Сайн байцгаана уу? Би энэ сайтыг байнга уншдаг харин өнөөдөр та бүхнээс зөвлөгөө авмаар байна. Би найз залуутайгаа үерхээд 4 жил болж байна. Миний хайрт уг нь бүх л талаараа их боломжийн сайн хүн л дээ. Энэ хугацаанд бид 2 зөндөө л сайдаж муудаж янз янз болж л байсан. Гэхдээ сайхан байсан нь олон гэж боддог байлаа. Би ер нь их хартай талдаа тэр зангаасаа болоод заримдаа түүнийгээ зөндөө зовоодог байх. Гэхдээ бас зүв зүгээр хүнийг хаддаггүй л дээ надад 2-3 удаа өөр хүүхэнтэй байж байгаад баригдаж л байсан бүр тэгээд тэр үедээ дандаа надруу уурлаж дайрч ганц нэг удаад нь гар хүрч байсан ч би хайртай юм чинь гээд уучлаад л өнгөрөөдөг байсан. Бас үе үе утсаа авахгүй, ганц 1 удаа утсаа салгаад алга болно. Бас хаана хэнтэй байгаа юм юу хийж байгаа юм гэхээр л уурлаад байдгийн, ер нь тэгж асуух тийм хүн уурлахаар зүйл мөн үү? Үүнээс л болж бид 2 муудалцдаг. Харин сүүлийн 6 сар харин элдэв өөр хүүхэн шуухантай орооцолдохгүй их л сайн байх шиг байсан ч би огт хардахааргүй зүйл дээр хүртэл хардаад байх юмаа. Тэгээд тэр хичнээн буруутай ч надаас залахаад байх шиг байсан юм зарим үед ажиглагддаг байсан.
Тэгсэн өнөөдөр миний буруугаас болоод /гэхдээ би ямар 1 хүнтэй орооцолдох ч юм уу тийм асуудал биш шүү/ урд уурлаж байгаагүйгээрээ ууралсан чинь надтай учирсанаас хойш амьдралд нь тохиолдож байгаа бүтэлгүй зүйл бүхэн миний муугийнх, надаас болж байна гээд аймаар хэдэг байна ш дээ, уг уурлуулах юмыг нь би өөрөө хийсэн болохоор өнөөдрийн хувьд би таг дуугүй хараал ерөөл юу ч хэлсэн намайг уучлаарай гээд л гуйгаад байсан даанч тэр нэг л тэр чигтээ явчих гэж байгаа юм шиг санагдаад байна. Би уг нь өөрийнхөө хэмжээгээр бүх талаар сэтгэл санаа, ажил төрөл, эдийн засгийн хувьд лав дараа болдоггүй тусалж дэмжиж ирсэн гэж боддог. Тэгтэл нэг л удаагийн хэрүүлээс болж миний 4 жилийн амьдрал тэр хүнд зориулж байсан сэтгэл ингээд ямар ч үнэ хүндгүй болж байна. Ингэж хэлсэн хүн эргэж над дээр ирэх болов уу? Та бүхэн санаа бодлоо хуваалцаач. би яг одоо бол үнэхээр буцаж ирэхгүй бол яанаа гэж айж байна.
секс.мн дээр ирсэн захидал
27 Comments
миний бодлоор эр хунээс илуутэйгээр эмэгтэй хун эр хунлуу элдэвийн уг хэлж гар сарвайдаг ым шиг санагддаг яс юман дээрээ монгол эмэгтэйчүүд шиг сагсуу муухай ааштай бие тоосон зэвүүн санаа галзуу хун шиг уурладаг хумуусийин хажууд байвал хун 1 л амидарна гж ю эсийг бодож болноо бас ногоотоогуур наад хун чини бас л ирээдүйгээ бодсон бас чамаас айсан байнаа унэнийг хэлхэд дээр байгаа хумуус наад хун чн чам шиг хайргуй болхоор яаж зовж байгааг чин яаж мэдхэвдээ гол ни яаж ч залуу насанд алдаа хийсэн тэр алдааг ухаарнуу гэхээс засч чадахгуйээ тмээс уг ни ингэж удсан уерхэлээ хадгалж улдээвэл жаргалтай байнадаа тгээл дахиал хунтэй учраал хэдэн жил болно бас л худлаа маскийг ни хуулах гж боон ым болно тмээс одооо хайртай бол тэр хунлуугээ залгааад сэтгэлээ онгойтол яари
сайн уу бүсгүй? чи залуу сайхан насны маань 4 жил юу ч үгүй үрэгдэх гээд байна гээд айгаад байх шиг байна. битгий ай, дуугүй л сал. би одоо 30 гарч байгаа, 19 настайдаа нэг залуутай хамтран амьдарч тэр хүн шиг ухаантай, итгэлтэй, халамжтай, хайртай эр хүн энэ хорвоод байхгүй гэж итгэж 5 жил цуг амьдарсан. оюутан ахуйн зугаа цэнгэл, найр наадам гээд бүх юмыг хойш нь тавьж зөвхөн тэр хүний төлөө л амьдарч байсан. их сургуулиа төгсөөд жилийн дараа жирэмсэн болтол хүүхдээ авхуул гэж үг сөхөөгүй ятгаж, аргадаж, загнаж элдэвээр хэлсээр байгаад авхуулсан. гэхдээ манай хүний гол онцлог нь хэзээ ч надад гар хүрч, гадуур хүүхэн шуухан гэж намайг зовоож байгаагүй. гэтэл 7 хоногийн дараа өөр хүүхэн дагуулаад ороод ирсэн дээ. тэр үед газар дэлхий цөмөрчих шиг л болсон. ухаантай ухаангүй 2ийн хооронд…. тэгээд л салсан даа. одоо би гадаадад амьдардаг. тийм адгийн новшноос салсандаа үнэхээр баярладаг.
Би юу хэлэх гэсэн юм бээ гэвэл одоо чамд үнэхээр хэцүү байгаа, би ойлгож байна, гэхдээ хэзээ нэг цагт салсандаа чи харамсахгүй байхаа, хайр хүнийг үнэхээр сохор болгодог юм шүү. Тэгээд ээж, аав найз нөхдөөсөө асуу, энэ хүн миний хань болж чадах уу гээд…. тэд нар чинь, тэр тусмаа ээж чинь яг үнэнийг хэлнэ дээ. яагаад гэвэл тэд нар чиний хайранд сохорсон нүдээр тэр хүнийг харахгүй шүү дээ. бодит амьдралыг, жинхэнэ утгаар нь өөр өнцгөөс хараад үзээрэй. Амжилт хүсье. Зовсоны эцэст жаргана гэдэг үг байдаг шүү дээ.
Цаад тэнэг чин хүн биш адгуус байна. Чамд гар хүрсэн л бол дахиж хүрнэ гэсэн үг, То 2 суулаа хүүхэдтэй боллоо тэгээл чиний амьдрал зовлон болж хувирана даа. Орой согтуу ирж зодоол, ерөн тэгээд цаашлаад аймар юм болношдээ. Салсан нь дээрээ наад тэнэгээ хая ЧАМД АМЖИЛТ
nukhur chin barigdaad bandaxdaa esreg ataak xiij b.a syylerch chadaxgyi barigdaj baibal bolimoor um gej nukhurtuu xel er ni ingej ydaa daraa ingeed baibal yamar amidral baix be salsan deer chmaig syyrin yabalddag xyyxen met yzej b.a
хунийг хардана гэдэг улам л оороосоо холдуулдаг юм шуу дээ. магадгуй чи энэ залуугаа байнга хардахийн оронд зугээр л уучилсан шиг уучилж чадсан бол чамаас залхаад явахгуй хажууд чин байж л байх байсан да.хардсанаас ю хожих вэ дэ харин эсрэгээрээ хайртай хунээ уурд алддаг юм да
эр хүнд өөрийн гэсэн жижигхэн агаар хэрэгтэй байдаг ,тэр болгонийг ни чи тандаад байвал чи шал тэнэг юм байна .эр хүн шүү дэ зарим нэгэн зуйл дээр битгий оролц,жишээ ни би эхнэртэй хайртай хаяа мэр сэр таалагдсан хүүхэнтэй унтдаг ,тэгсэнч би эхнэрээл гэдэг амидралаа хайралдаг юм шүү дэ
яагаад тэр залуу чамаас өөр хүнтэй явсан юм бол??? ер нь бол өөрөөсөө асуугаад үзээч!! энд нэг өрөөсгөл асуудал их байх юмаа. эмэгтэй хүн эрэгтэй нууц амрагтай болвол нөхөр нь арчаагүй чадваргүй хайралдаггүй мэдрэмж байкү болдог. эрэгтэй хүн нууц амрагтай болбол жаргалдаа ташуурсан болдог!! ингэж өрөөсгөл бодож болохгүй ээ!!! нөхөр нууцтай болсон бол эхнэр өөрийгөө нэг сайн харах хэрэгтэй. эхнэр нууцтай болбол нөхөр бас сайн харах хэрэгтэй. гэхдээ энэ царай харах биш шүү! ойлгоорой!
Huuhedgui bgaa deeree salaach. Harin ch chi azrai bn. Ert tari ni tanij. Har huniig zugtaalgadag ch ulaim tsain hed hed barigdsan bol hardahaas uur yahaw dee.
шалтаг гаргаад л явчихлаа даа хөөрхий.
Бүсгүй, чи өөрийгөө өөрчил, наад хүнээ араас нь гүйсээр байгаад залхаачихаж. Хэрвээ чи наадахдаа хайртай юм бол явуулах зүрх зоригтой байх хэрэгтэй. Наадахдаа тусдаа байж, чиний үнэ цэнийг ухаарах боломж олго.
хүний гарын шүүс болсоноос сал бүсгүй минь үр хүүхэдтэй болох цагт улам дордох юм бнадаа.эртхэн наад муу новшийхоо тарыг таниад авлаа одоо битгий уулз өөр сайн хүнтэй учрах болно иймэрхүү малуудыг маллах хэрэггүй бдаг юмоо за чамд амжилт өөдрөг байна шүү бүсгүй
За даа хайртай хүмүүс муудалцахдаа аль элдвээр хэлэлцэхийг тэр гэхэв.Гэхдээ энд бичсэн хүүхнүүдийн хар юмнууд гэж яасан монгол эр хүний нэрг гутаасан юмнууд байдгийн бэ?Өөрөө хүүхэндчээд баригдахаараа найз охиноо,эхнэрээ зоддог гэх юм.Нөхөр бид хоёр өчнөөн муудалцдаг байсан.Гэхдээ эр хүн өөрөө буруу юм хийчихээд, хүч чадалгүй бүсгүй хүнийг гомдоочоод дээр нь нэмээд зоддог гэхээр ердөө ч итгэж чадку байна.Бүсгүй минь сал.Салаад сэтгэл зүйчид хандаж үз,юүхэв.Ийм заваан юмаар яадгийн зүгээр.Яахав дээ,ганц нэг фактлаад баригдлаа гэхэд бантсандаа зодоод байхдаа яахав дээ.Халхын сайхан эрчүүд хаданд гарсан биш. Сайн сайхан нь байж л таараа.Хүүхэд гарахаар засрах байх гэж тэнэгтэв дээ.Чи өөртөө хайртай бай.Өөрийгөө хүндлэхээ больж, хүчирхийлэлд дасал болохоосоо өмнө салсан нь дээр.
салаад хэсэг хугацааг гав ганцаараа өнгөрөө, ганцаараа шанал, бас хүмүүсийн харилцаа юун дээр тогтдогийг бод, хүнд хайртай болж хамтдаа байх, хүнийг яаж жаргаах талаар сайн бод.
Хэсэг хугацаа гэдэг нь 1 жилээс дээш хугацаа шүү, 7 хоночоод бас нэг эр эргүүлээд хардаж зодолдоод драма тоглоод унав, монгол хүүхнүүд гэж матар царайлсан мангар юмнууд хүн ч олигтой хайрлаад халамжилчихаа мэдэхгүй, аятайхан амттай бантан ч хийж чадахгүй байж нэг их догшин хэдэр ёдор муухай царайтай муухай юмнууд
ирсэнгүй гээд амьдрал дуусах биш дэ
Та бүхэнд маш их баярлалаа, ингээд олон хүний үгийг сонссон сэтгэл арай тайвшираад өөр өнцөгөөс харж эхэлж байна шүү. Нэг биш удаа намайг араар тавьж байсан болохоор жаахан л сэжигтэй тохиолдол гарвал тэр хүүхэнтэй байгаа байх гээд л харддаг болдог юм байна лээ. Бид 2 хүүхэдгүй л дээ, бас өчигдөр сайн бодоод үзсэн чинь тэр хүний үнэн дүр төрх сэтгэлд байдаг юмс нь гарч ирсэн нь зөв ч юм болов уу гэж бас бодогдлоо. Сэтггдэл үлдээсэн бүх хүнд баярлалаа.
чи хайртайдаа цаадах хар юмаа буур давараасан бн… зугээр л цааш н явуул… чамд сэтгэлгүй ашигладаг залуу бн
хүүхэдгүй бол тоох юм алга сэтгэлээ татаж авах талаар бодох хэрэгтэй бизээ. чамайг зоддог, дээр нъ завхай юм бна шдээ. хошного нъ өтөж үхээсэй.
4 жил юу юм бэ. харин ч бага хугацаа байна чи харин наад залуугаа таниад авчиж байгаа юм биш үү. тэгээд зодуулаад л байжил байдаг бас.явсан дээр нь явуулахгүй юу даа.
Албан ёсоор суугаагүй байж зодуулдаг айн. Нэг зодсон хүн чамайг насан туршдаа зодно. чи тун удахгүй хүүхэдтэй болно. За тэгээд наад нөхөр чинь хүүхэндэнэ, согтуу ирж чамайг зодно. Чи тэгээд энэ сайт дээр хүүхдээ бодоод салж чадахгүй юм аа зодуулаад амьдрах уу гээд зөвлөгөө аваад сууж байх биз. Эртхэн мөр мөрөө хөөсөн нь дээр дэ хө. Ер нь тэгээд хайр энэ тэр гээд солиорч байхаар амьдралаа бод айн.
эрчүүд буруугаа хүлээхдээ үнэн сэтгэлээсээ хүлээдэг юм уу?
өөрт буруу өгөх их л дургүй хүмүүс дээ тэд.
чиний сэтгэлийг сийчих асуудал гаргаж байсан учираас чи хардах нь аргагүй ээ. миний зөвлөгөөг дагах үгүйг чинь мэдэхгүй байгаач хэрэв дагавал чамд хэрэгтэй гэснээ бичээд үлдээе.
суухаасаа өмнө хуурч байсан бол хамтын амьдралын талаар бодоод ч хэрэггүй. амьдрал баян байна, үхэх цаг хаач байсан юм.
тэрнээс илүү, чамайг хайрлах, итгэл сэтгэлийг чинь сэвтээхгүй хүнтэй учирч л таараа. унжуу дорой битгий бай. хайр их олон янз байдаг, хүнийг хүндлэж хайрлах бол хамгийн сайхан хайр юм гэдгийг би мэдэрсэн. хүн хүндлэж явдаг хүнээ гомдоохгүй байх тал дээр заавал анхаардаг учир.
сэтгэлд чинь сэв суусан болохоор цаашид ч чи тэр хүнтэй амьдраад хэрэггүй гэж бодож байна.
u be? teged huuhendej bgaad barigdaad l tegeed bas chamaig zodood l chamd durgyi l bn sh dee. uuriigoo uurchil za. chi ingej amidraad kaiftai bgaa gej heleh geegyin bol uurchlult hii. hardsaar bgaad durgyi bolson bn esbel chi durgyi bhad n gyiseer bgaad suusn bh l daa
чи бол тэнэг. дурлалдаа сохорсон учраас тэнэг байна. чиний бичсэн шиг авир гаргаж байгаа бол эртхэн салсан ни дээр. чиний амидралыг нэг тэнэгийн төлөө зориулах гэж эцэг эх чин чамайг төрүүлсэн үү? хорвоогийн нэг тэнэг чамаас салж байгаа бол чи баярлах ёстой юм биш үү. хорвоогоор дүүрэн залуучууд байна. чи тэр новшийг ируулж яах гээд байгаа юм? чамайг дарамталж, чамд гар хурч байсан ни сайхан байсан юм уу? эсвэл чи зодуулхаараа таашаал авдаг юм үү?
зайлбал зайл ни биз.
Зүгээр зүлгүү толгой л байшдээ тэр найз залуу чинь! Яагаад ийм харалган бүсгүйчүүд их байдаг байнаа..Сал л да харамсаад байх юм юү байнаа. Чамд харин ч боломж ирж байгаан бишүү өөр залуутай үерхэх ккк тэгээд ч чи тийм хүн тоохооргүй царай муутай биш л бол үргэлж өөдрөг сэтгэлгээтэй байсан цагт заяаны хань чинь учирах байхаа амжилт хүсье
ªºðèé㺺 ººð÷èë 人 á¿ñã¿é ìèíü ìýäýýæ õýí÷ õàðòàé õ¿íòýé õàìò áàéõûã õ¿ñýõã¿é, áè ººðºº ÷ õàéðòàé õ¿íýý õàðäàõ äóðã¿é. Õàðäàëò ãýäýã ç¿éëýýñ èéì ë ¿ð äàãàâàð ãàðíà ººð þó ÷ áèø. Õàðèí õ¿ì¿¿ñ õàéðòàé áîë õàðòàé ãýæ òýíýã ¿ãýíä èòãýäýãò íü õàðàìñàõ þìäàà.
Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг хорвоо. Тэртээ тэргүй чамд дургуй, сонирхол нь буурсан хүний хойноос хатаж суухаар өөрийн эрхээр жарга. Надтай ирээд цэнгэ.
bichsen zuilees chin dugnehed naad zaluugaa yavuulsan ni deer yum bish uu 4 jilin amidral yah ee ard chin dahiad 40 jilin amidral chamaig huleej bga shuu dee. odoo ingej muu sainaaraa duudalzaj bga humuus zaashdaa bol hezuu tegeed zaluu hosuud bj oor huuhen haraad yavj bga bol chi yaj uldsen 40 jilee hamt barah yum bee. chinii ene hardalt uur helen bas l tuunees hamaaraltai tiimees chi ooriigoo ch cholool terig ch bas cholool setgel chin hongorood neg taivan boloh bh. tegeed odoo chamd uurlahaara gar hurdeg hedii chinii buruu bsn chin chamaas bolloo gej helej bga bol bur demii
хартай хүний дэргэд хэн тогтохын. Өөрийгөө өөрчил. наадах чинь сүүлдээ өвчин болно шүү. тэгээд хамаг хүнийг зовоогоод.