Айлын нялх охидын амьдралд хар толбо үлдээж, харуй бүрийгээр, хүний нүднээс далд хүчирхийлэн бузарладаг гаж донтнуудын хэрэг өдөр бүр сонстож, эмх замбараагаа алдлаа. Өөрийгөө хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдийн үйлдсэн жигшүүрт хэргүүдийн тухай бид мэдээлж, эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэн мэдээлж байсан билээ. Гэтэл сүүлийн үед ийм хэрэг ойр ойрхон давтагдах боллоо. Олны анхаарал татсан ийм жигшүүрт хэргүүд яагаад ингэж өдөр бүр давтагдах болов оо.
ОРЦОНД НАЙМАН НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ЭТГЭЭД ОЛДООГҮЙ БАЙНА
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, Бичил хорооллын нэгэн байрны орцонд найман настай охиныг хүчиндсэн хэрэг өнгөрсөн сарын 22-нд гарсан. Охин хажуугийнхаа орц руу найзтайгаа уулзахаар ороод хар санаатны халдлагад өртсөн юм. Гаж донтон гэгээн цагаан өдрөөр, хөл хөдөлгөөн ихтэй байсан уг орцонд сиймхийг ашиглаж бузар хэргээ хийжээ. Хэрэг гарсан даруйд дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шөнөжин танадалт хийсэн ч хэрэгтнийг илрүүлж чадсангүй. Уг хэргийг тухайн орцны суугч үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаа нар сэжиглэсэн боловч хэрэгтэн олдоогүй.
ОХИНЫ АМИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН АЛУУРЧНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛСААР…
Хичээлдээ явж байсан сурагч охин үл таних этгээдийн “өгөөш” болж, эцэг, эх нь шаналжсууна. Хүний хөл хөдөлгөөн ихтэй газраар сургууль руугаа алхаж байсан найман настай охины аминд хүрсэн аймшигт хэрэг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 3-нд гарсан билээ. Хөөрхий охиныг хүчирхийлээд, мөчлөн цүнхэнд хийж хаясан цэвдэг сэтгэлтнийг цагдаа нар эрэн сурвалжилсаар багагүй хугацаа өнгөрлөө. Гэм зэмгүй охиноор бэлгийн дур хүслээ хангаад ханаагүй түүнийг хэрцгийгээр хөнөөсөн юм. Хамаг цусыг нь юүлж, цогцсыгнь мөчилсөн аймшигт хэрэг олныг цочирдуулаад байгаа.
НАГАЦ АХЫНХАА ХАЛДЛАГАД ӨРТӨВ
Өнгөрсөн долоо хоногт энэ жигшүүрт хэрэг гарсан юм. Эгчийнхээ хүүхдийг хардаг байсан залуу юугаа ч мэдэхгүй жаахан амьтныг хүчирхийлж, тарчлаан зовоожээ. Охины биеийн байдал тун хүнд, эмнэлэгт эмчлүүлж буй. Дөрөвхөн настай охиныг хүчиндсэн гаж донтон сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэж байгаа.
Харин өмнө нь энэ мэт олон хэргүүд толгой дараалан гарч байсан.
-24 настай Н.Баянбаатар 13 настай охиныг удаа дараа хүчиндэж, үүний улмаас хохирогч охин жирэмсэн болж үр хөндүүлжээ. Хүчирхийллээс үүдэлтэй үр хөндүүлэх явдал их гарч байгаа нь хэн бүхний анхаарал хандуулах зүйл гэдгийг гэрчилж байгаа юм.
-Ц.Батзориг 24 настай бүрэн дунд боловсролтой 1988 онд төрсөн. Тэрээр 16 настайгаасаа эхлэн төрсөн эгчийнхээ 9 настай охиныг хүчиндэж байгаад 2007 онд төрсөн ахынхаа 11 настай охиныг хүчиндсэн хэрэг үйлдсэн юм. Удаа дараагийн үйлдлээр дүү нараа байнгын бэлгийн дарамтанд байлгасан түүнийг чанга дэглэмтэй хориход 19 жил хорих ял оноосон.
Мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээгээд байгаа нэг зүйл бол насанд хүрээгүй охид хүчин хэмээх аймшигт зүйлд өртөхдөө түүндээ дасан зохицож, ийм байх ёстой юм шигээр бодож, бие сэтгэлээрээ хохирдог явдал юм.
Учир мэдэхгүй охид гэр бүл, хамаатан садны хэн нэгний золиос болох нь олонтаа. Үүнтэй холбоотой бас нэгэн жишээ гэвэл дагавар охиноо 2001 оноос эхлээд долоон жил хүчирхийлсэн хэрэг. Г.Ганбатыг шүүх 16 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Сэлэнгэ аймагт Д.Гантулга ахынхаа дөрвөн настай охиныг харж байхдаа хүчиндсэн хэрэг гарч байсан. Д.Гантулга хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан бөгөөд түүнд найман жил хорих ял оногдуулжээ.
Энэ мэтчилэн дур хүслээ хангагчдын золионд бяцхан охид хохирч байна. Гаж зуршилтнуудын гарт өртсөн насанд хүрээгүй хүүхдүүд олон бий. Азаар зарим нь тэдний гараас мултарч байсан нь ч бий. Өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн IV хорооны нэгэн байрны орцонд долоохон настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан. Хар хүрэмтэй хоёр залуу охиныг хоёр талаас нь барьж, амыг нь таглаад бузар үйлдлээ хийх гэж байхад нь азаар орцны жижүүр таарсан юм. Мөн сарын өмнө гуравдугаар хорооллын нэгэн орон сууцанд бага насны охин руу хутга тулгаж байгаад хүчирхийлэхийг оролдсон этгээд орцны жижүүрт баригджээ.
Сүүлийн үед сэтгэцийн өвчтэй гэх этгээдүүд энэ төрлийн хэргийг үйлдэх нь ихэсчээ. Д.Нарангэрэл 51 настай. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй. 1983 оноос хойш хүчингийн хэргээр шийтгүүлж байсан нэгэн. Харин 1989, 2000 онуудад өвчний улмаас ялаас чөлөөлөгдсөн аж. Гэтэл өнгөрсөн онд насанд хүрээгүй М охиныг хүчиндсэн. Тэр өөрийгөө загварын холбооны ерөнхийлөгч гэж танилцуулаад охидыг клипэнд тоглуулна гэж гэртээ аваачаад хүчинддэг байжээ. Түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн оношлосон ч хэрэг хүлээх чадвартай болох нь тогтоогдсон аж. Тиймээс түүнийг чанга дэглэмтэй хориход долоон жил хорих ял оногдуулжээ.
П.Тулга нь 2009 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө согтуугаар, Булган аймгийн Тэшиг сумын 3 дугаар багийн “Баруун булан” гэх Газарт 13 настай М-г гэртээ унтаж байхад нь “Ор засуулна” гэж босгоод, хүчээр авч гаран “Ямаат” гэдэг нуурын эрэгт аваачиж биеэ хамгаалж чадахгүйг нь далимдуулж, заазуур болон гараараа цохиж, зодон хүнд гэмтэл учруулан хүчиндсэн гэмт хэргийг үйлджээ. Тэрээр хохирогчийг нуурын усанд живүүлж, онц хэрцгийгээр хэргээ нуун далдлах зорилгоор санаатай егүүтгэсэн жигшүүрт хэрэг гарч байсан билээ. Түүнд цаазаар авах ял оноосон юм.
Сэтгэцийн өвчин хүчирхийлэл хийхэд хүргэдэг эсэх талаар СЭМҮТ-ийн даргаас тодруулахад “Мансууруулах бодис хэрэглэсэн, архинд донтсон, сэтгэцийн солиоролтой хүмүүс ийм гэмт хэрэг үйлдэх нь элбэг. Манай төвд ирж тодорхой хугацаанд албадан эмчлүүлээд гардаг” гэсэн юм. Харин эдгээр хүмүүс дахин өвчин нь сэдэрч гэмт хэрэг үйлдэх тохиолдол байдаг аж. Тэдгээр хүмүүсийг албадан эмчлүүлэхийн тулд цагдаа хүчний байгууллага сайн ажиллах ёстой гэнэ.
ЦЕГ-ын өнгөрсөн жилд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн улмаас 19545 хүн хохирсны зургаа орчим хувь нь хүүхэд байна. Ер нь хүчингийн хэрэг, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргийн илрүүлэлт бага байдаг талаар мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Учир нь энэ төрлийн мэдээлэл ирдэггүй, ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг, хохирогч болсон хүүхдийн өмнөөс өргөдөл, гомдол гаргах субьект байдаггүй аж. Мөрдөн байцаагчтай хийсэн ярилцлагын судалгаанаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг цөөн бүртгэгддэг. Ихэнхи нь далд, нууцлаг байдалд орхигддог байна. Үүнээс болж сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг улам газар аваад байгааг үгүйсгэх аргагүй юм. Хүчингийн хэргийн судалгаанаас үзэхэд уг хэрэг өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдээгүй боловч гэмт үйлдлийн арга нь зүй бус болсноос гадна өртөж байгаа субьект насанд хүрээгүй болон бага насны хүүхэд болсон байна. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтнуудын үзэж буйгаар Эрүүгийн хуулийн энэ зүйл ангийг өөрчилж, нэмэлт өөрчлөлт, заалт оруулах шаардлагатай аж. Насанд хүрсэн хүнийг хүчирхийлсэн хэрэгт хүнд ял оноодог бол хүүхэд хүчиндсэн хүнд хөнгөн ял оноодог шударга бус хууль байгаа юм. Зуны улиралд хүчингийн хэргийн гаралт ихэсдэг талаар цагдаагийнхан хэлдэг. Тэгвэл хавар болж, хүмүүсийн синдром хөдлөөд энэ төрлийн аймшигт хэрэг гараад байна гэвэл том эндүүрэл аж. Харин ч өвөл эрт бүрэнхий болдогтой холбоотойгоор гэмт хэргийн гаралт нэмэгддэг байна. Чухам яагаад бага насны охид хүчингийн хэрэгт өртөөд байна вэ. Үүнийг мэргэжилтнүүд нийгмийн байдал, хүмүүсийн ухамсартай холбон тайлбарлаж байгаа юм.
“Хүүхдийн төлөө” гэсэн тодотголтой 100 гаруй төрийн бус байгууллага манай улсад үйл ажиллагаа явуулдаг юм байна. Харин улсын данстай нь үүнээс ч олон аж. Хүүхдийн төлөө үндэсний газар болон нийслэлийн хүүхдийн төлөө газар, түүний харьяа байгууллагууд гээд 100 дөхдөг гэнэ. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг салбар бүрийн байгууллагыг нэрлэвэл замбараагүй тоо гарах аж. Тэр болгоныг Монгол Улсын хүүхэд бүрт тулж ажилладаг гэвэл эндүүрэл болох байх. Олон хүүхдийн эрх зөрчигдөж байгаа аймшигт хэргүүд тэдний үйл ажиллагаа ямар болохыг харуулж байна. Он гарсаар насанд хүрээгүй 14 охин хүчирхийлэлд өртсөн мэдээ бий.
Монгол Улс 0-18 насны 984.7 мянга хүүхэдтэй гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь 2009 оны жилийн эцсийн хүн амын тооллогын дүн мэдээ юм байна. “Хүүхдийн төлөө” гэсэн тодотголтой, тэдний эрхийг хамгаална гэсэн байгууллагууд яагаад хүүхдэдээ хүрч ажиллаж, үйлчилж чадахгүй байна вэ. Нэг байгууллагад сайндаа л 1000 хүүхэд л оногдоно шүү дээ.
Хүчингийн хэргийг бүлэглэн үйлдэх явдал их байдаг. Тухайлбал Орхон аймагт 15-17 насны таван хүүхэд насанд хүрээгүй охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарч байсан. Мөн диско бааруудын үүдэнд такси хэмээн зогсож, охидыг суулган бүлэглэн хүчинддэг залуусыг цагдаа нар барьж байсан. Үүнийгээ олон удаа үйлддэг байсан нь тогтоогдсон билээ.
Насанд хүрээгүй жаахан хүүхдийг хүчирхийлэгч нарыг цаазаар авах ч багадна. Тиймээс бүх насаар нь тэр зовлонгоо эдлэх бие, махбод сэтгэл зүйн хувьд ч удаан хугацаанд тарчлан зовох нь хамгийн том ял болох буй за.
18 Comments
ы
ы
цаазаар аваачээ. би ч гэсэн охинтой бүр айгаад байх юм. цэцэрлэг сургуульд явуулхаас ч айх юм. ёрөнхийлөгч ард ирэгдийн төлөө ирээдийн хүүхдүүддийн төлөө тэд нарийг цаазлаач юугаа хийгээд суугаад байдаг юм тэд нарчин ахиж гарч ирээд л аймшигт хэрэг хийнэ ш дээ
ee sda archaagui uma iim nylh yumnuudad har tolbo uldeegeed
эрхтэнг нь тасдаж хаявал таарна
насанд хурээгүй хуухэд хучиндвэл шууд цаазаар авдаг хуули гаргачуул уул ни энэ муусайн нийгмийн шаарууд айгаад ийм зуйл хийж чадахгуй дэ хамгийн адгийн арчаагуй амитан л ийм зуйл хийж ява бугдийн цаазлуул таарна
Хараал идсэн гаж донтонуудийг яллагдхаас нь өмнө тамалж алдаг бүлэг байгуулагдаасаа. боовноос нь дүүжилдэг ч юмуу тэ
цаазаар аваачээ…
Öààç
Надад нэг санал байна. Иймэрхүү гэмт хэрэг хийсэн юмнуудын ойр дотны гэр бүл, аав ээж, ах дүү нарынх нь нэрийг олонд зарлаж булай болгож үндсээр нь устгаж байх ёстой.
Хөөрхий тэр бяцхан юугаа ч мэдэхгүй жаахан үрс! Арчаагүй 76гаа арчаа алдсан ерөнхийлөгч нэртэй эргүү домбоо үүлээ үүрсэн хятадын хөрш болсондоо би харамсая.
хүчин хэргэлдэг гаруудын Зүгээр л боовыг нь тастаад нохойд шидчэхвэл таарна новшнууд! арайчдээ л юмдаа Үнэхээр сэтгэл өвдөмөөр яаж тэр хүүхдийг дөсөөлдөө санаанд багтахгүй байна/
Ийм зүйл уншаад зөхрөнгөө бархаар би яг энд юугаа хийгээд энийг бичээд байгаагач ойлгодгүй Хөдөөний хөөсөн мантуунууд хоньныхоо хонгонд боовоо хавчуулдаг эргүү банди нар уншиж байвал жоохон хүүхдэд хүч хэргэлхээ болиочэээээээ новшнуудаа Намайг ирээд хүчиндээч хархиймсан ирээд хүчиндэхээр нь алаа хаячах юмсан! Эргүү хүний үнэргүй шээснүүд бидэн дунд алхаж шүлсээ савируулан өсвөр насны охидын хормой хонхойг нь өлийж, өмдөндөө тависан пиздакууд тоохчгүй мөр зэрэгцэн алхаж байгаад би гомдолтой байна ЭРГҮҮ ЭЛБЭГ ДОРЖ ГӨЛӨг минь…….
Ийм амьтадыг тэжээx малын бэлчээр үнэндээ xайран байна. Зүгээр л ална уу , яана уу , xолын xол нүд чиxнээс xолуур байлгаад өгөөч .
зүгээр л хөнгөлөөд хаячих л даа.
ийм амитадиг устгах хэрэгтэй
насаар нь хорино нтр гэж бөөн зардал болоод юүгхэв… тиймэрхүү адгуусыг тэжээх төсөв ч алга /тэжээжийтэл гай болоод нөгөө өршөөл нтр нь болуул/ тэгж давраахгүй шүү… шууд цаазлуул таарна
боовийг таслаад бух насаар хорих ял оноовол зохино
боовийг таслаад, цаазлах хэрэгтэй!!!
цаазаар авах ял оноох нъ хамгийн зөв арга.