Бүх зүйлээ ярих албагүй л дээ…

Сайн байна уу. Би одоо 22 настай жирийн нэгэн охин байнаа. Би найз залуутайгаа үерхээд 3 жил болж байна. Бид 2 хэрэлдээд байдаггүй ер нь ямар нэг асуудал байдаггүй. Бие биенийгээ хайрлаал, хааяа тунирхаал, эрхэлэлдээд л явж байна. ТЭр их сайн хүн л дээ. Илүү дутуу зан огт байхгүй хөгжилтэй, хүн амьтантай муудалцдаггүй, мөрөөрөө л явж байдаг ер нь л их төлөвшсөн хүн л дээ. Харин би эсрэгээрээ. Галзуу биш л дээ. Дэндүү хүүхэд шиг аашлаад эрхлээд байгаагаа би мэдээд байдаг юм. Гэхдээ албаар биш ээ угаасаа л байгаа байдал маань тэр. Манай найз  залуу үүнд их дуртай, аман дээрээ хайртай дуртай, хөөрхөн энээ тэрээ гэж хэлдэггүй ч цаанаа бол маш дуртай байдаг. Би ямар нэг юм нуулгүй түүнд хэлдэг. Гэр бүл, найзуудынхаа тухай, өөрийнхөө тухай гэх мэт. Юу ч нуудаггүй гэхэд бараг болнооо. Анхнаасаа л тийм байсан. Тэр ч бас надаас нуудаггүй.  Та нар долоон булчирхайгаа тоочих хэрэггүй үнэ цэнэтэй нууцлаг бай гэж хэлнэ л дээ. Яг тийм бишилдээ. Би хэл амаа урчих гээд яриад байдаг хүн биш. Миний бодлоор бол хэзээ нэгэн цагт орж ирээд миний гэр бүлд байгаа асуудлыг олж харах л учраас эртнээс хэлж дасгасан нь дээр үнэн юм үнэнээрээ л сайхан гэж боддог. Тэр ч бас тэгж боддог байх. Тэр маань ерөөсөө хэрүүл уруулд аймаар дургүй, шууд л зугтаадаг. Харин найзууд маань хэлэх юм эмэгтэй хүн 7 булчирхайгаа тоочих хэрэггүй байдаг юм. Үнэтэй бай сүүлд бөөн хэрүүл болдгийн нтр гээд л. Аав ээж хүртэл хэлдэг.

Гэр орныхоо хамаагүй асуудлыг найздаа битгий хэлж байгаарай үргэлж ийм сайхнаараа байхгүй, чи л зовно гээд л. Бодоод байхад үнэн байх талтай ч би нууж чадахгүй юмаа. Би айдаг. Хэрвээ тэр маань манай гэрт аав ээж маань архи уудаг гэдгийг гэрлэсэн хойноо мэдвэл гэнэт цочирдоод сэтгэл нь тавгүйтдэх байх гэсэндээ аливаа юмыг би эртнээс л түүндээ хэлдэг. Тэр маань ойлгосоор 3 жил боллоо. Тэр маань огт тэгж ирээдүйд танайхан манайхан гэсэн хэрүүл хийж эмэгтэй хүнийг дарамтлах хүн биш ээ. Та нар юу гэж бодож байна? Эсвэл бүх эрчүүд эхлээд ийм байж байгаад дараа нь өөрчлөгддөг юм боловуу? Би л хувьдаа хүн л надад сайн хандвал хамаг байдгаараа баярлаад хайр хүрээд байдаг болохоор тэдний гэрийнхнийг яаж ч байсан муулахгүй. Би санаагаа та нартаа ойлгуулж чадсан боловуу? Аав ээжийн хэлдэгээр бол танайхан манайхан гэсэн хэрүүл заавал гардаг. Тэр үед эмэгтэй хүн хамаг муу муухайгаа тоочцон байвал өөрөө л зовдог гэхийн. Танайхан тийм ийм нтр гээд их доромжилдог юм шиг байгаан эрчүүд.

БИ Л ХУВЬДАА ТИЙМ ХЭРҮҮЛ ОГТ ГАРГАХГҮЙ Л ГЭЖ БОДДОГ. Хэрвээ үнэхээр хэзээ нэг өдөр тэр маань аав ээжийн хэлдгээр тэгэх юм бол би үнэн голоосоо гомдож бараг амьсгалж ч чадахгүй байх яагаад гэвэл би ээж аав дүү нартаа их хайртай. Энэ бүхнийг би найзуудаасаа сонссон бол за яав л гэж гээд тоохгүй байх байсан. Харин аав ээж маань…хэлсэн болохоор хүмүүс эцэг эхчүүд ямагт үнэнийг хэлдэг гэж ярьдаг болохоор би айгаад байна. Та бүхний амьдралд танайхан тийм ийм гэсэн хэрүүл гардаг уу? Ер нь тийм хэрүүл гаргахгүйн тулд яавал дээр вэ? МИний бодол зөв үү? АЛь эсвэл би аль хэдийн амьдралынхаа нэг алдаа руу орчихсон байна уу?

секс.мн дээр ирсэн захидал

15 Comments

  1. зочин says:

    Миний хуучин найз залуу надад хайртай байсан. би ч бас хамаг юмаа нуухгүй хэлээд л…. Сүүлд нь муудалцахад танайхан тийм биз дээ, тэгдэг гэсэн гээ биз дээ гээд л хэрүүл хийсэн дээ. Би тэгнэ гэж үнэхээр зүүдэлж ч байгаагүй болохоор үнэхээр шоконд орсон шүү. Хэлэх юмаа хэлээд нуух юмаа нууж байсан нь дээр. Гэхдээ үнэхээр хэл ам чинь загатнаад байгаа бол ярианыхаа далимаар цухуйлгаад л орхиж бай. Битгий хамаг юмаа ойлгуулах гээж нухаж байгаарай. Амжилт

  2. iim ym bdagiin hehe says:

    энэ yg minii deer bichsen bgaa hunii bichse ym bibiliin ishlel monuu?

  3. ХЭН НЭГЭН says:

    ХАЙР.. УУЧИЛДАГ, ИХЭРХЭДЭГГҮЙ, АТААРХАДАГГҮЙ, МЭХЭЛДЭГГҮЙ, ХУВИРДАГГҮЙ, ҮНЭНИЙ ӨМНӨ ДАРУУ, ХҮНДЭЛДЭГ, ЗОЛИОСЛОДОГ, ТЭМЦДЭГ, САЙН ЗҮЙЛД БАЯРЛАДАГ… ХАЙР ТОО МЭДЭХГҮЙ БӨГӨӨД ХЭР УДААН ХАЙРЛАХАА МЭДДЭГГҮЙ, ХЭДЭН УДАА УУЧИЛХАА МЭДДЭГГҮЙ..

  4. naiz says:

    Хүнд хэлэх юм хэлэхгүй юм гэж байлгүй яахав дээ, далан булчирхайгаа тоочих огт хэрэггүй, энэ нь чи юм нуулаа гэсэн үг биш, ямар ч гэр бүлд өөр хүн заавал мэдээд хэрэггүй дотоод асуудал, сул дутагдалтай тал гэж байгаа шүү дээ, тэр болгон нарийн ширийнийг заавал найз залуу чинь мэдэх албагүй. Жишээ нь найз залуу чинь чамтай суувал суусан хойноо аав ээж чинь архи уудаг гэдгээр чамайг дээрэлхэхгүй гэх аргагүй л юм байна. Манай 1 танил дүү хамаг юмаа нөхөртөө яриад л дараа нь өөрөө тэрэндээ ороогдоод нөхөртөө дээрэлхүүлээд л байж байдаг даа. Дүүгийн буруу ч байгаа л байх, гол нь нөхөр нь хөгийн гар дараа нь танай гэрийхэн тэгдэг биз дээ, ээж чинь тэгсэн гээ биз дээ гэдэг ч юм уу, явган хэрүүл их хийдэг гэсээн. Хамт амьдраад ирэхэд л хүний тар танигдана даа. Одоо яаж ч бурхан шиг царайлж болно шүү дээ. За дэндүү хар болгоомжлуулах талаас нь биччихлээ, гэхдээ болгоомж хэзээ ч илүүдэхгүй ээ.

  5. beegii says:

    hervee uneheer hairtai, bie biedee dotno saihan handdag l bol ta 2iin dund yamar ch ul oilgoltson, nuuts gej bsanii hereggui bh. nuuts hezee ch nuuts chigeeree bj chadku, chinii helj yaridag chin zov, gehdee bas ymand chin hyzgaar gej bn. zugeer sanaagaa oilguulaad utgiig n chigluuleed ogtson bhad odoohondoo bolno, bur heterhii ih lavshruulj yari. gehdee gantsaaraa chi l yariad bdag ym bish biz dee, tanai hun chin bas ooriinhoo tuhai, ger buliinhee tuhai ntr yaridiin bgaz dee. hosuudiin hamgiin anhaarah neg zuil n bol bie bienteigee taivan saihan yariltsdag, bie bienee sain oilgodog l bh heregtei, tegeed l jargal ta 2iinh…

  6. boyz says:

    VGVI TIIM BISH CHI XARIN NAS BAGA CH IX GOE AASTAI EMEGTEILEG ZOV BODOLTOI YM NADAD L LAV IIM NEELTTEI XVN BVAL SXAN BI CH TIIM XVN BOLXOOR CHNI ZALUU CH BS DAJGVI ZALUU YM 2LAA BVXNEE YRILCANAA GEDEG CHINE MASH SAIN YRIXGVI TIIM BIE DAASAN ENE TER BOL ITGELGVIL GESEN VG OK OXIN MINE AZ 60 XVSIY

  7. ohin says:

    3han jil bol stoo yu ch bish naizaa. hun 6 7n jil naizalchaad aymar aimshgiin hun bsniig n medeegui yavj bas boldiin. esvel visa versa ter hun n genet uurchlugduj boldogiin. geriinhniihee muu asuudliig halit hunduh n l zuitei. ernees bish lavshruulj bitgii yari. amidral gedeg chin uuruu eldev yanz bolohoor yu ch bolj magadgui. ter uyed chi ter hundee chamaig deerleheh esvel chamaig buruutgah shaltgaan ugch bgaam shuu.

  8. aagii says:

    чи хүн бүрийн үгийг өөр дээрээ тусгаж аваад хэстүү байдалд орж болохгуй шүү найз бандитай муудаж болохгуй авахийг нь аваад хаыхийг нь хаяарай би дээр сэтгэгдэлээ бичсэн боловч ахиад чамд зөвлөх гэсэн юм найз бандитай чинь дотуур тамиртай угуйг бид мэдэхгүй чи тэгэж бодоод муухай хандаж болохгүй шүү сэтгэгдэл бурийг уншаад сайн бодож тунгаагаарай ок

  9. ХАЙР says:

    хүнд ярих юм байна ярихгүй юм гэж байна. чи долоон булчирхайгаа тоочвол чи хэн ч биш. яахав итгээд гэж бодож байгаа байх. гэхдээ чи наад хүнтэйгээ суугаач уу гүй ч үү. суулаа гэхэд хүн нээрээ аймаар хувирдаг ш дээ. чи одоогоор жоохон байна л даа. гэхдээ танай залуу муу санаатай залуу байна аа. зүгээр л дотуур тамиртай. ийм дуугай хүн нэг дуугарахлаараа дуутай хүнээсээ хортой байдаг юм даа. бүр үгнийхэн цаана нь үг байдаг гээч. 1-рт чи ээж аавыгаа хүндлэхгүй хайрлахгүй байна гэсэн үг. 2-рт чи энэ нээх гэнэн охин байх гээд ядчихсан байна.

  10. Mongolia says:

    Чиний бичэснийг уншиж байxад чиний найз залуу их дотуур тамиртай xүн юм байна.Xэрүүл уруулаас зугатааxаар сайн xүн гэж бүү ойлго!??? Xүн өөрийн үзэл бодолоо илэрxийлэxийг манайxан xэрүүл xийлээ гэж яаридаг.Яахав өөрийн үзэл бодолоо туxайн xүнээсээ шалтгаалж янз янзаар илэрxийлдэг. тэр дунд уснаас xуурай гардаг, xувьаа хичээсэн бэртэгчин зантай xүмүүс дандаа xолуур тойрдог,Эрчүүд бид чинь тамираа тасартал сайхан зодолдоод тос гартал тэврэлддэг xүмүүс шүү дээ.Заа тэгээд яаг уулзаад уугаад,уйлаад,дуулаад суувал тэр чинь xүн л байжийдаг байхгуй юу даа ккк.

  11. zazo says:

    чи зугээр яриxгуй байж чаддаггуй л юм биш уу. эмэгтэйчүдийг xараад байxад заавал яриx ёстой юм шиг зугээр л дуртайдаа яриад байдаг, тэгээд туунийгээ зөвтгөөд уридчилаад xэлчиxсэн дэр гэсэн юм яриад байx шиг бга юм. тэгэд асуудал гараxаар албатай юм шиг. ёстой ядаргаатай улс шуу.

  12. aagii says:

    чиний бодол зөв бна гэхдээ бух юмаа ярина гэдэг тэнэг асуудал аав ээж 2 чини архи уудаг гэлээ тэрийг чи жоохон архинд дуртай гээд л дуусгах хэрэгтэй тэр тэднийг архи уудаг гэдэгийг мэдсэн л болоо бухнийг тоочвол тэр чамаас залхана мон хун сайнийг толгойдоо суулгахгуй мууг суулгадаг юм чи муу юм битгий дурс сайн юмаа л яри тэр ягаад гэвэл танайхаар орж гараад суухдаа тулвал тэр оороо бухнийг мэдэж л таараа. ээж чини унэн хэлсэн бнашдээ би тэгэл хэлүүлээгүй лдээ гэхдээ эрэгтэй суухийн өмнөх ааш суусний дараах ааш 2 оор байдаг юм тэрийг л ойлго. тэр одоо тиймүү би чамайг ойлгож байна гэсэн бол сууснийхаа дараа танай амидрал тийм би тийм байхад чамтай суусан надаас оор хун чамайг тоохгуй гэх мэдчилэн ярих ч юм билүү сайн бодолтой л ярих юмаа ярисан нь дээр шуу

  13. saraana says:

    би ч бас нөхөртөө югаа ч нуудаггүй хамаг бүхнээ яридаг гэр доторх асуудалаа хүртэл хэлдэг тэгэхээр гэрийхэн нууж байж үнэ цэнээ алдана гэх юм. би тэгж чаддаггүй. өдий болтол хэрүүл гарахад манайхан танайхан гэсэн хэрүүл гараагүй л байна. цаашид харин юу болохыг мэдэхгүй юмдаа.

  14. kenji says:

    erchuudees tiim aash garah ne hovor shuu, ihenh tohioldold emegteichuudees gardag ym. er humuus tiim hoyriin hoorond togoo shanagnii heruul hiij yavahgui bhoo, bi l lav ehner maani manaihniig muulaad enee teree geed bhgui bol tedniihneer oroldoh husel erduu ch bhgui. nuuhgui helj bsan ne der bha gej bodoj bna. bid 2 ch gesen bie bieneesee ym nuuj bgaguiee.

  15. darjaa says:

    er ni XVNDLEL gej aguu tom um bn shde…xamgiin dotnii xvndee xamag AASHAA gargaj xerxewch boloxgvi…xarin esergeeree xamgiin eyeldeg nairsag xvndleltei xandaj yawaarai…minii medex bvsgvichvvd suusniixaa daraa xamag aash aranshingaa nuxurtuu gargaad amidral ni xazaix toxioldol bishgvidee l bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.