Хайр дурлалд эрчүүдийн гаргадаг 4 том дутагдал

Гэр бүлийн хамтын амьдралд урьд өмнө нь тэр бүр анзаарагдаад байгаагүй зан чанарууд илүү тод томруун илэрч гардаг. Энэ нь үл ойлголцол, зөрчил авчирах нь олонтой. Эмэгтэйчүүд нөхрөө салан задгай, эмх цэгцгүй, гэр орны ажилд тусалдаггүй гэх мэтээр шүүмжилдэг л дээ. Энэ нь ч үнэний ортой. Эмэгтэйчүүдийн дургүй хүргэдэг.

Нэг: Байнга юмаа эрдэг
Өглөө босоод л зангиа, түлхүүр, гар утас мэтээ эрэлхийлдэг. Хамар дор байгаа юмаа анзаардаггүй. Өглөөний цайгаа бэлтгэж байгаа эхнэрт энэ нь маш хүндрэлтэй байдаг.

Гарах арга: Түүнд авсаархан шкаф гаргаад өгчих. Дотор нь жижиг сажиг юмаа хийж байхыг хатуу анхааруул. Харин олон “нүдтэй” шургуулга хэрэггүй. Тэгвэл бүр будилж гүйцнэ.

Хоёр: Гэр орныхоо ажлыг үнэлдэггүй
Идэж уусан аяга тавгаа ч угаахгүй гараад явах нь хэвийн үзэгдэл. Ээж нь үргэлж иймэрхүү ажлыг өмнөөс нь хийчихдэг байсан болохоор таныг ч бас ингэх ёстой гэж бодсон нь тэр.

Гарах арга: Аяга тавгаа угаах үедээ түүний бохирдсон зүйлсийг үлдээж түүнд угаахыг сануул. Эцсийн эцэст тэр угаах л болно. Харин уурлаж, үргэлж яншихыг тэвчээрэй. Ер нь ганц аяга таваг ч бус түүний завтай байх үеийг ашиглаж гэр орны бусад ажлыг ч хамтран хийлцэж байхын ашиг тусыг түүнд ойлгуул.

Гурав: Эхнэрийнхээ найз бүсгүй болон хамаатнуудыг үл ойшоох
Гэтэл өөрийнхөө найз нөхөд, хамаатан садныг хүндлэн дээдлэхийг нь яана гээч.” Чиний тэр найз гэх гажигтай гэмээр бүсгүй чинь…” гэх мэтээр үл ойшоосон өнгө аясаар хэлэхэд та бухимддаг биз ээ.

Гарах арга: Түүний найз нөхөд, хамаатан садныг хариу муулах, доош хийх гэсний хэрэггүй. Харин тэдний талаар” тэд ямар ч хүмүүс байсан миний хувьд хамгийн эрхэм, ойр дотных”, гэж хэлээд үз. Таны ийм ухаалаг, мэргэн хандлага нь түүнийг ичээж, сөрөг бодол санаагаа өөрчлөхөд баттай нөлөөлнө.

Дөрөв: Өрх гэрийн төсөв мөнгөний талаар ямар ч мэдлэггүй, харамч хахир загнадаг
Өдөр тутмын урсгал зардал, ойр зуурын хэрэгцээнд хүртэл хэчнээн зардал ордог болохыг эрчүүд төсөөлдөг ч үгүй. Эхнэр аривлан хэмнэлт хийсэн ч гарах ёстой зардлууд гарна. Эрэгтэй хүн гэр ахуйн хэрэгцээнд зориулж цалин мөнгөө өгөхдөө зүрхнээсээ хэсгийг тасдаж өгч байгаа мэт л аашилдаг. Эрчүүд хэдий тооцоо муутай, сул гэгддэгч үнэн хэрэгтээ өөрийнхөө гаргаж буй мөнгийг нарийн тооцож үнэлдэг. Харин эхнэрийнхээ мөнгийг төдийлөн ойшоодоггүй.

Гарах арга зам: Түүнд гэр бүлийн төсвийг даатгаад үз. Сонголт муу байхаас гадна эхнэрийн үрдэг мөнгөнөөс хавьгүй ихийг үрчих вий. Учир нь тэр хаана, юу арай хямд, бас чанартай байдгийг мэдэх ч үгүй. Үүнийгээ мэдээд долоо ч хонолгүй танд төсвөө даатгуулах болно. Сайн тал нь бага ч атугай мэдлэгтэй болсон тул дахин элдэв ааш гаргахгүй.

/Хань/

4 Comments

  1. Erik says:

    ix zuw sedew bn…taalagdlaa…olon xos unshaasai bilee

  2. Хашир says:

    Ихэнхи гэр бүл, тэр дундуу залуу гэр бүлд байнга тохиолддог зүйл бол – мөнгөний хэрүүл. Тэгэхдээ хүн олсон хэрээрээ үрдэг гэдэг үнэн шүү. Би анх гэр бүл болож байхдаа байрны мөнгөө ч өгч чадахгүй, хоол ундаа ч дийлэхгүй байлаа. Дараа нь гэнэт 10 дахин илүү орлоготой болсон чинь бас л байнга мөнгө дутдаг байсан. Тэгээд зутруу байхдаа хэрэлддэггүй байсан бид 2 орлоготой болсон хойно үргэлж хэрүүл маргаантай болсондоо. Хүн зовлон даадаг, жаргал даадгүй гэж… Ер нь шинээр гэр бүл болох гэж байгаа залууст захихад санхүү мөнгөний асуудлаа сайн ярилцаж хамтран шийдээд суух хэрэгтэй шүү. Бас гэр бүлийн гэрээг ч байгуулж болно ш дээ. Дараа нь ямар нэг үл ойлголцох юм гарахгүй, амар л байна ш дээ.

  3. kkk says:

    яг энэ явдалаас болж бид 2 xэрүүл xийсэн.Би иx л гомдсондоо.Уг ни би санxуугээ баривал арай л xэмнэж ядаж л монгоний гачаалд орохгуй л болгоx гэж цалинг ни авсан чинэ би яах гэж ажил xийсийн гээд л. Чи оорийнxоо монгоор юмнуудаа толохгуй юу гэсэн.Эр xун эмэгтэй xунийг заавал байнга монго бодуулж амидруулаx хэрэгтэй юм уу би жаргаx гэж л xунтэй сууж бгаа шу дээ.Би баян амидралийг xусээгүй зовxон байр xоол унааний монгоор л гачигдаxийг xусэхгүй бна оо.

  4. coolenax@yahoo.com says:

    Амьдралаас өөрийн алтан хормуудаа авч яагаад болохгүй гэж.Алджээ гэж харамсах биш өөдрөг урагшаа амьдармаар бна.Нууцыг нууц байлгаж чадах бүсгүй захиа илгээнэ үү.ярилцаад үзэхэд юу н болохгуй гэж…Танилийн хүрээ ихддэг гэжүү.Бага зэрэг бол санхүү өгч болно… 30 настай өөрийгөө үнэлдэг цэвэрхэн дажгүй залуу бна.175см 75кг Буруу зүйл хийж бгаагаа мэдэж бна.Гэхдээ болохгүй юм болохгүй бна.Уучилаарай хэзээ ч хамаагүй Mail send

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.