Эрээн дэх цэнгээний газрын эзэдтэй уулзжээ

МУЗН, НҮБ-ын хүн амын сантай хамтран хилийн боомтуудад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодит байдалтай танилцах уулзалтыг Эрээн хотод саяхан зохион байгуулжээ. 

Мөн аймгийн Улаан загалмайн хороо, Замын-Үүд сумын ЗДТГ, Эрээн хотын засгийн ордон, МХГ, Төлөвлөгөөт үржлийн товчоо, Халдварт өвчний судлалын товчоо зэрэг  байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтарсан. Уулзалтад баар, буудал, саун, массажны эзэн гээд нийт 69 хүн оролцсон.

Энэхүү уулзалтаар тэдгээр газарт ажиллаж буй охид эмэгтэйчүүдийг сургалт сурталчилгаанд оролцох  боломжоор хангахыг чухалчилсан. Мөн сурталчилгааны самбар үзүүлэнг ил тод байрлуулах, энэ төрлийн үйлчилгээний газруудад бэлгэвчний нөөцийг хүртээмжтэй болгох, үнэгүй түгээх машин байрлуулах, чанарын шаардлага хангасан бэлгэвчээр хангахад анхаарсан.

Үүнээс гадна тэнд ажиллаж байгаа охид эмэгтэйчүүдэд сайн дурын зөвлөгөө өгөх, үзлэг шинжилгээний төвүүдийг хамтран ажиллах, ХДХВ-ээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх боломжийг бий болгоход анхаарсан.

Ийнхүү арга хэмжээний төлөвлөгөө болон ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт мэдээлэл сурталчилгааны материалыг хоёр улсын хил дээр боловсруулж түгээх ажлыг зохицуулах хоёр талын тусгай ажлын хэсэг хариуцан хойшид төслийн үр дүнг тодорхой хугацаанд дүгнэж цаашдын бодлогоо тодорхойлж байхаар тогтсон байна.

Б.Пэрэнлэй http://www.niigmiintoli.mn/

3 Comments

  1. Ariunbat says:

    Хмм энэ мэдээллийг сонсоод илт НҮБ нтэр гэж зүгэр монгол үндэстнийг минь устгах хүсэлтэй хүмүүсийн явуулга бна гэж бодлоо биеэ үнэлэхийг дэмжинэ гэдэг чинь.за яахав аргаа бараад ингэж хамгаалж бга гэж үзсэн гаднаа ойлгуулж бга ч цаанаа юу л бол

  2. dddd says:

    хэхэ

  3. Алтан says:

    Эрээнд буй цэвэр ичимтгий эмзэг ариун монгол охидтойгоо уулзсан юм биз дээ LOL

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.