Телевизийн “X Factor” шоу нэвтрүүлгийн шүүгч Шерил Коле “Эф-Эйч-Эм” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйн жагсаалтыг хоёр дахь жилдээ тэргүүлжээ.
Тэрбээр энэ удаад “Хувирагчид” киноны жүжигчин Меган Фоксыг дахин ардаа орхисон юм. Харин жагсаалтын гуравдугаарт загвар өмсөгч Мариса Миллер бичигдсэн байна. “Saturdays” хамтлагийн гишүүн Фрэнки Сэндфорд дур булаам эмэгтэйн жагсаалтын дөрөвдүгээрт оржээ. Загвар өмсөгч Келей Хазел тавдугаарт, “Тэргэл сарны домог” киноны жүжигчин Кристен Стварт зургадугаарт тус тус бичигджээ. Харин өнгөрсөн оны жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байсан дуучин Бритни Спирсийн байр хойшилж, 44 дүгээрт орсон бол Лэди Гага 92 дугаарт орсон байна. “Эф-Эйч-Эм” сэтгүүл дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйн жагсаалтыг 16 дахь жилдээ эмхтгэн гаргаж байгаа юм.
2 Comments
muu zavhai ynhan sda
Ашли Кол ч эргүү мал псда юм даа ийм хүүхнийг араар нь тавьж байдаг.