Хосууд маань хэн хэн нь ажил ихтэй, ар гэрийн амьдрал, үр хүүхэд гээд тэр бүр хоёр биенээ эрхлүүлж хамтдаа байж чаддаггүй. Энэ нь эхнэр нөхөр хоёрын харьцаанд хоосон хөндий орон зайг үүсгэдэг. Иймд аль болох бие биенээ энхрийлж, түүнээсээ хэн хэн нь сэтгэлийн таашаал авч, халуун дулаан үгийг хоёр биендээ харамгүй хэлж байх хэрэгтэй. Учир нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүн бол сэтгэлийн амьтан шүү дээ.
Ер нь хүн сэтгэл хангалуун өөдрөг сайхан байвал гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж, ажил төрөл нь хүртэл бүтэмжтэй байж, ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг. Хэрэв эхнэр нөхөр хоёр өөр хоорондоо таарамжгүй, хайр энхрийллээр бие биенээ дутааж, хэлэх хэлэхгүй хатуу үгийг бие биендээ хэлж нэгнийхээ зүрх сэтгэлийг шархлуулж гомдоох нь хэзээ ч сайн үр дагаврыг авч ирэхгүй юм.
Харин ч эсэргээрээ хэний ч санаанд оромгүй таагүй үйл явдлууд ар араасаа цувран гарч ирэх ба улмаар гэр бүлийн харьцаанд ан цав гардаг. Ингээд танд дараах хэдэн зөвлөгөөг өгье.
/Хань/
2 Comments
тэгээд ene n tur tusbiin 2 uur gazar ajilladag humuus ugsn zubulguu bn. neg hubiin gazar tsug ajlladag tsug mungu oloh gej zutgej bgaa hosuud oroi ireed gertee ajlaa yarij zubulldj bolkuun bn
өө энэ чинь харин сайхан зөвөлгөө байнадаа. нээрээ л тийм байхдаа ингэж чадвал сэтгэлийн таашаал эдлэнээ гэж…..