Эмэгтэй хүн бүр өөртөө бас бусдад таалагдахын тулд хэтэрхий их цаг хугацааг гоо сайхандаа зардаг нь нууц биш. Залуу халуун насандаа өөрийнхөө хэн болохыг бусдад харуулна гэдэг ч гайхалтай хэрэг.
Гэхдээ бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд гаднах байдлаа илүүд үздэг нь олонтаа. Эхээс заяасан биеэ голж хиймэл хөх, сормуус, давхраа гээд хошуурахгүй юм гэж хүүхнүүдэд ховор. Яг үнэн хэрэгтээ эрчүүдэд гаднах байдал биш бүсгүй таны доторх “гоо үзэсгэлэн” чухал байдаг аж.
Өөртөө итгэлтэй, өөрийн давуу талыг мэдэрдэг хамгийн гол нь өөрөөрөө бахархдаг зан эрчүүдэд илүүтэй таалагддаг гэнэ. Гэхдээ мэдээж “Би хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй” гэж цаг ямагт яншаад байх нь үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эрчүүд үнэтэй сүрчигнээс илүү эмэгтэй хүний өөрийнх нь ориг үнэрт дурлаж, татагдан толгой нь эргэдэг шигээ натур бүхэнд ач холбогдол өгдөг байна. Эр хүн ердөө ганц шөнийг өнгөрөөхийг хүсэж буй бол гадаад төрхийг нь илүү анхаарах нь мэдээж.
Харин урт удаан хугацааны дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж буй бол том хөх, өргөн ташаа, урт хөл зэрэг бие эрхтний үнэлэмжүүд даруй хойшоо тавигддаг. Эмэгтэй хүний дуу хоолой эр хүнд соронзон мэт үйлчилдэг гэдгийг санах хэрэгтэй.
Харин таны алхаа эв дүйгүй, инээд хүргэм бус харин нисэж буй мэт байх хэрэгтэй ч санахад илүүдэхгүй.
/Монголчуудын амьдрал/
10 Comments
гоё бичсэн байна шүү..анай бүсгүйчүүд санаж явбал их хэрэгтэй юм байна. Худлаа солонгос киноны одуудын дуурайж нүүр амаа будаж, үс гэзгээ янзалж, хувцаслаж байхаар дотроо арчилбал бүр гоё болно байхаа … Солонгос хүмүүс чинь солонгос л хүмүүс шүү дээ… харин бид бол монгол… монголоороо бахархаж амьдарцгаая бүсгүйчүү дээ…
Тиймээ би ч гэсэн санал нэг байна.Хиймэл зүйл хэзээд үнэ цэнэгүй байдаг.Түр зуурын зугаа цэнгэлд л илүү тохиромжтой байх.Эмэгтэй хүн угаасаа байгаагаар л үзэсгэлэнтэй байдаг.
тэр ч үнэн шүү
өөртөө итгэлтэй эрхэмсэг байтсгаая аа охидоо
ene bol yag unen, uhaantai sain er hunii anhaarald ortohiig husej bval busguichuud ta hed iim l bhiig hicheetsgeeh heregtei.
Би лав эмэгтэй xүний гоэ сайхан ориг үнэрэнд ни дуртай хажууугаар ывхаар нийх гоы үнэртэдгийн будаг шунх бол шал т1 оригоорооо эмэгтэй хүн хам гоэ.
унэтэй сурчигнээс илуу гэдэг хэсэг таалагдав би лав гоё хузуу унсэх дуртай гэвч зарим ни майр их унэртэй усаа хэтрүүлсэнээ болж би сэтгэл ханамжийн баталгаа байхгуй болдог үнэртэй усаа бага хэргэлцгээгэрэй бүсгүйчүүдээ за хузуу цээжийг ни унсэртэх сайхан шүү
эрэгтэй хүмүүс өнгөнд л хуурттдаг шдээ.
эрэгтэй хүмүүс өнгөнд л хуурттдад шдээ.
өө мэдэxгүй, би ийм юманд итгэдэггүй, нэг л итгэж өгдөггүй юм.
Эмэгтэй хүн болгонд өөрийн гэсэн үнэр байдаг байх Миний урд нь үерхэж байсан охины үнэр одооч гэсэн салхинд алхахаар намайг хаанаасч юм олж ирээд элбээд авах шиг сэтгэл сэргээдэг хамгийн гол нь үнэр бас дуу хоолой гэхдээ сэтгэлийн гоо үзэгсэлэнгүй бол тэр хэнч биш! Тэр дотороо ухаалаг эхэмсэг эмзэгхэн даруухан төрлүүд багтана гэдгийг охидууд ойлгох байхаа за амжилт..