Эмэгтэйчүүдийн нөхөрлөл үнэнч үү?

Үерхэл, нөхөрлөл нь олон янзын хувилбар, өнгө аястай байдаг. Ялангуяа эмэгтэйчүүлийн үерхэл, хоорондох харьцаанд таагдашгүй зүйл их бий.

Хов живэнд дуртай найз бүсгүй
Ийм төрлийн үерхэл нь эмэгтэй хүний жирийн ярьж чалчих хэрэгцээг хангаж чаддаг онцлогтой. Ийм найз бүсгүйтэй хөрш айлын нохойноос эхлээд хамгийн сүүлийн үеийн загварын хувцасны тухай ярьж болдог. Ямар нэгэн үүрэг хариуцлагаар хүлдэггүй иймэрхүү яриа нь нэг талын амар хялбар байдаг. Жинхэнэ үерхэл гэхээс илүү жирийн найзархаг асуудал юм. Ийм яриа стресс тайлахад ч тустай.

Эмэгтэй найз итгэл даах чадвар султай
Бүгдээрээ тийм биш. Гэхдээ эмэгтэй хүний биологийн онцлогоос шалтгаалан тэд нууц хадгалж чаддаггүй. Хамгийн итгэлтэй найз ч яриандаа халсан үедээ санаандгүйгээр таны нандин нууцыг дэлгэчих магадлалтай. Ямар нэгэн зөрчил, хэрэлдэж муудсаны дараа энэ асуудал бүр хурцаар тавигдана. Тиймээс эмэгтэй найзынхаа онцлогийг харгалзан нууцаа дэлгээрэй.

Хөөрхөн найз хөнөөлтэй
Урт хөл, нарийхан бэлхүүстэй гоолиг хөөрхөн найз бүсгүй танд илүү ачаалал нэмнэ. Мэдээж гоолиг бие, хөөрхөн царайгаар эрчүүдийн анхаарлын төвд байна. Эрчүүдийн дунд хэрхэн гялалзаж байдгаа эцэс төгсгөлгүй ярих нь таны сэтгэл санааг хямруулж, өөрийгөө дутуу үнэлэхэд маш ихээр нөлөөлнө. Ийм найзын дэргэд та ямагт өөрийгөө голох “хоёр”-т тавих мэдрэмж төрөх нь шаналгаатай. Иймд хөөрхөн найзтай байх тийм ч таатай хэрэг биш. Хэрэв тийм найзтай бол харьцаагаа бүрмөсөн тасал гэсэнгүй. Зөвхөн тодорхой хэмжээний зай барь гэсэн үг. Жирийн танилын харьцаа тогтоо. Ингэвэл танд өөрийгөө бухимдуулах асуудал бага гарна.

Хамт ажилладаг найз бүсгүй
Он жилээр шалгарсан, нягт, ажил хэрэгч харьцаатай найз эмэгтэй хамгийн шилдэг хувилбар. Ажилд чинь туслах, цаг тухайд нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, бүх амлалт, гэрээ хэлцлийг биелүүлэх, хувийн амьдралын тань нарийн ширийн рүү өнгийх гэж зүтгэхгүй сайн найз болж чадна.

9 Comments

  1. sakura says:

    эмэгтэй хунд найз байхгуй ггэдэг ни унэншдээ оортоо итгэ би гэхэд л жишээ ни хамгийн сайн найзийнха залуутай унтчихсан гадуур найз охидуудтайгаа байхаар залуучууд намайг л өдөөд хоргоогоод байдаг зарим найз охидууд мани найз залуугаа надтай танилцуулхаар нөгөө хэд ни надруу залгаад бөөн гай болдгиймдаа сайн найзийнха найз залуутай сингад амарчад баахан шатаачад өөрийгөө хувцаслуулад тэндээс 1 машин ачуулчад ирсэн би ч муу охин л доо гэхдээ миний буруу биш биз дээ

  2. zochin says:

    тийм шүү эмэгтэй хүнд сайн гэж хэзээ ч бдаггүй юм бага бхад санаа бодол хүсэл моородол адилхан бдаг байлаа том болоод амидрал др гараад ихээр жинхэнэ оодгүй бдог юмда ямар сайнда л нохрийнхоо нуутс амрагийг дотний нзаса эхэлж шалга гдг үг бдагийншдээ.

  3. j says:

    ã¿é ÿàõàâ õ¿í õ¿íýýñýý ¥ : æèëèéí ºìíº ìèíèé ñàéí íàéçîõèí áëàà òýð ÿààíàà áè ¿íñýëöñýí ãýæ õýëñèéìäàà 1 ºäºð ìèíèé íàéçáàíäèòàé õàõàõàõà òýðíýýñ õîéø èòãýõýý áîëüñîí öààøèä íàéçëààä áàéæèë íºõºðòýé áîëòîë ÿààíàà íºõºðòýé ÷èõü óíò÷ëàà ãýâýä òèéìýýý èòãýõã¿éýýý

  4. kkk... says:

    emegteichuudiin nuhurlul yr ni hudlaa. Bi lav 10 tugsuhduu salshgui sain 3 naiztai bailaaa. Odoo bol 1 ni ch alga uul ni buur tsetserlegeesee naizlasan nzuud baiv shd. gomdoood uilaad… heseg zuur uguildeg baisan ch tegeel gantsaaraa baij surdiin baina lee…naiz gedeg ugend itgehee bolison.

  5. uran zurag says:

    би хамгийн дотны найзтайгаа муудчихаад сууж байна. хөрөнгө мөнгөтэй, албан тушаалтай хүнтэй амьдрах болсоноосоо хойш ааш нь эвдрээд их зан, бусдад дээрлэхэх маяг харагдах болсон. шударга хэлчихээд буруудууд сууж байна. итгэж явсан, он цагийг, жаргал зовлонгоо хуваалцаж явсан өдрүүдээ, түүнд зориулсан бүхэндээ харамсаад, сэтгэл нэг л хөндүүр,,,
    өөрийнхөө 2 хүүхдийг огт тоодоггүй, аавд нь өгөөд 4н жил болж байж шинэ хүнийхээ хүүхдийн төлөө хуурамч нулимс унагаад л… дургүй хүрмээр,,, ойлгохгүй юм,,,
    хуурамч зан хамгийн муухай.

  6. Ch says:

    Эмэгтэй хүний хамаг эерэг энерги нь үр хүүхэдрүүгээ чиглэсэн байдаг юм шиг.

  7. smile says:

    yaaag unen.emegtei nz-d hezee ch bitgii itge.yalanguya koread bga huuhnud bol ataarhu shulmasnud.

  8. girl says:

    minii nz ohiduud gej zarim n unen novshiin yumnuud bdagiimaa, aimaar ataarhuu… yamar ch bsan emegtei hund itgesenees uurtuu itgeed zainaas haritsaad yvj bsan n deer

  9. GRL says:

    эмэгтэй хүмүүсийн үерхэлээ гэж дээрх байдлаар ямар нэгэн байдлаар үерхэл нь сул талтай байх юм да, найз гэж ер нь худлаа дө би энийг ёстой мэднэ хүнтэй муудалгүй л эвтэй найрсаг зайнаас харьцаад явж байх шиг сайхан зүйл байхгүй. Эмэгтэй хүний хамгийн сайн найз хань нөхөр нь л байх гэж би бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.