Эмэгтэйчүүдийн нэг зүйлд эрчүүд их бухимддаг байна. Тэр нь яаж ч болохгүй асуудлын талаар эрчүүдэд ярьдаг яриа юм. Жишээ нь:
- Нөгөө хүүхэн чинь жигтэйхэн гоёсон байна лээ. Ямар мөнгөөрөө тэгж тансагладаг байна аа? Чи юу гэж бодож байна даа.
- Тэр хоёрыг салсан гэсэн чинь худлаа юм шиг ээ. Хамт л явж байх чинь билээ?
- Миний бие нэг л муу байх шиг. Хаврын хямрал, ядаргаа юм болов уу? гэх мэт.
- Эрчүүдэд иймэрхүү яриа үнэндээ таалагддаггүй ойлгох ч үгүй байж мэднэ. Учир нь эмэгтэйчүүд асуудлаа нэг бүрчлэн ярихаар эрчүүдэд тэр болгоныг нь шийдэх аргыг олох, хариуцлага хүлээж буй мэт сэтгэгдэл төрдөг байна.
- Тэд хоорондоо уялдаагүй баахан асуудлыг сонсонгуутаа тэсвэр алдаж эхэлдэг. Гэтэл эмэгтэйчүүдэд шийдвэр биш зүгээр л ярьсныг нь сонсож, ойлгож, хүлээж авах л хэрэгтэй гэдгийг эрчүүд анзаардаггүй. Үүнээс болж гэр бүлд үл ойлголцол үүсэх нь бий. Зарим эрэгтэй, эмэгтэй хүний нуршуу, үргэлжилсэн ярианд бүр ядарч, стресст ордог байна.
Тиймээс танд зөвлөхөд:
- Хэрэв та түүнийг сонсоосой гэж хүсч байгаа бол аль болохоор товчхон ярь. Эрчүүдэд уг процесс биш үндэс шалтгаан нь чухал байдаг.
- Хүний нэр усыг олон дахин бүү давт. Болдоо, Батаа, Туяа, Цэцгээ нар дотор нөхөр чинь бүр будилж гүйцнэ.
- Барьцсан, атаа жөтөөний сэдэвтэй зүйлийг бага ярь. Эр хүн иймэрхүү ярианд барьц алдаж, яахаа ч мэдэхгүй сандардаг. Тэр танд юугаар туслахыг мэдэхгүй тул бухимдах нь бий.
- Эр хүнд, ярианы чимэг бус харин баримт үндэслэл хэрэгтэй байдаг. Тиймээс яриа чинь цаг агаараас эхлээд найз эмэгтэйн савхин дээлээр дуусч болохгүйг санууштай.
Хань
7 Comments
Яаааааааааааааааааая яг үнэн шүүүүүүү. Манай хадам ээж миний ямар ч танихгүй хүн байхад л тэр Пүрэвээ, цэцгээ, энхээ гэээл ярьж өгнө. Би бүр хэн билээ гэж бодсоор байтал юу ярьсныг нь ч ойдоггүй. Бас бүгдий нь детальчлана. Тэээд хорондоо ямар ч логик дараалал, утга авцалдаа гэж байхгүй. Зүгэээр л толгойдоо орж ирсэн болгоныг ярьдаг юмуу хаашайн. Энэ намайг үнэхээр их ядраадаг. Тэгээд сонсохгүй босоод явчиж болдоггүй үнэн хэцүү шүү…
ix zuw um bichjee…nadad law taalagdlaa…
хөөрхийдөө тэр саранчимэг ккэ! ийм асуудлуудач хэцүү байдаг шүү юу ярихгаад яг тэр үгнээсэй ямар утга агуулаад юү хэлэх гээд байгааг нь ойлгодгүй сонин шүү эмэгтэй хүн гэж!! Эх л гүн утгатай юм яриад байдаг юмшиг байгаан уул нь бол,
Хайраа танилцана гэсэн яасан бэ. чи надад таалагддаг шүү kiss
эвий эвий Сарачимэг хүйсээ солиулсан хүнтэй сууж дэээ ха ха ха
манай нөхөр харин өөрөө дандаа хов жив яръж намайг залхаадаг.
Дажгүй л зөвлөсөн байна.