Түүнийг яаж өөрийн болгох вэ?

22 настай эмэгтэй байна. Би нэг залууд сайн болчихсон юм. Надаас тав ах. Анхандаа жирийн л найзууд байлаа. Гэтэл нэг мэдэхэд түүнтэй уулзмаар санагдаад, үргэлж бодогддог болчихсон. Хөрөнгө мөнгө, ажил төрөлд нь биш, зөвхөн түүнд өөрт нь л дурласан. Гэтэл тэр надтай уулздаг болоод бараг 3-4 сар болж байгаа хэрнээ халуун дотно юм ярихгүй, жирийн найзын үүднээс л харьцаад байх юм. Унтаж ч үзээгүй. За тэр ч яахав гэхэд бүр үнсүүлж ч үзээгүй.

Урьд нь би ганц хоёр залуутай найзалж үзсэн, тэд болохоор өөрсдөө шахуу санаачлага гаргадаг байсан. Тэгэхдээ нээх удалгүй салчихдаг. Харин энэ залуу маань тэднээс өөр. Найзуудаасаа асуухаар иймэрхүү залуучууд яваандаа дасдаг юм гэж хэлдэг. Жаахан хүлээ, уулзаж л байгаа бол нэг мэдэхэд салж чадахаа байна гэдэг. Тэр ч гэсэн урьд нь найз охинтой байсныг би мэддэг. Одоо адилхан ганцаараа байж ингэж хандаад байхаар нь заримдаа гайхдаг. Ингэж ингэж өөр хүнтэй суугаад яваад өгөх юм биш биз гэж айх юмаа.

Сайн болсон гэдгээ янз янзаар илэрхийлээд байгаа ч гэсэн тэр болохоор сайхан найзууд шүү хоёулаа гээд огт анзаараагүй шинжтэй байх юм. Эсвэл би шууд хэлэх ёстой юм уу? Эмэгтэй хүн гэдэг үүднээсээ хэлж чадахгүй нь. Би ч гэсэн ихэмсэг байхыг хүсч байна шдээ. Гэвч би түүнийг алдмааргүй байна. Өөр залуу хайна гэхээр түүнээс илүүг олохгүй юм шиг санагдах юм. Надад зөвлөөч. Тэгэхдээ болж бүтэх талаас нь зөвлөөч.

cekc.mn дээр ирсэн захидал

19 Comments

  1. MAN says:

    ХҮҮЕ НААД ЗАЛУУ ЧИНЬ ЧАМД САЙН ЮМ БАЙНА. БИ ӨМНӨ НЬ НЭГ ОХИНД МАШ ХАЙРТАЙ БАЙЛАА. ӨӨРИЙГӨӨ ЗӨВ ӨӨР ОЙЛГУУЛНА ГЭЖ ОРЙТОЖ ЧАДАХГҮЙ ТҮҮНИЙГЭЭ БУРУУ ОЙГОЧИХНО БАЙХ ГЭЖ ҮНСЭЖ ЧАДАХГҮЙ БАЙСААР 2 ТЙИШ БОЛСОН

  2. DEU says:

    Ийм юмыг зөвлөгөөгөөр биш сэтгэл зүрхээрээн шийдвэрлэдэг юм шдээ

  3. yg l helii says:

    чи бол эмэгтэй хүн дурын хөдөлгөж, дотроос гижигдэж өөрөөр нь хэлүүл, тачаангуй бай гэж

  4. Tuguldur says:

    huue ter chine gomo ch bish uur bvsgvi bodoj bgan bich bas tm bolchood bna neg ohind durtsan ter ni yadaj bhad nag toohgui bi helsen bolovj bodoj zii gd udriin bodol shuniin zuud bolj bn bi tdg chi yagad inged bgan gsen chine huuchin nz zaluu gaa bodj bn gsen eeeeeeeeeeeennnnnnnn nag marttal hvlee chih gsen ym tgd te ni hezee martah ym boldo
    {naadah chine uur hcn bodoj bg ym shvv}bolq bol chi shud helsen deree uriiguu zoovooj bhaaaaaaaaar timeeeeeeee all

  5. Haha says:

    ТЭр чини оор охинийг мартахгуй бгаа юм бн унэн шуу би ч бас тэгэж байсан

  6. ter chin gomo says:

    тэр чин гомо эсвэл чи эмэгтэйлэг бус нудэнд ортохоор биш т1 ааштай хун дурлахаар биш ч юмуу, т1 л биш бол анзаарах нэг юм хийх л байсан байлгуйдээ

  7. ric says:

    Надад маш иx таалагдлаа дуустал нь уншлаа~Юу вэ гэxээр би эрэгтэй xүн чамд эрэгтэй xүний нүдээр нь xэлэxэд надад ч гэсэн яг чам шиг алдаxыг xүсэxгүй уулзаx болгондоо сайн найзууд шүү гээл ууж суугаал xий xоосон юм яриал, тэгээл xарьцгаагаал, xэцүүлдээ би чамайг маш иx ойлгож бна~гэxдээ нэг баттай зүйл юу вэ гэхээр тэр залуу чамайг өөрт нь сайн болцон гэдэгийг мэдэж байгаа гэдэгийг баттай xэлий…Тэрэнд ямар нэгэн шалтгаан байгаа~эсвэл тэр түр азнаж өөрийгөө бэлдэж байгаа,магадгүй одоо арай чамд xэлэxдээ итгэлгүй байж болоx юм. Битгий сэтгэлээр унаарай АМЖИЛТ xүсий…

  8. Baldan says:

    Хажууд нь унгахаа боль!!!

  9. bilgee says:

    чи ууруу сонирxлийг ни татаxаар бx xэрэгтэй. ууруу тачаангуй xувтсаслаж усээ уур маягаар засуул. тэгээд кино сонирxдог бол кино жужиг бол жужиг xамт узэxээр билэт авчаад уриад узээрэй. юм узэxээсээ умну юмуу xойно ни нэг газарт сууж 1 1 пиво ууx ч юм уу. xоол ид. машинтай бол машинийг ни тавуйлчиx xэрэгтэй. тарсний дараа ни гэрлүүгэээ таксидаад xариxийг яралгуй сайxан намууxан орой бол 2-уулаа алxая гээд уз дээ. юм яриад алxаx чини иx гоё рамонтиг ш тээ. тэр залууд чи бага зэрэг таалагддаг юм бна. таалагдаxгуй бол уулзаxгуй ш тээ. xарин буур иx xайрийг ни татаx. энэ л миний жинxэнэ xайж бсан xун мини бна гэтэл ни туундээ xайр xаламжаа зоруйл даа. тэр нээг иx удаан чамайг зовооxгуй сэтгэлээ илчлэx бxаа. чамд амжилт xусе.

  10. n says:

    чи л унаад бгаа болохоос тэр хүн чамаас өөр стилийн охин сонирхдог юм бна.

  11. Zoltan says:

    Би чамд өөрт тохиолдсон нэг түүхээ ярьж өгөх үү. Оюутан байлаа. Манай ангид нэг охин ирлээ. Тэрэнтэй зүгээр сайхан танилцаад найзууд болоод явж байлаа л даа. Тэгээд би ч гэсэн тэр үед өөрийн гэсэн бодолтой хүн байлаа. Юу вэ гэхээр за ямар ч гэсэн би ийм л охинтой суухгүй юм шүү гэж нөгөөх охиныг хараад боддог байлаа. Тэгээд тэр бид хоёр яахав дээ нэг анги юм чинь өдөр болгоэ уулзана, тааралдана. Тэгээд бараг 2-3 жил өнгөрсөн. Сургууль төгсөх дөхөөд ирлээ. Тэгсэн чинь би нөгөө охинд чинь ухаангүй дурласанаа ойлголоо. Өдрийн бодол, шөнийн зүүд болно гэдэг л тэр байх даа. Тэр үед би ч, тэр ч найз залуутай, найз охинтой байсан хэрнээ сургууль төгсөх үед хоёулаа синглүүд болсон байлаа. Би тэрэнтэй найз охиныхоо тухай, тэр надад найз залуугийнхаа тухай яриад л сайхан хамаагүй байж дээ одоо бодоход. Бүр яаж секс хийдэг энэ тэрийгээ хүртэл ярьдаг байлаа шүү дээ. Сайхан гарууд.
    За тэр яахав. Тэгээд сургууль төгсөх болоод ирсэн чинь би бол үнэн сэтгэлээсээ түүндээ дурласан байлаа. Яахав тэр ч гэсэн эхэндээ надад сайн байсан хэрнээ намайг тоохгүй болохоор нээх хоргоодоггүй болчихсон байсан л даа. Би тэгээд л тэр үед хонхны баярын орой түүнтэй нэг шөнийг өнгөрөөгөөд л өөрийн болгоод авсан юм. Юм гэдэг сонин шүү. Энэ бол миний хүүхэн лав бишээ гэж бодож байсан хэрнээ юм 180 градус эргээд энэнээс илүү хүүхэн гэж хаана байна гэж бодогддог болох тийм үе ирдэг юм байна лээ шүү найзаа.
    Тийм болохоор тууштай бай. Цаг хугацаа жаахан шаардагдаж мэднэ. Одоо би лав түүнтэйгээ аз жаргалтай үнэхээр сайхан амьдарч байгаа шүү.
    За баахан савангийн дуурь шиг юм биччихлхээ Уучлаарай. Чамд амжилт хүсье бүсгүй минь. Эр хүн нэг шийдвэр гаргавал түүндээ тууштай байж чаддаг юм. Шийдвэр гаргах хүртэл нь харин өөрийгөө холдуулах юм битгий хийчихээрэй дээ. Амжилт.

  12. Balarsan yum says:

    өөрөө шууд хэлээч дээ ер нь ямар хамаа байсан юм. үнэхээр л алдмааргүй байгаа юм бол. алдмааргүй байна гэдэгтээ итгэлтэй байгаа бол хэлэхгүй өөр яах гээд байгаа юм.

  13. do says:

    чамайг зүгээр л найзаа гэж боддог.чи гэтэл сайн болчиxсон байдаг.уулзаад бай тэгээд дотносох боломж гарвал цаадах чин ч зүгээр байхгүй байлгүй болохгүй бол хэлээд үздээ

  14. busgui says:

    За даа нэг их өөрөө түрүүлж алхам хийгээд хэрэггүй байхаа ийм нөхцөлд, харин наад залуутайгаа нэг их уулзахгүй байх гээд үз хэсэг хугацаанд, уулзая гээд ярихаар нь ямар 1 ажилтай байна эсвэл найзуудтайгаа уулзана гэдэг ч юм уу хэд хэдэн удаа дараалсан тийм хариу өг. Тэр үнэхээр чамайг өөртөө сайн гэдгийг мэддэг бас чамд зүгээргүй бол тэр чиний хүсэж байгаа алхамуудыг хийж эхлэх болно. За амжилт хүсье

  15. hi says:

    тэр залуугийн зурх ни аймаар шархалсан бгаа бх Тэр шаналлаа мартах гэж чамтай уулздаг ч бж магад. Юу юугуй битгий дайраад бай дуйвуулээд бн гэдэг чини энэ талаар сонирхолгуй бн гэсэн уг

  16. Чи надад сайн болцон юм уу?

  17. mini says:

    тэр оор xунд уxаангуй xайртай али эсвэл ижил хуйстэн бндаа

  18. Aagii says:

    Ижил хуйстэн бх магадлал ондор бна даа.

  19. rose says:

    тэр ч гэсэн чамтай адилхан бодолтой ч юм билүү өөрөө эхлээд хэлээд үзэхгүй юу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.