Эр хүний сэтгэл зүй эм хүнийхээс эрс ялгаатай байдаг нь мэдээж. Бүсгүй та эр хүний тэрхүү онцлогийг хэр мэддэг вэ? Доорх сонжооны асуулт бүрт нэг хариулт сонгоод оноогоо нэмээрэй. Тэгээд энэ талаар өөрийнхөө хэр болохыг гадарлаад ав.
1. Эрчүүд өөрийнхөө баялаг секс туршлагатай болсныг найз бүсгүйчүүддээ ярьдаг уу?
а) Мэдээж, тэр өөрийгөө “хэрэгцээтэй” гэдгийг бүхэнд мэдүүлэхийг хүсдэг (1)
б) үгүй, ийм задгайрал юугаар ч төгсөж болно (2)
в) Хэрэв эр хүн өөрийн хайртад болгоомжтой ханддаг бол шалиг явдлаараа сагсуурахгүй (3)
2. Эр хүн эмэгтэй хамт олны дотор ямаршуухан сэтгэгдэлтэйгээр алба хашихсан бол?
а) Ийм олон эмэгтэйн дунд тэр ганцаараа гэж баярлана (1)
б) Хэрэв түүнд илүү эрх мэдэл, өндөр цалин амлавал сая зөвшөөрнө (2)
в) Бүх эрчүүд эрсдэх дуртай, онцгой сэтгэгдэл хүсэмжилж байдаг тул зөвшөөрнө (3)
3. Эр хүн таныг онцгой зугаалганд урьжээ. Зардал чирэгдлийг нь яаж зохицуулах бол?
а) Бүх зардлыг тал талаар нь (1)
б) Эр хүн бүгдийг нь даах ёстой (2)
в) Тэр санал гаргасан бол бүх асуудлыг өөрөө шийднэ (3)
4. Дийлэнх эрчүүд гэрлэх тухай бодоход тийм нэгэн эмэгтэйн тухай төсөөлдөг:
а) Мэрилин Монро шиг гоо бүсгүй (0)
б) омоогүйхэн, гэхдээ өөрийгөө ердийнхөөр үнэлдэг “зөв” бүсгүй (3)
в) Нухацтай бие даасан, хүнд нөхцөлд нөхөртөө туслахаар бүсгүй (2)
5. Эрчүүдэд эмэгтэй хүний ямар хувцаслалт таалагддаг вэ?
а) Илүү дутуу юмгүй даруухан хувцаслалт(2)
б) Хурц тод (1)
в) Дээрх хоёрын дундаж гэхдээ хүний нүдэнд тусахуйц (3)
6. Гоонь эр хүн эцэг эхтэй нь танилцъя гэсэн бүсгүй хүний саналд яаж хандах бол?
а) Тэд намайг гэрлүүлэхийг хүсэхгүй болов уу гэж байж ядна (1)
б) Ухаангүй дурласан л бол зөвшөөрнө (2)
в) Энэ уулзалт нэг их сүртэй юм болохгүй болохоор зөвшөөрнө (3)
7. Залуу эрчүүд өөрсдийнхөө бие хааны дутагдалд санаа зовдог уу?
а) Тийм ч их бус (2)
б) Тийм. Тэр эмэгтэйчүүдээс дутуугүй энэ талаар боддог (3)
в) Тийм. Тэд энэ тухай зүгээр л боддог(1)
8. Эм хүний ямар аргууд эр хүнд илүү нөлөөлдөг вэ?
а) Гуйлт ятгалт (1)
б) Зөвхөн чи л миний хувьд ганц гэсэн итгүүлэлт (3)
в) Хайртынхаа амин чухал мэдрэмжид дээд зэргээр-нэвтрэн орох (2)
9. Дундаж орлоготой эр хүн ямар эмэгтэйтэй зохицох бол?
а) өө сэвгүй бие хаатай (2)
б) Компьютер шиг ажилладаг толгойтой (1)
в) Түүнтэй сонирхол нийцсэн байвал (3)
24-30 оноо:
Та өмнөх амьдралдаа эр хүн байсан юм биш биз. Та эр хүний дотоод сэтгэлд нэвтрэх гайхалтай увидастай. Энэ нь хувийн баялаг туршлагад ч байж магадгүй бөгөөд та эр хүний санаа бодлыг хялбархан уншдаг юм байна.
17-23 оноо:
Хэрэв хүсвэл та “Эрэгтэй долгион” дээр ажиллаж чадах бололтой. Гэхдээ энд алдаа онооны аль аль нь бий, Эр хүний сэтгэл хахир хатуу гэж та боддоггүй юм байна.
10-16 оноо:
Эр хүний амьдралд хандах хандлагын талаарх таны мэдлэг тун маруухан юм. Нэг бол та эрчүүд яг л эмэгтэйчүүдтэй адил гэж боддог. Энэ бол том эндүүрэл. Эсвэл тэднийг харь гаригийн гийчид шиг танигдашгүй оньсого мэт үздэг. Энэ ч мөн алдаа.
3 Comments
hod hod bi omnoh amidraldaaa ergtei hun bsiiin bn
бух асуултанд хамгийн өндөр оноодтойгоор хариулахад л 27 болох юм шиг байхын хаанаасаа 30 хаанаасаа 29 гаргаад байна аа бичсэн хариулсан хүмүүс
эхний сэтгэгдэл үлдээж байгаадаа таатай байнөө энэ чинь аль дявангарых биздээ! гэхдээ яахав би бол 29 оноо авлаа хаха тэр 10-16 авсан бүсгүйчүүдэд алдаа. (гэд дуусч байхад нь цэгний хажууд жижигхээээн чи жинхэнэ тэнэг гсн үг байна сайн хараарай} хахаха