10 сонирхолтой гэрлэлтүүд…

Эрэгтэй, эмэгтэй  хоёр хүн гэрлэн эхнэр, нөхөр болон  нэг гэрт орох нь эртний уламжлал билээ. Орчин цагт харин эрэгтэй нь эрэгтэйтэйгээ, эмэгтэй нь эмэгтэйтэйгээ ч гэрлэх болсон. Түүнчлэн амьтантай гэрлэх тохиолдол ч бүртгэгдэж байсан. Энэ удаад өөр сонирхолтой гэрлэлтүүдийн талаар дурдая.

1. Эйфелийн цамхагтай гэрлэсэн эмэгтэй

Америкийн Сан-Франциско  хотын оршин суугч Эрика Ла Тур Эйфель гэдэг 37 настай эмэгтэй  этгээд сонин зуршилтай гэнэ. Тэрбээр  хүнд бус, жирийн эд материалд ухаанаа алдтал дурладаг байна. Эрикагийн анхны хайр нь түүнийг байт харвааны дэлхийн хэмжээний тамирчин болоход нь тусалжээ. Тэрбээр мөн Берлиний хананд дурлан эмтэрхийг нь авч бүр өвөртөлж  хонодог байжээ. Дараа нь энэ эмэгтэй хайр дурлалаа хүндэтгэн Эйфелийн цамхагтай гэрлэн хуримын ёслолдоо ойр дотныхноо урьсан байна. Үүнээс гадна нэрээ өөрчлөн хайртынхаа овгийг авчээ.

2. Өөртэйгөө гэрлэсэн эр

Хятадын Жухай хотын  Лиу Ие гэдэг 39 настай эр олон зуун зочныхоо өмнө өөрөө өөртэйгөө гэрлэжээ. Тэрбээр өөрийн зургийн толгойн хэсгийг хуримын улаан даашинзтай зургийн биед залган сүйт бүсгүйгээ болгожээ. Лиу Ие ижил хүйстэн биш гэдгээ хэлсэн бөгөөд зөвхөн өөрөө өөртөө хайртай нэгэн аж. “Надад өөртэйгөө гэрлэх болсон олон шалтгаан байгаа. Бодит байдал дээр надад таалагдахгүй зүйл олон байдаг. Гэрлэлтийн талаарх миний ойлголт бусдаас өөр” гэж Луи хэлжээ.

3. Берлиний ханатай гэрлэсэн эмэгтэй

Эижа Ритта Берлинер Мавер гэдэг 54 настай эмэгтэй Берлиний ханатай 1979 онд гэрлэсэн байна. Тэрбээр  мөн л эд зүйлд дурлагч нэгэн юм. Түүний энэ этгээд зуршил нь аль бага байхаас нь л илэрчээ. Сонирхолтой нь энэ эмэгтэй өдийг хүртэл хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй ариунаараа байгаа гэж хэлжээ. Тэрбээр бүх хайраа Берлиний хананд л зориулсан учир хүнд огт дурлаж байгаагүй гэнэ. Баруун, Зүүн Германыг тусгаарлахаар 1961 онд Берлиний ханыг босгосныг 1989 онд нураасан билээ. Харин энэ нь Берлинер Маверыг ихээхэн цочирдуулсан учир хайртынхаа загвар бүхий баримлыг гэртээ авчирчээ.

4. Тоглоомын баатартай гэрлэсэн япон эр

Сал9000 гэдэг нэрээр танил болсон япон эр болзоо тогтоодог  “Нэмэлт хайр” хэмээх компьютерийн тоглоомын дүр Эктэй гэрлэжээ. Тэрбээр бодит бус ертөнцийн сүйт бүсгүйтэйгээ Гуамд гэрлэсэн байна.  Япон эр аз жаргалтайгаар бодит бус эхнэртээ хайртай хэдий ч хөөрхий түүнийг эхнэр нь олгож байгаа болов уу.

5. Тоглоомын тойруулгатай гэрлэхээр төлөвлөж буй эмэгтэй

Нью-Йоркийн оршин  суугч Эми Вольфе гэдэг 32 настай эмэгтэй Аспержерийн синдромтой аж. Тэрбээр сансрын хөлөг, ихэр цамхаг, сүм зэрэгтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож байжээ. Харин энэ удаад Пеннсильвани муж улсын Кнобел цэцэрлэгт хүрээлэнгийн 1001 Начт гэдэг тоглоомын тойруулгад дурласан байна. Вольфе энэ тойруулгатай бүр гэрлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн тойруулгыг үйлдвэрлэсэн Вэберийн нэрээр овоглохоор болжээ. Тэрбээр шинэ хайртдаа бүрэн итгэдэг учир түүн дээр суудаг хүмүүстэй харддаггүй аж.

6. Өөд болсон найз залуутайгаа гэрлэсэн нь

Магали Жаскевич, Жонатан Жорж нар 2008 оны 11 дүгээр сард гэрлэхээр төлөвлөсөн байжээ. Гэвч найз залуу Жорж нь гэрлэхээсээ ердөө хоёр хоногийн өмнө мотоциклтой явж байгаад осолдон амиа алджээ. Гэсэн хэдий ч сүйт бүсгүй өөд болсон сүйт хархүүтэйгээ гэрлэжээ. Тэрбээр гэрлэх ёслолын ажиллагаанд сүйт хархүүгийнхээ зургийг нөхрөө болгосон байна.

7. Дэртэйгээ гэрлэсэн эр

Жинхэнэ хайр ямар ч байж болно гэдгийг дээрх олон жишээ харуулж байна. Энэ удаад солонгос эрийн этгээд хайрын талаар сонирхуулъя. И Жин-гу гэгч эр эмэгтэй хүний төрхийг зурсан аварга том дэртэйгээ гэрлэжээ. Япон дэр дээр Махоу Шоужо Ларикал Наноха гэдэг хүүхэлдэйн киноны эмэгтэйн дүрийг зурсан байна.

8. Могойтой гэрлэсэн эмэгтэй

Энэтхэгийн Хинди  шашны дагуу тус улсын Орисса Хурда дүүргийн Аталла тосгоны оршин  суугч эмэгтэй могойтой гэрлэсэн байна.

2006 онд болсон  хуримын ёслолд нутгийн 2000 оршин  суугч оролцжээ. 30 настай Бимбала могойтой гэрлэсэн нь шашны сүсэг бишрэлтэй холбоотой бөгөөд энэ гэрлэлт нь түүний оршин буй бүс нутгийн эд баялгийг арвижуулах аж.

9. Автомашинд хайртай эр

Америкийн Вашингтон  хотын оршин суугч Эдвард Смит найз бүсгүй цагаан өнгөтэй Бетле гэдэг Вольксваген машинтайгаа хамт амьдардаг аж. Одоо 57 настай тэрбээр 15 настайдаа анх машинтай дотно харьцаанд орсон гэнэ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүнийг огт сонирхдоггүй гэдгээ ч ярьсан байна. Харин өөр машин руу нүдээ унагадаг гэнэ. Смит 12 жилийн өмнө эмэгтэй хүнтэй үерхэж байсан ч энэ харилцаа нь түүний сонирхлыг татаагүй аж. Тэрбээр амьдралынхаа хугацаанд 1000 гаруй автомашинтай дотно харилцаанд орсон гэдгээ хэлжээ.

10. Хөгжим тоглуулагчдаа дурласан эмэгтэй

Британийн  43 настай эмэгтэй Жэйке гэж нэрлэсэн систем хөгжимдөө дурлажээ. “Би олон хүнтэй уулздаг, олон найзтай. Гэвч хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоох нь миний хувьд хүндрэлтэй. Миний энэ байдлыг мэдээд хүмүүс надаас зайгаа авна гэхээс би эмээдэг” гэж Эмма ярьжээ.

5 Comments

  1. ~~CatcheR__ says:

    6-н өрөвдмөөр юмаа.

  2. uran zurag says:

    нохой, байдастай сексддэг залуу энийг олж уншаасай. тэр үед байдастайгаа гэрлэчихсэн бол ч…

  3. ha ha ha says:

    энэ дээр байгаа хөөрхөн юумаа ккк

  4. tuvshuu says:

    ээ тэр найз залуу н гэрлэхийнхээ омно 2хон хоногийн омно нас бардаг нээрээ хоорхий суйт бусгуйг н аймар оровдчлоо хоорхийдоо гунигтай юмаа яаж их шаналсан болдоо хоорхийдоо эвий эвий

  5. hmm!!!! says:

    шаааал дүф юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.