Хувь тавилангаа ч өөрчилж болно

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би энэ сайтаар орж унших маш дуртай. Тэгээд өөртөө тохиолдсон зүйлээс та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Би нэг сургаалд суудаг юм. Тэр сургаалд ердөө л яаж төвлөрч залбирахыг л заадаг. Зулайныхаа оройд төвлөрөөд л өөрт тохиолдсон хамгийн бэрх хүнд асуудлаа шийдвэрлэж өгөхийг гуйж, чин сэтгэлээсээ уйлж залбирдаг юм. Хамгийн гол нь хүнд огт муу юм хийж болохгүй, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэж энэхүү сургаалыг айлдагч багш байнга сануулдаг бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй юм билээ. Эхэндээ би аливаа юмыг болно бүтнэ гээд бодоод байхаар эерэг энерги бүрдэж бүтдэг гэдэг, тэр тухай л сургаал юмуу даа гэж бодож байлаа. Гэтэл надад тохиолдсон зүйлээс үүдээд энэ бодол маань өөрчлөгдсөн юм. Миний амьдрал тэгш байсангүй, хоёр ч удаа хүнтэй амьдраад бүтэлтэй юм болоогүй. Тэгээд энэ сургаалын гэгээрэгч удган эмэгтэйгээс зөвөлгөө авахад: Танай ээжийн талд байгаа лусын хараал дайрлага дамжсаар чамд ирж, тэгээд чиний амьдрал ийм байгаа юм байна. Гурав хоног өөрөө уйлаад чин сэтгэлээсээ залбир,зүүдээ сайн мана гэлээ. Ингээд би залбиртал гурав дахь шөнө нь ээж минь зүүдэнд маш сайхнаар инээмсэглэн надад их баярлаж байгаа бололтой байсан.

Тэгтэл сургаалын багш хожим намайг залбирлын хүчээр хараал дайрлагыг тайлсан байна гэж байсан. Би лам бөө аль нь ч биш, зөвхөн энэ сургаалаас л яаж залбирахыг сурсан. Би одоо өөр улсад сурч байгаа. Энд ирээд удаагүй байтал хальт гишгэснээс хойш толгой өвдөөд л байлаа. Тэгээд би дахин: Хүний газар хаанаас бариач энэ тэр олох билээ гээд л уйлаад залбирлаа. Гэтэл шөнө зүүдэнд хүн толгойг минь часхийн өвдтөл барих шиг болсон, маргаашнаас нь зүв зүгээр болсон. Энэ бүхнийг уншаад галзуу солиотой хүн байна гэж лав зарим хүн бодох байх. Үнэхээр өвөг дээдсийн сүнс ивээдэг юм байна лээ. Хүн өөрөө өөртөө сүм болж өөрийнхөө заслыг хийгээд явж үнэхээр болдог юм байна. Адаглаад өчнөөн мөнгө цаас үрж лам хар, бөө удган гэж явахгүй, төрөлх хэлээрээ чин сэтгэлээсээ л залбираад өөрийгөө төдийгүй үр хүүхдээ ч аваад явж чадах чадвартай болно. Нэгтээ л далд ертөнц гэсэн ойлголт байдаг нь маргашгүй, парапсихологи гэх мэт төрөлжсөн судалгааны салбар ч байдаг болохоор та бүхэн нэг их хачирхахгүй бизээ. Зарим нь энэ сургаалын талаар сонссон ч байж магад. Энэ бол “Мөнх нар ээж”-ийн сургаал. Залбирлын хүчээр надад олон сайхан үйл явдал тохиолдсон. Тэгээд цөөхөн хүн энэ талаар мэдэж байснаас бусадтайгаа хуваалцъя гэж бодсон юм. Хүн зовсон зүдсэн үедээ л лам хувраг энээ тэрээ гэж явдаг, гэтэл өөрөө залбираад өөрийгөө засаад явдаг болчихвол хичнээн амар байх вэ дээ. Дэлгэрэнгүй сонирхвол munkhnar.tk эсвэл munkhnar.gblog.mn энэ хаягуудаар орж үзээрэй…

секс.мн дээр ирсэн захидал

28 Comments

  1. бд says:

    -ер нь хүн өөртөө болон хүссэн ба итгэсэн зүйлдээ л бүрэн итгэлтэй байвал болохгүй юм гэж үгүй юм шиг байгаа юм. зарим хүмүүс мухар сүсэг шашин яриад байхын. хүн тэртэй тэргүй бухимдсан ажил төрөл бүтэхгүй мөн хүнд доромжлуулсан гүжирдүүлсэн үедээ уйлдаг л биз дээ. хүсээд байгаа ажил нь ерөөсөө бүтэхгүй бол уйлж л таарна биз дээ. тэхээр энийг худлаа гэж хэлэхгүй. ямар ч байсан итгэл үнэмшил л хамгийн чухал нь түүнээс итгэхгүйгээр үнэн бол уу үзье байз гэж бодоод байх юм бол юу ч болохгүй тэр байтугай итгэл үнэмшилээрээ өөрөө өөрийгөө эмчилж болдог л юм шиг байна ш дээ. би өөрөө их ууртай хүн . тэрнээсээ болоод элэг зүрхээ өвтгөчихөөд байна. тэгээд өөртөө хяналт тавьж эхэлсэн. яагаад ингэж бухимдаад байдаг юм гэдэг дээрээ хяналт тавиад ийм байх ёсгүй би өөрөө өөрийгөө өвтгөсөн байна тиймээ энэ бүхнээс сална өвдсөн эрхтэнээ эрүүл болгоно юунд ч бухимдахгүй байж болно гэж өөртэйгөө яриад засаад ирэхээр уур бухимдал ч байхгүй болчихдог юм байна. тэнд байгаа юм болгонд уурлаад бухимдаад байх нь ямар хэрэгтэй юм бэ гэж боддог болсоноос хойш маш сайхан тайван болоод байгаа. одоо элэг зүрхээ сэтгэлээрээ эмчлэх гээд үзэж тарж байгаа. угаасаа өөрөө олсон юм аа өөрөө л зайлуулна гэсэн итгэл дүүрэн байгаа учраас хэдэн сарын дараа би бүрэн эрүүл болж чадна гэсэн итгэл төгс байна тэр үедээ энд дахин орж ирж байдлыг бичнээ. тэгээд бодсон чинь монголчууд маань яагаад ингэж их өвдөөд байдаг юм бол гэж бодоход бидний эргэн тойронд байнгын бухимдал байдаг юм байна тэрнээс болоод өвдчихдөг юм байна гэж бодлоо. ямарч юманд хамааралгүй мэт явах нь зөв юм байноо. ядахад л жолооч нарыг харахад түгжрээнд бухимдаад л байдаг муу муухай юмаа хэлэх юм. тэгмээргүй л байна. бүгдээрээ өөртөө итгэ . таны итгэл хэзээ нэгэн цагт танд үр дүнгээ өгөх болно.

  2. хтуц says:

    Би нэг удаа казинод ороод тоглоод нэлээн хэд хожигдлоо. Тэгээд нэг мэдрэмж терсен. би еерийнхее сэтгэхуйд еерийгее бух юмнаас хаасан байна гэдгээ мэдэрсэн. Тэгээд цэцэг дэлгэрч усны урсгал орж ирж байгаа юм шиг тесеелж дотроо еерийгее нээгд нээгд нээгд гэж сусэглэж олон хэлсэн. Тэгээд л хожиж эхэлсэн. Гэхдээ бас хожсоноо эргуулж алдаагуй цаанаасаа л одоо боль гэх шиг санагдсан. Хун еерийнхее зохиолыг еерее сэтгэлдээ бичиж туугээрээ амьдардаг юм шиг санагдаад байгаа.

  3. GUY says:

    hyn bondgoroo zov udirdah yum bol zalbirch guigaad bailtgyi saihan amidrah bolomj oort ni byren bii.

  4. NOMIN says:

    БИ ЭНЭ ТАЛААР МЭДНЭ БИ БАС ЗАЛБИРДАГ УР СХИМИЙГ НИ ХУРТЭЭД Л ЫВЖ БНА БИ БАС ГАДААДАД АМИДАРДАГ Л ДАА

  5. mygmarsurend says:

    Сургаал Улаанбаатар хотод Ням гараг бүрийн өглөө 10:00-д Энхтайвны гүүрийн баруун талд Дисковери Монголии хурлын танхимд болж байгаа.

  6. mygmarsuren says:

    би маш их хусэж бна унэн юм бол би унэхээр итгэхийг хусэж бна би тийм сайн сайхан амидрал морооддогуй ээ зовхон ариун сэтгэл сайхан амидрал хоэрийг хусдэг овчиунгуй бхийг бас би унэхээр судалж узэмээр бна мнголд хна бдийн болоо

  7. n says:

    тийм бxаа ямар ч бсн миний амидрал суулийн уед иx л бартаатай xэтсүү бгаа. би энийг туршиж узмээр бна, би ч гсн гадаадад гантсаараа бдг болоxоор xэтсүү л бна…

  8. doogii says:

    энэ нээрээ ёстой сонин юм байлээ шүү хүмүүсээ.эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр ,учиргүй мунхруулаад байгаа юмгүй,байгал дэлхийтэй зохицож амьдрах тухай сургадаг,басчгүй астрономын тухай,багш нь бөө гэсэн мөртөө мэдлэгтэй хүн байналээ.Би бөө мөө гэхээр л нэг хадаг яндар хэц хэнгэрэг энэ тэр болсон хүн л төсөөлж байсийм.Тэгсэн чинь юу вэ загварын гоё дээл малгай залгайтай лаг хүн байлээ.Би сурахынхаа хажуугаар лангуу ажиллуулдагийн.Миний ажил их давгүй байгаа.Нөлөөлөөл байгаам даа.

  9. naiz says:

    баярлалаа хүний газар байгаа бидэнд хэрэгтэй мэдээлэл байна.монголдоо очоод явнаа,манай эмээ явж байсан юм байна,яг ийм нарийний ни би мэддэггүй байсан юм.

  10. naraa says:

    би л лав энэ сургаалид 10-аад удаа явсан, тэгээд миний гуйсан зуйл бутээгүй болохоор явахаа болисон. гэхдээ би айн уйлж гуйгаагуй, ер ни бол бодоод л залбираад бсан, тэрнээс бсон юмуу буу мэд.

  11. Үүрээ says:

    saraтай санал нэг байна,би лав эмээ өвөөтэй лам дээр очиж ном уншуулахаар инээд хүрээд байдгийн,залбираачээ гээл загнуулна.хүн харахаар ичээд гараараа оролдсон дүр үзүүлээл өнгөрдөг.бодвол нөлөөлдөг л байхда.яагг юу гэсэн учиртайг нь мэддэг бол арай өөр л байх л дөө.Миний бодлоор муу юм хийхгүй л бол харин сайн шдээ.emma шиг шүтлэггүй явж арай чадахгүй байхаа.Манай дүүг аягүй хүнд өвдсөн ,эмчилгээгүй гээд эмнэлгээс гаргасан байхад ээж нэг эмээг авчраад л ,тэр эмээ бөөлж бариад байсан санагддаг юм.Тэгээд л зүгээр болсон.Бас учиргүй нээх автаад сүйд болоод байхгүй ч учиртай л хандах нь дээр байхаа.Энэ хүн чинь залбирчаал явж байдгын байнашдээ.Гарзтай юм юу байгаа юм.

  12. sara says:

    Утгыг нь мэдэхгүй түвдийн маань мэгзэмнээс л дээр юм.Юунд ч итгэхгүй явна гэж ч юу байх вэ.Ер нь бол далд хүч, хараал дайрлага энэ тэр гэж байгаа болоод л энэ олон лам бөө байдаг биздээ.Нээрээ л өөрийгөө засаад явдаг болчвол эд нар ажилгүй хэцүүдэх юм байна даа хэхэ.

  13. emma says:

    Энэ бол мэдлэг мөхөс хуч сул хумуусийг төөрөгдүүлэх шашиний хэлбэр ийм юманд итгэж цагаа урж байхгаар өөртөө итгэж мэдлэгээ дээшлүүлсэн ни өлзийтэй шуу залуусаа Нэгэнт өнгөрсөн уед манжийн урсгал буюу бурхан шашин нтр гэж яваад сурчихсан хөгшчүүл бол дуурсэн хэрэг

  14. lady says:

    энэ чинь ёстой үнэн,манай ээж энэнд чинь явдийн.ээж бүтэн сайнд л өглөө яваад байдгийн.аав чигсэн явдаг болчоод байгаа.нээрээ манай ахын солонгос явах виз гялс бүтсэн,ах одоо солонгост байгаа мөртөө залбирдаг,явахдаа сахиусыг нь авч явсаншдээ.

  15. заяа says:

    тийм шүү. хүн зүгээр л хүс. юу хийхгүйгээр зөвхөн хүсэж мөрөөдөж байхад хүсэл заавал биелдэг гэдэг үг байдаг. би үүнд үнэхээр итгэдэг заавал бурханд итгэх албагүй, бас шашныг эсэргүүцэх ч албагүй. ямар юмандаа итгэж залбарна бүгд биелнэ шүү хүмүүсээ. сэтгэлээ ариусгаж залбирч, сайн сайхныг үргэлж хүсэж мөрөөдөж байгаарай хүмүүсээ.

  16. girl says:

    bi l lav itgej bn, nadad bas iim zuil tohioldoj bsan, bi yag cham shig zalbirch uilaagui l dee, zugeer l bodoj tusuuluud, tusuululduu ooroo orj amidardag bsan, tegsen neg l medsen minii bodoj tusuulj bsan shig minii amidral ih uurchlugdsun shuu…. hun yer n sain saihan zuiliig bodoj muruuduj bolno butne gej itgej bval boldog l yum shig sanagdsan,…. hun uuruu ch taivan uujuu setgeltei, uurtuu itgeltei boldog yum bnlee

  17. hoe says:

    Zaavl uilj zalbir geegui yum bish uu. Zugeer ene hun argaa barsandaa l uilaad l guigaad l zalbirsan gej bga biz dee. Harin bidniig bol uil geegui chin setgeleesee guigaad zalbiraad baigaarai l gej bna gej oilgoloo.

  18. Ani says:

    Санаж явбал бүтнэ гдг дээ. Гэxдээ зүв зүгэр байж бгаад Уйлж залбирна гдг ч Xэцүүл юум бна. Өөрчлөлттэй юуму сэтгэлийн xэт иx xөдөлгөөнтэй Xүмүүс л тэгж гэнэт уйлж чадаx бx даа.

  19. ХАЙР says:

    감사합니다

  20. hi says:

    гхжк бн

  21. LadyBird says:

    би лав итгэж бна , Монголд очихоороо очиж үзье гэж бодож бна баяралалаа найзаа сайхан захиа явуулсанд.

  22. Xongorzul says:

    Itgej bainaa.
    -Chotgor, burhan 2 hunii bie dotor oort baidag, yaj amidrahaa hun ooriinhoo uiliin ureer buyu, setgelee hir ariun bailgasnaas boldiim da.
    -hov zoogood busdiig hardaj, hel ugeer doromjiloh, ataarhah, hos 2 and naiziin dund hudal heruul tarih chine ooriin chine huvi tavilang bohirtuulj alivaa ajild chine saad totgor bolj yavdag jamtai.
    -Tegeed uiliinhee uriig uurch barah jamtai bdag

  23. Gegee says:

    Ta buxnig setgegdle bichsend ix bayarlala.bi enexuu niitleliig bichsen xun yum.
    Dondogt:zalbiraad surchval xun ooroo oorigoo zasaad avaad yavj boldog yum bile,xereg bolox bolov uu l gej xumuust zovlox,tuslax uudnees bichsen,ternees bish shashni surtalchilgaa xiix gesengui,zovoor oilgooroi.xamgiin gol ni nadad toxioldson uchraas niitiin xurteel bolgoe gelee.
    BBB-d:uilax esex chinii l xereg.unexeer xund berx asuudal tulgarsan ued xun yag setgeleesee l xanddag yum .
    cahirmaad:deerx xayagaar orj xumuusin bichsen setgegdeliig unshij uzej bolno.ur dun uzsen xun olon bii.

  24. cahirmaa says:

    anh udaa l сонсож байна, одоо хаана хэдэн цагаас явагддаг юмбэ, нийтлэл оруулагчаас өөр очиж үзээд ид шидийг нь гаргасан хүн байdag yum bolovuu?

  25. bbb says:

    тэгээд заавал уйлах ёстой юм уу би уйлах дургуй тэгээд ч уйлхийг муу ёр гэж боддог юм.уйлгуйгээр гуйж болохгуй юу?

  26. Dondog says:

    Эд нар дандаа ингэж хүний зовлон дээр дөрөөлж балиартаж явах юм, наад шашины сурталчилгаагаа өөр газар хийсэн чинь дээр байх шүү!!!

  27. хүн says:

    нээрэн энэ үнэн шүү. Би гэхдээ ийм зүйлтэй учирч байгаагүй ч үүнд итгэдэг. Далд ертөнц гэж байдаг гэдэгт итгэдэг

  28. hmm!!!! says:

    тэгүл залбирчаад үр дүнг ни гарахаар эргэж хэлэе дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.