Цагаан зээр, Монгол бүсгүй хоёр эх нутагтаа эзэн болно

Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ хад мэт хатууг зөөлрүүл хэмээн ус шиг зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ.

Нээрээ бодох ахул бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог.

Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг.

Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь юу билээ.

Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцхан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй.

Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. “Өө архичин минь энэ амьдралаа хараач” гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг. “Өөдгүй арчаагүй чи бусдыг хараач” гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг.

“Чи минь мундаг шүү” гэж магтаж байвч, атаархал бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний зүйргүй билээ.

Харьд буй Монгол бүсгүйчүүддээ

Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л яваа.

Харь эрийн шүлэнгэтсэн харцнаас гоо үзэсгэлэнгээ нууж ядан, хатуу ажлын ул мөр хагарч эвэршсэн гараа харж ядан хүнд үйлдвэр, цэвэрлэгээ угаалга, халуун хоол, хөгшид асрах ажил хийнэ. Харин тэд ингэж олсон мөнгөөрөө өөрийгөө бус үр хүүхэд, үлдсэн амьдралаа босгох гэж хичээж байгаа. Зарим нь мэдлэг, авьяас чадвараа гайхуулж, дэлхийд нэртэй банк, загварын агентлаг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, урлагийн тайз, спортын тавцан, бусад олон газар амжилт гаргаж явна.

Ажилсаг авхаалжтай, халамжтай бас ухаантай монгол эхнэрээрээ гоёж, гайхуулан бардамнаж яваа олон харь эрчүүд бий. Хаа нэгтээ тааралдах, харь эрсийн боол болсон харц доогуур, сэтгэл гундуу харь газрын олон бүсгүйчүүдээс омог бардам, толгой дээгүүр явдаг монгол бүсгүйчүүдээрээ бахархдаг шүү. Хатуу хүнд ажилд хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, эвдэрч хувираагүй сэтгэл тань бий гэдэгт итгэдэг. Өнөөдөр ядарч зүдэрч байвч, маргааш өөдрөг сайхан амьдрах тавиланд тань итгэдэг. Хүнд бэрх цагт босоо амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл тань, хожмын нэгэн өдөр монгол орны хөгжилд нэмэр болно гэдэгт итгэдэг.

Цагаан зээр, монгол бүсгүйчүүд эх нутагтаа эзэн болох цаг айсуй. Гуньж ядарсан сэтгэлээ сархадаар бүү даруулаарай, сэтгэл уйлдаг юм. Омог бардам сэтгэлээ өөдрөг сэтгэлээр хөглөөрэй, сэтгэл хөнгөрдөг юм. Энэ нэгэн үдэш, эх орон ард үлдсэн амьдралаа гэрэлтэй сайхнаар дурсаарай,
итгэл батиждаг юм.

Г.Галбадрах http://www.niigmiintoli.mn/

13 Comments

  1. omo says:

    нийтлэл шүүмжлэгч юм бхдаа энэ миний дээр бгаа.
    али эсвэл гомо юм болвуу? юун ч шал шал гэх дуртай юм дээ.эмэгтэйчүүдийн талаар жаахан юм бичсэн төлөө өө сэв олох гээд л үсээ зулгааж сууx шивдээ. юун ч завтай юм дээ. хуухэн чавганцийн хэрэгт хутгалдах дуртай юмаа даа

  2. cahirmaa says:

    уучлаарай бүү гэдэг үгийг бичээгүй нь мартсаных л даа, тэгээд ч бүү гэдгийг орхисин ч орхиогүй ч сархад даруулга болохгүй л байхгүй юудаа хүүхэн минь ээ

    гунисан сэтгэлийг сархадаар бүү даруулаарай гэж бас арай бишээ? сархаданд ямарваа зүйл даруулга болохоос сархад өөрөө өөртөө даруулга болохгүй байлтай, зүй нь энэлж гунисан сэтгэлээ сархадаар бүү дэвтээгээрэй гэлтэй,
    ингээд залруулчихдаа, чамд харин ч ингээд цагаа гаргаад шүүмжлэл бичсэнд баярлаад хүлээгээд авахын орондшал дэмий бухимдаад суух юм, эмэгтэй хүн бичсэн нь мэдрэгдээд байсан юмаа за тэр нь ч яахвэ, бас тэр хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, гэдэг дээр тэртээд гэдэг үг гар гэсэн үгэнд арай л нийцэхгүй гэж үзэж байна би хувьдаа, эвэршсэн гаранд …сэтгэл оршино гэхээр бас 1 л ойлгомжгүй, хатуу хөтүү ажилд эвэршиж эвдэрсэн гартай ч сэтгэл нь….. ийм ийм гэвэл дээр бишүү гээд цаашаа бичвэл өгүүлбэр болгон л маапаантай байнадаа,уул нь эмэгтэй хүн эмэгтэйчүүдээ магтан дэмжихийг оролдсон нь сайхан ч доор бичсэн муухан доромжлол тань чихэр нь ихэдсэн бичлэг дээр чинь давс нэмээд амтыг нь тэр гэх тэмдэггүй л болголоодоо

  3. busgui says:

    цахирмаа? гэнүү
    чи юм уншаад ойлгохгуй байж бас цор цор гэхгээл наад нийтлэлээ дахиад нэг зөв уншчаач боройхой мини. САРХАДААР БҮҮ ДАРУУЛААРАЙ гэж бгааздээ эргүү эрийн өөдөс мини.чам шиг иймэрхүү муужгайны боожгоонууд монголоор нэг бгаа болхоор улс хөгжихгүй бгаа бхгуй юу даа. тэр цагаан зээр гэдэг амитан чин чам мэтийн өтнүүдэд тоос ни ч үзэгдэхгүй шуу дээ ха хаха.

  4. cahirmaa says:

    чихэр нь ихэдчихсэн тараг шиг л бичлэг байна, эмэгтэйчүүдийг мэдэхгүй юм, харин цагаан зээр бол хээр талдаа дураараа нүүдэллэж ирсэн амьтан эзэнсээд байх юмгүй өөр тийшээ гараад алга болчихсон биш, бид өөрсдөө( чухамдаа эрчүүд) бас хэдэн гадныхныг зугаацуулж мөн уурхай энэ тэр гээд уул усаа устгасны гайгаар мөхөөд дуусч байна, омог бардам сэтгэлийг өөдрөг сэтгэлээр хөнгөлдөг гэж юу вэ хө, мохож цөхөрсөн сэтгэлээ өөдрөг сэтглээр хөнгөрүүлмээр юм, гунисан сэтгэлийг сархадаар даруулаарай гэж бас арай бишээ? сархаданд ямарваа зүйл даруулга болохоос сархад өөрөө өөртөө даруулга болохгүй байлтай, зүй нь энэлж гунисан сэтгэлээ сархадаар бүү дэвтээгээрэй гэлтэй

  5. Марина says:

    хахаха хужаа халтаруудтай ЯВАЛДДАГ ХҮҮХНИЙ БЭЛЭГ ЭРХТЭН НЬ БИТҮҮРЭЭСЭЙ гэнээ хахахаха элэг хөшиж үхлээ, Нээрэн битүүрчихвэл гоёоо өмхийнүүд яаж ч чадахгүй хахаха, даанч ухаан муутай хүүхнүүд тэнэгтээд явалдаад байх юм байнашдээ

  6. sanaa says:

    гоэ бичижээ
    мундаг бичижээ

  7. erkhlen says:

    унэхээр гöе болжээ. баярлав. бас уярав

  8. bi ```` says:

    сонин болдог бна шдээ….хэхэхэ

  9. Dermee says:

    Аргагуй үнэн юм бичжээ баярлалаа !!!! Монгол хүүхнүүдээ цусаа цэвэр байлгий!!! Аргагуй эрхэнд гадныхантай явалдсан ч хүүхдийг нь бүү гаргаарай. Монгол эрчүүдийн эрхтэн шиг хатуу чанга, амттай эрхтэн дэлхийд олдохгуй шүү. Омголон цус шигээ нэг буруу эргэвэл бүр мөсөн эргэх гээд байдаг зан бий. Хамгийн гол нь эрчүүдийнхээ алдааг зөв эвээр чиглүүлээд өгвөл болох нь тэр . Тэд маань дэлхийд ховорхон хүнлэг өрөвч зан, сэтгэл,тэвчээр хатуужил, хүчтэй, оргилсон цус,ямар ч ажил ямар ч нөхцөлд хийж чаддаг эрчүүд бол Монголчууд байдаг юм. Худлаа хоосон хөөрөөгүй ээ!!! Гадаад дотоодоор яваж амьдрал үзээд олон орны хүмүүстэй харьцаж үзсэн зарим хүмүүс батлана. Эцэст нь нэг eрөөл хэлчий…. Хужаа халтаруудтай явалддаг хүүхнүүдийн БЭЛЭГ ЭРХТЭН нь БИТҮҮРЭЭСЭЙ!!!!

  10. boy says:

    гоё гоё таалагдаж байна..ганц хоёр юм ойлгох шиг болов!

  11. soft says:

    уыртал авдаг бшд

  12. sondor says:

    баярлалаа

  13. hallo says:

    сайхан бичжээ, сэтгэл уяртал..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.