Бүсгүй таны сексийн мэдрэмж хир байна вэ?

Энэ асуултад хариу авахад тань доорх сонжоо туслах болно. Нийт эмэгтэйчүүдийн 30 хувь нь сексийн үеэр дур ханахыг мэдэрдэг харин үлдсэн хэсэг нь үүнийг мэдэрдэггүй, бүр насан туршдаа сексийн амтыг мэдэрч үзээгүй хүн ч байдаг тухай эрдэмтэд судалсан байдгийг та мэдэх биз.

Үүний гол шалтгаан нь эмэгтэйчүүд бидний сексийн мэдрэмж тийм ч өндөр биш байдагтай холбоотой гэнэ. Тийм болохоор бүсгүй та өөрийгөө нэг сонжоод үзээрэй.

1. Өөрийн сексийн амьдралаа найз бүсгүйчүүдийнхтэйгээ харьцуулангаа та:
А. Тэдэнд атаархана.
Б. Гайхмаар зүйл алга.
В. Тэднийг өрөвдөнө.
Г. Харьцуулах хэрэггүй, учир нь секс хос байхгүй.

2.Танд сексийн хосдоо хэзээ ч хэлэхгүй өөрийн нууц бий юу?
А. Байхгүй.
Б. Байгаа.

З. Та юунд илүү хүч зардаг вэ? /Албан тушаал. дэвших, сексийн амьдралаа сайхан байлгах/
А. Мэдээж сексэд илүү.
Б. Бараг л тэнцүү дээ.
В. Ажлын дараа сексийн тухай бодох тэнхэл алга.
Г. Их ажиллаж, секс бодож санаагаар унах дургүй.

4. Таныхаар гайхалтай секс нь хайртайн илрэл мөн үү?
А. Үгүй, ямар ч уялдаа холбоогүй.
Б. Мэдээж тохиолдлын хүнтэй секс хийснээс хайртай хүнтэйгээ хийхэд хамаагүй илүү.
В. Гарцаагүй тийм.

5. Та гэрлэж ч магадгүй, эсвэл удаан хугацаагаар холбоотой байхаар төлөвлөж байгаа залуутайгаа анхны оройгоо уулзаад секс хийх үү?
А. Үгүй, эхлээд түүний тухай аль болохоор их зүйлийг мэдэхийг хичээнэ.
Б. Магадгүй юм. Тэр надад таалагдвал.
В. Бараг л тэгэх байхдаа. Надад ийм тохиолдол гарч байсан.
Г. Таарсан болгонтойгоо нэг оронд орж чадахгүй.

6. Та хайр дурлалыг бие махбодиороо татагдаж байгаагаас ялгаж чадах уу?
А. Энэ талаар бодож байгаагүй юм байна.
Б. Тийм, надад ямар нэг сэтгэлээрээ татагдах юмгүй секс л таалагддаг.
В. Сексийн хостойгоо сэтгэл санааны харьцаа тогтоохыг хичээдэг.
Г. Хайр дурлал, бие махбодиор татагдах хоёрыг ялгах хэрэгтэй.

7.Эрчүүдийн гадаад төрх чухал уу?
А. Надад таалагдсан л бол эрчүүдэд анхны харцаар л дурладаг.
Б. Тийм. Сэтгэл хангалуун байдаг.
В. Үгүй, хамгийн гол нь сэтгэл.
Г. Эрчүүдийн гадаад төрхийг үнэлж чаддаг.

8 .Сексийн анхны бүтэлгүйтэл нь бэлгийн хөрөлттэй болгодог гэдэгт итгэдэг үү?
А. Дараа дараагийнх нь секс илүү амжилттай болбол мэдээж үгүй.
Б. Тийм, би итгэдэг.
В. Анхны бүтэлгүйтлээ бодоод байвал бэлгийн хөрөлттэй болоход заавал нөлөөлнө.
Г. Сайн итгэж чаддаггүй.

9. Чи хэр олон удаа секс хийдэг вэ?
А. Жилд хэд хэдэн удаа.
Б. Сард хэдэн удаа.
В. 7 хоногт хэдэн удаа.
Г. Бараг л өдөр бүр.

10.Чи хэдийгээр ядарсан, хүсэхгүй байсан ч сексийн хосоо сайхан байлгахын тулд секс хийхийг зөвшөөрөх үү?
А. Үгүй.
Б. Тийм.
В. Бараг үгүй.
Г. Мэдээж, өөр яана гэж.

Хариу: А-4, Б-3, В-2, Г-0 оноо өгч бүх авсан онооны нийлбэрээ 45-д хуваа. Дараа нь 100-аар үржүүл.

80 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ОНОО АВСАН БОЛ: Ор хөнжлийн амьдралд чинь ямар ч асуудал, хаалттай сэдэв алга. Та сексээс юу хүсэж байгаагаа гайхалтай сайн мэддэг бөгөөд өөрийн хүслээ хосдоо хэлэхээс огтхон ч ичдэггүй юм байна. Та эрчүүдийн дунд нэр хүндтэй бөгөөд чиний хамтрагч чинь чамайг сексийн бурхан гэж үздэг. Чи эхний ээлжинд өөрийн хувийн сонирхлоо тавьдаг хэдий ч түүнд өөрийгөө нээж аль эртнээс нууцхан мөрөөдөж байсан шинэ зүйл туршиж үзэхэд нь туслахад хэзээд бэлэн байдаг. Нэг үгээр хэлэхэд чи энэ чигээрээ цааш үргэлжлүүл.

70-79 ХҮРТЭЛ БОЛ: Хэдий чиний сексийн амьдрал чамд таалагддаг ч чи түүнийг арай илүү сонирхолтой болгохыг хүсдэг юм байна. Харамсалтай нь чамд өөрийн сексийн талаарх мөрөөдлөө хэрэгжүүлэх зориг дутаж байна. Цэцэрлэгт солиотой мэт секс хийсэн эсвэл үдэшлэг дээр ухаан алдам сайхан тайчигч залуутай танилцсан найз бүсгүйдээ дотроо атаархдаг ч, чи өөрөө ийм “гавьяа” байгуулж чадна. Та өөрийгөө их доогуур үнэлдэг юм байна. Энэ бүгдийг өөрчлөх цаг иржээ.

70-ААС ДООШ БОЛ: Өөрөө сексийн мэдрэмж тун бага хүн юм. Гэхдээ сэтгэлээр битгий уна. Сайхан секс эрүүл мэндэд тустай гэдгийг хааяа ч болов санаж яв. Иймээс ажил эсвэл хундага дарс уух гэж найз бүсгүйчүүддээ зориулдаг цагаасаа илүү их цагийг сексийн амьдралдаа зарцуул. Хэрвээ ингэж чадахгүй бол та хэнд ч хэрэггүй “ноорог тоос” болно.

/Монголчуудын амьдрал/

10 Comments

  1. funny says:

    shaaal ineedmiin ym bn iim hariu gj yuu bhv ain

  2. ивээл says:

    шал т1 xудалаа сонжоо байнадоо… утгагуйн…
    таараx юм юу ч алга

  3. itgel says:

    хэхэ

  4. okookko says:

    утгагүй юм худлаа байлаа…

  5. khishka says:

    мммнн дажгуй юм гээч 100 оноо авлаа..

  6. hey says:

    шаал тэнэг худал юм бна доо
    ямарч асуудал бхгуйэ

  7. busgui says:

    энэ чин xудлаа байна, бас асуултууд ньсайн ойлгомжтой биш,

  8. sysys says:

    мммммммммммм салаач. ядаргаатай ум. нэр цэвэр биш у.

  9. mmmmm says:

    Ene ch medehgui sonin l asuultuud shig sanagdlaa.Nuhur oirtohgui bolhoor seksiin medremj undur baihiimaa neg saihan galzuu gants hamtragchtai boloh umsan.

  10. Xongorzul says:

    -40 onoo avch baina, ene chine yashkagiin sonjoo yumuu haishaan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.