Нэг. Ухаалаг дүгнэлт өгч сур. Гоо үзэмж болон бие галбираар давуу бүсгүйчүүдтэй өөрийгөө харьцуулах шаардлага байхгүй. Тэд ч гэсэн өөрсдийгөө илүү гоё хүүхэнтэй харьцуулдаг болохыг бүү март. Эмэгтэй хүн бүрт өөрийн давтагдашгүй онцлог байдаг.
Хоёр. Зан чанараа тодорхойл. Бусдын нүдэнд аятайхан харагдахад хувь хүний зан чанар маш үүрэгтэй. Бүрэг ичимхий бүсгүйчүүд өөртөө итгэл муутай байдаг тул дур булаам байж чаддаггүй. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Хэн бүхэнд байдаг алдаа дутагдлаас бүү эмээ. Тодорхой хэмжээнд нээлттэй бай.
Гурав. Согог, дутагдлыг бүү дөвийлгө. Толинд өөрийгөө сонжихдоо сөрөг бодлоос зайлсхий. Жишээ нь “майга байна” гэж бодвол улам майга ч юм шиг харагдана. Сэтгэл санаа хэрхэн хувирах нь тодорхой. Ер нь эмэгтэйчүүд нүүр царай ч юм уу бие галбирын аль нэг багахан өө сэвийг өсгөж ярих дуртай. Хоёрхон кг-р жин нэмэгдэхэд л “юу ч таарахгүй аймшигтай бүдүүн” болж хувирдаг. Энэ мэт таагүй бодол, дүгнэлтэнд өөрийгөө бүү захируул.
Дөрөв. Хувцас сонгох нь урлаг. Бие чөтгөр, хувцас бурхан гэдэг. Таны имиж онцлогт тохирсон, ямар ч үед биед хөнгөхөн, эвтэйхэн хувцасыг чухалчил. Хэт бариу давчуу эсвэл нэлмэгэр, алаг эрээн мэтийн хувцаснаас зайлсхий. Зөв тохирсон хувцаслалт бие галбирын дутагдлыг ч давуу тал болгон харагдуулж чаддаг.
Тав. Гоо үзэмж бол туйлын зорилго биш. Зөвхөн царайны сайхнаар бүхнийг хэмжих нь учир дутагдалтай. Аз жаргалтай байж чадах эсэх царайны сайхнаас тийм ч их хамааралтай байдаггүй. Дэлхийн “одууд” Хүртэл өвчин зовлон, азгүйтэл гуниг гансрал, үхэл хагацал зэрэг тааламжгүй хүчин зүйлээс ангид байдаггүй шүү дээ. Тиймээс өөдрөг үзэл, итгэл найдвар, чин сэтгэлийн харьцаа гэх мэтчилэн дотоод сэтгэлийн баялаг нь гаднах төрхөөс илүү чухал болохыг бүү мартаарай
4 Comments
яг зов
eruul hvn l hamgiin saihan haragdana
tsewerxen, bie ee zuw awch yawaad, tgd bie galbiraa bariad l bxad…bvx l bvsgvichvvd goyo shde
энэ зураг шиг болчих тэгвэл дур булаам харагдана ХАХА ^<^