Цэвэр ичимтгий гэгддэг монгол охид өдрөөс өдөрт хү ний наймааны золиос болсоор байна. Энэхүү далд бизнесийн сүлжээ манай оронд улам бүр хүчтэй нэвтэрч, хүрээгээ тэлсээр байна. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр цөөхөн хүн амтай манай улсыг аймшигт хар салхи мэт хүний наймаа айдаст автуулсаар байгаа юм. Манай орон Хятад улсаас өмсөх зүүх, идэж уух гээд бүх л төрлийн бараа, бүтээгд эхүүнээ хангадаг. Харин хариуд нь монгол охидын маань ариун биеийг хятад эрчүүд эрхшээлдээ оруулсаар байна. Жирийн хүний нүдэнд үл анзаарагдам хүний наймааны нууцлаг ертөнц аалзны тор мэт манай орныг бүрхэж байгаа юм. Хүний наймаа гэж хэвлэл, мэдээллээр өдөр алгасалгүй ярьж, ард иргэдэд түгшүүрийн дохио өгсөөр байгаа. Гэвч энэ бүхнийг үл тоомсорлон азгүй нэг нь л баригдаад явдаг биз хэмээн хайхрамжгүй явсан охид, эмэгтэйчүүд хүний наймааны золиос болон хоцорч байна. Цаашлаад энэ хууль бус үйлдлийг улам давраах юм бол монгол цус, монгол ген устаж алга болох аюулд хүрэх юм. Харийн оронд биеэ үнэлдэг охид зугтан ирэх тохиолдол бараг байдаггүй гэнэ. Цэцэг адил дэлгэрч явах насандаа хүний нутагт харанхуй өрөөнд хоригдон, орой болгон түгшүүртэй хонон, эх орноо санаж нууцхан уйлж суугаа тэдгээр эмэгтэйчүүд уг нь Монгол Улсын иргэн юмсан.
Гэвч харгис хэрцгий эздэд дарамтлуулан, эмэгтэй хүн болж төрсөндөө гутран, хувь заяандаа харамсан суугаа тэдгээр эмэгтэйчүүд эх орон, эцэг эхдээ очихыг хүсч суугаа нь ойлгомжтой. Эрээн, Замын-Үүд хоёрын хооронд явдаг наймаачдын яриаг сонсоод энэ бүх зүйлийг бичихгүй байхын аргагүй санагдлаа. Хятад улсад янз бүрийн шалтгаанаар хууртагдан очсон 3000 орчим монгол охид, эмэгтэйчүүд байдаг нь батлагдсан. Тэд эх нутагтаа амьд мэнд, эрүүл саруул очихын тулд эзнийхээ үгэнд боол мэт орж, ид хийж бүтээх залуу насандаа хар дурсамжтай хоцорч үлдэж байна. Тэд хааяа нэг монгол залуустай таарахаараа эх орондоо очсон юм шиг баярлаж “Намайг аваад яваач” гэж гуйдаг байна. Даанч Эрээнд очсон тэдгээр эмэгтэйчүүдийн бичиг баримтыг хятад эзэд нь хураан авч устгадаг ажээ. Тэнд очсон монгол залууст бие үнэлж байгаа хүүхнүүд бү хий л зовлонгоо ярьдаг байна. Мөн гэр бүл рүүгээ захиа өгүүлмээр байна гэж хүртэл гуйдаг гэнэ. Гэвч тэдгээр хүүхнүүдийн азгүйг гайхан шоолон өнгөрдөг монгол залууст өрөвдөх сэтгэл алга байгааг харуулж байгаа юм. Гэрээ санаж дарамтаас залхсан хүүхнүүд амиа хорлох нь их байдаг гэнэ. Түүгээр зогсохгүй эдгэшгүй хүнд өвчин туссан эмэгтэйчүүдийн хэлийг тайрч, нүдийг нь сохлон, бие эрхтнийг нь тахир дутуу болгоод ядуусын хороололд аваачин зардаг байна. Та бид хүний най мааг нэг л өдөр гэв гэнэт гарч ирдэг гэж ойлгодог бол том эндүүрэл ажээ. Хүний наймаачдад охид, эмэгтэйчүүдийг аваачиж өгдөг монгол залуус олон байдаг гэнэ.
Үерхдэг найз охиноо гэр орныхонд нь мэдэгдэлгүй авч яваад хүний наймаачдад зарсан тохиолдол ч гарч байжээ. Харийн оронд байгаа эмэгтэйчүүдйин нэг өдөр ямар айдас түгшүүртэй өнгөрдгийг бид мэдэхгүй. Тиймээс бид энэ бүхнийг таслан зогсоохын тулд харийн оронд биеэ үнэлж байгаа охид, эмэгтэйчүүдээ эх нутагт нь эргэн авчрах шаардлагатай байна. Тэдний алдаж эндсэн хувь заяаг хог мэт үзэхгүй байх хэрэгтэй. Мөн гадаадын порно кино хийдэг этгээдүүд манай орны сул талыг ашиглан насанд хү рээгүй охидыг порно кинонд тоглуулан түүгээрээ бизнес хийж байна. Хийсэн бичлэгээ Нийслэлийн зах, дэлгүүрүүдийн кино зардаг газруудаар ширхгийг нь 2000 төгрөгөөр зарж өөрсдийн хийсэн бохир үйлдлээ гайхуулж охидоор нь тоглож, залуусыг нь доромжлон басч байгаа юм. Бид дуугүй хараад суусаар байгаад охид, эмэгтэйчүүдээ хүний наймаанд алдаад дуус лаа. Тиймээс хүчээ нийлүүлэн тэмцэх цаг нь болжээ. Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдэд буруу өгөхөөсөө урьтан тэднийг яагаад, ямар шалтгаанаар ийм байдалд орж байгааг нь бодож үзэх хэрэгтэй. Нийгэмд муу муухай зүйл өргөжин тэлж хүчээ авахаас нь өрсөж, хүний наймаа, биеэ үнэлэгчдийн мафийн сүлжээ, хар тамхи зэргийг устгах хэрэгтэй байна. Харийн оронд биеэ үнэлж яваад улмаар өвчин тусч бусдын гарт эндсэн, амиа хорлосон эмэгтэйчүүдийн шарил хүний нутгийн газар доор хог мэт булагдан эх орноо үгүйлж байгаа байх даа. Тэдгээр эмэгтэйчүүдийг эх оронд нь авчирч, эрх чөлөөтэй болговол яасан их баярлах бол доо.
14 Comments
Биеэ худалдах гэдэг хэрэг чинь ямар ч улсад байдаг, тэр бүү хэл маш олон тоогоор байдаг, тэгээд бас эрт цагаас өнөөг хүртэл байсаар ирсэн хүний нийгэмийг салшгүй дагаж байдаг тийм зүйл шүү дээ. Тийм юмийг бид нар хэзээ ч арилгаж чадахгүй гээд хэлчихвэл алдсан болохгүй биз. Ганцхан монголд л иймэрхүү хөнгөмсөг явдалтай, мөнгөний төлөө бие?э худалдаж байгаа хүүхнүүд олон тоогоороо байдаг гэж бодож байна уу? Америк Австрали, хятад гээд л миний очиж удаан хугацаагаар амьдарч байсан бүх газарт биеэ худалддаг хүүхнүүдийн тоо асар их байдаг. Одоо би шинэ зеландад амьдарч байна. Энэ газар жижигхэн бөгөөд хүн ам цөөтэй, амьдралын түвшин харьцангуй өндөр газар. Гэтэл биеэ худалддаг эмэгтэйчүүд, янханы газар энд ч бас зөндөө. Хүмүүс тиймэрхүү юмийг арилгана устгана гэж төвчигнөж явах ч үгүй. Яагаад гэвэл энэ газар мөнгөтэй эрчүүл нь хөнгөмсөг зугаа цэнгэл, ичиж нэрэлхэлгүй элдэвээр аяглаж чаддаг биеэ үнэлэгч хүүхнүүдтэй наргих дуртай байдаг. Өндөр зэрэглэлийн янханы газар нь хүүхнүүд маш их мөнгө олж, хурдан баяжаад байн нөхөрт гарах юмуу аль эсвэл өөр бизнес рүү хөл тавих нь зөндөө. Гэхдээ мэдээж хэрэг ийм орнуудад жирийн ажил төрөл эрхэлж, нэр төртэй албан тушаал олж авах гэж хөөцөлддөг хүүхнүүд их. Учир нь тийм нөхцөл байдал, ажил хийгээд авдаг цалингаараа амиа тэжээгээд байх бололцоо энд одоохондоо байна. Бас ийм газарт хүмүүс ухааныг шүтэн биширч, ухаалаг мэдлэгтэй сонирхолтой хүн байхын төлөө зорьж амьдардөг. Харин манай оронд болхоор үнэхээр олон эмэгтэйчүүд амархан замаар хурдан мөнгө олох гэж оролддог нь үнэн. Яагаад гэвэл манай малчин ард түмний улсад мөнгө гэдэг юм ч шинэ, хүмүүсийн мэдлэг боловсрол шинжлэх ухааны хөгжил ч урт удаан түүхгүй. Европт хэдэн зуун жилийн өмнө одоогын манай монгол шиг л маш олон тооны ядуу хүүхнүүд биеэ худалдаж хүнийг хүчээр хөдөлмөрлүүлэх явдал их байсан. Дараагаар нь маш олон хувьсгал гарсан, хүний эрх чөлөөг хамгаалахын төлөөх хувьсгалууд цус урсалт………Олон арван жилийг туулан байж одоогын европ гэх мэт улс илүү оюунлаг байхыг тэмүүлсэн, хүмүүс нь ухаалаг өөрийн гэсэн дорвитой ажил төрөл эрхэлдэг байхыг зорьсон тийм нэгэн ерөнхий дүр зурагтай ертөнц бий болгосон. Гэхдээ энд юм бүхэн төгс төгөлдөр гэж бодож байна уу? Янхандалт хэвээрээ л байдаг юм. Гэхдээ бүр дээд зэрэглэлийн янханы газар нь нийгэмийн дээд зэрэглэлийн зугаа цэнгэлийн газарт тооцогддог. Эндхийн нас тогтсон мөнгөтэй эрчүүл ажил хэрэг ярисан, бөөн дүрэмт хувцас өмссөн, эрчүүлтэй сээтгэнэдэггүй гэх мэтийн албаны дүртэй, ариун дэг журамтай хүүхнүүдийг биш харин ч эрчүүлийг элдэвээр зугаацуулж чаддаг ид шидтэй дээд зэрэглэлийн янхануудын мөрөөддөг. Тийм болхоор ийм бизнес яаж арилж устах билээ? Гэхдээ манай монголд тийм дээд зэрэглэлийн янханы газар, эсвэл ном журам шиг болсон оюунлаг амьдралыг бултаараа хөөцөлдсөн ерөнхий төрхтэй нийгэмийг бүтээж аэмжаагүй байна. Мөнгө гэдэг шинэхэнээр малчин ард түмний амьдралд орж ирээд, юунаас ч илүү чухал юм шиг болчихсон юмний төлөө хүмүүс сохроор юу ч хийхэд бэлэн байдалтай байна. Гэхдээ энэ бүхэн заавал ч үгүй нэг өдөр намжиж намдана. Саяхан л саальчин, эсвэл социалист ажилчин байсан эмэгтэйчүүд маань хэрхэн яаж гэнэтхэн оюунлаг хүн, ертөнцийг харах өргөн үзэл бодолтой, их мэдлэгтэй, эсвэл өөрийгөө зугаацуулах мөнгөнөөс өөр ямар нэгэн гэгээн сонирхол, хийдэг зүйлтэй хөгжингүй хүн болох вэ гэдэг нэг шөнийн дотор болчих зүйл биш. Учир явдал мөнгөнд ч биш, хүмүүс хэрхэн яаж зөвөөр амьдрах гэсэн оюун санааны, сэтгэл зүйн бэлтгэлгүй гэнэтхэн мөнгөөр удирдуулсан капитализм гэдэг нийгэмд орчихсоноос болоод л юу хийхээ мэдэхгүй, гагцхүү мөнгө гэдэг юм л аврал болно гэж итгэх болсоноос ийм юм болж байгаа юм. Эмэгтэйчүүдийг биеэ үнэллээ гээд эрчүүд бухимдаж үзэн ядаад, элдэв юм яриад байх нь нэг л таагүй харагддаг. Хэтэрхий бүдүүлэг ч юм шиг, эсвэл хувийн уур тачаалалаасаа болоод иймэрхүү эмэгтэйчүүд рүү дайраад байгаа ч юм шиг. Хэрэв чиний өөрийн чинь эхнэр, найз охин биеэ худалдаад явдаггүй, чи өөрийнхөө нүдэнд дандаа л биеэ худалддаг эмэгтэйчүүдийг сонгож хараад байдаггүй, бас өөр төрлийн эмэгтэйчүүд хажууд маань байж байна гэдэгийг мэдэрч чаддаг байвал, заавал өөрийнхөө зовлон жаргалтай явж байгаа өөр хүнийг зааж сургах гээд давшлаад байх хэрэггүй ш дээ. Энэ бүхэн цаг хугацааны асуудал болхоос биш чи бид хоёр одоо бүх эмэгтэйчүүдийг гэрт нь цоожилж хориод биеэ худалдуулхыг нь болиулна гэж байхгүй. Тэр бол зүгээр л эрчүүлийн хардалт сэрдлэгэ, харамч атаархуу зан, эсвэл нийгэмийн ямар нэгэн эмзэг сэдэвт хэт сэтгэл хөдлөлөөр хандаж үзэн ядалт мэтийн зүйлд автаж байгаагын илрэл шиг харагддаг. Мэдээж хэрэг хүний наймааны эсрэг үзэл санааг дэлгэрүүлэх нь зөв. Гэхдээ зарим хүмүүсийн яриад байгаа шиг нэг өдөр л охидуудыг загнаж шийтгээд л, гэрт нь хориод л чиний хүсэлээр бүх юм шийдэгддэг юм биш. Ер нь үнэн хэлэх юм бол маш олон охид өөрсдийн сайн дураар ийм ажил хийдэг, зарим нь гадаадад маш их мөнгө олж, гэр орноо тэтгэж, баяжуулж байдаг юм билээ. Гэхдээ гадаадын өөр орнуудын дээд зэрэглэлийн янханууд гээд байгаа хүмүүсийг нь хальт анзаараад бусдын ярианаас сонсоод байхад тэд нар үйлчлүүлэгчээсээ маш их мөнгө авдаг, маш тансаг амьдардаг, бас маш ухаалаг, ер нь их айхтар улс шиг байдаг юм. Харин манай монгол охид нөгөө л саальчин малчин хүүхнийхээ заншилаар алмайраад л архи угаад л ,хямдхан үнээр биеэ худалдаад л, эрчүүдэд хүндлүүлэхээсээ илүү тэдэнд амархан бөөрөлхүүлээд байдаг шиг. Ер нь эцэсийн эцэст янхан хүүхнүүд гээд л бусдыг хараагаад сууж байгаа улс өөрсдөө нэг их өөдтой улс шиг байдаггүй ээ. Өөр улсуудад ч тэр, монголд ч тэр баян чинээлэг, боловсролтой, дээгүүр улс нь харин ч сайхан янханд таатай ханддаг, эрхлүүлээд байдаг юм шиг санагддаг. Би өөрөө эмэгтэй хүний хувьд өөр эмэгтэй хүнийг тийм ийм янхан гэж хэлээд байх дургүй. Эрэгтэйчүүдээр ч тэгэж хэлүүлэх дургүй.

тийш дээ юм л болxооор дурандаа ывсан гэxийн. xумуус наана чинэ жиxээд аваад явчиxдаг гээд бxад.та муусайн арчаагуй арxичин амидралийн зорилоггуй балиар эрчүүдээс болж монгол эмэгтэйчүүд амидралаа уурч яваx гэж ийм болж бгааг мэдэж бн уу.Зугээр энд xун муулаад сууж бгаа биз дээ Гараад ажил xийгээч, ажилийн xажуугаар бичэж бгаа ни ажилаа илуу иx xийж амидралаа дээшлүүлээч малуудаа
Харахад зүс минь Монгол
Хатгахад цус минь Монгол
Хальхад сүнс минь Монгол
Хаач явсан бид Монголчууд
Монголчуудаа яагаад та нар ийм юм уншчаад зүгээр суугаад байгаам бэ та монгол хүн мөн биздээ бүгдээрээ монгол охид бүсгүйчүүдээ аврая лдаа надтай холбоо барь 99287657,эсвэл 95970524
Åð íü èõýíõ íü æîìáîãîäîæ ÿâæ áàéãààä ë òèéì õ¿ì¿¿ñòýé òààð÷ áàéãàà. Õ¿íèé íàéìàà÷äûã öààçààð àâàõ õýðýãòýé. Òàãæãàðäîðæ ñäàê.
Aimaar yum.Mash ih aijiin.Holuur l ongoroosei bilee.Ur huuhedees mini holuur ongorog.
тийшдээ цахирмаагийн зөв шдээ алцайсан арчаагүй хэдэн залуус хэдэн хүүхнүүдээ зараад дуусах гээд бхад та нар яаад дандаа янхан гичийгээр нь дуудаж байдгийн?тэгээд Монгол цус мус гээд их хуцнаа бас…. улаан цагаан машин дотор чихээд авч явсан тохиолдол бол бгаа шүү ,Тэр мисс СОДТУяА-н аав нь гээд гар Макаод Монгол охидыг зардаг гэсэн Тэр наймааны золиос нь миний Багын найз байсан юм шүү
Бидний гар хүлээтэй бхад бид яах болж бна???
манай хамаатны нялх хүүхэдтэй эгчийг хүүхдээ хөхүүлчээд ажил руугаа буцаад алхаад явж байхад нь хэдэн залуус бүүр их дэлгүүрийн хажуугаас хүчээр машиндаа суулгаад буудалд аваачсан ба буудлын үйлчлэгч бурханы авралаар аварч цагдаа сэргийлэх дуудсан байсан, хичнээн эмэгтэй ийм хэргийн золиос болж явааг бид мэдэхгүй ш дээ, эмэгтэйчүүдийг хайрлаж хамгаалахаасаа доош нь хийж доромжилж түлхэдэг эрчүүд бас их байдаг нь харамсалтай, мэсний шархнаас илүү энд тэнд бодлогогүй хэл ярьж явдаг үг хүмүүсийн сэтгэлийг дэндүү ихээр шархлуулдаг гэдгийг мэддэг ч юмуу бүү мэд, амны билгээс ашдын билэг гэдэг янхан гичийгээр дуудуулаад байвал монгол эмэгтэйчүүдийн маань сүр сүлд юу болох билээ
эрээнд дуртайдаа тэгж бгаа ухамсар муутай хуухнууд ийм зуйл хийж бгаа. харанхуй ороонд хоригддог н юу л болдоо. унэтэй буудлуудад хоноод оглоо гараад л ябж бгаа харагддагш дээ.
ñîíãîëò õèéñýí áîë èðýõ õàðèóöëàãèèã íú õ¿ëýýæ ñóðóõ õýðýãòýé ø äýý
äóðàíäàà ÿâñàí þìíóóä ñ¿¿ëä íú óéëààä ÿàõàâ ýý ãýæ
үнэн шүү тэмцэх хэрэгтэй тийм хүн байвал дэмжиж байна шүү
амар хялбар аргаарл монго олох гэсэн охидуудл энэнд ортоод бга ум тэрнээс биш албаар чирээд авч яваад бга ум бишээ охидуудаа оорсдоо уxаалаг биеэ зов авч явж зов ажилаа хийж сурмаар ум