Ээждээ гомо гэдгээ хэлсэн минь

Би гомо залуу л даа. Анх төрөхдөө л гомо байсан байх.  3 настайдаа хажууд айлынхаа ах руу *хөөрхөн ах* гээд хуйлардаг байсан тухай манай гэрийнхэн одоо болтол шоолоод ярьдаг юм.  10 жилд байхаас л ангийн хөвгүүддээ сайн болж байсан санагдаад байгаа юм.

Мэдээж, төрөлхөөсөө өөрийгөө гомо гэдгээ мэддэг байсандаа үүнийгээ бусдаас хэрхэн нуух талаараа маш сайн мэддэг байсан юм шиг байгаа юм. Тийм болохоор, тэр сайн болж байсан хөвгүүд маань ч намайг жирийн нэг, сайн найз нь л гэж боддог байсан байх.

Гэхдээ, зүгээр л найзууд хоорондоо дасах, дурлал хоёр ялгаатай гэдгийг тухайн үед нилээд сайн ялгаж байсан санагдаад байдаг юм.

Жишээ нь, тэр сайн болсон хүүд чинь (Би 5р анги, 9р анги хоёрт хамгийн хүчтэй дурлаж байсан санагдаж байна) найз охин ч юм уу, чамаас дотно найз гарч ирэхээр харамлах, хардах сэтгэл их хүчтэй байдаг ч юм уу… тийм хардах, харамлах сэтгэлээ барьж чадаагүйгээсээ болоод жирийн найзууд байж ч чадахгүй байдалд ордог ч юм уу…

Эсвэл зүгээр л энгийнээр, жишээ нь цоорхой оймстой үедээ, бусад хүүхдээс нэг их ичиж зовохгүй хирнээ тэр сайн болсон бандидаа харагдчих үедээ нүүрээ хийх газаргүй болдог ч юм уу (нөгөө банди бол мэдээж яг тоож харагдаач тэ? хэхэ)

Зиаг, тэгээд тийм төрөлхийн гомо би (энэ, олдмол гомо байдаг гэж хэлэх гээд байгаа юм биш шүү. Хэн л нэг их бусдад ад үзэгдэнэ гэж мэдсээр байж дурандаа гомо болохов дээ тэ? Зарим хүмүүс, бага насны хүүхэд хүчиндүүлээд гомо болдог ухааны юм яриад байдаг даа… Гэхдээ хэрвээ л тийм юм байдаг бол, бага насандаа хүчиндүүлсэн эмэгтэй хүүхэд улаан банзал болох юм биш үү? Бага насандаа хүчээр тийм юм үзсэн хүмүүс эсрэгээрээ гомог үзэн ядах магадлал хамаагүй өндөр байх) би, 22 хүртэлээ өөрийгөө эдгэчих ч юм бил үү гээд охинтой найзалж барьж үзлээ л дээ…

Гэхдээ эцсийн эцэст, ингэлээ гээд өөрийгөө хуурсан хэрэг болно,  дээрээс нь хүний хүүхдийг хуурсан ч хэрэг болно, бүтэхгүй гэж үзээд, 22-3-тайгаасаа би Гомо амьдралаар амьдарч эхэлсэн юм л даа. Одоо бараг 9-10 жил үү???

За тэр гомо байх ч яахав, угаасаа нээх ховор эд ч биш байх. Энэ удаад өөр юмны тухай бичье гэж бодсон юм л даа. Юу вээ гэхээр, эцэг эхүүд яаж хүлээж авдаг бол? гэсэн талаар өөрийнхөө түүхээс.

Хүн эцэг эхдээ өөрийнхөө талаар бүх зүйлээ хэлэх албагүй. Тийм ч болохоор, өөрийгөө гомо гэдгээ илчлэх талаар ч гэсэн, заавал хэлж зүрхийг нь савчуулах хэрэг байхгүй болов уу гэж би хувьдаа боддог юм.

Гэхдээ юм гэдэг сонин. Хааяа юмаа үнэнээр нь илчлэх нь чухал болох үе ч байна.  Миний хувьд, угаасаа хүнд өөрийгөө заавал илчлэн дэлгэх албагүй гэж боддог ч, ээжийнхээ хувьд хэлсэн нь дээр гэж бодоод өөрийгөө каминг оут хийсэн нь уржнан жилийн 10 сар.

Угаасаа хамт амьдардаггүй олон жил болсон, дээрээс нь хуучин найз залуутайгаа хамт амьдардаг маань ч нөлөөлөөд ээжийгээ гэр орондоо урьж авчирч чадахгүйгээс болоод, жил ирэх тусам нэг тийм хөндий уур амьсгал мэдэгдээд эхэлдэг болсон маань бүх зүйлийн эхлэл байв.  Хүн гэдэг, өөрийгөө ямар нэгэн байдлаар илчилж байж бусадтай (энэ нь чиний эцэг эх ч байсан гэсэн) ойр дотны харилцаатай байдаг юм шиг…

Мэдээж, гомо болоод төрчихсөн миний хувьд хоёр сонголт байлаа. Насан туршдаа нуугаад, тэгээд, насан туршдаа ээжтэйгээ ямар нэгэн байдлаар хол хөндий байх уу, аль эсвэл, хэдий сэтгэл санаагаар унаж магадгүй ч гэсэн хэлээд үзсэн нь дээр үү гэж хэдэн жил жаал шаналсан юм.

Ингээд уржнан жил….  Сайндаа ч биш, согтсон дээрээ пал хийтэл аваад хаячихсан….

Үнэндээ сонсоно гэж бодоогүй байсан зүйлээ сонссон ээжүүдийн сэтгэхүйд нилээд хүнд цохилт болох нь мэдээж болохоор, нилээд удаан шаналсан л даа… Янз бүрээр өөрсдийгөө буруутгах нь их байдаг гэж сонсож байсан болохоор…

*Гэдсэн дотор байхад нь буруу зөрүү хөгжим сонсгож байсанаас болсон юм болов уу???* ч гэдэг юм уу, *Би ямар нэг байдлаар буруу өсгөж хүмүүжүүлсэнийх юм болов уу??* гэх мэтээр.

Манай ээж л лав, намайг анх хэлсэн өдөр энэ 2 асуултыг 2-ууланг нь асууж байв… (Намайг гэдсэн дотор байхад нь Пинк Флойд, Лед Зеппелин, Дийп Пурпле энэ тэрийг сонсгодог байсан гэж байлээ, кэкэ), Тэр өдрөө нилээд их юм бодонгуйрсан харагдаж байсан.

Гэвч, эх гэдэг агуу юм билээ.  Ихээр шаналсны эцэст ч гэсэн, хүү нь алуурчин ч бай, гомо ч бай, үрийнхээ төлөө л гэж явдаг хүмүүс юм шиг. . Болж өгвөл ойлгохыг, болж өгвөл адилхан өнцөгөөс харахыг их оролддог юм шиг байгаа юм…

Манай ээж ч гэсэн * Аа, гэхдээ ээж нь тийм хүмүүс байдаг гэж мэднэ ш дээ. Миний дуртай Фредди Меркуригээс эхлээд, Леонардо Да Винчи гээд зөндөө мундаг хүмүүс тийм байсан гэж сонсож байсан. Миний хүү л аз жаргалтай байвал ээж нь болоод л явчихна* гээд өөрийгөө биш намайг тайтгаруулах гээд янз бүрээр үзээд байсан…

Зөвхөн хүлээн зөвшөөрөөд дутахгүй, үр хүүхдийгээ аль олох зөвтгөх, өмөөрөх сэтгэлтэй байдаг мэт.
Би найз залуутай, тэрэнтэйгээ 5 жил хамт амьдарч байгаа гээд, хамт авхуулсан зурагнуудаа үзүүлсэн *Ёстой хөөрхөн хүү байна. Тэр муу арлын Японы царай муутай нөхдүүдээс яаж ийм царайлаг хүү олсон юм. Гэхдээ миний хүү шиг царайлаг, ухаантай бол ч ЗАЛУУЧУУД араас нь гүйдэг байлгүй дээ.* гэж ирээд л зад магтсан гээд л…кэкэкэ

*МАНАЙ ХҮҮ АЙМАР ЦАРАЙЛАГ. АРААС Нь ЗӨВХӨН ХҮҮХНҮҮД Ч БИШ ЗАЛУУЧУУД ХҮРТЭЛ ГҮЙГЭЭД ХЭЦҮҮ ХЭЦҮҮ* гэж хэр баргийн хүн хэлж чадахгүй байх тээ?

Ядаж байхад тэр хүү нь тийм айхтар царайлаг энэ тэр бол биш л дээ.. Гэхдээ эхийн нүдэнд дэлхийн хамгийн сайхан залуу харагддаг юм шиг байгаа юм…

Тэгсэнээ бүр нийгмийн идэвх гаргаад байвал яана???
Монголд зохиогдсон анхны ГЭЙ ЛЕЗБИАН-ын үзэсгэлэнд ярилцлагаа орохыг зөвшөөрсөн шиг, манай ГОМО найзуудтай асар нийлсэн шиг байдаг болсон гэхээр эx хүний юмыг хүлээн зөвшөөрөх чадвар агуу шүү.

Зиаг нэг их урт юм бичсэн ч гэсэн, юу хэлэх гэсэн бэ гэхээр, миний л хувьд каминг аут хийхээсээ өмнөхтэй харьцуулахад хамаагүй илүү ойр дотно, аятайхан байдаг болсон гэхээр, ямар ч байсан зөв зүйл хийсэн юм шиг санагдаад байгаа юм.  Хааяа нэг *Чи гомо байж болно, гэхдээ би уйдаад байна, надад нэг ач гаргаж өг. Нэг хүүхэнтэй суугаад, хүүхэдтэй болчихоороо салчихад л болно ш дээ* гэж дарамталдагийг эс тооцвол, кэкэ… Тийм амархан юм гэж юу байдаг юм гэж муухай аашлахгүй бол тоохгүй дайрчихна…

Тэгээд  утсаар ярих болгонд *Нөгөө хэн (манай найз залуу) сайн уу? Гэрээ сайн цэвэрлэж байгаарай гэж байна гэж хэлээрэй. * энэ тэр гээд дандаа үглэдэг нь жоохон ядаргаатай, хэхэ… Аргагүй л ХАДАМ ЭЭЖ… Лол

За тэр ч яахав…. Нээрээ гэхдээ хэрвээ ээждээ *КАМИНГ АУТ* хийх бол жоохон болгоомжтой байхгүй бол, гэнэтийн сьюрприз барих аюул бас байдаг юм шиг байлээ шүү…

Манай ээж, нэг өдөр утсаар ярьсан чинь *ЧАМАЙГ ГОМО ГЭДГИЙГ ЧИНь ДҮҮД ЧИНь ХЭЛЧИХСЭН ШҮҮ!!!* гээд палхийтэл авч байсан….  Нөгөөх нь дөнгөж 10 жилийн мангар пацаан… Гэхдээ ямар ч байсан эерэгээр хүлээж авсан болохоор (одоо найз охин нь хүртэл намайг мэддэг юм шиг байлээ…) яахав ээ… Гэхдээ л аюултай… МИНА л гэсэн үг, кэкэкэ

секс.мн дээр ирсэн захидал

70 Comments

  1. Munkhbayar says:

    Negj savna shuu zalgaarai eshul sms bicheerei, uidaad b, open gay b, 96047391

  2. hi says:

    tsee.tsee247 baynxongoriin zaluusa duslaarai

  3. arash says:

    ёо чиний ээж чин тасархай хун бнадоо ээжийгээ хайрлаж яваарай оор хэлэх юм АЛГА гайхамшигтай
    би %да ижил хуйстнуудээг ойлгодг тхлээр хумуус намайг чи арай ижил хуйстэн юм биш биз дээ нтр гээд мангартаад бдээн
    чи харин ч дажгуй оодрог дажгуй залуу
    бн ийм сэтгэлгээтэй хун олон болчоосой амээн

  4. шатааа,,,!! says:

    Аааа гомо шатааа..,, шатаа…,, :Р

  5. ecko says:

    ой гутаж бна убалиар гомо нарийг алвал таарна ммуусайн дох нар

  6. jack says:

    zov bodol dugnelttei yavdag humuust bayarlalaa
    coming out hiine gedeg tiim amarhan zuil bishee
    neleen hetsuushdee
    nadad ch bas iim tohioldol bsan. tegeed ter deer neg hun bichsen bna
    bitgii orovd oogshuul geneee. chamaar orovduulheer tiim archaagui amitad bishee bid. chinii hiigeeguig eh orondoo hiij yava humuus bid. chi ooriigoo orovdood bval barav.

  7. uur neg bayar says:

    Patatepatata, goy bichsen bnoo, thanks.

    Commentuudyg unshih ch bas sonirholtoi bailaa.

    Uzel bodlyn zuruu bol medeej baih l asuudal hun heleeree mal huluuruu gedeg shig yariltsaad metgeltseed meddegguigee medeed bodoj yavdagaa busadtai huvaatsah gej l ene blog, forum ene ter chine baidiin baigaa biz dee. Harin intenet deer hurtel mal shig huluuruu ushiglultsuj, tiireltsehgeed uzeed baidag garuudyn tuhaid yaltai ch bilee. Tegeed am angaihaaraa haraal yuruul, yadaj baihad gants meddeg gadaad ug ni “sda”, terniihee utga uchiryg meddeg ch yum uu ugui ch yum uuu. Zooz, tegeed ch bolovsrolgui, buduuleg hund hichneen bolovsrolgui buduuleg bna gej notolj batlaad jishee barimt toochood yah ch yum bilee dee. Yadaj baihad minii hani amrag, ur huuhed bish buyanaaraa l bolog tsaashaa.

    Gomooguud doh taraaj bna geel sanaa zovson humuus ih baih shiv dee. Ter doh geech chine gomo naryn uvchin yum bol, tegeed ta uuruu gomo bish l yum bol nehh sanaa zovood baih hereggui yum bishuu, hahaha. Haramsaltai ni ter doh geechiig chine hen bugai ni ch (gomo ch bai bish ch bai deedes doodosgui), yaj baigaad ch (zuvhun orond dotor ch bish bas shudee lombduulahaas avhuulaad, pencillinee tariulj baihdaa ch) hurtchihdeg yum gesen shuu.

    Uu tiin gomonuudiin bichveruudiig unshaad baiguul uursduu ch yum uu, ur huuhduud ni gomo bolchij magadgui gej neg heseg humuus bolgoomjlood baih shig bna. Burhny zursan zuragaar (esvel burhany shiitgeleer, zuv uu?) gomo boloh zayand turuugui l bol hen ch tanyg uhuulaad, senhruuleed, uduud, erguuleed, uruu tataad, bur huchindeed ch gomo bolgoj chadahgui gedegiig bi harin battai helj chadna (guie yahav, huuhnuudyn tuhaid bol goy ohintoi neg unseldeed uzchih yumsan ch geh ch yumuu tiim adyn bodol lesbian bish baisan ch haya orj irdeg geseen zugeer). Herev uund unemshihgui patatepatatagyn bichsen yumyg unshaad baival gomo bolchih yum shig sanagdaad baiguul iimerhuu site-uudruu shagaihaa bolchihson ni patatepatatag iim yum ahij bichihee boli gej zagnahaas iluu amarhan bas ur duntei shiidel bus uu, aan?

  8. n says:

    хаха, би ээжтэй утсаар яриж бгаад би жирэмсэн болсоон гсн чн ээж яанаа миний xуу тэгээд гаргаx юмуу жигшиг.хэхэ.монголд бxад аймар баридаг орой 8,9 боловуу гуйюу утасдаад загнадаг бсн xун чн, гарга гарга ээж н өсгөөд өгий л гэцэн сууж бнлэ, хэхэ.би буж мэл гайxаж цэл хөхөрсөн.гэxдээ багийн xумуужил одоо xуртэл xэвээрээ гадаадад 4 жил болж байж нэг ч xун амитантай уерxэж нөхөрлөөгүй.даруулга сайтай шуу.уул н ч xумуус танилцаж нөхөжлий л гэж бдг юм.

  9. Redcourse says:

    ммммхм энд хэрэлдэж явсан юм бий вий ккккк

  10. TheGreatmongol says:

    за за юун түрүүнд уучлал гуйя [бас swing-ээс]. нэг талаас чиний зөв нөгөө бас миний зөв. аль өнцөгөөс xараж байгаагаас болоx байx л даа. Миний санаа бол чамайг ээжийнxээ xүслээр болоод бүсгүй xүнтэй амьдарч үр xүүxэдтэй болж бидэн шиг л байxгүй юудаа л гэж байгаан. Ээж чинь яасан иx баярлаx бол. гэxдээ чи чадаxгүй юм байналдаа. тэгээд xуураад даxиад залуу малуу гээд давxичиxвал дэмий л дээ. Заавал өнчрүүлж xаяж яваxгүйгээр байж болоxгүй гэж үү? Үнэxээр л ярвигтэй юм байна. өнөөдөржин л энэ талаар бодлоо.ккк. тэгээд нэгэнт л иймээс xойш яаxав чамд сайн сайxнийг бас аз жаргал xүсье. Бид АДИЛXАН XҮМҮҮС яаж амьдраx нь бидний сонголт шүү дээ. Нэг ийм үг байдагдаа;
    Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо..

  11. patatepatata says:

    Грэйт Монгол> Энд гайхуулсан юм байхгүй л санагдаж байна. Ийм хүмүүс ч гэсэн байдаг юм шүү гэж л ийм юм бичих зориулалттай сайт дээр бичсэн болов уу гэж…

    Дэндүү их бичиж байгаа гэдэг талаар мэдэхгүй юм. Бичмээр үедээ бичсэн болохоос биш, илүү өөр санаа байхгүй учир. Мэдээж, юм бичих эрхийг минь хорих санаа байхгүй биз дээ тэ??

    Зиаг тэгээд гол сэдэв рүүгээ орьё.
    Манай ээжийн хувьд, намайг болж өгвөл хүнтэй суугаад хүүхэдтэй болоосой гэж бол бодож л байгаа байх. Би ч гэсэн чаддагсан бол тэгмээр л байна. Гэхдээ тэглээ гээд, эцсийн эцэст айлын охиныг, бас тэгээд өөрийнхөө үр хүүхдийг өнчрүүлэх, хуурах уу гэдэг нэг асуудал бас гарч ирнэ шүү дээ. Тэгэх нь зөв үү, аль эсвэл, үр хүүхэдтэй болох аз жаргалыг золиослоод ч болсон өөрийнхөөрөө амьдрах уу гээд.

    Нэг аз жаргалыг золиослоод, өөрийнхөөрөө амьдрах замыг сонгосон хүний сэтгэлийг гэхдээ ойлгоход хэцүү байх л даа…Гэхдээ заавал ойлгох ч шаардлага байхгүй л дээ…

  12. swing says:

    тиймээ тийн.
    заавал хулээн зовшоорох алба бхгуй.

    хувиа хичээсэн гэдэгтэй чин би тэхдээ санал нэгдэж чадахгуй юм байна.

    ээжийг бодоод хунтэй суух хэрэг уу?
    тэхээр тэр эсрэг хуйстэй партнёр ни золиос болж таарахгуй гэж уу…
    ярвигтай асуудал шдээ.

  13. TheGreatmongol says:

    swing-д

    xэxэ заавал ижил xүйстнийг эрдэмтэд xүлээн зөвшөөрөxөөр xүлээн зөвшөөрөx ёстой юу. мэдээж энэ талийн мэдлэг дулимаг нь үнэн. Энэ талаар үзэж судлаж сууx зав ч бас xүсэл ч алга. миний бичсэн миний л үзэл бодол учираас би өөрийнxийгөө л бичсэн. Гомо байлаа гээд муу мууxай биш ч би лав дотносож чадаxгүй. Xүмүүс ч иxэнx нь тийм л байгаа.
    Ээжийгээ л бодсонгүй гэж гэж таний xолбож ойлгоxгүй байгаа xэсэгт xэлсийм. Ээж сэтгэлийнxээ чанадад миний xүү бүсгүй xүнтэй гэрлэж ач төрүүлж өгөөсэй гэж xүссэндээ л / Хааяа нэг *Чи гомо байж болно, гэхдээ би уйдаад байна, надад нэг ач гаргаж өг. Нэг хүүхэнтэй суугаад, хүүхэдтэй болчихоороо салчихад л болно ш дээ* / энэ үгийг xэлсэн гэж ойлгож байна. Би байсан бол ээжийгээ бодоx байсан.

    Эxийн санаа үрд үрийн санаа… гэж.

  14. swing says:

    Грэат Мгл-д

    чи тийм болж тороогуй болхоор чи ойлгохгуй л болов уу даа.
    будуун хумуусийг залхай, тэнэг ч гэх ни бий арай гуалигууд ни.
    тэхдээ торолхийн зурхний ч юмуу оор юуны байдийн овчингуй л бол будуунээс нарийн руу шилжих арга замууд бдаг.
    хоолоо хасах, тамираар хичээллэх зэрэг…

    гэвч бэлгийн чиг хандлага дээр гажуудсан шдээ би гээд оорийгоо засна гсн ойлголт бж болшгуй юм.
    1973 онд эрдэмтэд энэ бэлгийн чиг хандлагын *гажуудлыг* сэтгэцийн эмгэг биш юм бна гэдгийг олон судалгааны ур дунд тогтоон, дэлхий даяар тунгалан зарласан байдаг юм.

    эрдэмтэд олон жилийн турш, олон мянган хун дээр судалгаа туршилт хийгээд уже нотлочихсон юм шуу дээ.

    тэхээр энэ фактыг мэддэг бх хэрэгтэй.
    мэдээж, чи энэ талын эрдэмтэн биш болхоор

    унэнтэй эвлэрч чадахгуй бж магадгуй юм.

    тэхдээ, зовхон оорийгоо бодсон энэ тэр гсн коммэнт чин бол илуудчихжээ.
    холбож ойлгох гээд ер чадсангуй хэхэ.

    яагаад ч гэнэт арилсан дотортой ч болчдийн…

    за тэгээд эцсийн эцэст, эрдэмтэд ни хулээн зовшоорцон юмыг энэ тал дээр дутуу дулимаг мэдлэгшүү ухаантай хумуус буруу зов гэж ярих ни яг унэндээ асуудалтай зуйл шдээ.

  15. TheGreatmongol says:

    за энэ талаар нэг юм бичиxгүй бол дотор загатнаад байна.Байгаль дэлxий бурxан чөтгөр алин ч бай xүн амьтан биесийг эр эмээр л байxаар заясан бас бутээсэн. Гэвч төгс юм гэж огт байдаггүй.Xамгийн гайxалтай байгаль дэлxий бурxан юу ч байдийн бүгд төгс биш гажуудал үүсдэг. Та тэр гажуудлийн нэг xэсэг нь. Яагаад дэлxий xүлээн зөвшөөрөөд байна вэ? Гажуудсан ч адилxан xүн болоxоор, яг л өтөлсөн болоxоос үxсэн биш гэдэг шиг. Ардчилал xүмүүнлэг ёс гээд бас xүний эрx чөлөө гээд… Гэxдээ л гажуудсан!!! бүү гайxуул бүү давраад бай суулийн үед дэндүү иx бичиж байна. Цаана чин өсвөр үе залуус сонирxож дуурайж эxэлбэл яана. Адилxан xар юманд *юмаа* *******ж бас түүнд ******x сайxан байдиймуу. Зөвxөн жааxан үрэлтийн xүчнээс үүсэx таашаал аваx гэсэн зөвxөн өөрийгөө бодсон арилсан дотортой амьтан бэ эxээ ч боддоггүй… за за больё уур xүрэx нь..

  16. swing says:

    таны мэддэг хун ч энэ дунд бж л бх вий.
    энэ мэдээж зовхон 1 хэсэг ни

    http://en.wikipedia.org/wiki/List_of_gay,_lesbian_or_bisexual_people:_A

  17. patatepatata says:

    бмбмм> jiremsen bolgood haychih gedeg ni zugeer l chi neg emegtei huntei bgaad uzeech, huuhedtei bolood uzvel minii huuhed uurchlugduj magadgui l gesen nuutshan bodloo il gargaj helee blguidee. dotroo medeej uurchlugduhiig ni husch l bgaa sh

    Наадах санал чинь үнэний хувьтай байж магадгүй. Угаасаа өөрчлөгдөж болдог эд бол, үр хүүхэдтэй, гэр бүлтэй байгаасай гэж бол бодож байгаа гэж бол бодож байна. Даанч тэр хүссэн хүслийг нь биелүүлж чадахгүй юм даа…

    гхгх>

    mongold ijil huisteniig zovooroh tsag n arai boloogui bhaa. zarim neg unshigch haa bsiin americ bolon baruunii orontoi haritsuulj haraad bh yum.tedgeer uls chne hiidgee hiichihsen saihan amidarhad buren bolomjtoi tiim uls shuu de. getel manai ulsiig har l daa mungun devsgert n baidgaaraa unachihsan niigem n uneheer hetsuu orovdoltoi iim niigemd bs ijil huisteniig zovshooroh hetsuu l bh naanadaj iim hetsuu bgaa niigmiig buuur gaj tal ruu n oruulna shuu de.

    Цаг нь болоогүй гээд суугаад байх юм бол, тэр цаг нь хэзээ ч ирэхгүй л болов уу даа. Түүнээс гадна, хүн гэдэг хувиа хичээсэн амьтан. Ядаж байхад, үр хүүхэд үлдээхгүй гомо над шиг хүмүүс, *үр хүүхэд, ач гуч нарын үед сайхан цаг ирнэ* гээд хүлээх ямар утга байх билээ дээ тэ?

    eeeee Өгүүлсэн нь:

    ene sited buun gomo niitleluud suuldee end tend yvj bgaa zaluuchuudiig haraad ene gomo yum bhdaa gdg nudeer shuud l harj bn. ymar saindaa angiin 2 zaluu hoorondoo yum yrij bhdaa neg n garaa murun deer n tavisan chne shuud l gomo yum shg sanagdsaan hehe ingeel ehneesee busad humuust buruu nuluu uzuulj bn sht.hamgiin aimaar n usvur nasnii huuhdiin setgehuid ene chne aimaar huchtei nuluulnu yum yumiig sonirhson nas n shuu deee ijil huistenuud niitlel tavihdaa joohon bolgoomjtoi bodoltsoj bj bicheeree sorryyyy

    Хэтэрхий эмзэг хүлээж аваад байгаа юм биш үү? Нэгдүгээрт, хоёр залуу хоорондоо ярьж байхдаа мөрөн дээрээ гараа тавих зэргийн юм байж л байдаг, тэр болгонд ГОМО биш байгаа? гэж бодно гэдэг, таны дотор ГОМО гэдэг зүйл дэндүү том байр суурь эдлээд байгаа болохоор л тэр болов уу. Хоёрдугаарт, тэр юм ярьж байгаа хоёр залуу гомо байлаа гээд юунд ямар хор хөнөөлтэй гэдгийг сайн ойлгохгүй байна. Гомо л байгаа биз дээ? тэгээд яав л гэж…

    Өсвөр насныхан уншиж байгаа гэдэг хүмүүсийн хувьд, энэ сайт дээр өөр янз бүрийн л өсвөр насныханд нөлөө үзүүлэхээр бичлэгүүд байгаа. Яагаад гомо болохоор муу нөлөөтэй, бусад бичлэгүүд сайн нөлөөтэй гэж? Түүнээс гадна, өсвөр насныхан гэдэг чинь сармагчин биш, юм болгоныг дуурайж байдаг юм ч биш, юмыг уншаад, тодорхой хэмжээгээр бодож, тунгааж байгаа хүмүүс шүү дээ. Өөрсдийгөө 10 жилд байсан үеэ санаад үзсэн ч гэсэн ойлгомжтой. Энэ өсвөр насныхныг уруу татна гэсэн хүмүүс, өсвөр насны БИЕ ХҮМҮҮС-ийг нилээд бассан, үл тоомсорлосон, хүн гэдэг утгаар нь дутуу үнэлсэн байдаг юм шиг…

    Аль эсвэл, огт өсвөр насныхны талаар бодож ч үзэлгүйгээр, зүгээр л өөрийнхөө саналыг зөвтгөх нэг хэрэгсэл болгож л хэрэглэж байгаа юм шиг санагдаж байна.

  18. Soul үүнийг бичсэн patate-тай адил гей залуу байна says:

    ZUVLUGCH-d: Бид өөрсдийгөө сурталчилсан юм биш
    “нийгэмд гадуурхаад бгаа юм бхгүй шдэ жишээ н чамайг ажилд орход гомо юу үгүй юу гэж асуухгүй бгаа биз дээ та нарт бүх л юм болж бна сайхан амидархад эрх чөлөө бгаа шдэ та нарийг гомо гээд тусдаа өөр газар хоричоогүй шдэ”
    гэнэ шүү ажилд ороход асуухгүй ч гэсэн ажлынхан мэдвэл тэдний хандах хандлага нь өөрчлөгдөж тэр хүнд ажил дээрээ байхад хэцүү болно.
    Гадуурхаагүй юм бол энд бичлэг оруулахад яагаад муу гомонуудыг даяар монголд хэлж алуулна гээд байгаа юм бэ?

    Бид нар өөрсдийгөө сурталчилж эсвэл өрөвдүүлэх гээгүй тэгэх ч шаардлагагүй, харин өөрийн чинь хэлээд байгаагаар зүгээр л орхичих гэж хэлмээр байна.

    Hench bish-d: Мэдээж өсвөр насныхан сайн муу аль алиныг нь үлгэр жишээ болгон авдаг. Гомо болохын хувьд гомосекс хийж үзээд би гомо болмоор байна гээд болчихгүй, харин үнэхээр гомо боллоо гэхэд тэр хүн анхнаасаа гомосексуал хандлагатай байсныгаа мэдэх байх. Тэрнээс биш бэлгийн чиг хандлаг гэдэг хүний хүслээр дураараа сольж өөрчилдөг зүйл биш.

    ghgf-d: монгол хүлээн зөвшөөрөх болоогүй байгаа нь үнэн. Харин хүлээн зөвшөөрөгдөх процессын эхний шатууд явагдаж байна.

    John-d: Ихэнх гомо эр эм нь мэдэгдэхгүй байдаг юм биш, яг л бусад эрчүүдтэй адилхан харагддаг юм, та үүнийг гаднаас нь хараад мэдэхгүй.

    Бэлгийн чиг хандлагийн талаарх мэдлэггүй хүмүүст хандан нэмж хэлэхэд гомо хүсүүс олшроод байгаа биш харин ил гарч ирж байгаа юм. Урьд нь интернет болон мэдээллийн бусад хэрэгслүүд одоогийн түвшинд байгаагүй.

  19. john says:

    Гомо болж эр эм нь мэдэгдэхгүй зэрэмдэг юм явж байхаар мал амьтантай явалдагч болоод хүн харж чадахгүй яваач муу гомонууд

  20. tsee says:

    chi uhaantai zaluu shig sanagdchihlaa gomo nztai bj uzeh yumsan jiriin eregtei nztai bhaar ehneruud n hardaad yadargaatai bdagiin hehe gomo ch gesen adilhan l hun shdee

  21. Bayar says:

    Буруу нөлөө үзүлнэ гдг дээр санал нийлэхгүй байна.энэ сайт аар дүүрэн сээксийн тухай яриа бгаа биз дээ..тэрнийг уншаад хүүхдүүд буэүү нөлөө авах уу?
    Тэд чин оорийн толгойтой улс.энэ байтугайг ялгаж мэднэ.хүн гдг сайн муу бүхий л талаар хангалттай мэдэж байж шийдвэр гаргадаг болохоос бүх л мэдээллийг хүүхдүүдээс хааснаараа сайн сайхан өсгөнө гэж байхгүй байлгүй.хэрвээ тэр хүн гэй л бол мэдээлэлгүй уулын мухарт бсан ч гэй хэвээрээ л байн.
    Гэй мэдээлэл хахаж цахсан баруунд бүх хүүхдүүд н гэй болчихгүй л байгаа би дээ?тэрэнтэй яг адилхан.

  22. bmbmm says:

    jiremsen bolgood haychih gedeg ni zugeer l chi neg emegtei huntei bgaad uzeech, huuhedtei bolood uzvel minii huuhed uurchlugduj magadgui l gesen nuutshan bodloo il gargaj helee blguidee. dotroo medeej uurchlugduhiig ni husch l bgaa sh

  23. Ganaa says:

    Дээрх хүнд: 70 оны хамтлагийг 80 онд сонсож болдоггүй юм байх даа? Манай найзууд Пинк Флойдийг одоо сонсдог гээд хэлчивэл худлаа гэх юм болов уу? ккк
    Гомо залууд хэлэхэд Чи хүслээрээ л амьдар. Үнэндээ яг юу хүсээд энэ гомочүүд нийтлэл бичээд байдгийг ойлгохгүй л бгаа шүү.Нээх бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэдэг бол цагийн юм цагтаа л болох байх даа.Одоохондоо мгл бэлэн болоогүй л дээ. Дээр нь хэн ч бишийн хэлдэг үнэн шүү. Залуу хүүхдүүд та нарыг дуурайвал Монголулс хэдэн хүн амтай билээ бодох л ёстой асуудал.

  24. patatepatata says:

    Хооэ чи одоо 30 гаран насны хун байх н, чамайг гэдсэнд байхад тэр нэрлэсэн хамтлагуудыг сондог хоншоортой аавын хуу ээжийн охин монголд бгаагуй,битгий худлаа зал.худлаа шаахдаа баримжаа битгий алдаж бай

    —-

    лол

    Наад үгээ чи Элбэгдорж, Баабар энэ тэр гээд тухайн үеийн 40 мянгатынханд яг тэр чигээр нь нэг хэлээд үзээрэй. Яаж шоолуулах бол оо…

    30-тай хүний эцэг эх гэхээр, 1980-аад онд 20ин хэдтэй байсан хүмүүс.. Пинк фпойд, Лед Зеппелин чинь 1970-аад оны хамтлаг шүү дээ….

    Юмыг зөвхөн өөрийнхөө үнэлэмжээр үнэлэх гэдэг нилээд өрөвдмөөр эд болов уу….

  25. eeeee says:

    ene sited buun gomo niitleluud suuldee end tend yvj bgaa zaluuchuudiig haraad ene gomo yum bhdaa gdg nudeer shuud l harj bn. ymar saindaa angiin 2 zaluu hoorondoo yum yrij bhdaa neg n garaa murun deer n tavisan chne shuud l gomo yum shg sanagdsaan hehe ingeel ehneesee busad humuust buruu nuluu uzuulj bn sht.hamgiin aimaar n usvur nasnii huuhdiin setgehuid ene chne aimaar huchtei nuluulnu yum yumiig sonirhson nas n shuu deee ijil huistenuud niitlel tavihdaa joohon bolgoomjtoi bodoltsoj bj bicheeree sorryyyy

  26. hehe says:

    chi odoo hudlaa yum bichtsiimuu haashiiin.ene niitlelees chne harhad chi gey humuusiig demjdeg yum shg bn tiim bol zgr l shuud l hel l dee neeh hudlaa oooroo gey bolj gol durd jujigleed orovduuleh gsn ynztai bhiin. yostoi HUDALCHAAA-n bichsen unen bnaa (Хооэ чи одоо 30 гаран насны хун байх н, чамайг гэдсэнд байхад тэр нэрлэсэн хамтлагуудыг сондог хоншоортой аавын хуу ээжийн охин монголд бгаагуй,битгий худлаа зал.худлаа шаахдаа баримжаа битгий алдаж бай) hehe

  27. ghgf says:

    mongold ijil huisteniig zovooroh tsag n arai boloogui bhaa. zarim neg unshigch haa bsiin americ bolon baruunii orontoi haritsuulj haraad bh yum.tedgeer uls chne hiidgee hiichihsen saihan amidarhad buren bolomjtoi tiim uls shuu de. getel manai ulsiig har l daa mungun devsgert n baidgaaraa unachihsan niigem n uneheer hetsuu orovdoltoi iim niigemd bs ijil huisteniig zovshooroh hetsuu l bh naanadaj iim hetsuu bgaa niigmiig buuur gaj tal ruu n oruulna shuu de.

  28. Hudalchaaaa says:

    Хооэ чи одоо 30 гаран насны хун байх н, чамайг гэдсэнд байхад тэр нэрлэсэн хамтлагуудыг сондог хоншоортой аавын хуу ээжийн охин монголд бгаагуй,битгий худлаа зал.худлаа шаахдаа баримжаа битгий алдаж бай

  29. love hurtz says:

    halamj saitai,biye zuv avch yavdag,huniig oilgodog hugjiltei,gay nztai bolhiimsan…hehhe.
    good luck!

  30. hench bish says:

    хэлэх үг алга да! Хамгийн гол нь өсвөр насныхан маань энүүнийг уншиж байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй юм болов уу! Үүнээс хүүхдүүд маань ямар ч үлгэр жишээ авч болно гэдгийг мартах ёсгүй, магадгүй тэд найз нөхөд дэрэй туршиж үзэх ч юм билүү бас сөрөг үр дагварыг нь харах хэрэгтэй юм бишүү. Та нарын гомо байх лесби байх нь огт хамаагүй хамгийн гол нь Энийг чинь цааш даамжраад хичнээн хүүхдэд сөрөг үр дагвар дагуулхыг хэнч үгүйсгэхгүй шүүдэ залуусаа жоохон бодлогын чанартай юм хийж байвал яасан юм бэ? шүүмжилсэн хүн алга үзэн ядсан ч хүн алга би Гомо найзтай гэхдээ түүнээс дөрвөөд цугтаад байдаггүй Хамгийн гол нь энэ нийтлэл надад таалагдсангүй сэxс.мн гэд энэ сайтруу чинь дуртай нэгэн орж байдаг болхоор бяцхан жаахан дүү нар маань юү бодож байгаа болдоо гэдгийг тунгааж бодох нь зүйтэй болвуу Бэлгийн ийм чиг хандлага ирээдүйд ихсэнэ гэдэгт би мурий тависан ч чадна.

  31. a says:

    САЙН БАЙНА!! НЭГЭНТ Л ГЭЙ БОЛ ИЛ ГАРСАН ДЭЭР!! АМЖИЛТ

  32. Awoman says:

    Хэхэ би үнэндээ гомо залуучуудтай найзалдаг юм билүү гэж бодож байгаа. Би эмэгтэй лдээ. Зүгээр эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс илүү сайн найзууд байж чаддаг гэсэн. ТЭгээд дээр нь гей бол бүр гоёштэ. Намайг эмэгтэй хүний хувьд харахгүй гэсэн үг лдээ. Тэгээд сайхан найзлаад явах юмсан гэж боддийн. Миний эмэгтэй найзууд бүгд итгэлийг минь алдсан охидууд байдаг. Ёстой хэцүүдээ хэцүү.

  33. zaya says:

    тэр дээр марал гэгч уншигч энэ site-g бүр өөрийнхөө өмч гээд бодсон хүн 1 бн..чи зөв зүйл хийжээ patate..эх хүн ч гэлтгүй эгч хүнээс ч гэсэн ийм сэтгэл гарна..хэрэв миний дуу надад sex-n чиг хандлагаа илэрхийлэх юм бол би маш тайванаар хүлээж авна..

  34. swing says:

    Баяртай санал нэг бна.

    энд юм сурталчилсан хун алга.
    өөрийнхөө туухийг л бичсэн бна.

    хэлж ярих эрх хорих хориотой шуу.

    хэн ни хайр дурлалаа яриж болоод хэн ни болдоггуй юм бэ? та нар нэг бодоод уз дээ?!
    ойлгоход тийм бэрх байна уу? бод доо?

    адилхан л энэ чин уух туух, хайр дурлалаа яриж болно биз дээ.

    бгаа юм бгаагаараа сайхан.
    унэн юм унэнээрээ хумууст хурч бх ёстой.

    ялангуяа ийм зуйлсийг нууж хаалгуй бичиж бх ни туйлын зөв!

    тэгэж чадсан тэгэж ирсэн болхоор одоогийн зарим хогжингуй улс мужуудаад энийг хулээн зовшоордог болсон юм.

    таг дуугуй суусан бол ийм нээлттэй, шударга орчин нийгэм хаана ч уусэхгүй бсан болов уу.

    тунгааж бодох гээд нэг оролдоорой.
    уг ни энгийн зуйл шуу дээ.
    жоохоон сэтгэх хэрэгтэй.

  35. Марал says:

    ГОМО нар энэ сайтаас зайлсан бай даа.

  36. Ankhaa says:

    Оорийнхоо ГОМО хуухдийн толоо хуний охин урийн амидралийг бусниулах юу ч биш юм бна даа танай аугаа ухаантай ээжид .

  37. emma says:

    Patete-d Chamaig yasan aihtar ene uzliig hamgaalaj bnaa gej bodson chin chi gei um bna te Yahavdee ta nariig hen ch havchaagui shahaagui harin iim humuus onstgoi medremj talenttai bdgiin gesen ter utgaar chamaig bolon gei nariig urlagiin bolon ali negen salbart avyasaaraa garch irehiig husiye.個人の自由を尊重します

  38. Unshigch says:

    YAMAR TENEG YUM BE!!!!!!
    ENE MUU SITEIINHAN ZUGEER ORCHUULSAN YUM TAVICHIHSAN BAINA SH DEE. UNEN TENEG NAASAN

  39. hi says:

    уншигч нэр дээр бичсэн хүн чи өөрөө энэ хүний оронд бсан бол яанаа. чи л лав ингэж амимдарч чадахгүи дээ. би чамайг дотор ни орсон юм шиг мэдэж бна. чи бас ээжийгээ хайрладаггүй бхаа мангар зовлон үзээгүй бацаан

  40. hi says:

    би ч гэсэн эх хүн эцсийн эцэст өөрөөс гарсан хүүхдийнхээ л төлөө амидралаа зориулнада чи их азтай хүн юм ээж ни хажууд ни бгаа ни ээж гэдэг агуу шүү. миний хувид бурхан гэж ээж маани л юмдаа

  41. khongorkhon says:

    одоо амьдрал чинь сайхан, сэтгэл санаа чинь тайван л байвал тэгээд болоо доо. чиний л амьдрал шүү дээ.

  42. Ýíý çóðàã ãî¸ áàéíà ø¿¿ ÕÝ ÕÝ

    ÿìàð ÷ ñàéõàí þì áý äýý

  43. Ìîíãîëä èðæ áàéãàà ãàäíûõàí ÄÎÕ-ûí øèíæèëãýý ºãäºã þì áîëóó Àëáàí ¸ñîîð ºã¿¿ëäýã áîëóó

  44. delger says:

    Нээрээ Дох хэн тарааж бна гомо нар шүү дээ үзлэгт сайн оруулж хэрэгтэй албан хүчээр!!!

  45. Tesko says:

    Ээ би энэ гомочуудийг огт ойлгоxгуй юмаа яагад ийм болчидийн болоо буу мэдээ. би буур бодxоор л уур хурээд, гайхширалд ордийн эмэгтэй хунтэй ойр дотно сэкс хийхэд ямар гоэ бдаг билээдээ эрхтэнээ эмэгтэй хуний уртрээнд хийх ч мон ч сайхандаа.

  46. Bayar says:

    Энэ хүн зүгээр л өөрийн түүхийг бичсэн байшдэ.суртөлчилсан юум огт харсангуй.тэгж яривал энэ сайт дээр баахан нүцгн хүүхний зураг бтаа биз дээ,сурталчилсан гэж тэрийг хэлэх байх.угаасаа МУ ын жуулиар хориотой бда биз дээ.зөв буруу эсэхийг орхий.
    2рт,бидний зориж буй ардчилсан нийгэмд хүний дуу хоолойг хорих эрх хэнд ч бАйхгүй.үндсэн хуулиаролгогдсон эрх.дээрхи бүдүлэг бацаанууд үндсэн хуулиа ч уншиж үзээгүй гдг т мөрийцсөн ч бэлн байна.

  47. Íýã òàëààñàà çºâ íºãºº òàëààñàà õýö¿¿ ë áàéíà äàà çàëóó ìèíü

  48. áóðõàí ìèíü áè õýçýý èéì áîëíîîî õý õý

  49. unshigch says:

    дохийг хэн тарааж байна гомо нэр тарааж байна. өмхий баастай бөгснөөс өөр юм боддоггүй юмуу. яавч эрүүл биш ээ. хүмүүс чамаас жигшин үү гэхээс сайн хандахгүй болов уу даа. бурханаас заяасан юмаа зөв ашиглаж чадахгүй бол хохь чинь. эрийн сүг. чамайг хүмүүс мэддэг тэгсэн мөртлөө сэжиглэдэг гэдгийг чи мэдэх үү…чи зүгээр л ганцаардсан гомо. хэн ч тоохгүй болохоор энүүгээр орилоод томроод байх шаардлага алга. гомо чамд ирээдүй гэж байхгүй ээ. чамд баяр хүргьэ

  50. uugii says:

    чиний ээж сайхан мэдлэг боловсролтой хүн байна. Ийм ээжтэй чи азтай залуу байна. Ээждээ хэлсэн чинь зөв болжээ. Бүхнээс өөрийгөө нууж явах хэцүү. Надад хүний бэлгийн чиг хандлага бол тэр хүнийг үнэлэх үнэлэмж бол биш гэж санагддаг. Хамгийн гол бид нар бүгд л адилхан хүмүүс. амьдрахын төлөө л явж байгаа. Хүний дотоод сэтгэл, мөн чанар нь чухал болов уу. Бидний дунд дээр сэтгэгдлээ бичсэн нөхдүүд шиг хүмүүс байдаг нь харамсалтай. Та нар жаахан ч гэсэн нүд тайлцгаадаа. Та нарын дүү, ах, эгч чинь ийм нууц амьдарлаар амьдарч байвал та нар яах вээ. Хэлээд байгаа шигээ буудаад алах уу? Эсвэл огт сонсоогүй юм шиг, юу ч болоогүй юм шиг байх уу?

  51. london says:

    чамайг ална аа муу улаан гомо ???????
    чи монголд ирэx уэд чин Даярмонголийн залууст зааж огоод л чи будаа лол

  52. boyz says:

    zovlogch YG VNEN TA NAR ZVGEERL MOROOROO AMIDAR BITGII SURTALCHLAAD BAI BID XVNII ESOOR TAIVAN AMIDARMAAR BNA TA NAR XOORONDOO L OILGOLCOOD YV BUSDAAR BITGII ZVGEER ZALUUSIIG URUU TATAARAI XO

  53. zovlogch says:

    хамгийн гол н гомочууд та нарт хэлэхэд та нарийг энэ нийгэмд гадуурхаад бгаа юм бхгүй шдэ жишээ н чамайг ажилд орход гомо юу үгүй юу гэж асуухгүй бгаа биз дээ та нарт бүх л юм болж бна сайхан амидархад эрх чөлөө бгаа шдэ та нарийг гомо гээд тусдаа өөр газар хоричоогүй шдэ. хамгийн гол н та нар хэлээд бгаа зүйлээрээ юуг хүсээд бгаан бэ? гомо хүмүүс гэрлэж болно гэж хуули гаргуулахгаад бгаа юмуу. тэгвэл дэлхий дээр тоотой хэдхэн улс зөвшөөрсөн бх. дэлхий дээр ихэнх хүнүүс энэ зүйлийг одоо хүртэл зөвшөөрөхгүй бгаа шүү. одоо л хүний эрх гэж яриж бгаа болохоос. та нар тийм төрсөн байж болноо энэ нийгэм ойлгож бгаа харин битгий өөрсдийгөө өрөвдүүлэхгээд бас хүний эрх яриад бай харин энэ чини өөр өөрсдийхөө төвшинд амидралдаа болж байвал хамаа алга. та нарийн хүний эрх амидрах баталгааг жирийн хүн шиг адилхан л эдэлж яваа шүү хэрэв та нар бид гомо гээд яриад бичээд яваад бх юм бол харин та нарт л хэцүү бх шүү. тэрийг сайн бодоорой амэрик интэртэй монгол улсийг харицуулж болохгуй шүү монгол улс амэрик интэрийн хажууд хэдэн мянган жил үндэс угсаагаа хадгалж үлдсэн үндэстэн шүү монгол хүн л юм бол сайн бодоорой

  54. liry says:

    за эх хүн нь агуу сэтгэлтэй ч гэлээ яаж өөр хүний охиныг жирэмсэн болгоод хаячих гэж зөвлөж чадаж байнаа. зөвхөн өөрийхөө хүүг бодсон хувиа хичээсэн зан нь таалагдсангүй

  55. ... says:

    тиму? болж дээ:) баыр хургий:)
    тгээд ч ыр н энэ асуудалд нээх эмзглээд хэрггүмн шг снгдддийн. Энд гадаад ч тгэд иймрхуу асуудал буур юу ч биш блхоор хэхэ..
    эмгтэй хуний хувид гомо хумуустэй нийлнэ гэдг буур илуу охидуудас илуу ым шг снгддин кк, юга ч нуухгу ыстой амар, нэг л хун шг,
    би чн тгээл сайхан тэр нзтайга длгуурээр хотслдж ывал бахн эргтэй хум,уусиг тийм бн ийм бн гэд л их хогжилтэй, тгээд ч бусдаас шаал оор зовлнг илуу ойлгоод л.

    Та ымар ч бсн том даваага туулжээ, тсаашдийн амидларлд тани аз жаргал сн сайхан бухнийг хусэн ырооы:)

  56. patate says:

    МУ> гадны ул дагаж далдаганах гэдгийг чинь нэг л сайн ойлгосонгүй.. Яагаад гадны улсыг гадах энэ хоёр холбогдож байгааг сайн ойлгосонгүй? Энд гадаадад ийм байдаг тийм байдаг гэж бичсэн юм харагдахгүй л байх юм…

    Нууц нуугдмал юм тэр чигээрээ явах талаар, түүнийг шийдэх хүн чинь тухайн хүн өөрөө шүү дээ. Тэгээд ямар муу үлгэр дуурайлал болох гэдгийг ч сайн ойлгосонгүй. Хүн өөрөө өөрийгөө, хайртай хүндээ илэрхийлэх нь яагаад муу үлгэр дуурайлал болох вэ гэдгийг…

    Эсвэл, хүн өөрийнхөө зөвхөн, хайртай хүнийхээ хүсэн хүлээсэн *сайн хүү* гэсэн талаа л харуулах ёстой гэж өөрөө боддог юм уу??

    Мэдээж, хүн болгоны гэр бүл, ээж аав ингэж хүлээхгүй болохоор, ингэх нь дээр гэж бол бичсэн юм биш… Би ч хувьдаа, шаардлагатай биш бол заавал ээж аавдаа хэлж сэтгэлийг нь өвтгөх хэрэггүй гэж бол боддог юм.

    Гэхдээ ийм тохиолдол ч байсан гэдгийг бичсэн минь энэ л дээ (ан, энэ бичлэгийг би явуулсан юм)

    Миний л бодлоор, юмыг аль болох нуух биш, харин ч ийм ч тохиолдол байдаг, тийм ч тохиолдол байдаг гэдгийг мэдсэний үндсэн дээр, хүмүүс яаж хүлээж авах талаар хүн өөрөө бодоод, шийд гаргах нь хамгийн зөв болов уу гэж боддог юм.

    *Тэнэг хүмүүсээс муу юмыг нуух хэрэгтэй* гэсэн үзэл хамгийн их хүнийг бассан үзэл болов уу гэж…

    Миний бодол нэг их хол зөрөөгүй, тэгээд дээрээс нь *гадныхныг дагаж далдаганасан* үзэл биш байх гэж найдаж байна

  57. МУ says:

    За тэгээд гадны улс дагаж далдаганах ч яахав…больж үз…
    Нууц нуугдмал юм тэр чигээрээ явж л байг…
    Бас хөөрхий гээд өөхшүүлээд байж болохгүй байх аа…Муу үлгэр дууриалал болно…

    Байгаа юм байгаагаараа л байж байг…

    Ээж чинь угаасаа залуудаа Пинкфлойд нтр сонсдог бсан гэхээр нилээд чөлөөтэй сэтгэлгээтэй бололтой…
    Хүн болгоны эх ийм байхгүй шүүдээ…

  58. sun ZOWOLGOO OGOOCH says:

    ZOWLOGOO OGOOCH HUMUUSEE sain bnuu eregtei 22 nastai.bi neg yum asuuh gsn yumaa oipnoos minii erhten uzuur n ulaigaad neg yum goojood bna. haaya sheeheer horsoj owddog yagad ingeed bagn bol heleed ogooch humuusee.urid n zugeer l bsn yum .

  59. Edy says:

    Ахаа, танай ээж ёстой гайхалтай хүн байнаа. Урт удаан наслаж , хорвоогийн бүх сайн сайхныг үзэж мэдэрч баярлаж,баясаж явах болтугай.

  60. Eminem says:

    Гайгүй боловсролтой гомо юу чи чинь! Гомо юм чинь чи дохтой л байгаа даа! Танай найзууд цаагуур чинь дох тусаад хэцүү байнаа! гомо болохоор нь бурхан шийтгэж байгаан!

  61. Chuka says:

    пататэ чиний блогоос xусчиxаж гээд xэрүүл xийx гэсэн чинь чи xариу өгөөд сууж байxийн кккк
    зарим ойлгоxгүй xэлэx xэлэxгүй үгээр бичээд xүмүүс xөмөрсөн тогооноосоо гараачээ гадагшаа гарч юм үзэж нүд тайлаачээ xүнийг xүн гэсэн утгаар нь xайрлаж xүндэлж яваачээ гэж xэлий дээ…. 🙂

  62. swing says:

    >гэхдээ л та нар арай л бишээ

    энэ бол чиний л өчүүхэн бодол шуу дээ.
    чи биш гэхээр биш болчдог ч зуйл биш л дээ.

    чолоот нийгэм шуу дээ.
    АНУ-д ар араасаа мужууд ни хулээн зовшоороод л байна.

    манайх ч олон зуйлээр хоцрогдож явна даа.

    гэй бхыг мода хөөлөө энэ тэр гэж ойлгож ярих хумуус бдаг юм шигээ.
    ямар явцуу бодол вэ дээ. жоохон унш л даа.
    уух туухийг ни. ам дамжсан зохиол, шар сонин тодийхноос бага сага, худал унэн мэдээлэл авсныгаа гэй хумуусийн тухай ойлгочлоо гэж бодож бгаа бол том эндүүрэл шуу, хуухдууд мин.

    хулээцтэй, тэвчээртэй байж сурах чин амидралаа аваад явхад чин ч олон тохиолдолд хэрэг болох тул юун тухайгуй хун руу чичлэн дайрч оорийнхоо жижиг сэтгэхгүйг илчлээд дэмий биз ээ.

    уян хатан, наанатай цаанатай сэтгэдэг хумуус чин амидрал ни өөдлөөд байна шд.
    ядаж амидралаа бодоод жоохон тогтож сууж, бодож нэг уз дээ гэмээр байна.

    нэг л их баатрууд буруу, балиар, заваан гээд л ярилдах юм.

    омогийн ахлагч аятай хэхэ.

    ер ни эцэст ни хэлхэд, дэлхийг аврах гээд бгаамуу хаашаа юм, оорийгоо засаас гэрээн засахаа бодоцгоосон ни олзийтой биз дээ.

  63. bbb says:

    barag nudnees nulims garah shahlaa.eh hun gej aguu yum daa.

  64. patate says:

    зөвлөгч> хүнтэй араар тавьсан тухай ч юм уу, янзан бүрийн л юм бичиж байгаатай холилдоод бичиж байгаа болохоор ялгаагүй юм биш үү?

    Олон болсондоо биш, нэрээ ил гаргалгүйгээр саналаа хэлэх боломжтой болохоор, байх ёстой түвшиндээ ил гарч ирж байгаа юм болов уу л гэж бодогдох юм.

    Эрэгтэй найз нараа хардах—> гомо байх юм бол найз байхаа болихоор тийм өнгөцxөн нөхөрлөл юм уу????

  65. :-o says:

    F*cking fag

  66. zovlogch says:

    за да мэдэхгүй юмдоо сүүлийн үед энэ сайтд гомочууд баахан юм бичээд бхийн. сайн найзтайгаа гудманд хант явхад аягүй бол гомо гэж харах н бна шүү. наад зүйлээ битгий байн байн яриад бай чимээгүй л амидралдаа. одоо сүүлдээ эрэгтэй найз нараа хардах дөхөж бна шүү энэ гомо байж магадгүй гэж

  67. girl says:

    gomo turuu l biz, yu n buruu bh bilee, minii medeh gomo lesbian humuus busdaas gaj yum haragddagui shd, jiriin l surch bolovsrood ajillaj hudulmurluud sain humuus bdag,… uuriin amidraldaa setgel gutrahgui az jargaltai bhad l bolno… zarim humuus oilgoj huleej avch chadahgui, eldeveer yrih bdag ch udahgui tegeed oilgodog bolood ireh bha

  68. bobo says:

    гэхдээ л та нар арай л бишээ яж ч бодсон 2 эр хүн заваан балиар санагдаад байдийн наад нэг улаан махаа хийх ёстой газар н хийж болдоггүй юмуу

  69. zochin says:

    эх хүн гэж үнэхээр агуу шүү! ээждээ бас ээжийнхээ ээжид би маш их хайртай

  70. Zochin says:

    Хэхэ, болж л байна ш дээ. Хүмүүс юу гэж муу хэлэх н хамаагүй ээ. Миний бодлоор чи зөв юм хийжээ. Бас ээжүүд гэдэг агуу шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.