлдэг юм даа гэж