Эхнэртээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байх тал дээр анхаарах уу?

Яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна энэ цаг мөчид бүр өглөөнөөс одоо хүртэл бодогдоод яахаа мэдэхээ байлаа ажлаа ч өнөөдөр олигтой хийсэнгүй. Өчигдөр орой унтах гэж байсан чинь эхнэр маань нэг л ууртай байна аа. Би ч юм хэлсэнгүй. Тэгсэн өглөө чамтай найз хүүхэн минь ярьсан уу гэж байна. Бид 2-н найз л даа. Манай хүний багын найз. Үгүй харин орой сая ажлаас ирж байхад ярьсан яасан гэсэн чинь уурлаад байна аа. Тэгэхээр нь дэлгэрүүлээд цаадах чи зүгээр л өглөө чамайг ажилдаа явахад чинь дайгдаад замд чинь бууна шүү гэхээр нь би тэг ээ гэсэн ш дээ гэхэд. Өчигдөр бас чамтай ярьсан уу гэх юм би тийм гэлээ тэр хүүхэн бид 2 адил мэргэжилтэй болохоор надаас ажлын талаар юм лавласан юм. Тэгтэл эхнэр уурлаад чи хаашаа юм энэ тэр гээд байхаар нь чи намайг найзтайгаа хардаад байгаа юм уу гэсэн чинь тийм гэнэ. Хэлэх уг олдсонгүй. Зөндөө загналаа. Би яаж тэсэхэв би ер нь яачаад байгаан гэсэн чинь. Гадуур бид хааяа хамт гардаг юм. Шоудаж байхдаа түүнтэй гар хөлөө барилцаад тэврэлдээд байдаг биз дээ би сохор биш намайг юу гэж бодоод байгаан та 2 бие биедээ сайн юм бол эртхэн учраа ол гэх юм. Гар хөлийг нь барьсан тэвэрсэн энэ тэр нь үнэн л дээ гэхдээ эхнэр хажууд байсан ш дээ. Би ойлгохгүй байна. Чамайг байгааг харж байсан болохоор л хамаагүй тэгсэн гэсэн чинь худлаа хэл нууж хааж байгаад тэвэрдэг гарыг нь барьдаг гэнээ. Ууж идсэн хүмүүс тэврэлдэж дуулж гараа барилцдаг биз дээ.

Үнэнээ хэлэхэд надад өөр санаа байгаагүй. Тэр хүүхэн бид 2 ч бас багын найзууд. Гол нь түүнд би таалагддаг байсныг эхнэр бага байхын найзийн хувиаар мэддэг юм тэгээд хардаад байгаа юм болов уу. Эсвэл би буруутай юм болов уу. Эхнэр маань гэртээ хүүхдээ хардаг юм түүндээ бухимдаад байгаа юм болов уу. Би яах вэ хааяа наргих даа өөртөө маш сайн хяналт тавьж эхнэртээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байх тал дээр анхаарах уу. Ингээд чимээгүй яваад байвал үнэхээр хилсээр буруутан болох болов уу. Миний сэтгэл санаа маш тогтворгүй байна. Уг нь би эхнэрээ гомдоохыг хүсээгүй ш дээ. Ярилцах гэхээр хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байх юм туслаач залуусаа. Сая утсаар ярихад бас л ууртай байх шиг байна…

секс.мн дээр ирсэн захидал

34 Comments

  1. zzzz says:

    Танай эхнэр харин ч гайгүй хүүхэн байноо. Би байсан бол газар дээр нь алаад хаяна. Чи өөрөө тэр хүүхэнд талтай юм бишүү. Манай монголчууд л соёлгүй болохоороо эсрэг хүйсийн хүний биед эрээ цээргүй гар хүрч байгаа юм. Тэрнээс гадаадад бол бэлгийн өдөөн хатгалт гээд бараг шоронд явна шдээ.
    Эмэгтэй хүнтэй аз жаргалтай амьдрахад их л эв дүй хэрэгтэй дээ залуу минь.

  2. puujee says:

    хжржв эхнэр чинь мэргэжилтэй бол ямар нэгэн ажилд оруулчих тэгхээр гайгүй болоод ирнэ ээ.чи ч гэсэн гэртээ гануаараа хүүхдээ хараад суувал юу эс толгоод орж ирнэ.тэрэнтэй ижилхэн хө.ямар нэг юм заавал олж хийлгээд хэлээрэй.амжилт хүсэе.

  3. ÷è óã íü ñàéí çàëóó áàéíà ø¿¿ says:

    ÷è óã íü ñàéí çàëóó áàéíà ø¿¿ ýõíýðòýý àíõààðàë òàâèõ ãýäýã çºâ, ººðèé㺺 ñàéí õÿíàõ ãýäýã çºâ. ýõíýð ÷èíü ãýðòýý õ¿¿õäýý õàðäàã áîë òýãýýä àíõíû õ¿¿õýä áîë áóõèìäàæ áàéãàà ÷è çºâ ìýäýðñýí áàéíà. íºãºº õ¿¿õýí ÷èíü ÷àìä ñàéí áàéñàí þì áîë ýõíýð ÷èíü õàðäàõ ¿íäýñëýë áîëíî. òèéìýýñ ÿàâàë äýýð âý ãýâýë åð íü ãàäóóð äîòóóð èõ áèòãèé ÿâ. òýð õ¿¿õíèéã çàëãàâàë áèòãèé àâ óãààñààí îíöûí øààðäëàãàã¿é þì áàéíà ø äýý. ýñâýë ýõíýðýýðýý àâóóë. íºõºð ýðã¿¿ëäýã èõýíõ õ¿¿õí¿¿ä ýõíýð óòàñ àâàõàà𠺺ðñäèé㺺 õàÿãäñàí ÷ þìóó ãîëîãäñîí ÷ þìóó íýã òèéì ìàÿãààð õ¿ëýýæ àâäàã. ýíý íü çºëóó áîë ººðòýé íü ÿðèõ äóðã¿éäýý çîðèóä ýõíýðýýðýý óòñàà àâàõóóëæ áàéíà ãýæ áîääîã. ÷è ººðºº ë ÿðèõàà áîëü÷èõ. çàðèìäàà ýõíýðèéíõýý õàæóóä óòñààí àâàëã¿éãýýð óíäóóöñàí ä¿ð ¿ç¿¿ë. ýâòýéõýí ìóóë÷èõ òàíàé íàéç æîîõîí òýíýã õ¿¿õýí þìàà ãýäýã ÷ þìóó ýñâýë àð÷ààã¿éä¿¿ ãýäýã ÷ þìóó. ýìýãòýé õ¿í ºðñºëäºã÷ºº ìóóëàõ äóðòàé áàéäàã. çà òýãýýä ýõíýðýý òàéâàí áàéëãà. õàìò ãàäàãøàà ãàð. òýãýõäýý ººðòºº äýýð õýëñýí÷ëýõ õÿíàëò òàâü. àñóóäëûã áàãà äýýð íü ó÷ðûã îëæ øèéäõã¿é áîë õÿíàëòààñ ãàðàõ, òîì àñóóäàë áîëîõ àìàðõàí ø¿¿ äýý. àìæèëò

  4. зочин says:

    чамд л гэж хэлэхэд энхэр чинь оргүй зүйлээс лав уурлахгүй тэгэхээр чи эхнэртэйгээ сайхан сууж байгаад тайван ярилцаад үз магадгүй цаад найз гээд байгаа хүн чинь та 2-н хооронд чулуу хаясан байж болно ш дээ тэрийг нь мэд хэрэв тийм бол тэрнээс холд зайгаа ав гэр бүлээ л гэж боддог бол шүү дээ

  5. 1111 says:

    Herwee manai nohor hediigeer yamarch eldev sanaagui, minii nuden deer yumchin hamaagui gj bodoj gar holoo barij, tewreldej, bsan bol, nadad bol harinch nuden der n il bh tusam nmg ul toomsorloj teneg bdald orulj bga yumshig sanagdaj uurlanaa. Chi ehnerinhe setgeld sev suulgachihguin tuld haaya ch gesen bodoj baij uildel hj bai ain

  6. Ani says:

    100% Чиний буруу байна. Эxнэрийнxэ нүдэн дээр Өөр Xүүxний гар xөл бариад сууж байдаг овоо ТЭНЭГ МАЛуу гүй юу. Би эxнэр чинь байсан бол Чам,г тэр дор чинь Зүйл дуусгаx байсын кккк

  7. jewel says:

    чиний буруу бн шуу дэ. хэрэв миний нөхөр миний хажууд өөр хүүхний гар хөлийг нь бариад тэврэлдээд байвал би л лав тэсэхгүй ээ. тэр найз гээд байгаа хүүхэн ч гэсэн тэнэг байна. чи өөрийгөө нэг эхнэрийнхээ оронд тавиад үз дээ

  8. zol says:

    мэдээж шдэ.эхнэрийнхээ хажууд оор хуухний гарийг бариад нудэн дээр ни доримжилчих юм бн л да.жоохон тэнэг залуу бна шуу.харин ч эхнэр чини яаж тэвчдэг юм.би байсан бол алаад хаяна

  9. bodol says:

    ямар утгагүй юм асуудаг юм бэ чамд хил хязгаар гэж байх естой шдэ багийн найз эхнэрийн найз гэхээрээ эрээ цээрээ алдаж хажуудах ханиа юм бодчихно гомдчихно сэтгэлд нь сэв суучихвий буруу зөрүү ойлгох бий гэж боддоггүй юмуу.ямар ч эрэгтэй хүн ийм юм боддогийншдээ. хичнээн найз нөхөд ч гэсэн эсрэг хүйсний хүмүүс зугээр сайхан найзууд байддаггүй юм.эхнэрээ битгий гомдоо гэртээ суугаад л хүүхэд хараад л байна гэдэг харилцааний асар өлсгөлөнд байгаа гэсэн үг тийм учраас эхнэрээ үр хүүхдээ хайрла цаг чөлөө гарвал бухнээ тэр 2 тоо орон гэртээ зориул найз гээд бодоод байгаа хүүхнээсээ зайгаа ав хэл эхнэрийнхээ сэтгэлд юм хиймээргүй бна эхнэр дургүй бна гэж хэл. эхнэрээ ойлгох хэрэгтэй шүү сайхан салхинд гарч зугаал аяал хоолонд урь.юундаа уурлаад байгаан гэхийн оронд сайн тайлбарлаж хэл ний нуугүй ярилцаж бай. ямарч эмэгтэй хүн дургуйцэх л болно.эрэгтэйчүүд та нар ч гэсэн дургүйл байдаг чамд өөрт чинь ийм зүйл тулгараагүй болхоор мэдэхгүйл байгаа байх. ухаантай ноён нуруутай байгаарай. архи дарс уухаараа араатан шинжээ гаргаж өөр хүн хөл гар битгий барьж бай.амжилт

  10. er hun says:

    ÷è áóðóóòàé õýí ÷ áàéñàí õàðäàíà

  11. yndrax says:

    ямар сонин xун бэ. эxнэртээ анxаарал тавиачээ. юун xууxэн xургэж өгөx дуртай ум бэ. ийм юмнаас болж амьдралаа баллав.

  12. Zuulunmaa says:

    мангар хун юм буур гайхчихлаа ууж идээд гар хулуу баридаг гэнээ гар бариж мэндэлж гэж бодход хул ч арай ч баридаггуй юмаа. мангар

  13. naran says:

    харин ч сайн эхнэртэй залуу бна чи,эхнэрийнхээ оронд оорийгоо тавиад уз дэ эрүүл ухаанаар…. чи бол яж байх бол боож ухэх байх да,чиний найз залуутай эхнэр чин тэврэлдээд гар холоо барилтсаад байвал чамд ямар санагдах билээ ,чи бол тэвчихгүй дэ эр хумуус оорсдийгоо мэдэхгүй хэрнээ эхнэрээ эр ойлгохгуй байгааг н хархаар дургуй хурмээр,тэр эмэгтэй ямар бодолтой чамтай ываад байдгийн,оороо ажилдаа ирж очиж байна биз чи бол зовхон эхнэртээ л анхаарлаа хандуул нухургуй эмэгтэйчүүд аюлтай шуу гэдгийн санууля

  14. zulaa says:

    ooriihoo orond ehneriigee taviad uz. ehner chine bagiin naiz gedeg zaluudaa ogloo oroi bolgon mashind ni daigdaad uuj idheeree gar holo bariltsaad tevreldeed,utsaar bainga yariad baival yaahuu. chi yag nudeeree haragui bolhoor yaahch gui geh baihaldaa . gehdeel yamarch emegtei hun iim zuiliig oigohgui tsug uuj idej bolno uuj idsewn huuhen bolgoniihoo gar holiig barina gesen chine yuu gese ug ve barihgui oirtohgui baij boldoggui yumuu . er ni chi bid 2 yagachgui gej ooriigoo omoorson yum bichij baiga bolhoos ter huuhenteigee uchirtail yum baishdee.

  15. davaa says:

    дээд талийн хунтэй санал нэг бн

  16. LadyBird says:

    нэг бол найзаа нэг бол эхнэрээ сонго за. хэрвээ эхнэрээ гомдоохгүй байя гэвэл бага тэврэлд бага гараасаа барилц бага утсаар ярь бага хүргэж өг. чи өөрөө буруутай л юм бна шд тэгээд донгиотоод юу бичээд бгаан өөрийгөө эхнэрийхээ байранд оруулаад бодоод нэг үз. чиний багын найзтай чинь эхнэр чинь ийм бвал чамд сайхан бхуу. чи ч гэсэн боож үхэж босож харайна биз.тэр найз чинь тактик ч хэрэглээд бгаан билүү хэн мэдлээ ер нь эр эм 2ын сайн найз бна гэж юу бсым. ер нь эмэгтэй хүний хамгийн сайн найз хүүхэн нь амьдралд гай болдог л юмдаа. наадхыг чинь биеэрээ үзэж нүдээрээ харсан хүн зөвөлгөө бичлээ гэж ойлгоорой!

  17. soft says:

    оорийгоо омооролгуй, тэр найзад ни чи талтайн бишуу? эхнэрийхээ нудэн дээр гар холийг ни бариаал байж байдаг цагаандаа гарцан юм. Чиний дэргэд нэг наыз чин эхнэрийнчин гар холийг бариал бвал чамад тийм таатай снагдахгуй л бх

    эсвэл угийн зан чин юмуу, тааралдсан болгонийхоо хол гарийг бариж явдаг.

    одоо яах ю бхавдээ эхнэрийнхэн бас найз гээд байгаа юмнаас ни хондий байхгуй юу тэнэг мал вэ.

  18. Emu says:

    Ямар тэнэг залуу вэ? Зайл даа ийм тэнэг новшноос болж хоорхий тэр бусгуй хуухэд гаргаад гэртээ байжийдаг 🙂 зайл аа зайл оох биш булчирхай ч биш ийм юмнууд үхэж далд ор !

  19. MOTOR says:

    эхнэр чинь сайн ухаантай хүүхэн санагдлаа…эмэгтэй хүнд сайн найз хүүхэн байдгүйн яагад гэвэл нөхөртэй нь унтчихдаг болхоор.чи өөрөө яах гэж далчиганаад зүгээр аятайхан байж чадахгүй өөр хүүхний хөл гар бариад байдгийн…хүний биед хамаагүй хүрэх эвгүй харагддаг ш д.найзууд ч гэсэн…тэгээд ялангуяа эсрэг хүйстэн найзууд гар хөлөө үнсэлцээд байвал хөндлөнгийн хүнд нотой л харагдна

  20. Life is game says:

    надад багийн найзууд зондоо л бий хэзээч ингэж нохор луу ханддаггуй шуу. чи бас нэг хундтэй байлдаа. наад найз гээд байгаа хуухэн чини чамайг буур дээрэлхсэн байна. чамайс болоод чамайг болон наад гэр булийг чини тоохоо болисон байна. чи жаахан журамтай эр хун бол найз ноход ч гэсэн эмээдэг умза.
    манай найз ноход л лав манай нохороос эмээдэг ум. энэ бол хундэтгэл за. ийм л байнадаа.

  21. Life is game says:

    Эхнэр хун эрэгтэй хунийг одор болгон оор эмэгтэйтэй байнга утсаар яриад ажилд ни хургэж огоод байхийг хэн ч хусэхгүй шуу. чи наад найз хуухнээсээ хол бай. хуухэн л бол хуухэн шдээ. Би эмэгтэй хунтэй нохороо ингээд байвал бас хардана шуу. Найз найз гээд тэгж болохгуй жаахан хил заагтай бай. тэр хуухэн ни нохоргуй ум шиг. Нохоргуй хуухэн бол дотроо бас нэгийг бодож л байгаа шуудээ. чи наад эхнэрээ хайрлаж хундэтгэ за. Наад хуухэнтэйгээ одор болгон ярихаа болио.
    Эхнэртээ халамжтай бай. Битгий самбагнаад сохор царайлаад бай!!!!!. Ямарч эмэгтэй энэ асуудал дээр эмзэг шуу!!. Наад хуухэн чини эхнэрийн чини найз байж ямар хачин ум чамтай илуу холбоотой. Наад хуухэн найзаасаа хол байх ни гэмгүй шуу. Наад гэр орноо тайван байлгая гэвэл наад хуухнээсээ хол бай!!!

  22. uran zurag says:

    хүмүүс үнэн бичжээ. холхон бай, оронд нь өөрийгөө тавьж бод. амьдрал дээр найзынхаа нөхөрт дурлачихаад салгаж байсан олон хүүхнүүд байдаг. эрчүүд найзынхаа эхнэрт дурлавал унтах эсвэл цаашлаад нууц амрагаа болгохыг боддог.
    тэр эмэгтэй дотроо юу ч бодож яваа юм билээ. бодоогүй байлаа ч эхнэр чинь хардах нь аргагүй. би л бол харданаа.

  23. caak says:

    найз huuhnuudtei n orootsoldoj bolohgyi sh dee. yagaad gebel naiz huuhnuud bol hezeed nuhur bulaahad belen baidag um. teriig ehner chini zun sobingooroo medej bgaa. chi tiim baidal uusgey gj bodoogyi bol ter mangar naiztai n biti harits teneg umuu. hun gomdoogood bhiin, ter naiz n chamaig erguuleed bn sh dee tenegee. adil mergejiltei gechijee. tiim um bol uasuudag um. naad amidralaa nuraay gej bodoogyi bol teneg mangar naizuudtai n biti yari. chinii 1 teneg naiz adilhan mergejiltei ene ter geed abgai ruu chini utasdaad bbal chamd surtei asuudal bishuu ain. dugneltee hii teneg zaluu

  24. sainaa_5588@yahoo.com says:

    emegtei hun gedeg chini odor bur uram hairiin ugeer usalj bainga halamj tabij baih estoi emzeghen tsetseg shuu dee

  25. enjee says:

    тэр ямар санаатай хуухэн бэ. эхнэрийн чинь найз юм бол гуйх юмаа танай эхнэрээр л дамжуулж хэлүүлнэ биз дээ. би ч бас ийм байвал уурлах л юм бна. эхнэртэйгээ сайн ярилцаад өөрийгөө ойлгуулахгуй юу даа

  26. hoe says:

    Ulaim tsaim nuden deer ni ilt doromjilson uildel hiideg yum bna daa.

  27. setgel says:

    чи яах гэж тэр хүүхэнтэй яриад энэ тэр болоод байдаг юм бэ!

    чиний буруу бна. эхнэр чинъ уурлах нъ аргагүй. наад найз хүүхэнтэй нъ уулзахаа болъ. тэр хүүхэн бас юу ч билээ. өөрөө таксиныхаа мөнгийг төлөөд явна биз. ашигч дээр нъ гэр бүлтэй хүмүүсийн сэтгэлд юм хийчихнэ гэж боддоггүй ухаан муутай хүүхэн бна. иймэрхүү юмнууд л амъдрал бусниулдаг байхгүй юу.

    өөртөө дүгнэлт хий найзаа.

  28. YAG ADILXAN says:

    эхнэр чини хардах н аргагуй ээ. гар xолоо барилтсаад утсаар яриад байвал тэгийшд. зугээр л найзаас н жоохон хондий бай. эхнэрээ байхгуй уэд н ярихгуй иу. хичнээн сайн найз, багын найз байсан ч эмэгтэй хун тэгэхийн бна лээ. надад яг наад зовлон чини тохиолдсон. эхнэр маани багынхаа найзтай 1 хэсэг л лав тангараг тасарсийшдээ. ХАРИН чи 1 иуманд итгэлтэй байж болно. ЭХНЭР чини ХЭЗЭЭ ч чамайг АРААР чини ТАВИХГУЙ. чамд ИЙМ ХАНИ ЗАУАСАН БУРХАНДАА БАУАРЛАЖ УАВААРАЙ.

  29. gift says:

    асуултийн чин xариу гарчигин дээр чин бна

  30. zochin says:

    Энэ бол эр хүмүүст сүртэй асуудал биш ч эмэгтэй хүмүүсийн хувьд эмзэг зүйл л дээ. Чи эхнэртэйгээ сайн ярилцаад тэрийг найз гэж боддог өөр ямар ч асуудал бхгүй гэдгээ сайн ойлгуулах л хэрэгтэй дээ.

  31. eni says:

    яасан сонин юм бэ байх л асуулал шдээ багийн найзтайгааа хардаад балай юмдааа за мэдэхгүй юмдаа хүний найз нар ямар байдагийн манай найз нар лав тиймхэн зүйл дээр тэгж тэнэгтэж хардахгүй ээ

  32. bb888mn@yahoo.com says:

    ккк эхнэрээ ажилд оруул тэгээд нээх их ойрхон бгаад бгаагаа боличооч оороо жаахан дурсгуйтээд бгаам бишуу аан ккк

  33. see says:

    чи тэр хүүхэнтэй яах гэж утасаар яриад,уулзаад байдийн бэ.би бүр гайхаж байна…..эхнэрийн чинь оронд би өөрийгөө тавьж бодсон чинь би лав хүлээн зөвшөөрч чадахгүй л юм байна.харин ч танай эхнэр тэвчээртэй сайн хүүхэн юм байна даа…….эхнэрээ хайрла залуу минь.тэр хүүхэн чинь өөрөө хөлгүй юм уу.өөрөө өөрийнхөө л амьдралаар хүн амьдрах хэрэгтэй ш дээ.өөрөө унаандаа суугаал явах хэрэгтэй ш дээ.хүний нөхөрлүү яриад л унаанд нь суугаал…ёстой даварсан хүүхэн байнадаа.манай нөхөр ингэвэл ч би ч бас уурлана..

  34. cahirmaa says:

    чи яг эхнэрийнхээ оронд өөрийгөө өөрийнхөө оронд эхнэрээ яг байгаа байдлаар нь орлуулаад үзээрэй, эхнэр чинь сайн найзтай чинь гар хөлөө барилцаад дуулаад л, дайгдаад л,харин чи гэртээ хүүхдээ хараад суугаагаар, чи тэр найздаа эхнэрээсээ илүү анхааралтай сайн хандаад байгаан бишүү, эхнэр чинь хажууд чинь байнга байдаг 1 зүйл, хэрвээ эхнэртэйгээ учраа үнэнээсээ ололцмоор байвал яагаад та 2 ганц 2 өдөр ч гэсэн байраа сольж болохгүй гэж, наад асуудал чинь маш ойлгомжтой асуудал байна, 1 нь гэртээ чамаас өөр харьцах хүн байхгүй сэтгэл санаа тогтворгүй, нөгөө нь ажил хийж олон нийттэй харьцаж зав зай багатай байдаг, мэдээж асуудал гарч ирж л таараа эхнэрээ ажил төрөлд оруулж байж л шийдэгдэх асуудал байхдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.